МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА.

 

Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангуулах Засгийн газрын 2017 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” 186 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн сайдын 01 албан даалгавар, Нийслэлийн Зсаг даргын 04 дүгэр албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус дүүрэг нь  4 бүлэг 12 заалт бүхий төлөвлөгөө,  өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх тухай дүүргийн Засаг даргын 2017 оны 03 тоот албан даалгаврыг гаргаад байна.

2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 19 аж ахуйн нэгж байгууллагын 430 ажилтан албан хаагчийн 4.300.000 төгрөгийг  төвлөрүүлэн аюулгүйн нөөцийг бүрдүүлээд байна.

Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд ЗДТГ-ын ТХҮХ-ээс тогтмол хяналт тавин ажиллаж байна.

Мал өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 88,6%, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх тухай албан даалгаврын хэрэгжилт 86%-тай байна.

2017-2018 оны өвөл нийт 233 малчин, мал бүхий өрхийн 30301 толгой мал өвөлжих ба үүнээс дүүргийн нутаг дэвсгэрт 150 өрхийн 16131 толгой, өөр аймгийн нутагт 2 өрхийн 609 толгой, өөр аймийн бусад сумын нутагт 81 өрхийн 13561 толгой мал өвөлжихөөр байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/50, дүүргийн Засаг даргын А/30 дугаар захирамжаар Цэф трейд мал эмнэлэг үржлийн алба нь цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 52 малчин, мал бүхий өрхийн 11980 толгой малд хийв.

Мөн Нийслэлийн Засаг даргын А/316, дүүргийн Засаг даргын А/120 дугаар захирамжаар Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд 156 өрхийн 22253 толгой малыг хамруулав. Боом, дуут хавдар, шөвөг ярын төлөвлөгөөт вакциныг 2500 үхэр, 8000 хонь, ямаа, 2000 хурга, ишгэнд хийв.

Нийслэлийн Засаг даргын А/202 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд малын гаралтай түүхий эд худалдаалдаг 5-н хүнсний дэлгүүрийн 2700 м2 талбай,  7630м2 зоорь агуулахад ариутгал халваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгээд байна.

Цэф трейд мал эмнэлэг үржлийн нэгж нь мал сүргийг паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 08 сарын 05-наас 10-ныг хүртэл дүүргийн мал бүхий 23 өрхийн 9689 бог малыг угаалганд хамруулахад хэлтсээс хяналт тавьж ажиллав.

ДХХ, Цусан хавдар, томуу, сахуу, ЦХИБ, мялзангаас сэргийлэх вакцинд 3485 хонь ямаа, 295 үхэр, 997 адуу, 512 унага давхардсан тоогоор 196 гахайг хамруулаад байна.

Малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд “Дулаан Багахангай”  аяныг  дүүргийн Засаг даргын 2017 оны А/188 дугаар захирамжаар өрнүүлсэн бөгөөд 1, 2 дугаар хорооны ажлын албатай хамтран малчин, мал бүхий иргэдэд малын хашаа, саравчийг засварлах, түлээ түлш, өвлийн хувцас хэрэглэл, хоол хүнсээ базааж өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах талаар 100 өрхөд албан бичгээр мэдээллийг хүргэн ажиллав.

Малчин, мал бүхий өрхүүд  өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан өвөлжилтийн бэлтгэлийг хангаж байгаа ба  өвөлжилтийн бэлтгэл дунджаар 85,5%-тай байна.

Мөн хороодтой хамтран өвс, тэжээл татан авах, гар тэжээл бэлтгэх, халгайгаар тэжээл бэлтгэх зэрэг зааврыг малчин, мал бүхий иргэдэд хүргэж, цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулав.

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь дүүргийн жилийн эцсийн мал тооллогын дүнг үндэслэн 2017-2018 онд 30тн өвс, 17 тн тэжээл бэлтгэх шаардлагатай гэсэн судалгааг гаргасан ба  дүүргийн 64 малчин мал бүхий иргэд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан 362,34 тн өвс, 8.47тн үйлдвэрийн тэжээл, 70л гар тэжээл, 40л дарш, ногооны хаягдал, 1.02 тн давс хужир бэлтгээд байна.

Дүүргийн ИТХ-ын 2009 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Засаг даргын 2017 оны А/108 дугаар захирамжаар Засаг даргын орлогчоор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг төвөөс алслагдан төмөр замын өртөө зөрлөгт оршин суугаа иргэд, малчин, мал бүхий иргэдэд 2017 оны 10 дугаар сарын 03, 05 өдрүүдэд “Явуулын нэг цонхны үйлчилгээ”-г үзүүлсэн ба мал өвөлжилтийн бэлтгэл, өвс тэжээл татан авалт зэргийг үзэж шалгав.

 

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>