“ЭРҮҮЛ ОРЧИН-ИРГЭДИЙН САЙН САЙХАН” 2 ДУГААР ШАТНЫ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ.

 

 

Иргэдийн нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд хандсан нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, архидалтаас үүдэлтэй гэмт хэрэг зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, нийтийн соёлыг дээшлүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2013-2016 онд хэрэгжүүлэх “Эрүүл орчин-Иргэдийн сайн сайхан” 1 дүгээр шатны хөтөлбөрийг боловсруулан батлуулж, дүүрэгтээ хэрэгжүүлсэн.

Тус хөтөлбөрийн хүрээнд аддиктологийн 20 нийгмийн ажилтан бэлтгэсэн.  Мөн  “Эр зоригийн хүч-Эрүүл идэвхитэй амьдрал клуб” ТББ-ын шинээр байгуулан“, клубын гишүүдийг сургалт, туршлага судлах арга хэмжээнүүдэд хамруулсан. Дүүрэгт 15 сургалтыг үе шаттай зохион байгуулж, давхардсан тоогоор 2861 иргэнийг хамруулсан байна.

Хүрсэн үр дүн: “Архи тамхины шалтгаант эмгэг судлалын төв”, “Эрүүл идэвхтэй амьдрал” ТББ-тай хамтран 38 залуучуудыг сургалтанд хамруулсанаар 7 залуу архинаас бүрэн татгалзаж, байнгын ажлын байраар 12 иргэн, түр ажлын байраар 7 иргэн хангагдсанаар өрхийн орлого нэмэгдэж, дүүргийн хэмжээнд ядуурлын түвшин 2013-2016 онд 2.8%-иар буусан нь хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн зохих хувь нэмрээ оруулсан гэж бид үзэж байна.

Дээрх бодит үр үр дүн гарсан учраас бид хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзээд  Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан “Эрүүл орчин-Иргэдийн сайн сайхан” II дугаар шатны хөтөлбөрийн төслийг боловсруулан танилцуулж  байна. Тус хөтөлбөрийг  2017-2020-онд хэрэгжүүлнэ.

Иймд иргэд, олон нийт та бүхэн төсөлтэй танилцаж, өөрийн санал, бодлоо ирүүлнэ үү.

Саналыг ажлын цагаар ЗДТГ-ын №301, 306 тоот өрөөнд  авч байна. Холбоо барих утасны дугаар: 70491004, 70491011

/ТӨСӨЛ/

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын

2017 оны……дугаар  сарын…..-ны өдрийн

…….. дүгээр захирамжийн хавсралт

 

 

“Эрүүл орчин-иргэдийн сайн сайхан” II ДУГААР

ШАТНЫ хөтөлбөрИЙГ 2017-2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

Зорилт Хэрэгжүүлэх арга хэмжээ Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэгч байгууллага Хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр/мян төгрөг/ Шалгуур үзүүлэлт Хүрэх түвшин үр дүнгийн үзүүлэлт
Үндсэн Хамтран
Нэг. Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмолжуулах,  мэдээллийн ил тод байдлыг хангах  чиглэлээр
1 4.1.1.  Хүн амын дунд архи, согтууруулах ундааны хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг тогтмолжуулж, нийгмийн ухамсрыг дээшлүүлэн, эрүүл зан үйлийг төлөвшүүлж, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, иргэд, олон нийтэд сурталчилан, тайлагнаж, мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллана; 

 

 

 

 

 

 

 

ЗНХөрөнгөөс

Жилдээ

300-800.00

3 жилдээ 800-1500.000 гаргах боломжтой.

  1. Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн хандлагыг өөрчлөх, эрүүл зөв амьдрах чиглэлийн шаталсан болон олон хэлбэрт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, сургалт, сурталчилгааны гарын авлага боловсруулан түгээх;
Жил бүр ЗДТГ ХГБЗХХ  ЦТ

ХОРООД

хцс

Байгууллага өөрсдийн хөрөнгөөр 

 

 

Сургалт,хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, гарын авлага тараагдсан байна. Иргэдийн хандлагад эерэг өөрчлөлт гарч, хорт зуршлаас татгалзсан иргэдийн тоо буурсан байна.
  1. Аливаа баяр ёслол, тэмдэглэлт өдрийг архигүй тэмдэглэх уриалга гарган, хөдөлгөөн өрнүүлэх ажлыг эрчимжүүлэх;
Тогтмол ЗДТГ аанб-УУД Байгууллага өөрсдийн хөрөнгөөр Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, гэр бүл, хамт олны үүрэг хариуцлага, хамтын ажиллагаа сайжирна. Аливаа баяр ёслол, тэмдэглэлт өдрийг архигүй тэмдэглэж хэвшсэн байна.
  1. Холбогдох судалгаа шинжилгээ хийж, үр дүнг үнэлж ажиллах;
Хагас, бүтэн жилээр ЗДТГ хОРООД - Нэгдсэн судалгаатай болосн байна. Судалгааны үр дүн гарсан байна.
  1. Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр бодитой ажил зохион байгуулж байгаа ААН, иргэд болон байгууллагын удирдлагыг шагнаж урамшуулах, тэдний санал, санаачлагыг дэмжих;
Жил бүр ЗДТГ ИТХХороод ИТХ-300.000ЗДНХ-500.000

