НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН 2017-2018 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

 

/2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар/

 

2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ Биелэлт Хүрсэн үр дүн Үнэлгээ
1 Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж, албан байгууллагууд, нийтийн орон сууц, гэр хорооллын айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах,  дулаан хэмнэлтийн зөв дадалд бүх нийтийг уриалах зорилгоор  “Дулаан Багахангай” аяныг  зохион байгуулах Хугацаа болоогүй.
2 Дүүргийн авто замын засвар      Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дүүргийн доторх болон 1, 2-р хороог холбосон автозамд гарсан 350м2 талбайн  эвдрэл, хагарлыг нөхөх  талбайн судалгаа, зураглалыг гарган ажлын даалгаврыг боловсруулав.Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын 2017 оны А/126 дугаар захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж тендэрийг зарлаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулав. Гүйцэтгэгчээр Саруул цамхаг ХХК шалгарч гэрээ байгуулж ажлын гүйцэтгэх бэлтгэл ажил явагдаж байна. 50
3 ЗДТГ-аас 6 дугаар байр хүртэлх 400 метр дулааны шугам сүлжээг солих     ЗДТГ-аас 6 дугаар байр хүртэлх дулааны шугамыг засварлах ажлын нэршил “Дүүргийн 1 дүгээр хорооны төвийн дулааны шугамыг засварлах ажил” болон өөрчлөгдсөн байна.Уг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын 2017 оны А/127 дугаар захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж  нээлттэй тендер шалгаруулалтын журмаар цахимаар зарлаж 7 компани материал ирж тендерийг үнэлж байна.Нийслэлийн хөрөнгө оруулалтаар тус ажилд 207,9 сая төгрөг зарцуулагдана. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдан тендер зарлагдаж үнэлж байна. 30
4 Нарны зайн гэрлийн гэрэлтүүлэг сайжруулах, нийтийн эзэмшлийн гэрэлтүүлэг нэмэгдүүлэх         Орон сууцны өмнөх нарны зайн гэрэлтүүлгийг сайжруулах, нийтийн эзэмшлийн гэрэлтүүлэг засварлах ажлын гүйцэтгэгчээр “Ихрийн Бууц” ХХК шалгарч  20 ш гэрэлтүүлэг засварлан 20,9 сая төгрөг зарцуулав.Дүүргийн авто зам болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн судалгааг шинэчлэн гаргасан бөгөөд нийт 693 ш  гэрэлтүүлэг хэвийн  ажиллаж асалт 96,7%-тай байна.ТХҮХ-ээс  графикт үзлэг шалгалтыг улиралд  1 удаа  хийж  зөрчил дутагдлыг тухай бүр арилгуулж хэвшээд байна. Иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчин бүрдсэн.Нийтийн эзэмшлийн зам, гудамж талбайн   гэрэлтүүлгийн асалт 96,7%-д хүрсэн 100
5 1 дүгээр хорооны 3,4,5,6 дугаар байрны орцны үүдийг засварлах         1 дүгээр хорооны 3,4,5,6 дугаар байрны орцны үүдийг засварлах ажлын даалгаврыг боловсрууллаа.Дүүргийн Засаг даргын 2017 оны А/50 дугаар захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулагдав.Зураг төсвийн ажлыг  мэргэшсэн төсөвчин Х.Энхбаясгалан 1,2 сая төгрөгөөр гүйцэтгэв.1-р хорооны  4,5,6 дугаар байрнуудын орцны үүдний талбай засварлах ажлын  гүйцэтгэгчээр “Орчлон”, “Төгс төгөлдөр”, “Баян хангай”  иргэдийн бүлгийг шалгаруулав. Тус ажлыг гүйцэтгэх зураг төсөвтэй болов.Иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөл бүрднэ. 30
6 2 дугаар хорооны 5, 6 дугаар байрны гадна дулаалга хийх ажил         2 дугаар хорооны 5,6 дугаар байрны гадна фасад засварын зураг төсөв боловсруулах ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах  үнэлгээний хороо  Дүүргийн Засаг даргын 2017 оны А/72 дугаар захирамжаар  5 хүний бүрэлдэхүүнтэй  байгуулагдав.Гүйцэтгэгчээр “Скэч” ХХК шалгарч 3,8 сая төгрөгөөр гүйцэтгэж  дуусгав. Үнэлгээний хороо байгуулагдаж гүйцэтгэгчийг шалгаруулав. 

Нийслэлийн барилга хөгжлийн төвд магадлалаар оруулаад байна.

