НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН МӨРӨӨР ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН 2018 жилийн эцэс

0
65

НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН МӨРӨӨР ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

/2018 оны жилийн эцэс/

 

2018 оны 12 дугаар сарын 25

Дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, тэднийг мэдээллээр ханган, үйл ажиллагаагаа ил тод нээлттэй явуулж, иргэдийн санал хүсэлтийг авч үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх, өргөдөл гомдлыг шийдвэрлэн хариу мэдэгдэх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулан ажиллаж байна.

Өргөдөл гомдлыг нэгтгэн үзэхэд тус дүүргийн иргэдээс УИХ болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, 1800-1200 тусгай дугаарын утсанд хандсан  өргөдөл, гомдол байхгүй, Засгийн газрын 11-11 төвд хандсан 3 өргөдөл, www.ub1200.mn цахим хуудсанд хандсан 1 өргөдөл байна. Дүүргийн Засаг даргад болон Тамгын газарт уламжилсан 102 өргөдөл бичгээр ирснээс хуулийн хугацаанд шийдвэрлэсэн 105 байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлт 100%-тай байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоног 22 цаг 47 минут, өргөдлийн нэгдсэн индекс 0,862 буюу A үнэлгээтэй байна.

ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЛААР

Иргэдийг мэдээ мэдээллээр хангах чиглэлээр:

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон нийслэлийн Засаг даргын А/1086 дугаар захирамжаар батлагдсан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам зэргийг байгууллагын өргөдөл, гомдлын мэдээллийн самбар, мэдээллийн ил тод байдлын самбар, дүүргийн веб сайтад байршуулж, хороод болон Аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргахад шаардагатай бичиг баримтын жагсаалт, өргөдөл, гомдол хүлээн авах албан тушаалтны мэдээлэл,иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь, өргөдөл, гомдол гаргах загвар, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээ, зохион байгуулсан ажлын тайлан, хандалтын тайланг улирал бүр гарган, байгууллагын өргөдөл гомдлын самбар, ил тод байдлын самбар, дүүргийн веб сайтад байршуулан ажиллаж байна.

Иргэдийн санал хүсэлтийг сонсож, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх чиглэлээр:

“Иргэн таныг сонсъё” уулзалт, “Явуулын нэг цонхны үйлчилгээ”, 70491019 Нээлттэй утсыг ажиллуулаад байна.

  • “Иргэн таныг сонсъё” уулзалт

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/50 дугаар захирамжаар “Иргэдтэй хийх уулзалтын хуваарь”-ийг шинэчлэн батлуулж, уулзалтыг хуваарийн дагуу 3 удаа зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 490 иргэн хамрагдан, санал бодлоо солилцлоо. Уулзалтын үеэр 43 иргэнээс 6 санал, 64 хүсэлт гарч, дүүргийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнууд тайлбар мэдээллийг өгөв.  Уулзалтаар 53 иргэнээс нийт 6 санал, 78 хүсэлт гарч, дүүргийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнууд тайлбар мэдээллийг уулзалтын үеэр өгөв. Санал хүсэлтийн 91,8% нь шийдвэрлэгдэн, 8,2% нь шийдвэрлэх шатандаа байна.

Мөн УИХ-ын гишүүн хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон холбогдох албан тушаалтнууд дүүргийн иргэдтэй 2 удаагийн уулзалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 317 иргэн хамрагдан, 10 иргэнээс 14 санал хүсэлт амаар болон бичгээр гарган, УИХ-ын гишүүд болон дүүргийн Засаг дарга хариуг өгч, тайлбар мэдээллийг хийлээ.

  • “Явуулын нэг цонхны үйлчилгээ”

Дүүргийн ИТХ-ын 2009 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу 2018 оны А/75, А/189 дүгээр захирамжийн дагуу мэргэжлийн байгууллагын ажлын хэсэг дүүргийн төвөөс алслагдан оршин сууж буй мал бүхий иргэд, малчин айл өрхөд 2018 оны 5 дугаар сарын 08, 14, 2018 оны 12 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд “Явуулын нэг цонхны үйлчилгээ”-г үзүүлж, 15 төрлийн үйлчилгээг 65 өрхийн 181 иргэнд хүргэж, 13 төрлийн 350 ширхэг тараах материал, гарын авлага тараав.

  • Иргэдээс удаа дараа ирүүлж буй “Дүүргийн овоогоо тахих” хүсэлтийн

дагуу 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн 1-р хорооны Өндөртолгой овоо, 2-р хорооны овоог тахих ажлыг зохион байгуулан, Гандантэгчинлэн хийдийн Жүд дацангийн лам нар уул овооны лус савдагийг аргадан ном хурлаа.

Нэгдсэн програмын ашиглалтанд хяналт тавин, зөрчлийг арилгах чиглэлээр:

Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын “Өргөдөл, гомдлын нэгдсэн систем” /smartcity.mn/-ийн ашиглалтыг сайжруулах, гарч байгаа зөрчилд хяналт тавих, зөрчлийг арилгуулах зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах” сургалтыг 23 аж ахуйн нэгж, байгууллагын 29 албан хаагчдад хийж, програмаас автоматаар тооцож буй өдөрт нь багтаан хүлээж авах, өдөрт нь багтаан шилжүүлэх, явцын тэмдэглэл хөтлөх гэсэн зөрчлүүдийг гаргахгүй байх, иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлт, гомдол бүрийг програмд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавих талаар заавар зөвлөгөөг өгч, програм ашигладаггүй байгууллагуудыг нэгдсэн системийг үйл ажиллагаандаа ашиглах тухай үүрэг чиглэл өгөв. “Өргөдөл, гомдлын нэгдсэн систем”-ийн ашиглалтад хяналт тавих нэгдсэн үзлэг, шалгалтыг 2018 оны 11 дүгээр сарын 22, 29-ний өдрүүдэд дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 20 аж ахуйн нэгж, байгууллагад хийн, цаашид анхаарч ажиллах зөвлөмжийг хүргүүлээд байна.

Мөн ЗДТГ-ын албан хаагчдад 2018 оны 04 дүгээр сарын 23, 9 дүгээр сарын 24, 11 дүгээр сарын 21-ний өдрүүдэд програмд гарч буй зөрчлийн мэдээллийг хэлтэс, албад болон албан хаагчдаар гарган, танилцуулж, цаашид анхаарах асуудал, автоматаар тооцогдож буй зөрчлийг гаргахгүй байх талаар заавар зөвлөгөө өгөв.

 

 

 

ХЯНАСАН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

ДАРГА                                                           М.ДАВААНЯМ

 

 

 

БИЕЛЭЛТ ГАРГАСАН

ХОРОО, ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН                             Б.ГЭРЭЛЦОЛМОН