 

Олон нийтийн мэдлэг,  хандлага дээшилнэ. Архины хэрэглээ буурч, согтууруулах ундаа хэрэглэдэггүй иргэд, хамт олон, байгууллагын тоо нэмэгдсэн байна.
  1. “Эр зоригийн хүч-Эрүүл идэвхтэй амьдралын клуб” болон энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ТББ-ын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах;
Тухай бүр ЗДТГ  Төсөвт байгууллагууд ИТХ-500.000ЗДНХ-500.000

 

Төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа сайжирна. Архидан согтуурахаас сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн орчин бүрдсэн байгууллагын тоо нэмэгдсэн байна.
  1. Хөтөлбөрийн үйл ажиллагааны тайланг Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал болон иргэдэд тайлагнах;
Жил бүрийн 11 сард ЗДТГ ГХУСАЗЗХороод - Дүүргийн удирдлага болон иргэдэд мэдээлэл хүргэгдсэн байна.  
  1. Орон нутгийн телевиз болон дүүргийн вэб сайт, сонин хэвлэлээр сурталчлан, гарын авлага бэлтгэн иргэд, олон нийтэд түгээх;
Жилдээ ЗДТГ  Төсөвт байгууллагууд ИТХ-200.000ЗДНХ-500.000

 

Иргэд, олон нийтэд мэдээлэл түгээгдсэн байна.
8.Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа дуусмагц үр дүн, ололт амжилт, сайн туршлагыг харуулсан нэвтрүүлэг бэлтгэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах; Жил бүр ЗДТГ ГХУСАЗЗхороод

 

ИТХ-1.0 сая төгрөг Хөтөлбөрийн үр дүн дээшилсэн байна. Хорт зуршлаас татгалзсан иргэдийн тоо өссөн байна
Хоёр. Хяналт, шалгалтыг сайжруулах, үр дүнг үнэлэх чиглэлээр
2 4.1.2. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр, зоогийн газар, үйлчилгээний байгууллагын худалдаа, үйлчилгээнд тавих хяналтыг сайжруулж, ажлын байрны эрүүл ахуй, сахилга хариуцлагыг нэмэгдүүлнэ; 

 

  1. Нутаг дэвсгэрийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, дүрэм, журмыг удаа дараа зөрчсөн тохиолдолд холбогдох дээд шатны байгууллагад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай санал хүргүүлэх;
Жил бүр ЗДТГ ЦТГХУСАЗЗ

 

- Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан байна. Хууль, журмын хэрэгжилт хангагдана.
  1. Нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлэг болон хяналтын камерийн тоог нэмэгдүүлэх, санхүүжилтийг орон нутгийн төсөвт тусгах;
жилдээ ЗДТГ ЦТХот тохижилтын алба

/ОНӨААТҮГ/

 

Тухайн жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсанаар Төсөв, санхүүжилт шийдвэрлэгдэн гэрэлтүүлэг, камерийн тоо нэмэгдсэн байна. Гэмт хэрэг, зөрчлийн тоо буурч, иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдэнэ.
  1. Ажлын цагаар болон ажлын байранд архидан согтуурсан талаарх мэдээллийг иргэдээс хүлээн авч, зохих хариуцлагыг тооцох;
Тухай бүр ЗДТГ ААНБ-ууд - Зохих хууль, журмын хүрээнд шийдвэрлэсэн байх Ажлын хариуцлага сайжирч,  бүтээмж нэмэгдсэн байна.
  1. ААНБ-ын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалтны үр дүнгийн гэрээнд тусгай шалгуур үзүүлэлт болгон оруулж үнэлж, дүгнэх;
Жил бүр здтг ААНБ-ууд - Ажлын үр нөлөө, шударга, ил тод хангагдана Ажлын хариуцлага сайжирч,  бүтээмж нэмэгдсэн байна.
  1. Согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдаалахгүй өдөр, цагийн хуваарийн хэрэгжилтэд тавих мэргэжлийн байгууллагуудын хяналтыг сайжруулах;
Тогтсон өдрүүдэд ЦТ МХТЗДТГ

ХОРООД

 

Байгууллагын хөрөнгөөр Тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр, зоогийн газар, үйлчилгээний байгууллагын худалдаа, үйлчилгээнд тавих хяналт сайжирсан байна. Эрүүлжүүлэгдсэн болон согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан байна
  1. Хууль бусаар стандартын бус архи, согтууруулах ундаа борлуулахыг таслан зогсоох арга хэмжээ авах
Сар бүр ЦТ МХТЗДТГ

ХОРООД

 

Байгууллагын хөрөнгөөр Иргэдийн эрүүл мэнд, амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэгдэнэ Хууль бус үйл ажиллагаа таслан зогссон байна.
Гурав. Ажлын байраар хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр
3 4.1.3. Хорт зуршлаас бүрэн татгалзсан иргэдийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, дамжаанд хамруулан, байнгын болон түр ажлын байраар хангах, жижиг, дунд бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэн, төсөл, хөтөлбөрт хамруулах замаар өрхийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааны түвшинг дээшлүүлнэ;
  1. Хорт зуршлаас бүрэн татгалзсан иргэдийг ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамруулж, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг ганцаарчилан болон хэсэг, бүлгээр зохион байгуулах;
Жил бүр ХХҮХ ЗДТГХОРООД Төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр Зөвлөгөө мэдээлэл авсан иргэд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамрагдсан байна. Ажил, мэргэжлийн чиг баримжаатай болсон байна.
  1. Түр болон байнгын ажлын байраар хангах;
Жил бүр ХХҮХЖДҮДТ ЗДТГХороод Төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр Байнгын болон түр ажлын байраар хангагдсан иргэдийн тоо өссөн байна. Ажлын байраар хангагдсан байна.
  1. Зорилтот бүлгийн иргэдийг жижиг, дунд бизнес эрхлэх, хөнгөлттэй зээл, тусламжид хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулах;
Жил бүр ХХҮХ ЗДТГЖДҮДТ

ХОроод

Төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр Архинаас татгазсан иргэдийн тоо өссөн байна Ажлын байр бий болж, өрхийн орлого нэмэгдсэн байна.
Дөрөв. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, гэр бүл, хамт олны үүрэг, хариуцлагын чиглэлээр
4 8.1. Хөтөлбөрийн санхүүжилт, төрийн болон ТТБ, иргэд, олон нийтийн  хамтын ажиллагааг сайжруулна. 
  1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг Дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Улс, нийслэл, орон нутгийн  төсөвт тусгаж, санхүүжүүлэх;
Жил бүр ЗДТГ ИТХ  Төсөвт тусгагдсан хөрөнгөөр Санхүүжилт шийдвэрлэгдсэн байна. Үйл ажиллагаа хэрэгжиж эхэлсэн байна.
  1. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоо, идэвх санаачлагыг дэмжих, сурталчилах ажлыг зохион байгуулах
Жил бүр ЗДТГ ИТХХороод ИТХ-200.000ЗДТГ-200.000 Иргэд, олон нийтийн идэвх оролцоо нэмэгдсэн байна. Төрийн болон төрийн бус байгууллага, ажиллагаа сайжирсан байна.
3.Салбарын байгууллагуудын ажлын харилцан уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалтын ажил зохион байгуулах, Жил бүр ЗДТГ ХАААхороод Батлагдсан төсвийн хүрээнд Хөрөнгө оруулатын ажил шийдвэрлэгдсэн байна. Төрийн болон төрийн бус байгууллага, ажиллагаа сайжирсан байна.
5 8.2. Хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих ажиллагааг сайжруулна.
  1. Хууль дүрэм, тогтоол шийдвэрийн биелэлтийг дүүргийн хэмжээнд хангах талаар төрийн захиргааны байгууллагын үндсэн үйл ажиллагааг чиглүүлж, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, тайланг хэлэлцэх, үнэлгээ, дүгнэлт өгөх
Тухай бүр ИТХ ГХУСАЗЗЗДТГ - Үйл ажиллагааны хувиар Тайлан мэдээ үнэн зөв гарч, үнэлэлт дүгнэлт өгөгдсөн байна.
  1. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ын үйл ажиллагааг дэмжиж, бодитой санал санаачлага гаргасан байгууллага, аж, ахуйн, нэгж, иргэдийг шагнаж урамшуулах;
Жил бүр ИТХ ГХУСАЗЗ Байгууллагын санхүүжилтээр Үйл ажиллагааны хувиар Хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаж, үйл ажиллагааны үр дүн гарсан байна.
6 8.7. ААНБ-ын үүрэг оролцоог нэмэгдүүлнэ.
  1. Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшил төлөвшүүлэх талаар ажилтан, албан хаагчдын  мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа зохиох, энэ талаар амжилт олж байгаа нэгж, ажилтанг дэмжих, тодорхой урамшуулал бий болгох;
Жил бүр ААНБ ААНБ Байгууллагын санхүүжилтээр 

ИТХ-300.000

Үйл ажиллагааны хувиар Хорт зуршлаас татгалзах итгэл үнэмшил нэмэгдэнэ
  1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө гарган ажиллах
Жил бүрийн 1-р улиралд ААНБ - Байгууллагын  санхүүжилтээр Үйл ажиллагааны хувиар Нэгдсэн төлөвлөлт гарч, үр дүн гарсан байна
  1. Ажиллагсадын чөлөөт цагийг зүй зохистой өнгөрүүлэх талаар тодорхой төлөвлөгөөтэй ажиллаж, биеийн тамир, спортын уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж  байх;
Төлөвлөгөөний дагуу ААНБ - ИТХ-500.000ЗДТГ-300.000 Үйл ажиллагааны хувиар Хамт олны уур амьсгал сайжирч, чөлөөт цаг үр бүтээлтэй өнгөрсөн байна.
  1. Төрийн болон төрийн бус байгууллагаас зохиож буй арга хэмжээнд идэвхтэй оролцох, боломж нөхцлөөр хангах, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх;
Тухай бүр ААНБ ТББ ИТХ-200.000 Үйл ажиллагааны хувиар Төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоо сайжирсан байна.
  1. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийг ажлын байраар хангах;
Жилдээ ААНБ ХХҮХХороод - Үйл ажиллагааны хувиар Иргэний өрхийн орлого нэмэгдсэн байна.
7 8.8. Иргэд, олон нийт, төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлнэ.
  1. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн үйл ажиллагааны чиглэлд  нийцүүлэн оролцох, бусад байгууллагуудтай хамтран  ажиллах, дэмжлэг үзүүлэх;
Тухай бүр ТББ Иргэд, олон нийт - Үйл ажиллагааны хувиар Хамтын ажиллагаа сайжирсан байна.
  1. Иргэд, олон нийтэд нөлөөлөх эерэг нөлөөллийн үйл ажиллагаа явуулах;
Жил бүр ААНБ Иргэд олон нийт - Үйл ажиллагааны хувиар Нийгмийн дунд эерэг хандлага гарсан байна.
  1. Иргэн бүр архины хор уршгийн талаар зохих мэдлэгтэй болж үр хүүхэд, гэр бүлийнхэндээ тайлбарлан таниулах, хүүхэд, залуучуудыг багаас нь эрүүл амьдрах ухаанд сургах;
Жилдээ ААНБ Иргэд олон нийт ЗДТГ-150.000 Үйл ажиллагааны хувиар Гэр бүл, үр хүүхдийн амгалан тайван амьдрах орчин нөхцөл сайжирч, эрүүл, зан үйлээр төлөвшиж хүмүүжинэ.
  1. Хорт зуршилд хамааралтай иргэн түүний гэр бүлд мэргэжлийн байгууллагаар эрх зүй, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, олон нийтийн зүгээс энэ чиглэлээр туслалцаа, дэмжлэг үзүүлэх;
Улирал бүр ЗДТГ Эрүүл мэндийн төвААНБ Байгууллага бүр өөрсдийн хөрөнгөөр Үйл ажиллагааны хувиар Хорт зуршлаас татгалзах сэтгэл зүйн эерэг хандлага бий болно
  1. Холбогдох хууль, тогтоомжийн биелэлт, хөтөлбөрийн хэрэгжилтэд олон нийтийн хяналт тавих,  илэрсэн зөрчлийг  арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад уламжлах;
Жилдээ ЗДТГ ААНБ - Үйл ажиллагааны хувиар Хөтөлбөрийн үр дүн дээшилсэн байна.
  1. Хорт зуршлаас татгалзаж, эерэг хандлагад төлөвшиж байгаа иргэнд хамт олон, гэр бүлийн таатай орчин бий болгоход анхаарах;
Жилдээ ЗДТГ  ААНБ - Үйл ажиллагааны хувиар Хорт зуршлаас татгалзсан иргэпдийн тоо өссөн байна.

 

 

/ТӨСӨЛ/

 

“Эрүүл орчин-иргэдийн сайн сайхан” II ДУГААР

ШАТНЫ хөтөлбөр

 

Нэг: Нийтлэг үндэслэл

  • “Эрүүл орчин-Иргэдийн сайн сайхан” II дугаар шатны хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, үндэсний хөтөлбөр, уриалга зэрэг архидан согтуурахтай тэмцэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж, Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино.

