БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ЭЛЧЭЭР Д.МӨНХТАЙВАН ТОМИЛОГДЛОО

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 06 сарын 23 өдрийн А/98 тоот тушаалаар батлагдсан журмын хүрээнд томилогдон ажиллах Нийслэлийн “ХҮҮҮХДИЙН ЭЛЧ”-ийн андгай өргөх ёслол 2017 оны 11 сарын 20 өдрийн 11 цагт нийслэлийн Хангарьд ордоны ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгуулагдана.
Мөн энэхүү өдөр нь Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр бөгөөд энэ жилээс энэхүү өдрийг дэлхий нийтээрээ Хүүхдийн өдөр болгон тэмдэглэх юм.
Хүүхдийн эрхийн тухай хууль болон бусад холбогдох журмын дагуу хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох ажилтан, байгууллагад тавьж шийдвэрлүүлэх зорилготой ажиллах бас нэгэн бүтэц бий болж байгаа нь Нийслэлийн дүүрэг бүрд томилогдон ажиллаж байгаа хүүхдийн элчүүд юм.

Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн элчээр:
Хан-Уул дүүргийн Хүүхдийн элч Баатаржавын Халиун
Багануур дүүргийн Хүүхдийн элч Тэрбишийн Отгонболд
Налайх дүүргийн Хүүхдийн элч Хүрэлчулуун АНХБАЯР
Налайх дүүргийн Хүүхдийн элч Бямбасүрэн ТЭЛМҮҮН
Багахангай дүүргийн Хүүхдийн элч Дамбадаржаа Мөнхтайван
Сүхбаатар дүүргийн Хүүхдийн элч Базаржавын Навчаа
Баянгол дүүргийн Хүүхдийн элч Төмөрхуягийн Энхтайван
Сонгинохайран дүүргийн Хүүхдийн элч Жигжидсүрэн Сандагсүрэн
Баянзүрх дүүргийн Хүүхдийн элч Дамдинсүрэн Нацагдорж
Чингэлтэй дүүргийн Хүүхдийн элч Сүхбаатар Сарангэрэл23736148_1384061961720327_5081833905735606754_o

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>