ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/594 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2017 оны А/184 дүгээр захирамжаар нийслэл, дүүрэгт байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчин зөөгдөн орохоос сэргийлэх, гамшгаас хамгаалах албадын харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Багахангай дүүрэгт зохион байгууллаа.

Тус дадлага сургуулийн үйл ажиллагаанд мэргэжлийн чиг үүргийн дагуу НОБГ-ын хурандаа А.Дашням, Э.Эрдэнэбаатар, НЭМГ-ын мэргэжилтэн Ж.Энхцэцэг, Э.Навчаа, НЦГ-ын ахмад Ганбаяр, дүүргийн онцгой комиссын дарга С.Эрдэнэбаяр болон онцгой комиссын гишүүд оролцсон ба дүүргийн Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын тасаг, цагдаагийн тасаг, Нийслэлийн зоонозын өвчин судлалын төв хамтран тарваган тахалын шинж тэмдэг илэрсэн үед авах арга хэмжээ, ариутгал халдваргүйжүүлэлт, автомашин сэжигтэй мах тээвэрлэсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар дадлага сургуулийг хийлээ.

Дадлага сургууль бүрэн явагдаж дууссаны дараа НОБГ-ын хурандаа А.Дашням, НЭМГ-ын мэргэжилтэн Ж.Энхцэцэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч У.Жавхлант, НЦГ-ын ахмад Ганбаяр нар мэргэжлийн заавар зөвлөмж, санал дүгнэлт өгч ажиллаа.

357A0494 357A0521 357A0525 357A0542 357A0579 357A0585 357A0586 357A0587 357A0588 357A0590 357A0591 357A0602 357A0603 357A0610 357A0615 357A0618 357A0640 357A0642 357A0665 357A0669 357A0672 357A0677 357A0681 357A0689 357A0691 357A0704 357A0707 357A0713 357A0715 357A0724 357A0728 357A0732 357A0747 357A0753 357A0754 357A0756

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>