Хоёр: Хөтөлбөрийн үр дүн,  хэрэгцээ, шаардлага

2.1. Иргэдийн нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд хандсан нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, архидалтаас үүдэлтэй гэмт хэрэг зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, нийтийн соёлыг дээшлүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2013-2016 онд  “Эрүүл орчин-Иргэдийн сайн сайхан” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж ажилласан. Уг хөтөлбөрийн хүрээнд “Архи тамхины шалтгаант эмгэг судлалын төв”, “Эрүүл идэвхтэй амьдрал” ТББ-тай хамтран 38 иргэнийг сургалтанд хамруулсанаас 7 иргэн архинаас бүрэн татгалзаж,  хамрагдсан залуус дүүрэгтээ “Эр зоригийн хүч-Эрүүл идэвхтэй амьдралын клуб” ТББ-ыг шинээр байгуулан ажиллаж байна. Тухайн иргэдээс байнгын ажлын байранд -12, түр ажлын байраар 7 иргэн хангагдан, эдгээр залуус амьдралаа шинээр эхлүүлэх урам зориг дүүрэн ажиллаж, амьдарч байна.

Иймд гэр бүл, ахуйн хүрээнд архидан согтуурч, эцэг, эхчүүд нь хүүхэд багачуудад буруу үлгэр, дуурайлал үзүүлэх, согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийг гэр, орон сууцанд үйлдэгдэгдэхээс сэргийлэх, хүн амын архи, согтууруулах ундааны  хэрэглээг бууруулах, үйл ажиллагааг орон нутгийн төр, захиргааны байгууллагын зүгээс дэмжих, ажлын байраар хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, нийгэмд эзлэх байр суурийг бататгах, архинаас татгалзах иргэдийн тоог нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэн чанартай явуулах шаардлагатай байна.

Гурав . Хөтөлбөрийн зорилго

3.1. Хорт зуршил /архи, тамхи, бүх төрлийн мансууруулах бодис, цаашид хорт зуршил гэх/-аас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, архи, согтууруулах ундааны хэрэглээнээс бүрэн татгалзаж, бусдыг үлгэрлэн манлайлж байгаа иргэдийн санаачилга, идэвхийг дэмжин, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг багцлан хүргэх замаар өрхийн орлого, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, энэхүү үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн  зорилго оршино.

Дөрөв. Хөтөлбөрийн зорилт

4.1. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлнэ:

4.1.1. Хүн амын дунд архи, согтууруулах ундааны хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг тогтмолжуулж, нийгмийн ухамсрыг дээшлүүлэн, эрүүл зан үйлийг төлөвшүүлж, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, иргэд, олон нийтэд сурталчилан, тайлагнаж, мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллана;

4.1.2. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр, зоогийн газар, үйлчилгээний байгууллагын худалдаа, үйлчилгээнд тавих хяналтыг сайжруулж, ажлын байрны эрүүл ахуй, сахилга хариуцлагыг нэмэгдүүлнэ;

4.1.3. Хорт зуршлаас бүрэн татгалзсан иргэдийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, дамжаанд хамруулан, байнгын болон түр ажлын байраар хангах, жижиг, дунд бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэн, төсөл, хөтөлбөрт хамруулах замаар өрхийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааны түвшинг дээшлүүлнэ;

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

5.1.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:

5.1.1. Хууль дээдлэх, төрөөс баримтлах бодлого, чиглэлтэй  уялдсан байх;

5.1.2. Иргэний санаачилга, чадвар, боломж, хүсэл эрмэлзэлийг харгалзах;

5.1.3. Орон нутаг, иргэд, олон нийт, бүх салбарын оролцоонд тулгуурлах;

5.1.4. Үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдлыг хангах;

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

6.1. Хууль, эрх зүйн сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх чиглэлээр дараах ажлыг хэрэгжүүлнэ.

6.1.1. Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн хандлагыг өөрчилөх, эрүүл зөв амьдрах чиглэлийн шаталсан болон олон хэлбэрт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, сургалт, сурталчилгааны гарын авлага боловсруулан түгээх;

6.1.2. Аливаа баяр ёслол, тэмдэглэлт өдрийг архигүй тэмдэглэх уриалга гарган, хөдөлгөөн өрнүүлэх ажлыг эрчимжүүлэх;

6.1.3.  Холбогдох судалгаа шинжилгээ хийж, үр дүнг үнэлж ажиллах;

6.1.4. Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр бодитой ажил зохион байгуулж байгаа ААН, иргэд болон байгууллагын удирдлагыг шагнаж урамшуулах, тэдний санал, санаачлагыг дэмжих;

6.1.5. “Эр зоригийн хүч-Эрүүл идэвхтэй амьдралын клуб” болон энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ТББ-ын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах;

6.1.6. Хөтөлбөрийн үйл ажиллагааны тайланг Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал болон иргэдэд хагас, бүтэн жилээр тайлагнах;

6.1.7. Орон нутгийн телевиз болон дүүргийн вэб сайт, сонин хэвлэлээр сурталчилан, гарын авлага бэлтгэн иргэд, олон нийтэд түгээх;

6.1.8. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа дуусмагц үр дүн, ололт амжилт, сайн туршлагыг харуулсан нэвтрүүлэг бэлтгэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр цацах;

6.2. Хяналт шалгалтыг сайжруулах, үр дүнг үнэлэх чиглэлээр дараах ажлыг хэрэгжүүлнэ.

