БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД “НЭЭЛТТЭЙ НИЙСЛЭЛ” МЭДЭЭЛЛИЙН ЦАГААР ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

“Нээлттэй нийслэл” мэдээллийн цаг

Нийслэлийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагаар Багахангай дүүргийн удирдлагууд дараах мэдээллийг хийлээ.

Багахангай дүүрэг нь нийслэл хотын хэтийн бодлого төлөвлөлт, хүн амын төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтойн дээр дэд бүтцийн хөгжил сайтай, газар нутаг, зам харилцааны хувьд өргөн боломжтой цаашид өсөн дэвших үүд хаалга нь бүрэн нээгдэж байгаа дүүрэг гэж орон нутгийн удирдлагууд, ард иргэд бид хардаг.

2017 онд нийслэлийн 9 дүүргийн өрсөлдөх чадварын судалгааг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Азийн сан, Нийслэлийн ЗДТГ-аас хамтран  хийсэн бөгөөд тэрхүү өрсөлдөх чадварын судалгаагаар Багахангай дүүргийн ард иргэд ирээдүйдээ итгэх итгэлтэй, өсөн дэвших өндөр хүсэл тэмүүлэлтэй байгаагаараа давуу гэж гарсан нь үүнийг батлаж байгаа юм.

Багахангай дүүргийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж Монгол УИХ, Засгийн газраас 2002 оноос хойш “Багахангайн бичил бүсийн техник эдийн засгийн үндэслэл,   Багахангай дүүрэгт байгуулагдах “Үйлдвэрлэл, технологийн парк”-ын чиглэлийг тогтоох тухай 54-р тогтоол, Багахангай дүүргийг хөгжүүлэх хөтөлбөр  зэрэг бодлогын бичиг баримтыг батлах гаргаж хэрэгжүүлэх үйл ажиллагааг өнөөг хүртэл үе шаттай зохион байгуулан ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос үйл ажиллагааг улам эрчимжүүлж Монгол улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Багахангай дүүрэгт Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технолгийн парк  байгуулж гарааны компаниудыг дэмжинэ гэж оруулж өгсөн.

 

Энэхүү ажлын эхлэл 2017 онд тавигдаж Багахангай дүүргийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технолгийн паркын Техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах ажлын  зардалд Нийслэлийн төсөвт 145 сая тусгагдан сонгон шалгаруулалт зарлаж Артконстракшн ХХК шалгарч ажлаа эхлүүлээд байна.

 

Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах, Багахангай дүүргийн хөгжилд түлхэц болох бас нэг томоохон төсөл бол Азийн хөгжлийн банкны техник туслалцаагаар хэрэгжиж буй Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал өртөөнөөс Багахангай дүүргийн Багахангай өртөөний хооронд шинээр тавигдах Богд хан төмөр зам төсөл юм. 2016-2020 онд Улс, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй бодлогын баримт бичигт Богд хан төмөр замыг бариж байгуулах ажлыг эхлүүлэхээр тусгасан бөгөөд тендерийн сонгон шалгаруулалтаар энэтхэг улсын Интэркотинентал Консалтантс энд Технократс компани трассын судалгааны зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулан судалгааны ажлаа эхлүүлээд байна. Мөн цаашлаад 2017 оны 09 дүгээр сарын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Богдхан төмөр зам төслийг концессын “Зураг төсөл боловсруулах – барих – ашиглах – шилжүүлэх” нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Бид Улс, нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого төлөвлөлтийн дагуу Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн төвлөрсөн бүс бий болгох, дүүрэгт газар тариалан,  үйлдвэрлэл эрхлэх ААНБ-уудыг дэмжин,  үйл ажиллагаагаа явуулах таатай орчин бий болгох, ажлын байр олноор нь нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд нарны эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэх Акуа Блүэ Скай энержи ХХК-д  30 га газар, Багахангай сүү ХХК-д д бэлчээрийн ургамал тариалах зориулалтаар 275 га, фермерийн аж ахуйн зориулалтаар 15 га газрыг олгосноос гадна Эрдэсплазм ХХК нь  шил, шилэн бүтээгдэхүүний үйлдвэр, Хатан сүмбэр хийн түлшний үйлдвэрүүд  хүсэлт ирүүлснийг судалж  дэмжин ажиллаж байна.

 

Үүнээс гадна Багахангай дүүрэгт одоогоор дизель түлшний үйлдвэр 1, төмөрлөгийн үйлдвэр 2, хөнгөн цагаан боловсруулах үйлдвэр 2, 13000 куб метрийн багтаамжтай шатахууны агуулах худалдаа зэрэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Бид экологио сэргээх чадавхи бүхий эдийн засаг, баялаг бүтээх үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож ард иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

Мөн Багахангай дүүрэгт Үйлдвэрлэл технологийн парк байгуулах ТЭЗҮ-ийн талаар “Арт констракшн” ХХК-ны захирал  М.Баасанжав, ШУТИС-ын багш профессор С.Төгс, “Алтан- Оршихуй” ХХК-ны захиргаа, бизнес хөгжлийн хэлтсийн дарга Б.Билгүүдэй, Багахангай сүү ХХК-ыг төлөөлж Ц.Гантөмөр нар мэдээлэл хийсэн бол Газрын албаны дарга Л.Санжийжамц газрын дуудлага худалдааны анхны үнэлгээний талаар мэдээллээ.

Эдгээр мэдээлэл нь “Зууны мэдээ”, “Монголын үнэн” сонин, News.mn, Ulaanbaatar.mn, I book.mn, зүгээр.mn сайт, МҮОНРТ, MNB, UВS, VTV, NTV, TM, MNC, SBN телевизээр дамжин иргэдэд хүрэх ба MGL радио 102.1 долгионы шууд нэвтрүүлгээр Багахангай дүүргийн цаг үеийн мэдээлэл болон цаашдын хөгжлийн талаар мэдээллээ.

 

 

22550248_1410987105680602_8310788206401164965_o 22553149_1410987192347260_1850760796606927130_o 22555542_1410987312347248_4730074920379599966_o 22712241_1410987115680601_3491612563935150839_o 22712265_1410987195680593_2161682968704238257_o 22713294_1410987035680609_6421080782064064174_o 22713570_1410987109013935_6222808074045551058_o 22770476_1410987289013917_6559959739949612748_o

 

 

 

 

 

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>