БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ЗОХИОН БАЙГУУЛСАН “БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ” –НИЙ МЭДЭЭЛЭЛ

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ЗОХИОН БАЙГУУЛСАН

 “БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ” –НИЙ МЭДЭЭЛЭЛ

 

2017.10.13.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 дүгээр тушаал, дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүх нийтийн цэвэрлэгээ” хийх хуваарийн дагуу болон “Нийслэлийн өдөр”-ийг угтаж дүүргийн хэмжээнд “Бүх нийтийн цэвэрлэгээ”-г 2017 оны 10 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд зохион байгуулав.

Нийт-63 аж ахуйн нэгж, байгууллагын 432 ажилтан, албан хаагч, 53 гэр хороолол болон орон сууцны оршин суугч иргэд ойр орчны 35124м2 талбайн  үүсмэл хог хаягдлыг цэвэрлэж,  хороо тус бүрт 1 хогны машин ажиллаж, цэвэрлэгээнээс үүссэн 13,8 тн үүсмэл  хогийг зөөвөрлөж  төвлөрсөн хогийн цэгт буулгав.

Цэвэрлэгээний явцын мэдээг 09.00-17.00 цагийн хооронд 2 удаа  Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвийн /11-310005/ дугаарын утсанд мэдэгдэн, дүн мэдээг нэгтгэн dispatcher_ub@yahoo.com и-мэйл хаягаар хүргүүлэв.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газрын Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс болон 1,2 дугаар хорооны тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч, Хот тохижилтын албаны олон нийтийн байцаагч нар хяналт тавьж ажиллав.

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page