6.2.1. Нутаг дэвсгэрийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, дүрэм, журмыг удаа дараа зөрчсөн тохиолдолд холбогдох дээд шатны байгууллагад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай санал хүргүүлэх;

6.2.2.  Нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлэг болон хяналтын камерийн тоог нэмэгдүүлэх, санхүүжилтийг орон нутгийн төсөвт тусгах;

6.2.3.  Ажлын цагаар болон ажлын байранд архидан согтуурсан талаарх мэдээллийг иргэдээс хүлээн авч, зохих хариуцлагыг тооцох;

6.2.4. ААНБ-ын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалтны үр дүнгийн гэрээнд тусгай шалгуур үзүүлэлт болгон оруулж үнэлж, дүгнэх;

6.2.5. Согтууруулах ундаагаар үйлчилэхгүй, худалдаалахгүй өдөр, цагийн хэрэгжилтэд тавих мэргэжлийн байгууллагуудын хяналтыг сайжруулах;

6.2.6. Хууль бусаар стандартын бус архи, согтууруулах ундаа борлуулахыг таслан зогсоох арга хэмжээ авах;

6.3. Ажлын байраар хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах ажлыг хэрэгжүүлнэ.

6.3.1. Хорт зуршлаас бүрэн татгалзсан иргэдийг ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамруулж,  зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг ганцаарчилан болон хэсэг, бүлгээр зохион байгуулах;

6.3.2. Түр болон байнгын ажлын байраар хангах;

6.3.3. Зорилтот бүлгийн иргэдийг жижиг, дунд бизнес эрхлэх, хөнгөлттэй зээл, тусламжид хамруулснаар ажлын байр бий болж, өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах;

Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

7.1. Хөтөлбөрийг  2017-2020 он дуустал хэрэгжүүлнэ.

Найм . Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, гэр бүл, хамт олон дараах үүрэг хүлээнэ:

8.1. Дүүргийн  Засаг дарга

8.1.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг Дүүргийн эдийн засаг, нийгмийг  хөгжүүлэх үндсэн чиглэл, Улс, нийслэл, орон нутгийн  төсөвт тусгаж, санхүүжүүлэх;

8.1.2. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоо, идэвх санаачлагыг дэмжих, сурталчилах ажлыг зохион байгуулах

8.1.3. Салбарын байгууллагуудын ажлын харилцан уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалтын ажил зохион байгуулах,

8.2. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

8.2.1. Хууль дүрэм, тогтоол шийдвэрийн биелэлтийг дүүргийн хэмжээнд хангах талаар төрийн захиргааны байгууллагын үндсэн үйл ажиллагааг чиглүүлж, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, тайланг хэлэлцэх, үнэлгээ, дүгнэлт өгөх;

8.2.2. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг сурталчилах ажлыг зохион байгуулах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ын үйл ажиллагааг дэмжиж, бодитой санал санаачилга гаргасан байгууллага, аж, ахуйн, нэгж, иргэдийг шагнаж урамшуулах;

8.3. Нийгмийн салбарын байгууллагуудын хэрэгжүүлэх үйл ажиллагаа

8.3.1. Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалтыг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах;

8.3.2. Бүх шатны боловсролын байгууллагад хорт зуршлаас ангид байх орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

8.3.3. Архидан согтуурахын хор уршгийг таниулсан соёл, урлагийн соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах;

8.3.4. “Эр зоригийн хүч-Эрүүл идэвхтэй амьдралын клуб”  ТББ-ын үйл ажиллагааг дэмжиж, тэдний туршлагыг олон нийтэд сурталчилан алдаршуулах;

8.3.5. Хорт зуршлаас татгалзах хүсэлтэй иргэдийг “Оюуны энерги”-ийн сургалтанд хамруулах, бүрэн татгалзсан иргэдийг ажлын байраар хангах, хөнгөлттэй зээл, тусламж үзүүлэх, өөрөө өөртөө ажлын байр бий болгох санал санаачлагыг дэмжиж ажиллах;