 

 

30

7 Дулааны цехийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу гүйцэтгэн  урсгал засвар хийх      УБТЗ-ын Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн Багахангай хэсгийн сантехникийн цех нь: Баян зөрлөгөөс Оорцог энгэр зөрлөг хүртэл байрлах 160 км шугам замын дагуу 11 өртөө зөрлөгүүдийн барилга, сууцнуудын халаалт болон Багахангайн айл өрх албан байгууллагуудын бохир усыг татан зайлуулахын зэрэгцээ Мааньт, Наран-Элгэн, Оорцог-Энгэр, Багахангай 4 халаалтын зуух, гадна болон дотор инженерийн шугам сүлжээнд их болон урсгал засварын ажлыг графикт хугацаанд технологын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж хэвийн найдвартай ажиллагааг бүрэн хангаж замчид, оршин суугчдын тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэн ажиллаж байна.Тайлангийн хугацаанд  2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг 26 заалттай боловсруулснаас13 заалтыг бүрэн хэрэгжүүлж төлөвлөгөөний биелэлт -50%-тай байна.Дүүргийн Илч-Орд ОНӨААТҮГ нь: халаалтын төв зуухны капитал засвар хийх ажлын 80.0 сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдсэн боловч тендерын ажлыг хурдавчлах асуудал удааширалтай байна. Айл өрх, албан байгууллага, шугам замаас ирсэн дуудлагын цаг тухай бүрд хүлээн авч зуухнуудын нийгэм хангамжын үйлчилгээт албан газрууд айл өрхийг халаалт, хэрэгцээний халуун ус, цэвэр усаар ханган  ажиллаж байна. 30
8 ГНС,БУНС, ЦУНС, урсгал засвар хийж өвлийн бэлтгэл ажлыг хангах       Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Ус суваг ашиглалтын товчоо нь  цэвэр усны 130м ган шугамыг  хаванцараар , бохир усны 8 худаг 100м шугамыг шинэчлэн сольж угсралтын ажлыг бүрэн хийгдэж дуусгав.Мөн байгууллагын оффист урсгал засвар хийж өвлийн бэлтгэл ажлыг бүрэн хангав.Ус сувгийн  удирдах газраас  дүүргийн Ус суваг ашиглалтын товчоог хуванцар шугам наадаг гагнуурын аппарат, ус соруулах  380В цахилгаан насос, ус соруулах бензин насос зэрэг  тоног төхөөрөмжөөр хангаж 20,7 сая төгрөг зарцуулав.Гүний насос станцыг автоматжуулах, алсын удирдлагатай болгох ажлын зураг төсвийг  Ус сувгийн удирдах газрын мэргэшсэн төсөвчин гүйцэтгэж байна.

Тус ажилд 20,0 сая төгрөг зарцуулагдана.

 

ГНС гүний худаг болон БУНС, ЦУНС шугам шинэчлэн байгууллагын оффист урсгал засвар хийхэд 55,5 сая төгрөг зарцуулав. 

 

 

УСАТ шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангагдав.

 

 

Хөрөнгийн асуудал шийдвэрлэгдэв.

 

 

 

 

 

90

9 Нисэх фидер цахилгаан дамжуулах агаарын шугамд их засвар хийх Хугацаа болоогүй.
10 Дүүргийн 17 ш КТП-нд урсгал засвар оруулах      Дүүргийн 17 ш КТП-нд бүрэн урсгал засварт оруулж график төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж дуусгав.Улаанбаатар цахилгаан түгээх төвөөс урсгал засварт 20,0 сая.төгрөг зарцуулав. Хэрэглэгчдэд цахилгааны доголдолгүй ажиллаж байна 100
11  Дүүргийн цэвэр усны цахилгаан хангамжийн тэжээлд КТПН-7118 их засвар хийх Хугацаа болоогүй.
12 Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан зам талбайн халтиргаа гулгаа арилгах давс, бодис, элс, хайрганы нөөцийг бэлтгэх     Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан зам талбайн халтиргаа гулгаа арилгах давс, бодис, элс, хайрганы нөөцийн судалгааг гаргав.2016-2017 оны үлдэгдэл  давс 7,6 тн, хайрга 12тн, бодис 1,4тн, элс 5тн  байгаа нөөцийг 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд зарцуулагдана.Нэмж УБ хотын Захирагчийн ажлын албанаас хуваарилсан цас, мөс хайлуулах зориулалтын 8тн бодисыг  2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч дүүргийн “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ-т  хүлээлгэн өгөв. 2016-2017 оны үлдэгдэл  давс 7,6 тн, хайрга 12тн, бодис 1,4тн, элс 5тн  байгаа нөөцийг 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд зарцуулагдана. 50
13  Дэд бүтцийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг өвлийн хувцас, ажлын багаж хэрэгслээр хангах      Хот тохижилтын алба ОНӨААТҮГ нь зам талбайн цэвэрлэгч 16, ачигч 8, жолооч 4, цахилгаанчин -2 ажилтануудад  өвлийн хувцасны хэмжээ өгч “Их газрын чулуу” ХХК-нд захиалга өгөөд байна.Дүүргийн  аж ахуйн нэгж байгууллагад байх шаардлагатай багаж хэрэгслийн судалгааг гаргаж байна. Хөдөлдмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллана. 30
14 2016-2017 оны өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд  хяналт тавьж ажиллах Хугацаа болоогүй.
15 Дүүргийн малчин, мал бүхий иргэдийг өөрсдийн хүчээр хадлан тэжээл бэлтүүлэх ажлыг зохион байгуулах Хугацаа болоогүй.
16 Жилийн эцсийн мал тооллогын дүнг үндэслэн шаардагдах өвс, тэжээлийн тооцоог гаргаж, малчид, иргэд, аж ахуйн нэгжийн бэлтгэсэн өвс, тэжээлийн дүн мэдээг хугацаанд нь ирүүлэх Хугацаа болоогүй. 

