БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН 2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ЦАС ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ МЭДЭЭ.

Дүүрэгт 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр их хэмжээний цас орсны улмаас зам, талбай мөстөж, халтиргаа гулгаа үүсэх болон бусад эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс  аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, эрхлэгч нарт  байгууллагын орчин болон хуваарьт газрын  цасыг бүрэн цэвэрлэж мэдээллийн бүхий л хэрэгслээр сурталчилж  ажиллах талаар үүрэг чиглэл өгөв.

Өгөгдсөн үүргийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ BOBCAT, ковш трактор, хог тээвэрлэгч машинаар нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цасыг, нийт 41 аж ахуйн нэгж, байгууллагын  253 ажилтан албан хаагч байгууллагын орчин болон дүүрэг, хорооноос хуваарилсан хуваарьт газрын цасыг цэвэрлэлээ.

Мөн “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ –ын ажилтан албан хаагчид 1 дүгээр хорооны авто зам, 1, 2 дугаар хороог холбосон авто замын эргэлт, Төмөр замын гарамын 2 тал, Гал унтраах 80 дугаар ангийн эргэдэг булан, Улсын чанартай авто замын хурд сааруулагчийн 2 тал, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрийн  нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний алаг хавтан, орон сууцны байр дундах хүүхдийн тоглоомын талбай болон авто зогсоолуудыг цэвэрлэн Замын цагдаагийн пост,  1,2 дугаар хороог холбосон авто зам, төмөр замын гарамын тойрог хэсэг, Үнэгтэй гэр хорооллын авто замд  1 тн бодис, 315кг  давс цацав.

Цас цэвэрлэгээний ажилд Засаг даргын Тамгын газрын Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс болон 1,2 дугаар хорооны тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч нар хяналт тавьж ажилласан ба цэвэрлэгээний явцын мэдээг Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвийн /11-310005/ дугаарын утасанд 3 удаа  диспечер Түвшинжаргалд мэдэгдэн, дүн мэдээг нэгтгэн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цаг 30 минутанд  dispatcher_ub@yahoo.com , и-мэйл хаягаар  хүргэж ажиллаа.23318648_1621048167961544_1318457479_n 23336412_1621048321294862_1775324997_o 23377119_1621048354628192_1111309405_o

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>