НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН МӨРӨӨР ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН 2018 хагас жил

0
51

НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН МӨРӨӨР ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

/2018 оны хагас жил/

 

2018 оны 06 дугаар сарын 27

Дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, тэднийг мэдээллээр ханган, үйл ажиллагаагаа ил тод нээлттэй явуулж, иргэдийн санал хүсэлтийг авч үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх, өргөдөл гомдлыг шийдвэрлэн хариу мэдэгдэх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулан ажиллаж байна.

2018 оны хагас жилд иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг нэгтгэн үзэхэд тус дүүргийн иргэдээс УИХ болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, 1800-1200 тусгай дугаарын утсанд хандсан  өргөдөл, гомдол байхгүй, Засгийн газрын 11-11 төвд хандсан 3 өргөдөл, www.ub1200.mn цахим хуудсанд хандсан 1 өргөдөл байна. Дүүргийн Засаг даргад болон Тамгын газарт уламжилсан 53 өргөдөл бичгээр ирснээс хуулийн хугацаанд шийдвэрлэсэн 57 байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлт 100%-тай байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоног 4 цаг 45 минут, өргөдлийн нэгдсэн индекс 0,853 буюу A үнэлгээтэй байна.

ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЛААР

Иргэдийг мэдээ мэдээллээр хангах чиглэлээр:

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон нийслэлийн Засаг даргын А/1086 дугаар захирамжаар батлагдсан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам зэргийг байгууллагын өргөдөл, гомдлын мэдээллийн самбар, мэдээллийн ил тод байдлын самбар, дүүргийн веб сайтад байршуулж, хороод болон Аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргахад шаардагатай бичиг баримтын жагсаалт, өргөдөл, гомдол хүлээн авах албан тушаалтны мэдээлэл,иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь, өргөдөл, гомдол гаргах загвар, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээ, зохион байгуулсан ажлын тайлан, хандалтын тайланг улирал бүр гарган, байгууллагын өргөдөл гомдлын самбар, ил тод байдлын самбар, дүүргийн веб сайтад байршуулан ажиллаж байна.

Иргэдийн санал хүсэлтийг сонсож, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх чиглэлээр:

“Иргэн таныг сонсъё” уулзалт, “Явуулын нэг цонхны үйлчилгээ”, 70491019 Нээлттэй утсыг ажиллуулаад байна.

  • “Иргэн таныг сонсъё” уулзалт

Дүүргийн Засаг даргын 2018 оны “Иргэдтэй хийх уулзалтын хуваарийг шинэчлэн батлах тухай” А/50 дугаар захирамжийг батлуулан, биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна. Уулзалтыг хуваарийн дагуу 2 удаа зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 327 иргэн хамрагдан, санал бодлоо солилцлоо. 28 иргэнээс нийт 2 санал, 39 хүсэлт гарч, дүүргийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнууд тайлбар мэдээллийг уулзалтын үеэр өгөв. Санал хүсэлтийн 92,4% нь шийдвэрлэгдэн, 7,6% нь шийдвэрлэх шатандаа байна.

Уулзалтаар НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан Нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг, Засаг дарга С.Эрдэнэбаяр 2018 онд дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалтын ажил, бусад үйл ажиллагааны талаар танилцуулав.

  • “Явуулын нэг цонхны үйлчилгээ”

Дүүргийн ИТХ-ын 2009 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу 2018 оны А/75 дугаар захирамжаар батлагдсан мэргэжлийн байгууллагын ажлын хэсэг дүүргийн төвөөс алслагдан оршин сууж буй мал бүхий иргэд, малчин айл өрхөд 2018 оны 5 дугаар сарын 08, 14-ний өдрүүдэд “Явуулын нэг цонхны үйлчилгээ”-г үзүүлж, 7 төрлийн үйлчилгээг 34 өрхийн 92 иргэнд хүргэж, 6 төрлийн 200 гаруй тараах материал, гарын авлага тараав. Тайлангийн хугацаанд 16 иргэнээс 25 хүсэлт гаргасан бөгөөд дүүргийн Засаг дарга, холбогдох мэргэжилтнүүд тайлбар, мэдээллийг уулзалтын үеэр өгөв.

  • Иргэдээс удаа дараа ирүүлж буй “Дүүргийн овоогоо тахих” хүсэлтийн

дагуу 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн 1-р хорооны Өндөртолгой овоо, 2-р хорооны овоог тахих ажлыг зохион байгуулан, Гандантэгчинлэн хийдийн Жүд дацангийн лам нар уул овооны лус савдагийг аргадан ном хурлаа.

Нэгдсэн програмын ашиглалтанд хяналт тавин, зөрлийг арилгах чиглэлээр:

Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын “Өргөдөл, гомдлын нэгдсэн систем” /smartcity.mn/-ийн ашиглалтыг сайжруулах, гарч байгаа зөрчилд хяналт тавих, зөрчлийг арилгуулах зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах” сургалтыг 23 аж ахуйн нэгж, байгууллагын 29 албан хаагчдад хийж, програмаас автоматаар тооцож буй өдөрт нь багтаан хүлээж авах, өдөрт нь багтаан шилжүүлэх, явцын тэмдэглэл хөтлөх гэсэн зөрчлүүдийг гаргахгүй байх, иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлт, гомдол бүрийг програмд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавих талаар заавар зөвлөгөөг өгч, програм ашигладаггүй байгууллагуудыг нэгдсэн системийг үйл ажиллагаандаа ашиглах тухай үүрэг чиглэл өгөв.  “Өргөдөл, гомдлын нэгдсэн систем”-ийн ашиглалтад хяналт тавих нэгдсэн үзлэг, шалгалтыг 2018 оны 11 дүгээр сард хийхээр төлөвлөөд байна.

Мөн ЗДТГ-ын албан хаагчдад 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр програмд гарч буй зөрчлийн мэдээллийг хэлтэс, албад болон албан хаагчдаар гарган, танилцуулж, цаашид анхаарах асуудал, автоматаар тооцогдож буй зөрчлийг гаргахгүй байх талаар заавар зөвлөгөө өгөв.

 

 

 

ХЯНАСАН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР     ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                                          М.ДАВААНЯМ

 

 

 

 

БИЕЛЭЛТ ГАРГАСАН

ХОРОО, ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН                             Б.ГЭРЭЛЦОЛМОН