 

 

 

17  Орон сууцны айл өрх, ААН-ийн сантехникийн засвар үйлчилгээний доголдолыг илрүүлэн засварлаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн гүйцэт хангуулах            “Хангайн өргөө” , “Их хангай” СӨХ нь өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор тайлангийн хугацаанд орон сууцны айл өрхөөс сантехник, засвар үйлчилгээний 19 дууллага хүлээн авч илрүүлэн  тухай бүр зөрчлийн арилган ажиллаж байна.“Хангай өргөө” СӨХ нь: 1 дүгээр хорооны орон сууцны подвалийн  халуун, хүйтэн усны 207 хаалт солих шаардлагатай  байгаагаас хэсэгчлэн 36 хаалтыг шинэчлэн солисон байна.1 дүгээр хорооны  орон сууц 6 дугаар байрны  4, 1 дүгээр байрны  3, Илч-Орд ОНӨААТҮГ гадна 1 нийт 8  бохирын гаргалгааны худаг, 100м цэвэр, бохир усны шугам шинэчлэх ажлын  хөрөнгийг шийдвэрлүүлэн материалыг авч бэлтгэл ажлыг хангаад байна.     Тус ажилд шаардагдах материалд  18,0 сая төгрөг зарцуулав. 50
18 Дүүргийн бүх  албан байгууллага, ААН-үүд нь сантехникийн шугам сүлжээг хэвийн ажиллагаатай байлгах нөхцлийг бүрдүүлэх, урсгал засвар хийх, гадна хаалга, өрөө тасалгааны цонхны дулаалгыг бүрэн хийж гүйцэтгэх, халаалт, ус, цахилгааны гэрээгээ шинэчлэх, цас, хур хогны цэвэрлэгээний багаж хэрэгслийг хангалттай бэлтгэх         Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг 18 заалттайгаар боловсруулан хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын дарга эрхлэгч нарт  2017 оны 07 дугаар сарын  17-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр ААН-үүд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, ажлын уялдаа холбоог сайжруулах талаар тодорхой үүрэг чиглэл өгч ажиллав. 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний  хэрэгжилтэнд ажлын хэсэг тогтмол хяналт тавьж ажиллаж байна. 30
Дундаж үнэлгээ 51,6%

 

Жич:        2017-2018 оны  “Өвөлжилтийн бэлтгэл  ажил хангуулах” ажлын хэсэг  дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг 18 заалттайгаар боловсруулан биелэлт 51,6%-тай байна.

Ажлын хэсэг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг дүүргийн Засаг даргын орлогчийн өрөөнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг 10 хүний бүрэлдэхүүнтэй 76,9%-ийн ирцтэйгээр хуралдав.

Ажлын хэсгийн дарга өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний заалт тус бүрийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд танилцуулан,  биелэлтийн явцын талаар мэдээлэл, санал, хүсэлтийг хүлээн авч удаашралтай байгаа заалт тус бүрт хугацаат үүрэг даалгавар өгч ажиллав.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын  биелэлтийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны дотор УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтэс,batuka3579@yahoo.com мэйл хаягаар  хүргэв.