8.3.6. Архинд донтох өвчтэй хүнийг оношлох, эмчлэх, эмчлэгдсэн хүнийг хяналтанд авах арга хэмжээ зохион байгуулах;

8.3.7. Графикийн дагуу ААНБ-ын ажилтан, албан хаагчдыг жилд 2 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах

8.4. Цагдаагийн тасаг

8.4.1. Нийтийн эзэмшлийн зам талбайд биеэ хянах чадваргүй болтолоо согтуурсан этгээдийг ар гэрт нь хүлээлгэн өгөх, согтуугаар иргэдийн амгалан, тайван байдал алдагдуулсан зөрчил гаргасан иргэдийг эрүүлжүүлэх;

8.4.2. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн архинд донтох өвчтэй болсон иргэдийг албадан эмчлэх, наркологийн нарийн мэргэжлийн эмчийн тусламж үзүүлэх  ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

8.5. Мэргэжлийн хяналтын  тасаг

8.5.1. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр гарсан бусад  хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

8.5.2. Согтууруулах ундааны хадгалалтын технологи, стандарт, чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хянан холбогдох арга хэмжээг авч байх;

8.5.3. Хорт зуршилтай этгээдэд хууль, эрх зүй, эмнэлгийн тусламж үзүүлж буй байгууллагын эрүүл ахуйн нөхцөл, эмчилгээний чанарыг сайжруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих;

8.6. Хороодын Засаг дарга нар

8.6.1. Хөтөлбөрийн зарчим, үйл ажиллагааны чиглэлд нийцүүлэн ажлын төлөвлөгөө гарган баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

8.6.2. Хүүхэд, өсвөр үе, насанд хүрэгчдийн дунд хорт зуршилаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг дэс дараатай  зохион байгуулж, энэ талаар  хүн амын мэдлэг, хандлага, дадлын түвшинг тогтоох судалгаа тандалт хийн, шаардлагатай арга хэмжээ авч ажиллах;

8.6.3. Архи худалдаалахгүй, үйлчилэхгүй, хэрэглэхгүй сар, өдөр, цагтай болгосон шийдвэрийн хэрэгжилтийг хянах;

8.6.4. Аливаа баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлыг архигүй тэмдэглэх талаар нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд тодорхой зорилт тавьж хэрэгжүүлэх;

8.6.5. Архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй иргэдийн туршлага, зөвлөгөөг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилах  ажлыг тогтмолжуулах, тэдний оролцоотойгоор олон нийтийн байгууллага байгуулж ажиллах үүсгэл санаачлагыг бүх талаар дэмжих;

8.6.6. Хорт зуршлаас  гарах эмчилгээ хийлгэсэн иргэдийн ахуй амьдралд туслах, ажлын байраар хангах арга хэмжээ авах;

8.6.7 Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, ажил нь үр дүнд хүрсэн байгууллага, хамт олон, иргэнийг холбогдох дээд шатны байгууллагад уламжлан шагнаж урамшуулах;

8.7. Аж ахуйн нэгж,  байгууллага

8.7.1.Хорт зуршилаас  сэргийлэх, төлөвшүүлэх талаар ажилтан, албан хаагчдын  мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа зохиох, энэ талаар амжилт олж байгаа нэгж, ажилтанг дэмжих, тодорхой урамшуулал бий болгох;

8.7.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө гарган ажиллах

8.7.3. Ажиллагсадынхаа чөлөөт цагийг зүй зохистой өнгөрүүлэх талаар тодорхой төлөвлөгөөтэй ажиллаж, биеийн тамир, спортын уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж  байх;

8.7.4. Төрийн болон төрийн бус байгууллагаас зохиож буй арга хэмжээнд идэвхтэй оролцох, боломж нөхцлөөр хангах, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх;

8.7.5. Хөтөлбөрт хамрагдсан иргэнийг ажлын байраар хангах;

8.8. Иргэд, олон нийт, төрийн бус байгууллагууд

8.8.1. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн үйл ажиллагааны чиглэлд  нийцүүлэн оролцох, бусад байгууллагуудтай хамтран  ажиллах, дэмжлэг үзүүлэх;

8.8.2. Иргэд, олон нийтэд нөлөөлөх эерэг нөлөөллийн үйл ажиллагаа явуулах;

8.8.3. Иргэн бүр архины хор уршгийн талаар зохих мэдлэгтэй болж үр хүүхэд, гэр бүлийнхэндээ тайлбарлан таниулах, хүүхэд, залуучуудыг багаас нь эрүүл амьдрах ухаанд сургах;

8.8.4. Хорт зуршилд хамааралтай иргэн түүний гэр бүлд мэргэжлийн байгууллагаар  эрх зүй, эрүүл мэндийн зөвлөгөө өгүүлэх, олон нийтийн зүгээс энэ чиглэлээр туслалцаа, дэмжлэг үзүүлэх;

