МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Багахангай дүүрэгт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлэгт Багахангай дүүргийн Засаг даргын орлогч Б.Болормаа, ИТХ-ын дарга Х.Цогцэцэг, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Ц.Дэнсмаа болон I,II хорооны 200 гаруй иргэн оролцож, санал бодлоо солилцлоо.
Хэлэлцүүлгийг УИХ-ын Тамгын газрын Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Батсайхан хөтөлж, УИХ-ын тогтолцоонд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх Д.Мягмарцэрэн, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай нэмэлт, өөрчлөлтийн талаар ахлах зөвлөх Н.Мөнхзэсэм, Засгийн газар, шүүх эрх мэдлийн хүрээнд орж буй нэмэлт өөрчлөлтийн талаар Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх Л.Батмөнх нар танилцуулж, мэдээлэл өглөө.

 

 

357A7919 357A7921 357A7929 357A7940 357A7948 21015862_1359741780805135_758730550305091767_o 21083251_1359741537471826_2673172555483524070_o

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>