 

 

ХЯНАСАН

ЗАСАГ ДАРГЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН

АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                       Б. БОЛОРМАА

 

 

БИЕЛЭЛТИЙГ НЭГТГЭН ГАРГАСАН

ТОХИЖИЛТ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ХЭЛТСИЙН ДЭД БҮТЭЦ, ТОХИЖИЛТЫН АСУУДАЛ

ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН                                       Ё. ГЭРЭЛЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

БИЕЛЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЗУРАГ:

 

Д/д Хэрэгжүүлсэн арга хэмжээ Товч биелэлт Зураг
2 Дүүргийн авто замын засвар     Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дүүргийн доторх болон 1, 2-р хороог холбосон автозамд гарсан 350м2 талбайн  эвдрэл, хагарлыг нөхөх  талбайн судалгаа, зураглалыг гарган ажлын даалгаврыг боловсруулав.
4 Нарны зайн гэрлийн гэрэлтүүлэг сайжруулах, нийтийн эзэмшлийн гэрэлтүүлэг нэмэгдүүлэх    Орон сууцны өмнөх нарны зайн гэрэлтүүлгийг сайжруулах, нийтийн эзэмшлийн гэрэлтүүлэг засварлах ажлын гүйцэтгэгчээр “Ихрийн Бууц” ХХК шалгарч  20 ш гэрэлтүүлэг засварлан 20,9 сая төгрөг зарцуулав.Дүүргийн хэмжээнд нийт 693ш  гэрэлтүүлэг хэвийн  ажиллаж тайлангийн хугацаанд асалт 96,7%-тай байна.
7 Дулааны цехийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу гүйцэтгэн  урсгал засвар хийх        УБТЗ-ын Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн Багахангай хэсгийн сантехникийн цех нь:  Хөдөлмөр хамгаалал, мастер, 2 давхарын 00, шатны хонгил, коридор, душ, саун, ажилчид, слесарын өрөө, зуух уруу гаднаас ордог хаалга, галын буланг шинэчлэн урсгал засварыг хийж дуусгав.
8 ГНС,БУНС, ЦУНС, урсгал засвар хийж өвлийн бэлтгэл ажлыг хангах     ГНС гүний худаг болон БУНС, ЦУНС шугам шинэчлэн байгууллагын оффист урсгал засвар хийхэд 55,5 сая төгрөг зарцуулав.УСАТ шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангагдав.Хөрөнгийн асуудал шийдвэрлэгдэв.
12 Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан зам талбайн халтиргаа гулгаа арилгах давс, бодис, элс, хайрганы нөөцийг бэлтгэх       2016-2017 оны үлдэгдэл  давс 7,6 тн, хайрга 12тн, бодис 1,4тн, элс 5тн  байгаа нөөцийг 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд зарцуулагдана.
17  Орон сууцны айл өрх, ААН-ийн сантехникийн засвар үйлчилгээний доголдолыг илрүүлэн засварлаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн гүйцэт хангуулах       “Хангай өргөө” , “Их хангай” СӨХ нь өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор тайлангийн хугацаанд орон сууцны айл өрхөөс сантехник, засвар үйлчилгээний 19 дууллага хүлээн авч илрүүлэн  тухай бүр зөрчлийн арилган ажиллаж байна.“Хангай өргөө” СӨХ нь: 1 дүгээр хорооны орон сууцны подвалийн  халуун, хүйтэн усны 207 хаалт солих шаардлагатай  байгаагаас хэсэгчлэн 36 хаалтыг шинэчлэн солисон байна.
18 Дүүргийн бүх  албан байгууллага, ААН-үүд нь сантехникийн шугам сүлжээг хэвийн ажиллагаатай байлгах нөхцлийг бүрдүүлэх, урсгал засвар хийх, гадна хаалга, өрөө тасалгааны цонхны дулаалгыг бүрэн хийж гүйцэтгэх, халаалт, ус, цахилгааны гэрээгээ шинэчлэх, цас, хур хогны цэвэрлэгээний багаж хэрэгслийг хангалттай бэлтгэх       2017-2018 оны  “Өвөлжилтийн бэлтгэл  ажил хангуулах” ажлын хэсэг  дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг 18 заалттайгаар боловсруулан биелэлт 51,6%-тай байна.Ажлын хэсэг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг дүүргийн Засаг даргын орлогчийн өрөөнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг 10 хүний бүрэлдэхүүнтэй 76,9%-ийн ирцтэйгээр хуралдав.Ажлын хэсгийн дарга өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний заалт тус бүрийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд танилцуулан,  биелэлтийн явцын талаар мэдээлэл, санал, хүсэлтийг хүлээн авч удаашралтай байгаа заалт тус бүрт хугацаат үүрэг даалгавар өгч ажиллав. 

 

 

 

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>