8.8.5. Холбогдох хууль, тогтоомжийн биелэлт, хөтөлбөрийн хэрэгжилтэд олон нийтийн хяналт тавих,  илэрсэн зөрчлийг  арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад уламжлах;

8.8.6. Хорт зуршлаас татгалзаж, эерэг хандлагад төлөвшиж байгаа иргэнд хамт олон, гэр бүлийн таатай орчин бий болгоход анхаарах;

Ес.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх  удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт

 9.1.Хөтөлбөрийн  удирдлага,  зохион байгуулалт

9.1.1. Хөтөлбөрийн удирдлага зохион байгуулалтаар ЗДТГ-ын ТЗУХ, НХХ, ТХҮХ  хангаж, салбарын байгууллагууд хэрэгжүүлнэ;

9.1.2. Дээрх хэлтсүүд нь хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих бөгөөд тайланг жил бүр нэгтгэн дүгнэж, Дүүргийн ИТХ-д танилцуулж байна;

9.2.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилт

9.2.1. Хэрэгжүүлэх арга хэмжээний санхүүжилт нь дараах  эх үүсвэрээс бүрдэнэ:

9.2.1.1. Олон улсын зээл, тусламж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн сайн дурын хандивын хөрөнгө;

9.2.1. 2. Тухайн жилд  орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн хөрөнгө;

Арав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

10.1. Хяналт шинжилгээ, үнэлгээ

10.1.1 Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг дүүргийн Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, мэргэжлийн байгууллагуудтай  хамтран гүйцэтгэнэ.

Арван нэг.  Хөтөлбөрийг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэнэ:

11.1.1. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийн дүнг он тус бүрээр гаргана.

 

Үе шат Шалгуур үзүүлэлт
1 дүгээр шатны шалгуурүзүүлэлтийн  дүн

/2013-2016 он/

Сургалтын тоо-15
Сургалтанд хамрагдсан иргэний  тоо /давхардсан тоогоор/ -2861
Байнгын ажлын байраар хангагдсан иргэний тоо -12
Түр ажлын байраар хангагдсан иргэний тоо-7
Архинаас татгалзсан иргэний тоо-7
Энэ чиглэлээр зарцуулсан хөрөнгө, мөнгө-13.6 сая
Тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрийн тоо-11
 

2 дугаар шатны шалгуур үзүүлэлт он тус бүрээр

/2017-2020 он/

Сургалтын тоо-
Сургалтанд хамрагдсан иргэний  тоо-
Байнгын ажлын байраар хангагдсан иргэний тоо-
Түр ажлын байраар хангагдсан иргэний тоо-
Архинаас татгалзсан иргэний тоо-
Тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрийн тоо-
Архины  улмаас гэмтэж бэртэн, эмнэлэгт хэвтсэн иргэний тоо-
Сурталчилгааны тоо-
Гэмт хэргийн тоо-
Зөрчлийн тоо
Энэ чиглэлээр зарцуулсан хөрөнгө, мөнгө-

 

Арван хоёр. Хөтөлбөр хэрэгжүүлсэнээр гарах  үр дүн

12.1. Согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээнд тавих хяналт оновчтой, үр дүнтэй болж, архидан согтуурахаас сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн эрх зүйн орчин бүрдэнэ.

12.2. Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн мэдлэг,  хандлага дээшилэн архины хэрэглээ буурч, согтууруулах ундаа хэрэглэдэггүй иргэд, хамт олон, байгууллагын тоо нэмэгдэнэ.

12.3. Архи хэтрүүлэн хэрэглэгч, архинд донтох өвчтэй хүнийг урьдчилан сэргийлэх, эмчлэх, хяналт тавих, нийгэм, хамт олонд тулгуурласан эрүүл мэнд, нийгмийн тусламж, үйлчилгээтэй болж  чанар хүртээмж  нь нэмэгдэнэ.

12.4. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, гэр бүл, хамт олны үүрэг хариуцлага, хамтын ажиллагаа сайжирна.

12.6. Мэргэжлийг чиг баримжаатэй болж, байнгын болон түр ажлын байраар хангагдан, төсөл, хөтөлбөрт хамруулснаар өрхийн орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин дээшилсэн байна.

12.7. Эрүүлжүүлэгдсэн болон согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан байна.

 

 

 

–000–

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХЯНАСАН:

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ                                            Б.БОЛОРМАА

 

БОЛОВСРУУЛСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

МЭРГЭЖИЛТЭН                                   С.ЦЭНД-АЮУШ

 

 

 

 

 

 

 

–000–

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>