НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭР ТӨРӨЛ, БҮРДҮҮЛБЭР

0
245

НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭР ТӨРӨЛ, БҮРДҮҮЛБЭР

 

 

Д/д Үзүүлэх төрийн үйлчилгээ Тайлбар
1 Иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авя хянан шийдвэрлэх Өргөдөл, гомдлыг байнга хүлээн авч, судалж шийдвэрлэнэ
2 Төрийн болон салбарын яамд, НИТХ, НЗДТГ, бусад байгууллагын шагналд иргэдийг уламжлах Тэмдэглэлт үйл явдал болохоос 45 хоногийн өмнө материалыг хүлээн авна
3 Дүүрэгт  худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах ААНБ, иргэнд зөвшөөрөл олгох Гэрээ байгуулж, 1 жилийн хугацаатай  олгоно /төлбөргүй/
4 Тамхины тусгай зөвшөөрөл олгох Дүүргийн Засаг даргын захирамжаар 2 жилийн хугацаатай олгоно /төлбөр 250.000 төгрөг – 3 жилийн хугацаатай/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

НЭГ. ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАХАД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТУУД

 

 

 

Өргөдөлд хавсаргах баримтууд:

 

  • Иргэний үнэмлэхний хуулбар /Иргэний үнэмлэхний хуулбар байхгүй тохиолдолд өргөдөлд регистрийн дугаарыг заавал бичнэ/
  • Дэмжлэг хүссэн өргөдөлд хорооны тодорхойлолт
  • Ажилд орохыг хүссэн өргөдөлд боловсролын байдлыг гэрчилсэн баримтууд
  • Бусад шаардлагатай нэмэлт бичиг баримтууд

 

Өргөдөл, гомдолд  дараах зүйлийг тусгасан байна. Үүнд:

 

  • Ямар байгууллага, албан тушаалтанд хандаж байгаа талаар
  • Ямар асуудлыг шийдвэрлүүлэх гэж байгаа тухай мэдээлэл
  • Он сар өдөр
  • Иргэний овог, нэр
  • Иргэний оршин суугаа хаяг
  • Гарын үсэг
  • Иргэнтэй холбоо барих утасны дугаар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХОЁР. ШАГНУУЛАХААР МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТУУД

 

Шагнуулахаар ирүүлж буй иргэн нь төрийн болон салбар яамдын, нийслэлийн шагналын журамд заасан болзол шалгуурыг хангасан, анкет тодорхойлолтонд үг үсгийн алдаагүй, шагналын нэрийг бүрэн зөв бичсэн байх ба материалыг 2 хувь бүрдүүлж ирүүлнэ.

Төрийн шагналд материал ирүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтууд:

  • Төрийн цол хүртэх, одон, медалиар шагнуулахаар өргөн мэдүүлсэн хүний анкет /анкетанд тухайн хүний регистрийн дугаар, нас, улсад болон тухайн салбарт, тухайн байгуулагад ажилласан жил, холбоо барих утасны дугаар бичсэн байх, зураг наасан байх/
  • Ажил байдлын тодорхойлолт /тамга, гарын үсгээр баталгаажсан байх/
  • Шагнуулах хүнийг дэмжсэн тухай хамт олны хурлын тэмдэглэл /баталгаажуулсан/
  • Өмнө авсан шагналуудын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Хорооны тодорхойлолт
  • Дэмжсэн албан бичиг

Салбарын яамд, нийслэл, дүүргийн шагналд материал ирүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтууд:

  • Шагнуулахаар өргөн мэдүүлсэн хүний анкет /анкетанд тухайн хүний регистрийн дугаар, нас, улсад болон тухайн салбарт тухайн байгуулагад ажилласан жил, холбоо барих утасны дугаарыг тодорхой бичсэн байх, зураг наасан байх/
  • Ажил байдлын тодорхойлолт /тамга, гарын үсгээр баталгаажсан байх/
  • Шагнуулах хүнийг дэмжсэн тухай хамт олны хурлын тэмдэглэл /баталгаажуулсан/
  • Өмнө авсан шагналуудын хуулбар
  • Дэмжсэн албан бичиг

Материалыг дүүргийн шагнал хариуцсан мэргэжилтнээр хянуулсны дараа бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө. Хянуулаагүй буюу материалыг дутуу бүрдүүлсэн тохиолдолд хүлээж авахгүй болохыг анхаарна уу.

 

 

 

 

 

ГУРАв. Дүүрэгт худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахад

бүрдүүлэх материал

 

 

  • Дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, ААНБ-ын гэрчилгээ, галын байцаагчийн дүгнэлт, Нийслэлийн худалдаа үйлчилгээний мэдээллийн санд бүртгүүлсэн мэдээллийн хамт ЗДТГ-ын  Тохижилт Худалдаа  үйлчилгээний хэлтэст ирүүлнэ.

 

  • Худалдааны газар, түүний үйлчилгээ MNS5021:2007 стандартын шаардлага хангасан, холбогдох материалаа бүрэн бүрдүүлсэн аж ахуйн нэгж байгууллага болон иргэнд ТХҮХ ажлын 3 хоногт багтаан үнэ төлбөргүй  “Гэрчилгээ“ олгож дүүрэгт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоно.

 

  • Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын дагуу худалдаа үйлчилгээ эрхлэгч нь Дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргатай гэрээ байгуулж ажиллана.

 

  ДӨРӨВ. ТАМХИНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

 

  • Дүүрэгт тамхи худалдах тусгай зөвшөөрөл авах хүсэлт, ААНБ-ын гэрчилгээ,  иргэн бол иргэний үнэмлэхний хуулбарын хамт ЗДТГ-ын Тохижилт Худалдаа  үйлчилгээний хэлтэст ирүүлнэ.

 

  • ТХҮХ ажлын 14 хоногт багтаан Худалдааны газар, түүний үйлчилгээ MNS5021:2007 стандартын шаардлага хангасан, Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн гадна худалдаа үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага болон иргэнд тусгай зөвшөөрлийг Дүүргийн Засаг даргын захирамжаар 3 жилийн хугацаатай олгоно. Татварын орлого 250.000 төгрөгийн хураамж төлнө.

 

 

 

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР