ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН БИЕЛЭЛТ

0
193

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН БИЕЛЭЛТ

 

2018.12.07                                                                                                                                                                 Багахангай дүүрэг

Шийдвэрийн огноо, дугаар, нэр Хэрэгжилтийн явц Хүрсэн үр дүн Үнэлгээ
1. 2018.01.08

А/01

Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах,  гэрээ хэлцэл хийх,  захиалагчийн хяналт тавих, бүтээн байгуулалтаар бий болсон өмчийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулан захирамжийн биелэлтийг ханган ажиллаж байна. Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажилласан. 30
2. 2018.01.08

А/02

Дүүргийн 1 дүгээр хорооны нутаг

дэвсгэрт спорт заалны шал бетондох,

будах барилга угсралтын ажлыг ашиглалтанд

хүлээн авах ажлын  хэсэг томилох тухай

Дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах спорт заалны шал бетондох, будах барилга угсралтын ажлыг “Буурал Сутай” ХХК  2017 оны 09-12 дугаар сард 40. 0 сая төгрөгөөр  гүйцэтгэв. Уг ажлыг дүүрэгт үйл ажиллагаа эрхлэдэг “Максам Эксплозивс” ХХК-ны хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Засаг даргын А/02 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хүлээн авч ашиглалтанд оруулаад байна.  

 

 

Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх таатай нөхцөл бүрдэв.

100
3. 2018.01.10

А/03

Авто тээврийн болон өөрөө явагч

хэрэгслийн  албан татвар, Агаарын бохирдлын

төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах

ажлыг зохион байгуулах тухай

2018 оны Нийслэлийн Засаг даргын А/02 дугаар захирамжийн дагуу Дүүргийн Засаг даргын 2018 оны А/03 захирамжаар дүүргийн Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн хэсэг, дүүргийн 1,2 дугаар хороод болон татварын хэлтсийн албан хаагчдыг хамруулсан ажлын хэсэг байгуулагдаж дараах ажлыг хийж гүйцэтгэсэн. Татварын хэлтсээс 1-р улиралд ажлын хэсэг  4 удаа хуралдан, хийх ажлын төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, төлөвлөгөөний дагуу Татварын хэлтсээс дүүргийн  орон нутгийн телевизээр зарлал өдөр бүр явуулж, 1, 2 дугаар хорооны зарлалын самбаруудад нийт 42 ширхэг сурталчилгааны материал байршуулан, утсаар мэдээлэл сурталчилгаа хүргэж брошур, тараах материал 180 ширхэгийг тараасан. 1, 2 дугаар хороо болон замын Цагдаагийн хэлтсээр сар бүр татвар төлөөгүй тээврийн хэрэгслийн судалгааг тухай бүр гаргуулан хүргүүлж ажиллав.

Төсвийн орлогын төлөвлөгөө 1-р улирлын байдлаар өссөн дүнгээр

ü  АТБӨЯХАТ-ын төлөвлөгөө 21803,1 мянган төгрөг төвлөрүүлэхээс 14176,7 мянган төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 65% тай,

ü   АЗАТөлбөрын төлөвөлгөө 9.521.7 мянган төгрөг төвлөрүүлэхээс 8051,8 мянган төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 84,6% тай,

ü  Агаарын бохирдлын төлбөрийн төлөвлөгөө 516.9 мянган төгрөг төвлөрүүлэхээс 603,0 мянган төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 116,7% тай байна.

Нийт дүнгээр 31841,7 мянган төгрөг төвлөрүүлэхээс 22831,5 мянган төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 71,7% тай байна.

 

 

 

 

 

 

 

 

Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллав.

70
4. 2018.01.10

А/04

Х.Билгүүнийн нэр өөрчлөх тухай

 

Монгол Улсын ЗЗНДНТУТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Хууль зүйн сайдын 2014 оны А/61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн тус дүүргийн 2-р хорооны Хангай хотхоны 5-2 тоотод оршин суугч иргэн Хүрэлбаатарын Билгүүн /УФ13220210/-ийн нэрийг Хүрэлбаатарын Бэлэгүн гэж өөрчиллөө.

 

 

 

Иргэний хүсэлт шийдвэрлэгдсэн.

100
5. 2018.01.12

А/05

“Өрхийн хөгжлийг дэмжих, Амьдрах

орчныг сайжруулах жил” болгон зарлах тухай

2018 оныг нийслэлд “Иргэдийн оролцоотой, амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан дүүрэгт тус оныг “Өрхийн хөгжлийн дэмжих, амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарлав. Зорилтот жилийн ажлын хэсгийг 27 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна. 100
6. 2018.01.15

А/06

“Монгол гоёлын өдөр” арга хэмжээний 2018 оны хуваарь батлах тухай

Дүүргийн Засаг даргын А/06 дугаар захирамжаар “Монгол гоёлын өдөр”-ийн 2018 оны хуваарь, төлөвлөгөөг батлуулж төлөвлөгөөний дагуу дүүргийн иргэд, хүүхэд, залуучуудын дунд 20 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаас 6 арга хэмжээг зохион байгуулаад байна.

 

ААНБ бүр өөрийн нэрийн ажлуудыг иргэд хүүхэд залуучуудын дунд зохион байгуулж хэвшээд байна. 30
7. 2018.01.15

А/07

Хөрөнгө хуваарилах тухай

 

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан зураг төсвийн 4 466 800 /дөрвөн сая дөрвөн зуун дөчин зургаан мянга найман зуун/ төгрөгийн хөрөнгийг Засаг даргын 2018 оны А/07-р захирамжаар 4 ажил хуваарилж зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороодыг байгуулсан. 4 зөвлөхийн гэрээ байгуулагдсан. 2 зөвлөх үйлчилгээний зураг төсвийг хүлээлгэж өгсөн, 2 зөвлөхийн зураг төсөв хийгдэж байгаа.

 

 

Хуваарилагдсан хөрөнгийн дагуу үнэлгээний хороодыг байгуулж тендерийг зохион байгуулсан.

90
8. 2018.01.15

А/08

Ногоон байгууламж нэмэгдүүлж, зам дагуу

мод бут суулгах, зүлэгжүүлэх, хайсжуулах ажлын төсөв боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

үнэлгээний хороо байгуулах тухай

Үнэлгээний хороо нь 2018.01.15-ны өдөр дүүргийн Засаг Даргын А/08 дугаар захирамжаар байгуулагдсан.2018 оны 01 сарын 19-ний өдөр зарлаж тендер шалгаруулалтыг зохион байгуулж гүйцэтгэгчээр төсөвчин О.Идэрбаатар шалгарч 2018.03.01-ний өдөр гэрээг байгуулсан. Зураг төсвийг гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Зураг төсвийг гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. 100
9. 2018.01.15

А/09

Хангай зөрлөгийн хүүхдийн тоглоомын

талбай засварлах ажлын зураг төсөв

боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

үнэлгээний хороо байгуулах тухай

Үнэлгээний хороо нь 2018.01.15-ны өдөр дүүргийн Засаг даргын А/09 дүгээр захирамжаар байгуулагдсан. 2018 оны 01 сарын 22-ны  өдөр зарласан ч нэг ч материал ирээгүй тул дахин 2018.02.21-ний өдөр зарлаж тендер шалгаруулалтыг зохион байгуулсан бөгөөд гүйцэтгэгчээр төсөвчин О.Идэрбаатар шалгарч 2018.03.28-ны өдөр гэрээг байгуулсан. Зураг төсвийг гүйцэтгэж байгаа. Зураг төсвийг гүйцэтгэж байгаа. 90
10. 2018.01.15

А/10

2 дугаар хорооны 7 дугаар байрны гадна

фасад засварлах ажлын зураг төсөв боловсруулах

гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний

хороо байгуулах тухай

 

Үнэлгээний хороо нь 2018.01.15-ны өдөр дүүргийн Засаг даргын А/10 дугаар захирамжаар байгуулагдсан. 2018 оны 01 сарын 25-ны өдөр цахим системээр зарлахад 1 материал ирсэн ч шаардлагад нийцээгүй тул зөвлөх үйлчилгээг дахин 2018.02.22-ны өдөр цахим системээр зарлаж тендер шалгаруулалтыг зохион байгуулсан. 2 материал ирсэн бөгөөд гүйцэтгэгчээр төсөвчин Скэч ХХК нь шалгарч 2018.04.02-ны өдөр гэрээг байгуулсан. Зураг төсвийг гүйцэтгэж хүлээлгэж өгсөн.

 

Зураг төсвийг гүйцэтгэж байгаа. 90
11. 2018.01.15

А/11

1 дүгээр хорооны 2, 3, 4, 5, 6 дугаар байр,

2 дугаар хорооны 9, 12, 13, 14 дүгээр байрнуудын

гадна фасадны өнгийг сэргээх ажлын төсөв

боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

үнэлгээний хороо байгуулах тухай

Үнэлгээний хороо нь 2018.01.15-ны өдөр дүүргийн Засаг Даргын А/11 дүгээр захирамжаар байгуулагдсан.2018 оны 01 сарын 22-ны  өдөр зарлаж тендер шалгаруулалтыг зохион байгуулсан. Гүйцэтгэгчээр төсөвчин О.Идэрбаатар шалгарч 2018.03.01-ний өдөр гэрээг байгуулсан. Зураг төсвийг гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Зураг төсвийг хүлээлгэж өгсөн. 100
12. 2018.01.18

А/12

2018 оны төрийн болон орон нутгийн  өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан

авах төлөвлөгөө нийтлүүлэх тухай

Төр, захиргааны байгууллагаас хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг иргэд, олон нийтэд сурталчлах, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор 2018 оны төрийн болон орон нутгийн  өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөг “Зууны мэдээ” сонины 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дахь дугаарт нийтлүүлэв. Тус төлөвлөгөөг хуулийн хугацаанд олон нийтэд мэдээллэв. 100
13. 2018.01.23

А/13

“Улаанбаатар худалдан авалт-2018” бизнес чуулга уулзалтад  оролцох тухай

Уг форумд дүүргийн. 2017 онд Улс, Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн томоохон төсөл арга хэмжээний 6ш босоо стейнд, хөрөнгө оруулалтын ажлын танилцуулга, 2018 оны хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөг брошюр хэлбэрээр нийт 200ш бэлтгэн, дүүрэг орон нутгаа сурталчилж ажиллав. Мөн 2018.02.08-ны өдөр 1, 2-р хороонд зохион байгуулагдсан “Иргэн таныг сонсъё” уулзалтын үеэр иргэд олон нийтэд 2017 онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар  хийгдсэн ажлыг танилцуулж ажилласан. Чуулга уулзалтанд оролцов. 100
14. 2018.01.23

А/14

Гамшгаас хамгаалах штабын дадлага,

сургалт, үзлэг зохион байгуулах тухай

 

Гамшгаас хамгаалах штабын дадлага, сургалтыг Хуваарийн дагуу удирдах ажилтны сургалтыг 1 удаа, 26 удирдах ажилтан, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн сургалтыг 1 удаа 2 төрлийн цагийн байдалд ажиллаж авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дадлага сургуульд оролцох хүн хүч, техник хэрэгслийн тооцоо гаргуулан нийт 28 ажилтан албан хаагч, 4 тээврийн хэрэгсэл оролцож байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө болон алба, мэргэжлийн анги, ажилтан албан хаагчдын гэрийн хаяг, утасны дугаар, зарлан мэдээлэл хүргэх схем бүдүүвч журмыг шинэчлэн хаягийн тодотгол хийсэн байна. Хот тохижилтын алба ОНӨААТҮГ-ын 31 ажилтан, Хангай Өргөө СӨХ-ны 8 ажилчид, нийт 41 ажилтан албан хаагчдад танхимын сургалт явуулав.  

 

 

Батлагдсан хуваарийн дагуу цаг хугацаанд нь чанартай үр дүнтэй зохион байгуулав.

100
15. 2018.01.23

А/15

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг

шинэчлэн боловсруулах ажлын хэсэг

байгуулах тухай

Ажлын хэсгийн хуралдааны 1 удаа зохион байгуулж дүүргийн Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, салбар 2 төлөвлөгөөнд тодотгол хийгдсэн.  

 

Төлөвлөгөөг тодотгосон.

100
16. 2018.01.23

А/16

Журмын хэрэгжилт хангуулах, тайлан  биелэлт ирүүлэх, нэгтгэх, хүргүүлэх хуваарь шинэчлэн батлах тухай

Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд дүүргийн Аж ахуйн нэгж, байгууллагууд, нутгийн захиргааны байгууллагуудын тайлан биелэлт гаргах, нэгтгэх, хуваарийг шинэчлэн,  Засаг даргын 2018 оны А/16 дугаар захирамжаар батлуулав. Уг захирамжаар нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ыг үйл ажиллагаандаа удирдлага болгон, захирамжийн хэрэгжилтийг ханган хуваарийн дагуу тайлан биелэлтийг ирүүлж ажиллахыг Аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга нарт, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосон байна. Захирамжийн хуулбарыг Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2/158 тоот албан бичгээр төсвийн 22 байгууллагад хүргүүлэв. Тайлан биелэлт гаргах, нэгтгэх, хүргүүлэх хуваарийг шинэчлэн батлав. 100
17. 2018.01.23

А/17

“Өрхийн хөгжлийг дэмжих, амьдрах орчныг

сайжруулах жил”-ийн төлөвлөгөөг батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан “Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх,  дүүргийн Засаг даргын 2018 оны А/05 дугаар захирамжаар “Өрхийн хөгжлийг дэмжих, амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан тус байгууллагад хуваарилагдсан нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх болох Багахангай дүүргийн 2-р хорооны Гэр хорооллын Нуурын 2-10 тоотод оршин суух Зуутаргадөрвөд  овогтой Цэдэнбалын Жаргалын /нв75111325/ өрхийг сонгон авсан.

Ам бүл 2, охины хамт амьдардаг. Охин Гэрэлтуяа Хангай цогцолбор 2 дугаар сургуулийн 1в ангид суралцдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бичиг баримтынхаа хүчингүй байдлыг алдагдуулсан байсныг бичиг баримтжуулсан.

Өрхийн гишүүдийг дүүргийн Эрүүл мэндийн төвд авч ирж  цус, шээс, ерөнхий шинжилгээнүүдэд хамрууллаа.

Тус өрх шинэ 4 ханатай гэрт амьдардаг, орон байрны нөхцлийг очиж үзэхэд хэвийн байсан тул газар өмчлөлийн нотлох баримтуудыг үндэслэн “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нь олголоо.

Тус өрх нь 2-р хороо, Тахилгат 6 дугаар гудамжны 23 тоот хаягт 1233000281 нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Г-2209004668 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон.

Иргэдийн өрхийн хөгжлийг дэмжин амьдрах орчныг сайжруулав. 100
18. 2018.01.25

А/18

“Мөнгөн Багахангай” сэдэвт өвлийн өдөрлөг зохион байгуулах тухай

 “Мөнгөн Багахангай” цасны баярын арга хэмжээг  цасан дээрх бүжиг,  гүйдэг матик, “Пёнчан 2018 – Өвлийн олимп”  цасан хотхон байгуулах гэсэн 3 төрлөөр зохион байгуулан Засаг даргын нөөц хөрөнгөөс 190.000 төгрөг зарцуулав. Арга хэмжээнд нийт 20 аж ахуйн нэгж, албан байгууллагын 270 ажилтан албан хаагч, иргэдийг хамруулав. Шилдэг байгууллагаар Хот тохижилтын алба шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав. 100
19. 2018.01.26

А/19

Дүүргийн “Жендэрийн эрх тэгш байдлыг

хангах салбар хороо”-ны бүрэлдэхүүнийг

шинэчлэн батлах тухай

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагаас баримтлах бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий дүүргийн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хороо”-г байгуулж, салбар хорооны дүрмийг  шинэчлэн батлуулав. Салбар хорооны дүрмийг 5 бүлэг 30 заалттайгаар шинэчлэн батлав. 100
20. 2018.01.26

А/20

Хороодын Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт зохион байгуулах тухай

Дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2018 оны А/20 дугаар захирамж, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2018 оны цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хороодын Засаг дарга нарын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг танилцуулах, салбарын хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, сурталчлахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор дүүргийн хороодын Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Батлан хамгаалах яамны хурлын танхимд 2 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Налайх дүүрэгтэй хамтран ЗХ-ний 350 дугаар ангийн байрлалд хичээл сургалтыг зохион байгуулсан. Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт нь Батлан хамгаалах багц хуулийн шинэчлэлийн талаар, цэргийн хэргийн мэдлэг чадвараа дээшлүүлсэн,

иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд ач холбогдолтой сургалт боллоо. Сургалтын төгсгөлд хорооны Засаг дарга, Цэргийн штабын офицерууд харилцан ажлын туршлагаа ярилцаж, санал бодлоо  солилцож  дүнгээ гаргав. Сургалтын төгсгөлд хорооны Засаг дарга, Цэргийн штабын офицерууд харилцан ажлын туршлагаа ярилцаж, санал бодлоо  солилцож  дүнгээ гаргав.

 

 

 

 

 

 

Засаг дарга, Цэргийн штабын офицерууд харилцан ажлын туршлагаа ярилцаж, санал бодлоо  солилцож  дүнгээ гаргав.

100
21. 2018.01.30

А/21

Д.Мөнхтайванд буцалтгүй тусламж олгох тухай

 

1 дүгээр хороо 4-12 тоотод оршин суугч Дамбадаржаагийн Мөнхтайван хүндээр өвчилсөн тул 50,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгов.

 

Иргэний хүсэлт шийдвэрлэгдэв. 100
22. 2018.01.30

А/22

С.Алтанхүү

Д.Баатарчулуун нарт буцалтгүй тусламж олгох тухай

 

1 дүгээр хороо 4-45 тоотод оршин суугч Сарантуяагийн Алтанхүү, 2 дугаар хороо Бор-Үзүүрийн 6-7 тоотод оршин суугч Лувсандоржийн Жаргалсайханы нөхөр Дашдаваагийн Баатарчулуун нар хүндээр өвчилсөн тул буцалтгүй тусламж олгов.

 

Иргэний хүсэлт шийдвэрлэгдэв. 100
23. 2018.01.30

А/23

Б.Алтанцэцэгт буцалтгүй тусламж олгох тухай

1 дүгээр хороо Үнэгтэй 4-2 тоотод оршин суугч Бадарчийн Алтанцэцэгийн хүү Должинсүрэнгийн Мөнхбаатар нь зуурдаар нас барсан  тул 50, төгрөгийн буцалтгүй тусламж олгов. Иргэний хүсэлт шийдвэрлэгдэв. 100
24. 2018.01.30

А/24

Т.Сундуйхүүд буцалтгүй тусламж олгох тухай

1 дүгээр хороо 2-41 тоотод оршин суугч Долгорсүрэнгийн Энхтайваны хүү Гэсэрбаатарын Сундуйхүү нь өвчний улмаас хагалгаанд орох гэж байгаа тул 50,000 / төгрөгийн буцалтгүй тусламж олгов. Иргэний хүсэлт шийдвэрлэгдэв. 100
25. 2018.01.31

А/25

М.Сайхантуяад буцалтгүй тусламж олгох тухай

1 дүгээр хороо Үнэгтэйн 2-5 тоотод оршин суугч Мэндбаярын Сайхантуяа хүндээр өвчилсөн тул 50,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгов. Иргэний хүсэлт шийдвэрлэгдэв. 100
26. 2018.02.01

Гадаад томилолтын тухай

2018 оны 02 дугаар сарын 07-оос 02 дугаар сарын 14-ний өдрүүдэд БНСУ Сөүл хот болон аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах сургалтанд Дүүргийн Цэргийн штабын дарга, хурандаа Л.Баатарзоригтыг оролцуулав.

 

Сургалтанд хамрагдав. 100
27. 2018.02.09

А/27

Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх ажлыг зохион байгуулах тухай

 

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/22 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/27 дугаар “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх ажлыг зохион байгуулах тухай” захирамж гарч ажлын хэсгийг дүүргийн засаг даргын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ахлуулан 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр  байгуулан ажиллав. Нийслэлийн татварын газраас ирүүлсэн судалгаагаар 11 үйлдвэрийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэхээс 5 үйлдвэрийг  бүртгэх ажлыг зохион байгуулав.  Бүртгэгдээгүй 6 үйлдвэр байгаа ба  шилжсэн 1               /Нийслэлийн Татварын газрын  даргын 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн  А/179 дүгээр тушаалаар Сонгинохайрхан дүүрэг лүү шилжсэн/, үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн 2, Татварын газарт бүртгүүлснээс хойш үйл ажиллагаа огт явуулаагүй, үйл ажиллагаа нь бүрэн зогссон 3 үйлдвэр байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх ажлыг зохион байгуулав.

100
28. 2018.02.02

А/28

Харьяалалгүй ахмад настнуудад

хүндэтгэл үзүүлэх тухай

 

Билгийн тооллын хаврын тэргүүн сар, цагаан сарыг тохиолдуулан дүүргийн харьяалалгүй ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1-р хороонд 14.00 цагт, 2-р хороонд 10.00 цагт зохион байгууллаа. Арга хэмжээг ахмадуудын санал хүсэлтийг сонсох, Соёлын ордоны уран бүтээлчдийн урлагийн тоглолт, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Батнасангийн гарын бэлэг гардуулах гэсэн дарааллаар зохион байгуулав.

 

Хүндэтгэлийн арга хэмжээнд 1-р хорооны 148 ахмад настан, 2-р хорооны 87 ахмад настан хамрагдав. 100
29. 2018.02.02

А/29

80-аас дээш настай ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх тухай

Билгийн тооллын хаврын тэргүүн сар, цагаан сарыг тохиолдуулан дүүргийн 80-аас дээш настай  ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Захирамжийн дагуу 80-аас дээш настай 1-р хорооны 15 ахмад настан, 2-р хорооны 24 ахмад настанд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид болон удирдлагууд хүндэтгэл үзүүлж Засаг даргын нөөц хөрөнгөөс 975.000 төгрөг зарцуулсан байна.

Судалгаагаар дүүрэгт 80-аас дээш настай 39 ахмад бүртгэлтэй байгаа бөгөөд 80-88 настай 33 ахмад, 90-94 настай 6 ахмад байна.

 

100
30. 2018.02.08

А/30

Санхүүжилт олгох  тухай

Хүмүүнлэгийн чиглэлээр Засгийн газрын зарим чиг үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг гүйцэтгэх болсонтой холбогдуулан дүүргийн улаан загалмайн хороонд Засаг даргын нөөц хөрөнгөөс 16.9 сая төгрөгний санхүүжилт олгов. Улаан загалмайн хороонд 16.9 сая төгрөгний санхүүжилт олгов. 100
31. 2018.02.08

А/31

2018 оны хуанли хэвлүүлэх тухай

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/31 дүгээр захирамжаар “Багахангай дүүргийн 2018 оны хуанли” хэвлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд нэг бүр нь 18.000 төгрөгийн үнэтэй 200 ширхэг хуанли хэвлүүлэн, Аж ахуйн тасагт хүлээлгэн өгсөн. Хуанли хэвлүүлэхэд зарцуулсан 3.600.000 /Гурван сая зургаан зуун мянган төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргав.  

ААНБ-уудын албан хэрэгцээнд зориулан 200 ширхэг хуанли хэвлүүлэв.

100
32. 2018.02.08

А/32

Хууль эрх зүйн сургалт, сурталчилгааны төлөвлөгөө батлах тухай

УБ хотын захирагчийн Хууль зүйн сайдтай 2018 онд  байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд Тус дүүргийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн сургалт, сурталчилгааны төлөвлөгөөг 3 бүлэг 28 заалттай боловсруулан, дүүргийн Засаг даргын 2018 оны А/32 дугаар захирамжаар баталгаажуулан хэрэгжилтийг ханган ажиллаж, 1-р улирлын байдлаар төлөвлөгөөний биелэлт 34%-тай хэрэгжлээ. Хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдав.

 

70
33. 2018.02.08

А/33

ЗДТГ-ын Авлигын эсрэг үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөө батлах тухай

Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр, нийслэлийн 2018 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Тус дүүргийн ЗДТГ-ын Авлигын эсрэг үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөөг 3 бүлэг 52 заалттай боловсруулан, дүүргийн Засаг даргын 2018 оны А/33 дугаар захирамжаар баталгаажуулан хэрэгжилтийг ханган ажиллаж, 1-р улирлын байдлаар төлөвлөгөөний биелэлт 45%-тай хэрэгжлээ.

 

 

Төлөвлөгөөний хэрэгжилт хангагдав

100
34. 2018.02.09

А/34

Сар шинийн баярыг тохиолдуулан

дүүргийн хариуцлагатай эргүүл, жижүүр

томилон ажиллуулах тухай

 

2018 оны 02 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд Онцгой комиссын хариуцлагатай эргүүл жижүүрүүд үүрэг гүйцэтгэж,  Дүүргийн гамшгаас хамгаалах алба болох Эрүүл мэндийн алба, хэв журам сахиулах алба, Хот тохижилтын албаны гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж биелэлтийг ханган ажиллалаа. Хариуцлагатай эргүүл жижүүрийн үүрэг гүйцэтгэхэд дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 84.500 төгрөг зарцуулсан ба энэ хугацаанд ус, дулаан, эрчим хүчний ямар нэгэн доголдол гараагүй, хариуцлагатай эргүүл жижүүрүүд үүргээ чанартай хийж гүйцэтгэсэн болно. Хариуцлагатай эргүүл жижүүрүүд томилогдсон хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж, дүүргийн 1, 2 дугаар хорооны дэд бүтэц бүхий ус, дулаан, эрчим хүч болон аж ахуйн нэгж, байгууллагын харуул манаа, жижүүрүүдийн үүрэг гүйцэтгэж байгаа байдалд хяналт шалгалт хийж үнэлэлт дүгнэлт өгч ажилласан ба үүрэг гүйцэтгэсэн тухай тэмдэглэл хөтлөн ажиллаж аж ахуйн нэгж байгууллагын бие бүрэлдэхүүний ажлын хариуцлага, сахилга ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдүүлж, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх бэлтгэл бэлэн байдалд хяналт тавьж ажилласан ба төв халаалтын уурын зуух болох “Илч-Орд” НӨҮГазар, 2 дугаар хорооны БОС-ны уурын зуух, нам даралттай зуух бүхий 1 дүгээр хорооны цогцолбор байр, “Хангай” цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байрны нүүрсний нөөц, ажилчдын сахилга хариуцлага, үүрэг гүйцэтгэж буй байдалд үзлэг шалгалт хийж, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг соёл урлагийн байгууллага болон худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж зөвлөгөө өгч ажилласан.

 

Дүүрэгт хариуцлагатай эргүүл, жижүүр

томилон ажиллуулав.

100
35. 2018.02.12

А/35

Дүүргийн соёл урлагийн 2018 оны арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө батлах тухай

2018 онд дүүрэгт зохион байгуулах соёл урлагийн арга хэмжээний саналыг дүүргийн ААНБ-уудаас авч нэгтгэн дүүргийн Засаг даргын 2018 оны А/35 дугаар захирамжаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд иргэд хүүхэд залуучуудын дунд 25 удаагийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаас  захирамжийн дагуу  ААНБ-тай хамтран 8 арга хэмжээг зохион байгуулсан байна. Төлөвлөгөөний биелэлт 32%-тай байна. 30
36. 2018.02.12

А/36

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны

төлөвлөгөө батлах тухай

Засаг даргын Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд  хэлтсүүдээс саналыг авч нэгтгэн дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын  сарын 12-ны өдрийн А/36 дугаар захирамжаар батлууллаа. Төлөвлөгөө 51 зорилт, 127 хэрэгжүүлэх арга хэмжээтэйгээр батлагдсан байна.

 

Төлөвлөгөөг дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 100
37. 2018.02.12

А/37

Сайн өдрийн зах ажиллуулж “Цагаан сар 2018” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах тухай

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/37 дугаар захирамжаар Монголын уламжлалт Сар шинийн баярыг угтан 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Үндэсний үйлдвэрлэгчдийн хамтарсан Цагаан сар-2018”  үзэсгэлэн худалдааг зохион байгуулж  “Сайн өдрийн зах”-ыг ажиллуулав. Тус үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгч 6 компани, дүүргийн 10 өрхийн үйлдвэр эрхлэгч 8 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 18,666,000 төгрөгний борлуулалт хийв. Цахимаар  өрхийн үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилан захиалга авч борлуулалтын шинэ сувгийг нэмэгдүүлсэн. 100
38. 2018.02.12

А/38

Халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулах тухай

Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгуудын сумдад болон Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тухайн бүс нутгаас амьд мал, мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, бусад зүйл ачсан тээврийн хэрэгсэлээр шүлхий өвчин үүсгэгч нийслэлийн нутаг дэвсгэрт зөөвөрлөгдөн ирэх, цаашид тархах нөхцөл үүсэж байгаа тул дүүргийн Замын цагдаагын байнгын хяналтын цэгт 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл халдваргүйжүүлэлтийн цэгийг ажилуулав.

Ариутгалын цэг ажиллуулахад 320.830 төгрөг зарцуулав.

Аритгал халдваргүйжүүлэлтийн цэгийг  ажиллуулав. 100
39. 2018.02.28

А/39

Ф.Мөнхгэрэлд буцалтгүй тусламж олгох тухай

Дүүргийн “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ-ын дарга Ф.Мөнхгэрэлийн  нөхөр С.Анхныбаяр нь хүнд өвчний улмаас таалал төгссөн тул тус газрын дотоод журамд заасны дагуу 200,000 /Хоёр зуун мянган/ төгрөгийн буцалтгүй тусламж олгосугай. Иргэний хүсэлт шийдвэрлэгдэв. 100

 

40. 2018.03.01

А/40

С.Баярсайханд буцалтгүй тусламж

олгох тухай

1 дүгээр хороо 6 дугаар байрны 63 тоотод оршин суугч Саранхуягийн Баярсайханы ах С.Анхныбаяр нь хүнд өвчний улмаас таалал төгссөн тул 50,000 /Тавин мянган/ төгрөгийн буцалтгүй тусламж олгов. Иргэний хүсэлт шийдвэрлэгдэв. 100

 

41. 2018.03.02

А/41

“Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний

97 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас “Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний 97 жилийн ойг угтаж, Батлан хамгаалах багц хууль, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, дүүргийн албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ажлаа танилцуулах зорилгын хүрээнд тусгай төлөвлөгөө, хөтөлбөр гарган нийт 12 төрлийн ажил зохион байгуулав. Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас зохион байгуулсан тэмцээн уралдаанд байгууллага, аж ахуйн нэгж болон иргэд идэвхтэй оролцсон. Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний

97 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.

100
42. 2018.03.06

А/42

Ч.Батмагнайд буцалтгүй тусламж олгох тухай

1 дүгээр хороо Үнэгтэй 1а-1 тоотод оршин суугч Чимидцэеэгийн Батмагнайгийн эхнэр Б.Алтанцэцэг нь зуурдаар нас барсан тул түүний хүсэлтийг үндэслэн буцалтгүй тусламж олгов. Иргэний хүсэлт шийдвэрлэгдэв. 100

 

43. 2018.03.06

А/43

Ш.Хадбаатарт буцалтгүй тусламж олгох тухай

1 дүгээр хороо Өндөртолгой 4 байр 19 тоотод оршин суугч Шагдарсүрэнгийн Хадбаатар нь бөөрний архаг дутагдал оноштойгоор эмчлүүлж байгаа тул түүний хүсэлтийг үндэслэн буцалтгүй тусламж олгов.

 

Иргэний хүсэлт шийдвэрлэгдэв. 100

 

44. 2018.03.09

А/44

2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн

хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл,

арга хэмжээний санал авах ажиллагааг

зохион байгуулах тухай

 

Захирамжийн хүрээнд 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар хорооны иргэдээс авах санал асуулгын батлагдсан маягтыг айл өрх бүрт 1 дүгээр улиралд хүргэж, санал асуулга авах арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Иргэдийн саналд тулгуурлан, хөрөнгө оруулалтын ажлыг иргэдийн оролцоотой төлөвлөж байна.

90
45. 2018.03.13

А/45

Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл

байгуулах тухай

Залуучуудын хөгжлийг дэмжих, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийг дүүрэгт 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Дүүрэгт анх удаа залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөл байгуулав. 100
46. 2018.03.13

А/46

“Манай хороо-Миний гудамж” аян зохион байгуулах ажлын хэсэг

байгуулах тухай

Нийслэлээс “Манай хороо-Миний гудамж” аян зарласантай холбогдуулан Дүүргийн Засаг даргын 2018 оны А/46 дугаар захирамжаар 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдав. “Манай хороо-Миний гудамж” аяныг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулах бөгөөд аян зохион байгуулах ажлын хэсэг 3 удаа хуралдаж хороо тус бүрд  ажлын хэсэг байгуулж, 16 бүлэг 46 заалттай төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хороод Засаг даргын захирамж, аяны удирдамжийг  дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 57 ААНБ, гэр хороолол,  орон сууцны 48 айл өрхүүдэд хүргүүлээд байна. Мөн аяны талаар www.bagakhangai.ub.gov.mn сайт,  орон нутгийн Багахангай TV, дүүргийн хэвлэл мэдээллийн сайт, хороодын facebook  хуудас болон  хороодын ажлын албаар дамжуулан аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд сурталчлав.  Аяны хүрээнд зохион байгуулсан ажлын тайланг ЗДТГ-ын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 7/292 дугаар албан бичгээр УБЗАА-нд хүргүүлэв. Хороо тус бүрд  ажлын хэсэг байгуулж, 16 бүлэг 46 заалттай төлөвлөгөө боловсруулав.

 

40
47. 2018.03.16

А/47

“Улаанбаатар марафонд нэгдэцгээе” цом

аялуулах аян зохион байгуулах тухай

Нийслэлийн Засаг даргын А/147, Дүүргийн Засаг даргын А/47 дугаар захирамжийн дагуу “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялах аяны нээлтийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулан 21 аж ахуйн нэгж байгууллагын 160 гаруй албан хаагчдыг хамрууллаа. 5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус аяныг дүүрэгт 2018 оны 03 дугаар сарын 19-нөөс 2018 оны 05 дугаар сарын 15 хүртэл зохион байгуулахаар төлөвлөөд байна. Аяны цомыг хуваарийн дагуу 20 байгууллагаар аялуулахаар төлөвлөснөөс одоогоор 10 байгууллагаар аялаад байна. 50
48. 2018.03.16

А/48

“Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ-ын

бүтэц орон тоо, албан тушаалыг шинэчлэн батлах тухай

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/48 дугаар захирамжаар “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ-ын бүтэц орон тоог 48 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн  батлав. Хот тохижилтын алба нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 47 орон тоотой ажиллаж байна. Бүтэц орон тоог шинэчлэн балав. 100
49. 2018.03.16

А/49

Б.Отгон-Адъяаг шагнах тухай

Монгол цэргийн өдөр, “Зэвсэгт хүчний 97 жилийн ой”-г тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/49 дүгээр захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын Сувилагч, дэд ахлагч Базарын Отгон-Адъяаг Засаг даргын “Баярын бичиг”, мөнгөн шагналаар шагналаа. Шагнагдсан албан хаагчид гардуулсан дүүргийн Засаг даргын “Баярын бичиг”-ийн дагалдах мөнгөн шагнал 30,000 /Гучин мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гарган шийдвэрлэсэн.  

 

Монгол цэргийн өдөр, “Зэвсэгт хүчний 97 жилийн ой”-г тохиолдуулан 1 алба хаагчийг шагнаж урамшуулав.

100
50. 2018.0316

А/50

2018 оны иргэдтэй хийх уулзалтын хуваарийг шинэчлэн батлах тухай

Уулзалтын хуваарийн дагуу 2018.02.08- ны өдөр “Иргэн таныг сонсъё” ахмадуудтай хийх уулзалтыг 1,2 дугаар хороонд тус тус зохион байгууллаа. Уулзалтанд НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан, ИТХ-ын дарга Х.Цогцэцэг, Засаг дарга С.Эрдэнэбаяр, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар болон ААНБ-ын дарга, эрхлэгч, ДИТХ-ын төлөөлөгч нар оролцов. Нийт 235 ахмад настан оролцож, 12 ахмадаас 16 санал хүсэлт гарч, дүүргийн Засаг дарга холбогдох тайлбар мэдээллийг өглөө. Уулзалтаар НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан Нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг Засаг дарга С.Эрдэнэбаяр 2018 онд дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалтын ажил, бусад үйл ажиллагааны талаар танилцуулав.

 

 

 

 

Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав.

100
51. 2018.03.21

А/51

Асран хамгаалагч тогтоох  тухай

Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Алтанцэцэгийн Баасанжавын ээж Бямбажавын Алтанцэцэг нь нас барсан тул түүний аав  Бямбажавын Алтанцэцэгийн нөхөр Чимэдцэеэгийн Батмагнайг асран хамгаалагчаар тогтоов. Алтанцэцэгийн Баасанжавын бичиг баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлэн ажиллав. 100
52. 2018.03.21

А/52

О.Төвшинжаргалыг  үрчлүүлэх  тухай

. Монгол Улсын ЗЗНДНТУТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Хууль зүйн сайдын 2014 оны А/61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн тус дүүргийн 2-р хорооны Бор үзүүрийн 3-11 тоотод оршин суугч иргэн Отгонтуяагийн   О.Төвшинжаргалын овгийг Эрдэнэхуягийн О.Төвшинжаргал гэж өөрчлөн үрчлэлтийн бүртгэл хийлээ

 

 

 

 

Иргэний хүсэлт шийдвэрлэгдэв.

100
53. 2018.03.21

А/53

Худалдан авах ажиллагааны А-3

сертификат олгох сургалт зохион

байгуулах тухай

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/53 дугаар захирамжаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа зохион байгуулахтай холбогдуулан үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах иргэдэд суурь мэдлэг олгоход чиглэсэн А3 сертификат олгох сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Худалдан авах ажиллагааны сургалт , зөвлөгөө өгөх төвтэй хамтран зохион байгуулсан. Уг сургалтанд нийт 31 иргэн хамрагдсанаас 18 иргэн тэнцэж А3 сертификат гардан авсан.

 

18 иргэн тэнцсэн. 100
54. 2018.03.22

А/54

“Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил-2018” авах тухай

Монгол улсын ерөнхийлөгчийн 2010 оны 53-р зарлиг, Засгийн газрын 2011 оны 32-р тогтоол, дүүргийн Засаг даргын А/54 дүгээр захирамжийн дагуу “Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорил” –ыг 2018 оны 04-р сарын 02-ноос 20-ны хооронд  зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Сорилд одоогоор 11 байгууллагын 98 ажилтан, албан хаагчид буюу хамрагдвал зохих нийт байгууллагын 23 хувь, ажилтан албан хаагчдын 25 хувь нь хамрагдаад байна.

 

 

“Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорил”-д нийт албан хаагчдын 25 хувь нь хамрагдаад байна.

30
55. 2018.03.27

А/55

Ц.Саранчимэгт буцалтгүй тусламж

олгох тухай

1 дүгээр хороо 2 дугаар байр 58 тоотод оршин суугч Цэрэндоржийн Саранчимэгийн нөхөр Г.Пүрэвсүрэн нь өвчний улмаас нас барсан тул түүний хүсэлтийг үндэслэн буцалтгүй тусламж олгов.  

Иргэний хүсэлт шийдвэрлэгдэв.

100
56. 2018.03.27

А/56

Зөөврийн тайз, тоног төхөөрөмж

нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

үнэлгээний хороо байгуулах тухай

Үнэлгээний хороо 2018.03.27-ны өдөр дүүргийн Засаг даргын А/56 захирамжаар 5 гишүүнтэй байгуулагдсан. Тендерийг 2018.03.30-нд зарлаж, 2018.04.10-нд нээлт хийхэд материал ирээгүй тул дахин  2018.04.12-нд зарласан. 2018.04.19-нд нээлт хийн, 1 материал ирснийг үнэлж зөвлөмжийг ЗДТГ-т 2018.04.20-нд ирүүлсэн. Шалгарсан гүйцэтгэгчид гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг 2018.04.23-ны өдөр хүргүүлж, 2018.04.30-ны өдөр гэрээ байгуулсан. Барааг нийлүүлж, 2018.05.27-ны өдрийн 01/18 тоот актаар хүлээлгэн өгсөн. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 50
57. А/57

Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлж ашиглуулах газрын байршил тогтоох тухай

Дүүрэгт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оруулах 14 байршлыг тогтоосон.

 

Дуудлага худалдаанд 14 байршлаас 6 байршилд газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулсан. 100
58. А/58

Дуудлага худалдаа зохион байгуулах тухай

Дүүргийн хэмжээнд газар эзэмших хүсэлт ирүүлсэн 36 иргэний гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар эзэмшүүлсэн. Газар эзэмшсэн эрх нь баталгаажсан иргэдийн гэрээ, гэрчилгээ олгож байна. 100
59. 2018.03.27

А/59

Халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулах

хугацааг сунгах тухай

 

 Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгуудын сумдад болон Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тухайн бүс нутгаас амьд мал, мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, бусад зүйл ачсан тээврийн хэрэгсэлээр шүлхий өвчин үүсгэгч нийслэлийн нутаг дэвсгэрт зөөвөрлөгдөн ирэх, цаашид тархах нөхцөл үүсэж байгаа тул дүүргийн Замын цагдаагын байнгын хяналтын цэгт 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл халдваргүйжүүлэлтийн цэгийг ажилуулж байна.  Ариутгалын цэг ажиллуулахад 3.000.000 төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Ариутгалын цэг тогтмол ажиллаж байна. 90
60. 2018.04.05

А/60

А.Тэмүүжингийн эцгийн нэр, нэр өөрчлөх тухай

Монгол Улсын ЗЗНДНТУТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Хууль зүйн сайдын 2014 оны А/61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн тус дүүргийн 1-р хороо Өндөртолгой хотхон 6-56 тоотод оршин суугч иргэн Амарзаяагийн Тэмүүжин /УФ12311719/-ийн эцгийн нэрийг эцэг, эхийн хүсэлтээр Мөнхзаяагийн Тэмүүжин гэж өөрчиллөө. Иргэний хүсэлт шийдвэрлэгдэв 100
61. 2018.04.05

А/61

Мал амьтны сэг, зэм устгах ажил зохион байгуулах тухай

Мал амьтны сэг зэмээр байгаль орчин бохирдож хүн малын халдварт өвчин гарч болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт хорогдсон мал, амьтны сэг зэмийг холбогдох зааврын дагуу устгах, хашаа хороо, өтөг бууц, бэлчээр, худаг ус, булаг шандыг цэвэрлэх, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2018 оны А/61 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Онцгой байдлын хэлтэс, Хот тохижилтын алба ОНӨААТҮГ, Цэфтрейд ХХК мал эмнэлгийн үржлийн үйлчилгээний нэгж хамтран 275 толгой үхсэн мал амьтны сэг зэмийг стандартын дагуу устгах, дарж булах, ариутгал халваргүйжүүлэлт хийх ажлыг гүйцэтгэв. Уг ажилд 1330500 төгрөг зарцуулав. Байгаль орчин бохирдох эрсдэлээс урьдчилан сэргийлэв. 100
62. 2018.04.05

А/62

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай

 Дүүргийн Онцгой комиссын даргын 2018 оны “Гамшгаас хамгаалах үзлэг, штабын дадлага сургууль зохион байгуулах тухай” 01 дүгээр тушаалаар баталсан хуваарь, нэгдсэн төлөвлөгөөний дагуу сургалтыг зохион байгуулахаар “ Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг” зохион байгуулах тухай” 2018 оны А/62 дугаар захирамжийг боловсруулан батлуулж Онцгой байдлын хэлтсийн 2018 оны 10.1/131 тоот албан бичгээр 32 ААНБ-д хүргүүлэн хэрэгжүүлсэн. Дүүргийн засаг даргын нөөц хөрөнгөөс 1.661.400 төгрөг зарцуулсан. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
63. 2018.04.11

А/63

Гадаад томилолтын тухай

“Гадаад томилолтын тухай” 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/63 дугаар захирамжын дагуу дүүргийн Засаг даргын туслах Н.Нямзавыг 2018 оны 04дүгээр сарын 25-аас 04 дүгээр сарын 30-ны өдрүүдэд БНСУ-н Сөүл хотын захиргааны “Тохижилт ногоон байгууламжын хэлтэс” болон Гёнги аймгийн газар тариалан, технологийн төв болон Суншил их сургуультай танилцаж туршлага судлах сургалтад оролцуулахаар болсон боловч хүндэтгэх шалтгааны улмаас оролцоогүй болно              –
64. 2018.04.11

А/64

Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хязгаарлалт тогтоох тухай

       Шүлхий  өвчний голомт бүхий бүс Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутгаас Багахангай дүүргийн 2 дугаар хорооны иргэн П.Чулуун 83 толгой малыг дур мэдэн тууварлан ирсэн тул халдварт шүлхий өвчин тархахаас урьдчилан сэргийлж дүүргийн Засаг даргын 2018 оны А/64 дүгээр захирамжаар 14 хоногийн хязгаарлалт тогтоов.

Хязгаарлалтанд ажиллах хугацаанд хэрэглэх халдвар хамгааллын хувцас болон халдваргүйжүүлэлтийн бодисыг авч шинжилгээний дээжийг Мал эмнэлэг ариун цэврийн төв лабарторид хүргэн ажиллав. Тус ажлыг гүйцэтгэхэд 585300 төгрөг зарцууллаа.

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэв 100
65. 2018.04.13

А/65

Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох тухай

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 19 дүгээр тогтоолыг үндэслэн  Засаг даргын А/65 тоот захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулахыг  өвлийн улиралд буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хориглосон болно. Тус захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж, мэдээллийг уяачдын холбоодод болон уяачид, иргэдэд мэдээллийн бүхий л сувгийг ашиглан  хүргэж ажилласнаар тухайн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт хурдан морины  уралдаан, сунгаа зохион байгуулагдаагүй байна. Уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдол бүртгэгдээгүй. 100
66. 2018.04.13

А/66

Дүүргийн авто зам засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай

Нийслэлийн Засаг даргаас 2018.01.04-ны өдрийн А/14 тоот захирамжаар дүүргийн Засаг даргад эрх шилжиж ирж, дүүргийн Засаг даргын 2018.04.13-ны өдрийн А/66 захирамжаар 5 гишүүнтэй үнэлгээний хороо байгуулагдаж, 2018.04.20-ны өдөр цахимаар зарлаж, 2018.05.03-ны өдөр нээж, 3 материал ирснийг үнэлж зөвлөмжийг 2018.05.08-ны өдөр Нийслэлийн Авто Замын Хөгжлийн газарт хүргүүлж,  гэрээ байгуулах мэдэгдлийг 2018.05.09-ний өдөр шалгарсан гүйцэтгэгчид “Неон Гэгээ” ХХК-д хүргүүлэн, 2018.05.17-ны өдөр гэрээ байгуулан ажлыг гүйцэтгэн 2018.06.27-нд комисс ажиллаж, ашиглалтанд хүлээлгэн өгсөн Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
67. 2018.04.13

А/67

Ногоон байгууламж нэмэгдүүлж, зам дагуу мод, бут суулгах, зүлэгжүүлэх, хайсжуулах ажлын гйүцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай

Үнэлгээний хороо 2018.04.13-ны өдөр дүүргийн Засаг даргын А/67 захирамжаар 5 гишүүнтэй байгуулагдсан. Тендерийг 2018.04.18-нд зарлаж, 2018.04.26-нд нээлт хийхэд 1 материал ирснийг үнэлж зөвлөмжийг ЗДТГ-т 2018.04.30-нд ирүүлсэн. Шалгарсан гүйцэтгэгчид гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг 2018.05.01-ний өдөр хүргүүлж, 2018.05.07-ны өдөр гэрээ байгуулсан ба ажлыг гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
68. 2018.04.13

А/68

Захирамжийн баримт бичиг боловсруулах, хянах, мэдээлэх журам батлах тухай

“Захирамжлалын баримт бичиг боловсруулах, батлах, хянах, мэдээлэх журам”-ын төслийг боловруулан, төслийг хэлтсийн дарга нараар хянуулж, холбогдох саналуудыг тусган, Дүүргийн Засаг даргын 2018 оны А/68-р захирамжаар баталж, төсвийн 15 байгууллагуудад хүргүүлэн, тайлан, мэдээг тус хугацааны дагуу хүлээн авч байна. Мөн ЗДТГ-ын хэлтсүүд захирамжлалын баримт бичгийг боловсруулан журмын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Журмын хэрэгжилт бүрэн хангагдав. 100
69. 2018.04.16

А/69

Их цэвэрлэгээ-90 минут бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах тухай

     Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/301 дүгээр захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/01 дүгээр тушаал, Дүүргийн Засаг даргын 2018 оны А/69 дүгээр захирамжаар “Их цэвэрлэгээ-90 минут” бүх нийтийн цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулав.
Цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 59 аж ахуйн нэгж, байгууллагын 581 ажилтан, албан хаагч, хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын төлөөлөл, иргэдийн бүлэг, гэр хороолол, орон сууцны 107 оршин суугч иргэд оролцож орчныхоо 26036м2 талбайн хог хаягдлыг цэвэрлэн, хогийн сав гэрэлтүүлгийн шон, сандал, хайс хашлага, цонх, үүд, шат, хаягийг угааж өнгө үзэмжийг сайжруулав.
Иргэдийн ажиллаж, амьдрах орчин нөхцөл сайжрав. 100
70. 2018.04.17

А/70

Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус байнгын зөвлөл байгуулах тухай

Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус байнгын зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Орон тооны бус байнгын зөвлөлийг байгуулав. 100
71. 2018.04.17

А/71

Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалт зохион байгуулах тухай

Нийслэлийн Засаг даргын Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын А/07 дугаар тушаал, дүүргийн Засаг даргын 2018 оны А/07 дугаар захирамжийг тус тус үндэслэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2018 оны сургалт, бэлтгэлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу дайчилгааны бэлтгэл нөөцийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалтыг 2018  оны 04 дүгээр сарын 16-наас 04 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал ҮБХИС, Зэвсэгт хүчний ангиудтай хамтран зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан бэлтгэл үүрэгтнүүдийг дайчилгааны чөлөөт бэлтгэл нөөцөд бүртгэсэн. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
72. 2018.04.17

А/72                                            Аудитын шалгалтын мөрөөр зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай

 

Аудитын шалгалтын дүгнэлтэд тусгагдсан  зөрчил, түүнд өгөгдсөн  зөвлөмж, шаардлагыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах ажлын төлөвлөгөөг боловсруулж Засаг даргын 2018.04.18 –ны А/72 тоот захирамжаар батлуулан байгууллагуудад хүргүүлсэн. Төлөвлөгөөний дагуу дүүргийн төсвийн нийт 19 байгууллагуудаар  2018.06.20- 2018.06.22-ны өдрүүдэд шалгалтыг явуулан анхан шатны баримт бүрдүүлэлт, нягтлан бодох бүртгэл хөтлөлт, программ ашиглалтыг шалган  үнэлэлт дүгнэлтийг өгч, дутагдалтай байгаа зүйлд нь заавар зөвөлгөөг өгч ажиллалаа. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
73. 2018.04.20

А/73

“Хэт холын марафон” гүйлтийн улсын аварга

шалгаруулах  тэмцээн зохион байгуулах  тухай

 

Монголын хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран “Багахангай Марафон” улсын аварга шалгаруулах тэмцээнийг 7 дахь жилдээ уламжлал болгон 2018 оны 06 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.

Улсын аварга шалгаруулах тэмцээнийг насанд хүрэгчдийн дунд 50км, 10км, 5х10км-ийн буухиа гэсэн 3 төрлөөр, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн 06-11 нас /1000м/, 12-13 нас /2000м/, 14-15 нас /3000м/, 16-17 нас /5000м/ гэсэн 4 төрлөөр,  сонирхогчдын тэмцээнийг насанд хүрэгчид 18-49, 50-аас дээш нас 5000м гэсэн 2 төрлөөр зохион байгуулан 12 аймаг,  8 дүүрэг, 6 клуб, 5 спорт хороо, 21 байгууллын 1051 тамирчдыг хамрууллаа.

Тэмцээнд Засаг даргын нөөц хөрөнгөөс 3.0 сая төгрөг, бусад хөрөнгө оруулагч байгууллагаас 7.0 сая төгрөг зарцуулсан байна. 100
74. 2018.04.24

А/74

“Хангай” цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байрыг өргөтгөлийн барилгатай хүзүүвчээр холбох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай

 

Нийслэлийн Засаг даргаас дүүргийн Засаг даргад  2018.01.04-ны өдрийн А/05 тоот захирамжаар эрх шилжиж ирсэн ба дүүргийн Засаг даргын 2018.04.24-ны өдрийн А/74 дугаар захирамжаар үнэлгээний хороо байгуулагдсан. Тендерийг 2018.05.08-ны өдөр цахимаар зарласан. 2018.06.07-ны өдөр тендерийн нээж, үнэлгээ хийхэд шалгуур хангаагүй тул  мэдэгдлийг компаниудад 2018.07.02-нд хүргүүлсэн.  2018.07.06-нд “Зууны сод хийц” ХХК Сангийн яаманд гомдол гарган Сангийн яам тендерийг хянан үзэж, дахин зарлах шийдвэрийг 2018.07.23-нд гаргаж албан бичиг 2018.07.25-нд ирсэн. 2018.08.31-нд нээхээр тендерийг  дахин 2018.07.31-ний өдөр  зарлаж, 2018.08.31-ний өдөр нээхэд 2 материал ирснийг үнэлж зөвлөмжийг 2018.09.05-нд НХОГ-т хүргүүлсэн. Гэрээ байгуулах мэдэгдлийг шалгарсан гүйцэтгэгч “Байшинт хайрхан”ХХК-д 2018.09.07-ны өдөр  хүргүүлэн,   2018.09.17-ны өдөр гэрээ байгуулан ажил гүйцэтгэлийн шатандаа явж байна. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
75. 2018.04.24

А/75

Явуулын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх тухай

 

Дүүргийн ИТХ-ын 2009 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу 2018 оны А/75 дугаар захирамжаар батлагдсан мэргэжлийн байгууллагын ажлын хэсэг дүүргийн төвөөс алслагдан оршин сууж буй мал бүхий иргэд, малчин айл өрхөд 2018 оны 5 дугаар сарын 08, 14-ний өдрүүдэд “Явуулын нэг цонхны үйлчилгээ”-г үзүүлж, 7 төрлийн үйлчилгээг 34 өрхийн 92 иргэнд хүргэж, 6 төрлийн 200 гаруй тараах материал, гарын авлага тараав. 16 иргэнээс 25 хүсэлт гаргасан бөгөөд дүүргийн Засаг дарга, холбогдох мэргэжилтнүүд тайлбар, мэдээллийг уулзалтын үеэр өгөв. 100
76. 2018.04.25

А/76

“Эрүүл орчин-Иргэдийн сайн сайхан” 2 дугаар

шатны  хөтөлбөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх

ажлын хэсэг байгуулах тухай

 

“Эрүүл орчин-Иргэдийн сайн сайхан” 2-р шатны хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр  Дүүргийн Засаг даргын 2017 оны А/172 дугаар захирамжаар Ажлын хэсэг байгуулан, үйл ажиллагааны төлөвлөгөөг 5 зорилт, 33 шалгуур үзүүлэлттэй боловсруулан батлуулж, төлөвлөгөөний биелэлт 88.4%-тай хэрэгжсэнээс биелэсэн 5, хэрэгжих шатандаа 28, тасарсан заалт байхгүй байна. Үүнд:

1.         Төсвийн байгууллагын менежерүүдийн үр дүнгийн гэрээнд тусгай заалт болгон оруулж үр дүнг үнэлэхээр тооцож байна. Мөн дүүргийн хэмжээнд тамхи татдаг иргэдийн судалгааг гаргахад Дүүргийн нийт 32 ААНБ судалгаанд хамрагдсанаас 24  байгууллагын 499 иргэн тамхи татдагаас эр 443, эм 56 байна.

2.         “Эр зоригын хүч” ТББ болон “Багахангай бид хамтдаа” бүлэгтэй хамтран соён гэгээрүүлэх ажлыг хийж байгаа бөгөөд 2018.05.22-ны өдөр 4 байгууллагын 45 ажилтан, албан хаагчдийг хамруулж,  бүлгийнхээ зорилго, чиглэлийг таницуулж, мэдээлэл хийсэн.

3.         Дүүргийн ажил орлогогүй, архинд донтох эмгэгтэй иргэнд архинаас татгалзуулах тусгай үйлчилгээ үзүүлж, архинаас гарах сэдэл төрүүлэх, архинаас гарах боломжтойд итгүүлэх, бодол хандлагыг өөрчлөх зорилго бүхий олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний зөвлөгөө өгөх болон сургалт зохион байгуулах чиглэлээр Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгтэй “Хамтран ажиллах гэрээ” байгуулан ажиллаж байна.

4.         Дүүргийн ИТХ, ЗДТГ, ХХҮХ, Монголын эрэгтэйчүүдийн нийгэмлэгтэй хамтран өөрсдийн хүсэл сонирхлоор архинаас татгалзах чин хүсэл, эрмэлзэлтэй  дүүргийн 10 иргэнийг сонгон УБ хотод 2018 оны 07-р сарын 24–27-ны өдрүүдэд тусгай төлөвлөгөөний дагуу архинаас татгалзуулах “Оюуны 9 дэвшил” хөтөлбөрт сургалт зохион байгуулж, уг арга хэмжээнд зориулан ГХУСАЗСЗ-өөс 1.150.000 төгрөг зарцуулсан.

5.         2018 оны 11 дүгээр сарын 05-09-ны өдрүүдэд зорилтот бүлгийн иргэдэд ганцаарчилсан болон гэр бүлийн нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлыг  зохион байгуулж, нийт 30 иргэн хамрагдсан бөгөөд ХХҮХ-ээс 2.000.000 төгрөгийг зарцуулаад байна.

6.         Дээрх арга хэмжээний хүрээнд насанд хүрэгчдийн ганцаарчилсан зөвлөгөөг 6 удаа, гэр бүлийн зөвлөгөөг 4 удаа, нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөөг 4 удаа, дэмжих бүлгийн ярилцлагыг 6 удаа тус тус зохион байгуулж, сургалт зөвлөгөөнд нийт 20 иргэн  хамрагдаж байна. Мөн сургалтанд хамрагдсан иргэдээс ангийн дарга тасгийн даргыг томилж, баг болгон хуваан, УБ хотод зохион байгуулагдах “Оюун тархины нууц”  цуврал лекцэд оролцох урилга өгсөн бөгөөд 5 хүнийг оюуны өмчийн эрх бүхий тусгай сургалтад үнэ төлбөргүй сургаж нөлөөллийн ажилтнаар бэлтгэх эрх олгов.

7.         Хөтөлбөрт идэвхитэй хамрагдсан иргэдээс сонгон 3 иргэнийг 1-р хороо, Дотоодын цэрэг, Хот тохижилтын албанд ажилд авч, 2 иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн зээлд хамруулаад байна.

Хөтөлбөрийн хүрээнд ИТХ, ЗДТГ, Хороод, ХХҮХ, ОБХ, ХААА, ДАА, ГБХЗХХ, 44-р цэцэрлэг, 207-р цэцэрлэг, Биеийн тамир спорт хороо,  Хот тохижилтын алба /ОНӨААТҮГ/, Илч-Орд /ОНӨААТҮГ/,  ЖДҮДТ /ОНӨААТҮГ/, Хангай цогцолбор сургууль зэрэг нийт 16 байгууллага  91 арга хэмжээг төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Төлөвлөгөөний биелэлт 88%-тай хэрэгжив. 100
77. 2018.04.25

А/77

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах тухай

Дүүргийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, төсвийн орлогын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын 2018 оны А/57 дугаар захирамжаар тогтоосон байршлуудад газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 2018.05.25-ны өдрийн 14 цагт дүүргийн Иргэний танхимд зохион байгуулсан Дуудлага худалдааны 3 дугаар байршилд Үйлдвэрлэлийн зориулалтаар 10 га газрыг 142.150.000 төгрөгөөр ялалт байгуулж, Улсын төсөвт нийт 142.150.000 төгрөг төвлөрүүлээд байна. 100
78. 2018.04.30

А/78

С.Пүрэвтайванд буцалтгүй тусламж олгох тухай

2 дугаар хороо Хангай хотхон 7 дугаар байр 5 тоотод оршин суугч Сүрэнжавын Пүрэвтайвангийн ах зуурдаар нас барсан тул дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 50,000 төгрөгний буцалтгүй тусламж олгов. Иргэний хүсэлт шийдвэрлэгдэв. 100
79. 2018.04.30

А/79

Мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах тухай

 

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/79 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд  дүүргийн 2427 бод мал, 58 гахайг хамрууллаа. Мал, амьтныг вакцинжуулалтад бүрэн хамруулав 100
80. 2018.05.09

А/80

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн

төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах

иргэдийн нэрсийг батлах тухай

 

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах тухай Засаг даргын 2018 оны А/80 дугаар захирамж, Батлан хамгаалах хууль тогтоомжийн хяналт шалгалтаар хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрч цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах 20 иргэнд мөнгөн төлбөр тогтоосноос 15 иргэн мөнгөн төлбөр болох 5799668 төгрөгийг нийслэлийн төрийн санд төвлөрүүлэж цэргийн алба хаасан. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
81. 2018.05.09

А/81

Цэргийн дүйцүүлэх албанаас халах тухай

 

 

2016-2018 онд Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаасан 5 иргэнийг дүүргийн Засаг даргын 2018 оны А/81 дүгээр захирамжаар алба хаах хугацаа ажил үүргийн хоног дуусан тул дүйцүүлэх албанаас халж баримт бичигт бичилт хийж олгосон. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
82. 2018.05.09

А/82

Хашаандаа сайхан амьдаръя сэдэвт сургалт зохион байгуулах тухай

Өрхийн хөгжлийг дэмжих амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд “Ургамлын далай” ХХК-аас санаачлан хэрэгжүүлж буй “Хашаандаа сайхан амьдаръя” сэдэвт сургалтыг дүүргийн Засаг даргын 2018 оны А/82 дугаар захирамжаар дүүрэгт 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулан 18 иргэнийг хамруулав. Хашаагаа зөв төлөвлөх иргэдийн тоо 18-аар нэмэгдэв. 100
83. 2018.05.09

А/83

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг зохион байгуулах тухай

Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/83 дугаар захирамжаар “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг 2018 оны 05,10 дугаар сард  зохион байгуулав.

“Бүх нийтээр мод тарих өдөр”-т давхардсан тоогоор 62 ААНБ-ын 716 ажилтан албан хаагч оролцож 400м2 талбайг зүлэгжүүлэн, 31 цэцгийн мандал байгуулж 2682 ш мод бут сөөг тариалан 3.9 сая төгрөг зарцуулсан байна.

Мөн 10 аж ахуйн нэгж байгууллага, 14 иргэн өөрийн хариуцсан талбайд тарьсан мод, сөөгний арчилгаа, тордолгоо, цэнэг усалгааг хийв.

Дүүргийн ногоон байгууламж нэмэгдэв 100
84. 2018.05.09

А/84

Цэргийн дүйцүүлэх албанд авч, сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/84 дүгээр захирамжаар Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах хүсэлт гаргасан иргэдээс хууль тогтоомжийн шаардлага хангасан 5 иргэнийг элсүүлэн сургалтын үе шатнуудын сургалтад бүрэн хамруулж үүрэг гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/395, А/819 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2018 оны А/84, А/148 дугаар захирамжийг тус тус үндэслэн дүйцүүлэх алба хаагч нарыг Цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад 2018 оны 05 дугаар сарын 16-наас 05 дугаар сарын 29-ны өдрүүдэд, Тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг нийслэлийн Багануур, Налайх дүүргүүдтэй хамтран нэг бүс болгон Багануур дүүрэг дэх Хилийн ангид байрлуулан Онцгой байдлын 064 дүгээр ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа. Дүүргийн нутаг дэвсгэрт байгалийн нөхцөл байдлаас үүссэн зөрлөгийн давааны замыг цасыг цэвэрлэх, дүүргийн иргэдэд батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, Цэрэг халах татах ажил, Нийтийг хамарсан их цэвэрлэгээ, Шүлхийний хорио цээрийн ариутгалын хэсгийн үйл ажиллагаа, хавар ногоо тариалалт,  ногоон талбайн цэвэрлэгээ, намрын хураалт, хавар намрын мод тарих ажил, баяр наадмын талбайн тохижуулалт, нээлттэй хаалганы өдрийн асар майхан барих, дүүргээс зохион байгуулж байгаа амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой  өрхөд туслах ажилд оролцож үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
85. 2018.05.09

А/85

Ой  хээрийн түймрээс урьдчилан

сэргийлэх  ажлыг зохион байгуулах,

бэлэн байдлыг хангаж ажиллах тухай

 

Захирамжийн хэрэгжилтийн хүрээнд Хяналт шалгалт, хөдөлгөөнт эргүүлээр давхардсан тоогоор 69 аж ахуйн нэгж байгууллага,  айл өрхийн 156 иргэдэд тал хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгч болзошгүй гал түймрийн үед хамтран ажиллах гэрээ байгуулан санамж сэрэмжлүүлэг хүргэн ажилласан ба 1756 км зам явсан бөгөөд шатахууны зардалд Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 554.400 /Таван зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөг зарцуулсан байна. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
86. 2018.05.10

А/86

З.Батлхагвын ургийн овгийг өөрчлөх тухай

Монгол Улсын ЗЗНДНТУТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Хууль зүйн сайдын 2014 оны А/61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн тус дүүргийн 1-р хороо Үнэгтэй 4 дүгээр гудамжны 01 тоотод оршин суугч иргэн Хулнаа овогтой Загдрагчаагийн Батлхагва /УЛ06312231/-ын ургийн овгийг өөрийн хүсэлтийг үндэслэн Борлууд гэж өөрчиллөө. Иргэний хүсэлт бүрэн шийдвэрлэгдсэн.

 

100
87. 2018.05.11

А/87

О.Маргад-Ононгийн нэр өөрчлөх тухай

Монгол Улсын ЗЗНДНТУТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалт, Хууль зүйн сайдын 2014 оны А/61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн тус дүүргийн 2-р хороо Хөдөө 3-9 тоотод оршин суугч иргэн Оюунбаярын Маргад-Онон /СЖ18221803/-ийн нэрийг Оюунбаярын Оюунжаргал гэж өөрчиллөө. Иргэний хүсэлт бүрэн шийдвэрлэгдсэн.

 

100
88. 2018.05.11

А/88

Захирамж хүчингүй болгох тухай

“Хангай” цогцолбор сургуулийн сурагч А.Баасанжавын хойд эцэг Ч.Батмагнай нь гэр бүлийн тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх учир дүүргийн Засаг даргын “Асран хамгаалагч тогтоох тухай” А/51 дугаар захирамжийг хүчингүй болгов. Засаг даргын “Асран хамгаалагч тогтоох тухай” А/51 дугаар захирамжийг хүчингүй болгов.
89. 2018.05.11

А/89

Г.Лхагвадуламыг шагнах тухай

Америкт ажиллаж амьдардаг, иргэн н.Дашдондог, н.Нямхүү нарын гэр бүлээс жил бүрийн тэмдэглэлт баярын өдрүүдийг тохиолдуулан дүүрэгт хүмүүнлэгийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ажиллаж байгаа бөгөөд дээрх гэр бүлийг төлөөлж  Ганбаатарын Лхагвадуламыг Дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/89 дүгээр захирамжаар “Баярын бичиг”, мөнгөн шагналаар шагналаа.

Шагнагдсан албан хаагчид гардуулсан дүүргийн Засаг даргын “Баярын бичиг”-ийн дагалдах мөнгөн шагнал 30,000 /Гучин мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гарган шийдвэрлэсэн.

Дүүрэгт хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж буй 1 иргэнийг шагнаж урамшуулав. 100
90. 2018.05.17

А/90

1-р хороо, 2-р байрны өмнөх зам засварын ажлын гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсэг байгуулах тухай

     Дүүргийн 1 дүгээр хорооны орон сууцны 2 дугаар байрны өмнөх авто зам шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг Нийслэлийн ХААГ-аас шалгаруулсан бөгөөд “Таны зам” ХХК  шалгарч өргөн 6м, урт 142м автозам, 300м2 авто зогсоол, 8 орцны үүд, 64,3м2  явган хүний замыг бүрэн шинэчлэх  ажлыг гүйцэтгэж 118.0 сая төгрөг зарцуулав.

Тус ажилд ажлын хэсэг тухай бүр хяналт тавьж холбогдох чиглэлийг өгч ажиллав.

Иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжрав. 100
91. 2018.05.17

А/91

Г.Шинэзулд буцалтгүй тусламж олгох тухай

1 дүгээр хороо Өндөртолгой 2 байр 106 тоотод оршин суугч Ганхуягийн Шинэзул автомашины осолд орж, хэвтэн эмчлүүлж байгаа тул Засаг даргын нөөц хөрөнгөөс 50,000 төгрөгний буцалтгүй тусламж олгов. Иргэний хүсэлт шийдвэрлэгдэв. 100
92. 2018.05.17

А/92

“Улаанбаатар марафон-2018” тэмцээнд оролцуулах тухай

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/147, Дүүргийн Засаг даргын 2018 оны А/92 дугаар захирамжийн дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг  “Улаанбаатар марафон” Олон Улсын гүйлтийн тэмцээнд дүүргийн иргэд амжилттай оролцов. Тэмцээнд дүүргээс 13 байгууллагын 90 иргэн оролцон засаг даргын нөөц хөрөнгөнөөс 432.500 төгрөг зарцууллаа. “Улаанбаатар марафон” Олон Улсын гүйлтийн тэмцээнд дүүргээс 13 байгууллагын 90 иргэн оролцов. 100
93. 2018.05.21

А/93

“Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого” сэдэвт хэлэлцүүлэгт оролцуулах тухай

НЗДТГ-ын Азийн хөгжлийн сантай хамтран зохион байгуулсан “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого” сэдэвт хэлэлцүүлэгт оролцон тодорхой мэдээлэл авсан болно. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
94. 2018.05.22

А/94

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

“Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг 2-р хороонд 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, 1-р хороонд 06 дугаар сарын 01-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэв.

Тус өдрийг төлөвлөгөөний дагуу баярын нээлт, алдарт эхийн одон гардуулах арга хэмжээ, “Хангай” цогцолбор сургууль, СӨБ-ын байгууллагын хүүхдүүдийн урлагийн тоглолт, шаараар амьтан хийх, уламжлалт зан заншилийн өртөө байгуулан ААНБ-уудтай хамтран спортын 25 арга хэмжээг зохион байгууллаа.

Тус өдөр 2017-2018 оны хичээлийн жилд амжилттай суралцсан болон нийгмийн халамж шаардлагатай  60 хүүхдэд, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан, мөн дүүргийн Засаг даргын нэрэмжит гарын бэлэг гардууллаа. 100
95. 2018.05.22

А/95

“Гэр бүлийн харилцаа, эрүүл амьдралын чадваржилтад

Эрэгтэйчүүдийн оролцоо” арга хэмжээнд оролцуулах тухай

Цэндээ Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгээс Архигүй амьдралын үзэл санааг дэлгэрүүлэх, гэр бүлд эрчүүдийн үүрэг, оролцоог дээшлүүлэх зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 26-ний өдөр “Гэр бүлийн харилцаа, эрүүл амьдралын чадваржилтад эрэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт  сургалт, ярилцлага, бүжиг, цэнгүүн хосолсон арга хэмжээг зохион байгуулсан.

Тус арга хэмжээнд эрүүл амьдралын зөв дадлыг хэвшүүлэх, архигүй амьдралын үзэл санааг дэмжин, хорт зуршлаас татгалзах, өөрөө өөрийнхөө амьдралыг өөрчилж, сайн сайханд хүрэх чин хүсэл тэмүүлэлтэй, иргэд залуусыг дэмжиж, сайн дураараа ирсэн иргэдийг бүртгэх зорилгоор дүүргийн цахим сайтад зарлал тавьж, бүртгэл явуулсан.

Бүртгэгдсэн иргэдийг Ажлын хэсгээр хуралдан хэлэлцэж, дараах 10 эрэгтэйг сонгон, дээрх арга хэмжээнд оролцууллаа. Үүнд:

1.         Алтангэрэлийн Анхбаяр                              1-р хорооны иргэн

2.         Бямбаагийн Пүрэвдаш                                1-р хорооны иргэн

3.         Цэдэндашийн Батсүх                                               1-р хорооны иргэн

4.         Маналжавын Батбаяр                                              1-р хорооны иргэн

5.         Мондооны Цогтбаатар                                 1-р хорооны иргэн

6.         Эрхэмбаярын Нэргүй                                               2-р хорооны иргэн

7.         Батбилгүүний Цэгмид                                              2-р хорооны иргэн

8.         Самбуугийн Отгонбаяр                                2-р хорооны иргэн

9.         Ганбаатарын Саруулмагнай                                    2-р хорооны иргэн

10.       Жадамбын Батболд                                     2-р хорооны иргэн

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/95 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс ирж, очих унааны зардалд зориулан 80.300 төгрөг зарцуулсан байна.

 

10 эрэгтэйг сонгож сургалтанд хамруулан, эерэг хандлага сэдэл төрүүлэн, сэтгэл зүйн  дэмжлэг үзүүлэв. 100
96. 2018.05.23

А/96

Дүүргийн “Иргэдийн өдөрлөг”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

 

Дүүргийн “Иргэдийн өдөрлөг”-ийг зохион байгуулах ажлын хэсгийг Засаг даргын орлогчоор ахлуулсан 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, 9 салбар хороог байгуулан, ажлын төлөвлөгөөг батлуулж, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Засаг даргын нөөц хөрөнгөөс 3.000.000 төгрөг зарцуулав.

 

Иргэдийн өдөрлөг зохион байгуулагдав. 100
97. 2018.05.23

А/97

Дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг томилох тухай

Дүүргийн нутаг дэвсгэрт 2018.05.25-ны өдөр зохион байгуулагдах газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг 9 хүний бүрэлдэхүүнтэй томилсон. Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааны ажлын хэсгийн ахлагч Б.Болормаа болон Л.Санжийжамц нараар ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулсан. 100
98. 2018.05.23

А/98

Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх тухай

“Изийтрэвэл” ХХК-ны газар эзэмших эрхээ шилжүүлэхээр хүсэлт гаргасан дагуу “Кемекс” ХХК-нд газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний нэр шилжүүлсэн. “Кемекс” ХХК-нд газар эзэмшүүлэх эрхийн гэрээ, гэрчилгээг олгоод байна. 100
99. 2018.05.23

А/99

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө  батлах тухай

Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн болосролыг дээшлүүлэх” үндэсний хөтөлбөрийг төсвийн 15 байгууллагад хүргүүлж, дүүргийн нэгдсэн төлөвлөгөөг 5 зорилт 38 заалттай боловсруулан, дүүргийн Засаг даргын 2018 оны А/99-р захирамжаар баталгаажуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Төлөвлөгөөний биелэлт 89.8%-тэй хэрэгжив 100
100. 2018.05.23

А/100

Зөөврийн тайз, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг ашиглалтанд хүлээн авах ажлын хэсэг байгуулах тухай

Хүлээн авах ажлын хэсэг Дүүргийн Засаг даргын А/100 захирамжаар ЗДО Б.Болормаагаар ахлуулсан 5 гишүүнтэй байгуулагдан  ажиллаж, 2018.05.27-ны өдрийн 01/18 тоот актаар хүлээлгэн өгсөн. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав 100
101. 2018.05.23

А/101 Дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулах тухай

Нөхөн дархлаажуулалтын 10 хоногийг  2018 оны 05 сарын 22-ноос 2018 оны 05 сарын 31-ний хооронд зохион байгуулан заавал хийх товлолын дархлаажуулалтаас  хоцорсон хүүхдийн судалгааг гаргаж, дархлаажуулалтанд  хамруулан ажиллав. Үүнд: халдварт саагийн 3-р тун 3 хүүхэд, тавт вакцины 3-р тун 3 хүүхэд, Улаанбурхан,  Гахайн хавдар, Улаанууд 1.2-р тун 6 хүүхэд, А гепатит 1.2-р тун 4 хүүхдийг хамруулав. Дархлаажуулалтын ажлыг 100 хувь биелүүлсэн. 100
102. 2018.05.23

А/102

Анги дэвших болон төгсөх шалгалт зохион байгуулах тухай

 “Анги дэвших болон төгсөх шалгалт”-ыг 2018 оны 05 дугаар сарын 28-аас 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд холбогдох хууль журмын дагуу чанартай зохион байгууллаа. 2017-2018 оны хичээлийн жилд 690 суралцагч төгссөн бөгөөд сургалтын амжилт  96%, чанар  42%-тай үнэлэгдсэн байна. Үнэлгээг өмнөх хичээлийн жилтэй  харьцуулбал амжилт 3.4%-иар  чанар 17.1%-иар   өссөн, нийслэлийн дундажтай харьцуулбал амжилт 12.4-иар, чанар 12.1%-иар дээгүүр шалгагдсан байна. Зөрчил дутагдалгүй чанартай зохион байгуулж ажиллав. 100
103. 2018.06.04

А/103

В.Бондоогийн эцгийн нэр өөрчлөх тухай

Монгол Улсын ЗЗНДНТУТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалт, Хууль зүйн сайдын 2014 оны А/61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн тус дүүргийн 1-р хороо, Өндөртолгой хотхоны 3-45 тоотод оршин суугч иргэн Ханхөхий овогтой Ваанчигийн Бондоо /ТЕ36032004/-ын хүсэлтийг үндэслэн эцгийн нэрийг Төр гэж өөрчиллөө Иргэний хүсэлт шийдвэрлэгдэв. 100
104. 2018.06.05

А/104

Х.Хорлоожавд буцалтгүй тусламж олгох тухай

2 дугаар хороо Бор үзүүр 5-6 тоотод оршин суугч Хандын Хорлоожавын нөхөр тархинд цус харван эмчлүүлж байгаа тул 50,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгов.

 

Иргэний хүсэлт шийдвэрлэгдэв. 100
105. 2018.06.06

А/105

Эзэнгүй нохой, муур устгах ажилд хяналт тавих ажлын хэсэг байгуулах тухай

Эзэнгүй нохой,  муур устгах арга хэмжээг тайлангийн хугацаанд 8 удаа  зохион байгуулж 941 нохой, муур агнаж 11760000 төгрөг зарцуулав.

Дүүргийн засаг даргын 2018 оны А/105 дүгээр захирамжаар байгуулагдсан эзэнгүй нохой муур устгах ажилд хяналт тавих ажлын хэсэг тухай бүр хяналт тавьж, тайлан мэдээг нэгтгэн  УБ хотын ЗАА-нд хүргүүлж ажиллав.

Ажлын хэсгийн хяналт тогтмолжив. 100
106. 2018.06.06

А/106

“Хашаандаа сайхан амьдаръя” болзолт уралдаан зарлах тухай

Гэр хороололд амьдарч буй айл өрхүүдийн нийгмийн хариуцлагыг өндөрсгөх өөрсдийнх нь оролцоотой хашаандаа тохилог, сайхан амьдрах орчин бүрдүүлэх шинэ санал санаачлагыг дэмжих зорилгоор Дүүргийн Засаг даргын 2018 оны А/106 дугаар захирамжаар “Хашаандаа сайхан амьдаръя” болзолт уралдааныг 3 сарын хугацаанд зохион байгуулж уралдаанд амжилттай оролцсон 3 иргэнийг шалгаруулан  шагналд 380.000 төгрөг зарцуулав. Гэр хорооллын иргэдийн идэвх оролцоо дээшлэв 100
107. 2018.06.11

А/107

Өвөлжилтийн бэлтгэл ажил хангуулах ажлын хэсэг томилох тухай

Дүүргийн  Засаг даргын 2018 оны А/107 дугаар захирамжаар “Өвөлжилтийн бэлтгэл  ажил хангуулах” ажлын хэсэг  10 хүний бүрэлдэхүүнтэй  томилогдон ажиллав.

Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг 18 заалттайгаар боловсруулан хэрэгжилт  100 хувьтай биелэв.

Дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2 удаа аж ахуйн нэгж, байгууллагуудаар  өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийсэн ажилтай танилцав.

2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд  өвөлжилтөнд хүндрэл учруулж болзошгүй, халаалтын зуух, гадна инженерийн шугам сүлжээ, дээврийн ус нэвчилт, хүндрэлтэй бусад асуудлын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид танилцуулан шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж ажиллах талаар Дүүргийн Засаг даргын 2018 оны 2/582, 2/583, 2/584, 2/585 дугаар албан бичгийг Эрүүл мэндийн төв, Хангай цогцолбор сургууль, 44, 207-р цэцэрлэгүүдэд тус тус хүргэн ажиллав.

Өвөлжилтийн бэлтгэл  ажил бүрэн хангагдав.

Дүүргийн хэмжээнд  халаалт, дулааныг айл өрх,  аж ахуйн нэгж, байгууллагуудад бүрэн өгч одоогоор үйл ажиллагаанд гарсан зөрчил дутагдалгүй хэвийн горимд ажиллаж байна.

 

100
108. 2018.06.11

А/108

Зөвлөл, дүүргийн Онцгой комиссын бүрэлдэхүүн, ажиллах журам, Шуурхай ажлын хэсэг, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг шинэчлэн байгуулах тухай

Дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд захирамжийг хүргүүлж бэлтгэл бэлэн байдал, дадлага сургуулилтыг 2018 оны 06 дугаар сард зохион байгуулан ажилласан. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
109. 2018.06.11

А/109

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай

Дүүргийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн байгуулж хуралдааныг 1 удаа зохион байгуулж 2018 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг тооцож ажилласан. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
110. 2018.06.11

А/110

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын

үзлэг зохион байгуулах тухай

Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль , бэлэн байдлын үзлэгийн хуваарь батлах тухай” 2018 оны А/41 дүгээр захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай удирдамж, Багахангай дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-нд баталсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А/110 дугаартай захирамжийг хэрэгжүүлэн ажиллаж Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулж буй 30 аж ахуйн нэгж байгууллагуудад 2018 оны 06 сарын 28-нд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зохион байгуулж дүгнүүлэхэд Онцгой байдлын хэлтэс 91,2 хувь буюу  “А” үнэлгээтэй дүгнэгдэж ажилласан. Дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 3.344.750 төгрөг зарцуулсан. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав 100
111. 2018.06.11

А/111

Зэвсэгт хүчний анги, байгууллагатай тодотгол хийх тухай

Зэвсэгт хүчний анги, байгууллагатай тодотгол хийх бэлтгэл ажлыг бүрэн хангаж, тус дүүрэгт оногдуулсан ангиудтай Цэргийн штабын дарга хурандаа Л.Баатарзоригт өөрийн биеэр очиж, 11 дүгээр сард анги байгуулагуудаас цэргийн дайчилгаа хариуцсан 4 албан хаагч Цэргийн штабт ирж тодотголыг явуулсан. Тодотгол явуулсан тайлан нотломжийг холбогдох дээд шатны байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлсэн. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
112. 2018.06.11

А/112

“Үндэсний спортын YI их наадам” зохион байгуулах ажлын хэсэг томилох тухай

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нийслэлийн иргэдийн спортын VII их наадам”-д дүүргийн иргэдийг спорт явган аялал, сагсан бөмбөг, волейбол, ширээний шагайн наадгай, софт волейбол гэсэн 5 төрлөөр бэлтгэн оролцуулж, Ширээний шагайн наадгай тэмцээнд эмэгтэй баг Мөнгөн медаль хүртлээ. Нийслэлийн “Иргэдийн спортын VII наадам”-ын “Ширээний шагайн наадгай”-н тэмцээнээс 1 мөнгөн медаль хүртэв. 100
113. 2018.06.11

А/113

“Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аян зохион байгуулах тухай

Сүрьеэ өвчинтэй тэмцэх өдрийн хүрээнд дүүргийн Улаан Загалмайн хороотой хамтран “Сүрьеэ өвчнөөс сэргийлье” сэдэвт эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг 1 удаа зохион байгуулж нийт 32 иргэнийг хамрууллаа.

 

Сүрьеэгийн эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгт 2018 онд давхардсан тоогоор 218 иргэнийг хамруулав. 100
114. 2018.06.21

А/114

Соёлын биет бус өвийн “Ардын урлагийн их наадам”-ыг зохион байгуулах тухай

“Соёлын биет бус өвийн их наадам”-ын хүрээнд дүүргийн соёлын биет бус өв тээгчдийн судалгааг шинэчлэн гаргав. Судалгаагаар дүүрэгт соёлын биет бус өв тээгч 53 иргэн бүртгэгдээд байна.

Судалгаанд хамрагдсан иргэдээс тус наадамд оролцох шаардлага хангасан 6 иргэний материалыг холбогдох стандартын дагуу бэлтгэн НСУГ-т хүргүүлэн наадамд дүүргээс 5 иргэнийг оролцууллаа.

“Соёлын биет бус өвийн их наадам”-д дүүргээс үндэсний хөгжмөөр 2, уртын болон ардын дуугаар 3 иргэн оролцоод байна. 100
115. 2018.06.21

А/115

Дүүрэгт “Ногоон байгууламж нэмэгдүүдж, зам дагуу мод, бут суулгах, зүлэгжүүлэх, хайсжуулах” ажлыг ашиглалтад хүлээн авах комисс байгуулах тухай

Хүлээн авах ажлын хэсэг Дүүргийн Засаг даргын А/115 захирамжаар ТХҮХ-ийн дарга Д.Хүрэлбаатараар  ахлуулсан 5 гишүүнтэй байгуулагдан  ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтанд хүлээлгэн өгсөн Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав 100
116. 2018.06.21

А/116

“Хангай цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байрыг өргөтгөлийн барилгатай хүзүүвчээр холбох ажлын гйүцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Үнэлгээний хорооны гишүүн Засаг Даргын Тамгын Газрын Санхүү Төрийн Сангийн хэлтсийн хөрөнгө оруулалт, орон нутгийн өмч, сургалт тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн Н.Бямбажаргал нь ээлжийн амралтаа эдлэх болсон тул оронд нь Засаг Даргын Тамгын Газрын Төрийн Захиргааны Удирдлагын хэлтсийн эрх зүй, хяналт үнэлгээ шинжилгээ хариуцсан мэргэжилтэн С.Цэнд Аюушыг томилов. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
117. 2018.06.22

А/117

Газрын зөрчил арилгах арга хэмжээ зохион байгуулах тухай

Дүүргийн удирдах ажилтануудын шуурхай зөвлөгөөн дээр Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу дүүргийн өнгө үзэмжинд нөлөөлөх дутуу баригдсан барилга байгууламжийг буулгах нураах ажлыг зохион байгуулж, хуучин шилэн дэлгүүр байсан 3-р байрны хажуугийн балгасыг нураалган, цэвэрлэгээний ажил хийгдэж байна.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй баригдсан зөөврийн байгууламж, хашаа хайс, обьектыг байрлуулсанаас 3, обьектыг нүүлгэн шилжүүлж, 2 хашааг буулгуулах арга хэмжээ аваад байна.

Иргэн, ААНБ-д анхааруулах зөвшөөрөлгүй баригдсан болон дүүргийн өнгө үзэмжинд нөлөөлсөн обьектыг цэгцлэх ажил хийгдэж байна. 100
118. 2018.06.22

А/118

Газар эзэмших эрх олгох тухай

3 байршилд Үйлдвэрлэлийн зориулалтаар 10 га газрыг 142.150.000 төгрөгөөр “Хар мөрөн импекс” ХХК ялалт байгуулж, улсын төсөвт нийт 142.150.000 төгрөг төвлөрүүлж гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлсэн тул дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлээд байна. Газар эзэмшсэн эрх нь баталгаажсан ААН-д гэрээ, гэрчилгээ олгож, газрын хүлээлгэн өгсөн. 100
119. 2018.06.22

А/119

Мал эмнэлгийн үйлчилгээ явуулах тухай

Дүүргийн Засаг даргын 2018 оны 06 сарын 22-ны өдрийн А/119 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хийгдэх төлөвлөгөөт 8 нэр төрлийн вакциныг НМЭГ-аас татан авчирч 2018  оны 04 дүгээр сарын 25 наас  06 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хийлээ. Уг вакцинжуулалтанд  7273 мал амьтныг хамруулж  4.425.000 төгрөг зарцуулав. Малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэв. 100
120. 2018.06.26

А/120

Төсвийн байгууллагын удирдлагуудад үр дүнгийн гэрээний урамшуулал олгох тухай

2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч дүүргийн засаг даргатай 2018 оны төсвийн жилд дүүргийн Засаг даргын  1 орлогч  хамтран ажиллах гэрээ, 20 төсвийн байгууллагын төсвийн шууд захирагч үр дүнгийн гэрээ, 4 менежер менежерийн үр дүнгийн гэрээг байгуулж, Үр дүнгийн гэрээний жилийн  эхний хагас жилийн биелэлтийг 2018 оны 06 дугаар  сарын 26-ны өдөр дүгнэж, нийт  25 төсвийн шууд захирагчаас А-4, B-19 үнэлгээтэй дүгнэгдэн Дүүргийн Засаг даргын захирамжаар үр дүнгийн урамшуулал олгогдсон. Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажилласан 100
121. 2018.06.27

А/121

Ажлын хэсэг томилох тухай

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар албан даалгаврын дагуу, дүүргийн Засаг даргын 2018 оны 121 дугаар захирамжаар ажлын хэсэг томилогдон дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбайн  орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт шалгалтыг  2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Тус ажлын хүрээнд биеийн тамирын болон тоглоомын 14 талбайд шалгалт хийснээс  жижиг засвар шаардлагатай 2 биеийн тамирын талбай, 5 тоглоомын талбайн засварлах шаардлагатай тоглоом, биеийн тамирын хэрэгсэл, бусад эд зүйлсийг зурагжуулан холбогдох мэргэжлийн байгууллагуудад хугацаатай үүрэг даалгаврыг өгч, үүрэг даалгаврын биелэлтийг тооцон ажиллав.

Энэ онд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбайд  бэртэж гэмтсэн хүүхэд бүртгэгдээгүй байна. 100
122. 2018.07.02

А/122

Б.Чулуунбатын ургийн овгийг өөрчлөх тухай

Монгол Улсын ЗЗНДНТУТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалт, Хууль зүйн сайдын 2014 оны А/61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн тус дүүргийн 1-р хороо, Өндөртолгой хотхоны 5-35 тоотод оршин суугч иргэн Боржигон овогтой Батсүрэнгийн Чулуунбат /НВ02262704/-ын ургийн овгийг  өөийн хүсэлтийг үндэслэн Гучид гэж өөрчиллөө. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
123. 2018.07.02

А/123

Дүүргийн хариуцлагатай эргүүл, жижүүр томилон ажиллуулах тухай

          Их Монгол улс байгуулагдсаны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах, болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Засаг даргын 2018 оны “Дүүргийн хариуцлагатай эргүүл жижүүр томилон ажиллуулах тухай” А/123 дугаар захирамжаар эргүүл жижүүр хийх Онцгой комиссын гишүүд, аж ахуйн нэгж байгууллагын дарга эрхлэгч нарын хуваарийг нэгдүгээр, шаардагдах зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус батлан 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагаас 2016 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд томилогдсон албан тушаалтанууд хариуцлагатай эргүүл жижүүрийн үүргийг гүйцэтгэж ажиллалаа.

Хариуцлагатай эргүүл жижүүрийн ажилд Засаг даргын нөөц хөрөнгөөс 126.000 төгрөг зарцуулсан ба хариуцлагатай эргүүл жижүүрүүд үүргээ чанартай хийж гүйцэтгэсэн болно.

 

Хариуцлагатай эргүүл жижүүрийн хугацаанд ус, дулаан, эрчим хүчний ямар нэгэн доголдол гараагүй, хариуцлагатай эргүүл жижүүрүүд үүргээ чанартай хийж гүйцэтгэсэн болно.

 

 

 

100
124. 2018.07.02

А/124

Батлан хамгаалах хууль тогтоомжийн хяналт шалгалтын ажлыг

зохион байгуулах тухай

Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн 4 аж ахуйн нэгж байгууллагуудад Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт, 18-50 насны Цэргийн үүрэгтэн эрчүүдийн цэргийн үүргийн биелэлтийг шалгах, “Батлан хамгаалах багц хууль”-ийг сурталчлах ажлын хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, 7дугаар сарын 03-нд дүүргийн Биеийн тамир-Спорт хороо, Налайх дүүргийн эрчим хүчний Багахангай дүүрэг дэх Өндөр толгой салбар, 11 дүгээр сарын 03-нд Улаанбаатар төмөр замын Багахангай өртөөнд хяналт шалгалтыг тус тус зохион байгуулсан.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нийт 12 албан хаагчаас 18-50 насны 4 үүрэгтнээс бэлтгэл офицер 1, цэргийн алба хаасан 1, мөнгөн төлбөрөөс чөлөөлөгдсөн 1, Тайван цагт цэргийн албанд тэнцэхгүй, эрүүл мэндээр хасагдсан 1  бүгд үнэмлэхтэй бичиг баримтын  зөрчилгүй, Биеийн тамир, Спорт хорооны 5 үүрэгтнээс хугацаат цэргийн алба хаасан 3, 2014 онд мөнгөн хэлбэрээр хаасан-1, нийслэлийн Хан-Уул дүүрэгт Эрүүл мэндийн улмаас чөлөөлөгдсөн 1 үүрэгтэн шалгалтад хамрагдаж баримт бичгийн зөрчилгүй, Эрчим хүчний Өндөр толгой салбарын 9 үүрэгтнээс хугацаат цэргийн алба хаасан 5, Мөнгөн төлбөрөөр хаасан 1, эрүүл мэндийн улмаас чөлөөлөгдсөн 1, Цэргийн албан хаах насны 2 иргэн  шалгагдаж үнэмлэхгүй нэг иргэнд лавлагааг үндэслэн үнэмлэх нөхөн олгож зөрчлийг арилгав. Улаанбаатар Төмөр замын Багахангай өртөөний цэргийн насны 11 иргэнээс хугацаат цэргийн алба хаасан 8, Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаасан 1, Цэргийн алба хаагаагүй 1, эрүүл мэндийн улмаас чөлөөлөгдсөн-1, иргэн шалгалтад хамрагдаж цэргийн үүрэгтэний үнэмлэхгүй 3 иргэнд шинээр олгож 2 иргэнд мөнгөн төлбөр тогтоож үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллаа.

Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
125. 2018.07.03

А/125

Ажлын хэсэг байгуулах тухай

 Дүүргийн 1-р хороонд байрлах нийслэлийн өмчийн 129 айлын ашиглалтгүй орон сууцны ашиглалтад оруулахтай холбоотой асуудлын хууль, эрх зүйн үндэслэлийг судлах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нь 7 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Засаг даргын орлогчоор ахлуулан, ТЗУХ-ийн дарга, 1-р хорооны Засаг дарга, Хот тохижилтын албаны дарга, ХААА-ны дарга, СТСХ-ийн дарга, ТЗУХ-ийн Эрх зүйн мэргэжилтэн ажлын хэсэгт орж, холбогдох үйл ажиллагааг зохион байгуулж ажиллав. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
126. 2018.07.03

А/126

Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй үйлвэрүүдэд нэгдсэн хяналт шалгалт хийх Ажлын хэсэг байгуулах тухай

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/126 дугаар захирамжаар батлагдсан Засаг даргын орлогч Б.Болормаагаар ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  Дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэр, агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй  Аж ахуйн нэгж,  байгууллагуудад гэнэтийн нэгдсэн хяналт шалгалтыг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр  зохион байгууллаа.

Тус ажлын хэсэг нь Үйлдвэр, аж ахуйн нэгжид технологийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанар, үйлдвэрийн орчны нөхцлийг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг сахиулах зорилгоор “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”, “Хог хаягдлын тухай”, “Хөдөлмөрийн тухай”, “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай” хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид үйлдвэрийн технологийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, ажилчдын ажиллах нөхцлийг сайжруулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр шалгаж танилцав.

Хяналт шалгалтанд “Билл глори” ХХК-ны хар тугалганы үйлдвэр,” Газ импорт” ХХК-ны химийн хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр , “Син во юань” ХХК-ны ган туйван боловсруулах үйлдвэр, “Хангайн ган эрдэнэ” ХХК-ны төмрийн үйлдвэр, “Монгол 8888” ХХК-ны хөнгөн цагаан боловсруулах үйлдвэр, “Алтан оршихуй “Групп ХХК-ны Ахуй мандал дахиварын үйлдвэр, “Максам эксплозивс” ХХК-ны тэсрэх бодисын агуулах, “Кемекс” ХХК-ны химийн бодисын агуулах, “Трансгайд” сервис ХХК-ны Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, “Амарсанаа-Степ” ХХК, “ТЭДӨ” ХХК  зэрэг нийт 11 аж ахуйн нэгж байгууллага хамрагдаж 12 зөрчил дутагдал илрүүлэн 3 зөрчлийг газар дээр нь арилгуулж 9 зөрчил дутагдлыг арилгуулахаар Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага-1, мэдэгдэл-1-ийг бичиж хариуцах албан тушаалтанд хүргүүлэв.

 

Хяналт шалгалтанд   11 ААНБ хамрагдав 100
127. 2018.07.06

А/127

“Дээлтэй Монгол наадам”-д оролцуулах тухай

2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Дээлтэй Монгол-2018” наадамд дүүргийн 150 төлөөллийг оролцуулав. Жагсаалд удирдамжийн дагуу иргэд үндэсний хувцсаар гоён оролцсон байна. Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 605.270 төгрөг зарцуулав. 100
128. 2018.07.09

А/128

Газар эзэмших эрх олгох тухай

Байгууллагын хэрэгцээнд газар эзэмших хүсэлт ирүүлсэн 4 аж ахуйн нэгж байгууллагад дүүргийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн Газар эзэмшсэн эрх нь баталгаажсан ААНБ-д гэрээ, гэрчилгээг нь олгож байна. 100
129. 2018.07.10

А/129

Үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай

Дүүргийн Засаг даргын 2018.07.10-ны өдрийн А/129 дүгээр захирамжаар Үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг 2 сарын хугацаанд зарласан. Төсөл сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулж, Эрдэс плазма ХХК ялалт байгуулсан. 100
130. 2018.07.20

А/130

Б.Энхбатыг шагнах тухай

Дүүргийн Цагдаагийн хэлтэс үүсэн байгуулагдсаны 35 жилийн ойг  тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/130 дугаар захирамжаар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган хамт олноо манлайлан ажиллаж буй Цагдаагийн хэлтсийн Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Батдоржийн Энхбатыг Засаг даргын “Баярын бичиг”, мөнгөн шагналаар шагналаа.

Шагнагдсан албан хаагчид гардуулсан дүүргийн Засаг даргын “Баярын бичиг”-ийн дагалдах мөнгөн шагнал 30,000 /Гучин мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гарган шийдвэрлэсэн.

Цагдаагийн хэлтсийн 35 жилийн ойг тохиолдуулан 1 иргэнийг шагнаж урамшуулав 100
131. 2018.07.25

А/131

1 дүгээр хорооны орон сууцны 5 дугаар байр,

2 дугаар хорооны орон сууцны 6 дугаар байрны

дээврийн засвар хийж гүйцэтгэх тухай

Дүүргийн 1,2 дугаар хорооны  орон сууцны 5,6 дугаар байрны дээврийн засварыг Хангай өргөө, Их хангай СӨХ хэсэгчлэн засварлахад 2,0 сая төгрөг зарцууллаа.

Уг ажилд Засаг даргын нөөц хөрөнгөөс 1.0 сая төгрөг зарцуулав.

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэв. 100
132. 2018.07.25

А/132

Газар эзэмшүүлэх эрх олгох тухай

Дүүргийн хэмжээнд газар эзэмших хүсэлт ирүүлсэн 148 иргэний гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар эзэмшүүлсэн. Газар эзэмшсэн эрх нь баталгаажсан иргэдийн гэрээ, гэрчилгээ олгож байна. 100
133. 2018.08.06

А/133

Шагнах тухай

2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дүүргийн “Иргэдийн өдөрлөг”-ийг тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэхүү арга хэмжээний үеэр төрийн дээд одон, медаль, салбар яамд, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон нийслэлийн Засаг даргын шагнал, дүүргийн ИТХ-ын болон дүүргийн Засаг даргын болон бусад шагналаар иргэдийг шагнах арга хэмжээг зохион байгууллаа. Иргэдийг шагнах арга хэмжээний хүрээнд:

  • Хөдөлмөрийн хүндэт медаль-2
  • Салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр-18,
  • Салбар яамдын “Жуух бичиг”-ээр-11,
  • Нийслэлийн шагналаар-6,
  • Дүүргийн шагналаар 22,

Бусад байгууллагын шагналаар-12, нийт 71 иргэнийг шагнаж урамшууллаа.

Иргэдийг шагнаж урамшуулахад 606,500 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж шийдвэрлэсэн байна. 100
134. 2018.08.06

А/134

Ариутгал халдваргүйжүүлэлтийн

цэг ажиллуулахад зориулан хөрөнгө гаргах тухай

Нийслэлийн Засаг даргын А/644, дүүргийн Засаг даргын 2018 оны А/134 дүгээр захирамжаар 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 08 дугар сарын 15-ны өдөр хүртэл ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийг Цэф трейд МЭҮН, ОБХ, МХТ-тай хамтран зохион байгуулав. Уг арга хэмжээний хүрээнд 9328 тээврийн хэрэгслийн 37312м2 талбайг ариутгаж 380000 төгрөг зарцуулав. Малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэв. 100
135. 2018.08.09

А/135

“Алдарт уяач” цол олгох тухай

Уясан хүлгүүд нь аймаг, бүс, сумын баяр наадамд олон түрүү айраг авч, “Алдарт уяач”-ийн болзол хангасан Багахангай дүүргийн 2 дугаар хорооны иргэн Жадамбын Бямбабат, Пүрэвдоржийн Балдандорж нарт дүүргийн “Алдарт уяач” цол олгож, 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан “Иргэдийн өдөрлөг”-өөр цолыг гардуулан өгөв. 2 иргэнд “Алдарт уяач” цол олгов. 100
136. 2018.08.13

А/136

“Худалдъя, Солилцъё, Бэлэглэе” өдөрлөг

зохион байгуулах тухай

 

     “Өрхийн хөгжлийг дэмжих, амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хичээлийн шинэ жилийг угтан дүүргийн Засаг даргын 2018 оны  А/136 дугаар захирамжаар “Худалдъя, Солилцъё, Бэлэглэе” өдөрлөгийг 2018.08.17,28-ны өдрүүдэд зохион байгуулав.

Өдөрлөгт 20 аж ахуйн нэгж байгууллагын 79 ажилтан, албан хаагч, 29 иргэн оролцож 150 гаруй зүйлсээ бэлэглэн солилцож, 17 иргэн  630000 төгрөгний борлуулалт хийсэн байна. “Худалдъя, солилцоё, бэлэглэе” өдөрлөгт нийт 120 иргэн хамрагдав.

Иргэдийн идэвх оролцоо дээшлэв. 100
137. 2018.08.17

А/137

“Хангай”  цогцолбор  сургуулийн хичээлийн

2 дугаар  байрны өргөтгөлийн  цахилгааны

шугам  засварлахад  зориулан  хөрөнгө

гаргах  тухай

“Хангай” цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн цахилгааны шугам засварлах ажлыг 2018 оны 08 дугаар сарын 25-30 өдрүүдэд засварлан хэвийн ажиллагаанд нь оруулан Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 1.773.300 төгрөг зарцуулав. “Хангай” цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн цахилгааны шугамыг засварлав. 100
138. 2018.08.17

А/138

Хүн, мал, амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан  сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай

 

 

Нийслэл, дүүрэгт Байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчин зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх хугацаанд Онцгой байдлын хэлтэс, цагдаагийн тасаг, мэргэжлийн хяналтын тасаг, мал эмнэлэг үржлийн нэгжтэй хамтран  дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа болон УБ-Чойр чиглэлийн авто замын замын цагдаагийн хяналтын цэгт 24 цагаар хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн. Энэ хугацаанд нийт давхардсан тоогоор 36432 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт, 63228 зорчигчийн ачаа тээшинд үзлэг шалгалтын ажлыг хийж урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлгийг тараасан.

Тайлангийн хугацаанд 3022,8 кг мах, 5,8 тонн ноос, 9636 толгой мал /адуу-997,  тэмээ-7, үхэр-46, хонь-5288, ямаа-3305/-ыг шалгаж гарал үүслийн бичгийг үндэслэн нэвтрүүлсэн байна.

Хөдөлгөөнт эргүүл хяналт шалгалтыг нийт давхардсан тоогоор 6204 км газарт 12 удаа хийж, дүүргийн нутаг дэвсгэрийн баталгаат бус замаар зорчиж явсан 13 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж хөдөөгүүр нутаглаж байгаа малчин болон мал бүхий 48 өрхийн  192 иргэнд малын гоц халдварт шүлхий, тарваган тахал өвчнөөс урьдчилан яриа сэрэмжлүүлэг хийж 190 гаруй тараах материалыг хүргэсэн байна.

Уг ажилд эргүүл хяналт шалгалтын ажилд 607.200 төгрөг, урьдчилан сэргийлэх тараах материалд 200.000 төгрөг нийт 807.200 төгрөг тус шийдвэрлүүлж зориулалтын дагуу зарцуулсан байна.

 

 

Замын цагдаагийн хяналтын цэг болон хөдөлгөөнт эргүүл хяналт шалгалтаар ажилласан албан хаагчид үүргээ чанартай сайн гүйцэтгэсэн ба Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шалгалтанд тухай бүр хангалттай үнэлгээтэй дүгнэгдсэн ба тус дүүрэгт тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрээгүй байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

100

139. 2018.08.22

А/139

Төмөр замын клубын урд талын цагаан худгийг шинэчилж тохижуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай

Үнэлгээний хороо нь 2018.08.22-ны өдөр дүүргийн Засаг даргын А/139 дүгээр захирамжаар 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Үнэлгээний хороо хуралдаж тендерийн бичиг баримтыг боловсруулж 2018.10.08-ны өдөр олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмаар зарлаж 2018.10.16-ны өдөр нээхэд 2 бүлэг материал ирүүлснийг үнэлж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг 2018.10.17-ны өдөр дүүргийн ЗДТГазарт хүргүүлсэн. Гэрээ байгуулах мэдэгдэл 2018.10.18-ны өдөр гарч шалгарсан Энх-Ундрага бүлэгтэй гэрээ байгуулагдсан. Ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн.

 

Ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн 100
140. 2018.08.22

А/140

Хангай зөрлөгийн хүүхдийн тоглоомын

талбай засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай

Үнэлгээний хороо 2018.08.22-ны өдөр дүүргийн Засаг даргын А/140 захирамжаар байгуулагдсан. Тендерийг 2018.08.30-нд зарласан. Нээлтийг 2018.09.05-нд хийж, шалгарсан иргэдийн бүлгийн зөвлөмжийг 2018.09.07-нд дүүргийн ЗДТГ-т ирүүлж, 2018.09.12-нд гэрээ байгуулсан. Ажил бүрэн дуусч ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав 100
141. 2018.08.22

А/141

1 дүгээр хорооны төвийн гэрэлтүүлэг сайжруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай

 

 

Үнэлгээний хороо 2018.08.22-ны өдөр дүүргийн Засаг даргын А/141 захирамжаар 5 гишүүнтэй байгуулагдаж тендерийн бичиг баримт боловсруулж, 2018.09.12-нд зарлаж 2018.09.19-нд нээхэд  2 компани материал ирүүлсэн. Тендерийг үнэлж зөвлөмжийг 2018.09.27-нд дүүргийн ЗДТГ-т ирүүлсэн. 2018.10.05-нд гэрээ байгуулан, ажлыг бүрэн дуусч 2018.10.22-ны өдөр ашиглалтанд хүлээлгэн өгсөн.

 

Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав 100
142. 2018.08.22

А/142

Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох тухай

Багахангай дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ө.Мөнхсайхан, Б.Тэмүүлэн нарын ээж Б.Өнөржаргал нь хорих ангид ял эдэлж байгаа тул түүний төрсөн дүү Б.Өнөрцэцэгийн хүсэлтээр асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоов. Ө.Мөнхсайхан, Б.Тэмүүлэн нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоов. 100
143. 2018.08.28

А/143

Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай

Тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Максам Эксплозивс” ХХК-ны агуулахад хадгалагдаж байгаа ашиглах хугацаа дууссан 149.969 ширхэг нонель гуурс болох тэсрэх материалыг Монгол Улсын “Тэсэлгээний ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн 87,88,89,90,91,103 дахь заалт, “Бласт эксперт” ХХК-ны шинжээч Л.Даваацэдэвийн №112 тоот дүгнэлт, МХЕГ-аас баталсан “Хугацаа дуусан тэсрэх материалын устгалын төлөвлөгөө”-ний дагуу устгалын ажлыг 2018 оны 10 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд тус дүүргийн төвөөс баруун урагш 1,3 км зайд орших хогын цэгт тусгайлан ухаж бэлтгэсэн нүхэнд тэсэлж, шатааж устгав.

Устгалын ажлыг хийж гүйцэтгэхэд дүүргийн цагдаагийн хэлтсээс 4 албан хаагч, онцгой байдлын хэлтсээс 6 албан хаагч тухайн устгалын цэгийн ойр орчимд хүн, мал амьтны аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалтын бүс тогтоон үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан.

 

        Уг ажлыг хийж гүйцэтгэхэд аюулгүй ажиллагааны зааварчилгааг хүн нэг бүрт танилцуулан баталгуулж, тэсэлгээний үеийн аюулгүй байдлыг нэг бүрчлэн мөрдөж ажилласан бөгөөд ямар нэгэн бэртэж гэмтсэн хүн мал амьтан байхгүй байлаа.

 

 

100
144. 2018.09.03

А/144

Бичил уурхай эрхлэгчдийн хууль бус

үйл ажиллагааг таслан зогсоох Ажлын хэсгийг

шинэчлэн байгуулах тухай

 

Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй бүртгэгдээгүй нөхөрлөлийн үйл ажиллагааг шалгав.

Шалгалтаар “Шижир Өндөр”, ”Ивээлт нутаг”, “Хөдөлмөр зүтгэл” нөхөрлөл нь дүүргийн Засаг даргатай байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”-ний 3.1.3, 3.1.4, 3.1.10 дэх заалтуудыг зөрчсөн, мөн бичил уурхайн зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй талбайн булангийн цэгүүдийг координатын дагуу тэмдэгжүүлээгүй зэрэг зөрчил илрэв.

Дээрх зөрчлийг арилган холбогдох арга хэмжээ авсан талаар мэдээллийг Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэст ирүүлэх тухай ЗДТГ-ын 7/484 дугаар албан бичгийг нөхөрлөлүүдэд хүргэв.

Тайлангийн хугацаанд ашигт малтмал олборлогч давхардсан тоогоор 42 иргэнд зөвлөгөө өглөө.

Бичил уурхай эрхлэгчдийн хууль бус  үйл ажиллагааг таслан зогсоов. 100
145. 2018.09.04

А/145

Мал эмнэлгийн үйлчилгээ явуулсан вакцинжуулалтын зардал гаргах тухай

Төлөвлөгөөт 5 нэр төрлийн вакциныг НМЭГ-аас хуваарийн дагуу татан авч 10251 мал амьтанд хийв. Тус вакцинд шаардагдах 4.500,000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргав. Малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж вакцинжуулалтад мал амьтныг бүрэн хамруулав 100
146. 2018.09.04

А/146

Багахангай дүүргийн 2 дугаар хорооны

7 дугаар байрны фасадыг засварлах

гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний

хороо байгуулах тухай

НЗД-ын 2018.08.24-ний А/763 захирамжаар эрх шилжиж ирсэн. Үнэлгээний хороо дүүргийн Засаг даргын 2018.09.04-ны А/146 дугаар захирамжаар байгуулагдсан. Тендерийг 2018.09.18-нд зарлаж 2018.09.25-нд нээхэд 1 компани материал ирүүлснийг үнэлж, шалгарсан гүйцэтгэгч “Талст Өндөрлөг”ХХК-тай гэрээ байгуулсан. Ажлыг гүйцэтгэн, ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
147. 2018.09.06

А/147

Монголын анхны сүүний кластер фермийн үйл ажиллагаатай танилцах,

“Борнуур-Аглаг бүтээлийн хийд” эко аялалд иргэдийг оролцуулах тухай

 

 

“Нүүдэлчин Агро Ферм” ХХК, ХААН Банк болон сүү сүүн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгч АПУ Дэйри ХХК хамтран Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт тус бүр 40 саалийн үнээтэй өрхүүд нэгдэн  нийт 400 үнээтэй 10 ферм бүхий Монголын анхны сүүний кластер ферм байгуулсан байна. Дүүргийн Засаг даргын 2018 оны А/147 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дүүргийн 10 малчин, мал бүхий иргэдийг энэхүү фермерийн  үйл ажиллагаатай танилцуулав.

Мөн 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциациас зохион байгуулсан  “Борнуур-Аглаг бүтээлийн хийд” эко аялалд дүүргийн газар тариалан эрхлэгч 9 иргэнийг оролцууллаа. Энэхүү арга хэмжээнүүдэд дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 520.200 төгрөг зарцуулав.

Дүүргийн  19 иргэн туршлага судалж мэдлэг, мэдээллээ дээшлүүлэв. 100
148. 2018.09.06

А/148

Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг зохион байгуулах тухай

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/819 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2018 оны А/148 дугаар захирамжийг тус тус үндэслэн дүйцүүлэх алба хаагч Тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг2018 оны 09 дүгээр сарын 12-27-ны өдрүүдэд  нийслэлийн Багануур, Налайх дүүргүүдтэй хамтран нэг бүс болгон Багануур дүүрэг дэх Хилийн ангид байрлуулан Онцгой байдлын 064 дүгээр ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
149. 2018.09.06

А/149

Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны 5 дугаар байрны дээвэр засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай

 

НЗД-ын 2018.08.24-ний А/763 захирамжаар эрх шилжиж ирсэн.Үнэлгээний хороо дүүргийн Засаг даргын 2018.09.06-ны А/148 дугаар захирамжаар байгуулагдсан. Төсвийг боловсруулан,  Барилга Хөгжлийн төвийн магадлалаар баталгаажуулан ирүүлсний дараа тендерийг 2018.10.11-нд зарлаж, 2018.10.19-нд нээхэд 1 компани материал ирүүлсэн.Тендерийг үнэлж зөвлөмжийг НХОГазарт 2018.10.19-нд хүргүүлсэн ба гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл 2018.10.31-ний өдөр гарч, 2018.11.05-ний өдөр шалгарсан гүйцэтггэгч “Буурал Сутай”ХХК-тай гэрээ байгуулсан. Ажлыг бүрэн гүйцэтгэж, ашиглалтанд хүлээлгэн өгсөн.

 

Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
150. 2018.09.10

А/150

Газар эзэмшүүлэх эрхийн төсөл сонгон

шалгаруулах ажлын хэсэг томилох тухай

 

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн төсөл сонгон шалгаруулалтанд 2 аж ахуйн нэгж байгууллага төсөл ирүүлсэнээр Дүүргийн Засаг даргын 2018.09.10-ны өдөр А/150 дугаар захирамжаар ажлын хэсгийг байгуулан, 2018.09.11-ны өдөр төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

 

Ялалт байгуулсан аан-тэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. 100
151. 2018.09.14

А/151

1 дүгээр хорооны орон сууцны 2, 4, 6, 2 дугаар хорооны 6, 7 дугаар байрнуудын халаалтын шугам засварлахад зориулан хөрөнгө гаргах тухай

2018-2019 оны өвөлжилтийн  бэлтгэл ажлыг хангах хүрээнд  1 дүгээр хорооны орон сууцны 2,4,6, 2 дугаар хорооны 6,7 дугаар байрнуудын халаалтын шугам, сантехникийг засварлах ажлыг Хангай өргөө, Их хангай  СӨХ хийж гүйцэтгэв.

Засаг даргын нөөц хөрөнгөөс халаалтын шугамыг засварлах ажилд 1573000 төгрөг зарцуулав.

Орон сууцны оршин суугчдын тав тухтай  амьдрах орчинг бүрдүүлэв. 100
152. 2018.09.14

А/152

Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай

Эзэмшиж буй газраа хүчингүй болгохоор хүсэлт ирүүлсэн 2 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. 100
153. 2018.09.14

А/153

Эзэмшиж байгаа газрын байршил өөрчлөх тухай

Эзэмшиж буй газрын байршил өөрчлүүлэх хүсэлт ирүүлсэн 10 иргэний хүсэлтийн дагуу газрын байршлыг нь өөрчлөн газар эзэмших эрхийн баталгаажуулсан. Хүсэлт гаргасан 10 иргэнд газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгож байна.

 

100
154. 2018.09.19

А/154

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулах тухай

 

Дүүргийн 1-р хорооны  иргэн Мягмаржавын Алтангэрэлийг тэжээн тэтгэх үр хүүхэдгүй, ганц бие өндөр настан  тул Төв аймгийн Батсүмбэр дэх төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд  хамруулав. М.Алтангэрэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрууллаа. 100
155. 2018.09.24

А/155

Газрын төлбөр тодорхойлох итгэлцүүр,

итгэлцүүрийг хэрэглэх бүсийн хил заагийн

санал боловсруулах ажлын хэсэг

байгуулах тухай

Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны А/182 дугаар тогтоол, нийслэлийн Газрын албаны даргын А/61 дүгээр тушаалаар баталсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу зохион байгуулж, Газрын төлбөр тодорхойлох итгэлцүүр, итгэлцүүрийг хэрэглэх бүсийн хил заагийн санал боловсруулах ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажилласан. Багахангай дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018.11.29-ний өдрийн А/10 дугаар тогтоолоор Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн баталсан. 100
156. 2018.09.25

А/156

Шагналын дагалдах мөнгө олгох тухай

Төрийн албанд тогтвор суурьшилтай, идэвх санаачлагатай, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, төрийн зорилт, чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулан манлайлан ажиллаж Монгол улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдсан дүүргийн Дотоод Аудитын албаны дарга Лувсангийн Баасгайд шагналын дагалдах мөнгийг олгов.

 

Шагналын дагалдах 200,000 төгрөгийг Дотоод Аудитын албаны төсвөөс олгохыг үүрэг болгов 100
157. 2018.09.27

А/157

Газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай

2018 оны 4-р улиралд дахин улсын хэмжээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг дахин үнэлэх ажил явагдаж байгаатай холбогдуулан, Дүүргийн дахин үнэлгээний ажлын хэсгийг Засаг даргын 2018 оны 09 сарын 28-ны өдрийн А/157 дугаар захирамжаар 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан ба ажлын хэсгийн даргаар ЗДТГ-ын дарга Л.Санжийжамц, нарийн бичгийн даргаар ерөнхий нягтлан бодогч С.Гэрэлтуяа нар томилогдсон. Ажлын хэсгээс  байгууллага бүрт салбар комисс байгуулах болон бусад холбогдох арга зүйн зөвлөгөөг өгч ажиллаж байна. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав 100
158. 2018.09.28

А/158

Багш нарын баярын 52 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

Дэлхийн багш нарын баярын 24, Монголын багш нарын баярын 52 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Инээмсэглэж буй гэр бүл” ТББ-тай хамтран Ерөнхий боловсролын сургууль болон Сургуулийн өмнөх боловсролын багш нарт “Гэр бүлтэй ажиллах арга зүй”, “Сургалтын үнэлгээ хийх арга зүй”, “Хүүхдийн нас бие, сэтгэл зүйн онцлогийг харгалзан сургах эерэг аргууд”, 2018 оны ЭЕШ-ын Багахангай дүүргийн суралцагчдын дүн оноонд хийсэн судалгаа, зөвлөмж сэдвээр сургалт зохион байгуулан ЕБС, СӨБ-ын байгууллагын 50 багшийг хамруулсан байна. Сургалтыг “Инээмсэглэж буй гэр бүл” ТББ-тай “Хамтран ажиллах тухай” гэрээ байгуулан ажиллаж Засаг даргын нөөцөөс 500.000 төгрөг зарцууллаа. 100
159. 2018.09.28

А/159

Дүүргийн харьяалалгүй ахмадуудад хүндэтгэл үзүүлэх тухай

Дүүргийн харьяалалгүй ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1-р хороонд 12.00 цагт, 2-р хороонд 14.00 цагт зохион байгууллаа. Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд нийт харьяалалгүй 230 ахмад настан хамрагдахаас 1 дүгээр хороонд 120, 2 дугаар хороонд 110 ахмад настан хамрагдсан байна.

2017 оны статистик мэдээгээр дүүрэгт нийт 424 ахмад настан бүртгэгдсэнээс 80 дээш настай 39, ганц бие 23, харьяалалтай 194, харьяалалгүй 230, тэтгэвэр авдаг 453 ахмад настан бүртгэгдсэн байна.

Тус арга хэмжээнд Засаг даргын нөөц хөрөнгөөс 1.8 сая төгрөг, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсээр 2.3 сая төгрөг зарцуулсан байна.

 

100
160. 2018.09.28

А/160

2018 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион

байгуулах тухай

Монгол Улсын Цэргийн албаны тухай хууль,  Нийслэлийн Засаг даргын 2018оны А/860 дугаар захирамж,  дүүргийн Засаг даргын 2018 оны А/160 дугаар захирамжийг тус тус үндэслэн 2018 оны 2 дугаар ээлжийн цэрэг халалт, татлагыг 10 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, нийгмийн даатгалын хэлтэс Цэргийн штаб хамтран нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж Цэргийн албанаас хугацаа дуусган бэлтгэлээр халагдсан түрүүч байлдагч нарт хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх ажлын байранд зуучлах, мэргэжил олгох сургалтад хамруулах, баримт бичиг баяжилт хийж олгох ажлыг хийж-3 бэлтгэл үүрэгтэнг ажилдаа буцан ороход, 2 үүрэгтэнг сургуульдаа эргэн сурахад дэмжлэг үзүүлж 6 иргэнийг ажлын байранд зуучлахаар бүртгэлд хамруулсан. Цэргийн жинхэнэ албаны татлагын эрүүл мэндийн үзлэгийг  2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулж нийт зарлан дуудах мэдэгдэл хүлээн авсан иргэдийн 83,6 хувийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан нийслэлийн Цэрэг татлагын товчооноос ирүүлсэн тоон даалгаврыг 100% биелүүлсэн. Цэрэг татлагаар орвол зохих иргэдийн 29,5% нь эрүүл мэндээр, 46.5% нь сурахаар 4,6% нь ар гэрийн гачигдал 9,8% нь гадаадад ажиллаж сурч байгаа,  1,3% нь төрийн тусгай албанд элссэн, шалтгаанаар болон хуульд заагдсан үндэслэлээр чөлөөлөгдсөн байна.

 

Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
161. 2018.09.28

А/161

Төсвийн хуваарь батлах тухай

Цалингийн сүлжээ шинэчлэн баталсантай холбоотойгоор сангийн сайдын 134, 220 тогтоолыг үндэслэн  “Сахилга хариуцлага үр дүнгийн урамшуулал” зориулалт дээр төлөвлөсөн хөрөнгийн эх үүсвэрийг Үндсэн үйл ажиллагааны үндсэн цалин, ажил олгогчийн НДШ-ийн зардлын ангилалруу шилжүүлэн зохицуулалт хийж, орон нутгийн төсвийн 6 байгууллага, тусгай зориулалтын шилжүүлгийн 5 байгууллагын 9-12 дугаар сар буюу сүүлийн 4 сард тэгш хуваан төлөвлөлтийг өөрчилсөн. Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажилласан. 100
162. 2018.10.03

А/162

“Хангай” цогцолбор сургуулийн хичээлийн

2 дугаар байрыг өргөтгөлийн барилгатай хүзүүвчээр

холбох ажлын гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсэг байгуулах тухай

Дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/162 дугаар захирамжаар Хангай цогцолбор сургуулийн хичээлийн 2-р байрыг өргөтгөлийн барилгатай хүзүүвчээр холбох ажлын гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж  тус ажлын гүйцэтгэлд 4 удаа хяналт тавин ажиллав.

Тус ажлын гүйцэтгэл 70%-тай байна.

 

Хүүхдийн сурах орчин сайжрав 100
163. 2018.10.03

А/163

“Дулаан Багахангай” аян зохион байгуулах тухай

        Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Дүүргийн Засаг даргын 2018 оны А/163 дугаар захирамжаар “Дулаан Багахангай” аяныг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл зохион байгуулав. Тус аянд 19 ААНБ идэвхтэй оролцож  6,8 сая төгрөг зарцуулсан байна. Дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 650.0 төгрөг зарцуулав. Өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдав. 100
164. 2018.10.03

А/164

Хөрөнгө гаргах тухай

     2018-2019 оны  өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд дүүргийн 1 дүгээр хорооны цогцолбор байрны халаалтын нам даралтын зуухыг засварлах ажил, Багахангай дүүрэг” гэрлэн хаягийн “Х” акрель үсэг нурж, хугарч ашиглагдах боломжгүй болсныг 2018 оны 10 дугаар сарын 8,9-ний өдрүүдэд мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэн хэвийн ажиллагаанд оруулав.Тус ажилд Засаг даргын нөөц хөрөнгөөс 1826500 төгрөг зарцуулав. Өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдав. 100
165.  

А/165

 

Хөгжлийн бодлого төлөвлөтийн тухай хуулийн хүрээнд дүүрэг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсгийн ахлагчаар Засаг даргын орлогч болон ААНБ-ын дарга, эрхлэгч нар гишүүдээр оролцож, үйл ажиллагааны саналаа солилцож хуралдав. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
166. 2018.10.09

А/166

2 дугаар хорооны 7 дугаар байрны фасадын

засварын ажлын гүйцэтгэлд хяналт тавих

ажлын хэсэг байгуулах тухай

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2 дугаар хорооны 7 дугаар байрны гадна фасад засварлах ажлын гүйцэтгэгчээр “Талст өндөрлөг” ХХК шалгарч ажлыг 33,9 сая төгрөгөөр гүйцэтгэв. Тус ажилд ажлын хэсэг тухай бүр хяналт тавьж холбогдох чиглэлийг өгч ажиллав.

 

Орон сууцны оршин суугчдын тав тухтай  амьдрах орчинг бүрдүүлэв 100
167. 2018.10.09

А/167

“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг”

шалгаруулах уралдаанд оролцуулах тухай

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 26 дахь удаагийн уралдаанд “Хангай” цогцолбор сургуулийн “Хараацай” хамтлагийн 84 сурагчийг бэлтгэн оролцуулав.

Сурагчид уралдааны эхний шалгаруулалтанд удирдамжийн дагуу заавал дуулах дуу “Нийслэл Улаанбаатар”, дан найрал дуу торгууд ардын дуу “Боодогтой сэвгэр”, хөгжимтэй найрал дуу “Africa toto” дуугаар оролцон анхан шатны шалгаруулалтанд тэнцэв.

Хоёрдугаар шатны шалгаруулалт буюу нийслэлийн шатны шалгаруулалтанд нийслэлийн хэмжээнд 28 ерөнхий боловсролын сургууль өрсөлдсөнөөс “Хангай” цогцолбор сургуулийн  “Хараацай” хамтлагийн “Africa toto” дуу шалгарлан урилгаар найрал дууны шилдэг хамтлагуудын хамтарсан гала тоглолтонд оролцов.

“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 26 дахь удаагийн уралдаанд дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 1.0 сая төгрөг зарцуулав. 100
168. 2018.10.12

А/168

Газар эзэмших эрх олгох тухай

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтын журмын дагуу ажлын хэсэг, ажлын 5 хоногт төсөл тус бүрээр дүгнэлт гарган, дүүргийн Засаг даргад танилцуулж, төсөл сонгон шалгаруулалтын ялагчтай гэрээ байгуулан, газар эзэмших эрх олгоод байна Ялалт байгуулсан ААН-д гэрээ гэрчилгээ олгон, газрын хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. 100
169. 2018.10.23

А/169

Б.Энгүүншилийн нэр өөрчлөх тухай

Монгол Улсын ЗЗНДНТУТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалт, Хууль зүйн сайдын 2014 оны А/61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн тус дүүргийн 2-р хороо, Хангай хотхоны 7-5 тоотод оршин суугч иргэн Ходийхон овогтой Батноровын Энгүүншил /УФ13251113/-ийн нэрийг Батноровын Санчир гэж өөрчиллөө Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
170. 2018.10.23

А/170

Б.Бадамсүрэнгийн эцгийн нэр өөрчлөх тухай

Монгол Улсын ЗЗНДНТУТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалт, Хууль зүйн сайдын 2014 оны А/61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн тус дүүргийн 1-р хороо, Өндөртолгой хотхоны 6-01 тоотод оршин суугч иргэн Бямбажавын Бадамсүрэн /УЦ07221453/-ийн эцгийн нэрийг эцэг, эхийн хүсэлтээр Энхмандахын Бадамсүрэн гэж өөрчиллөө. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
171. 2018.10.23

А/171

Хангай зөрлөгийн хүүхдийн тоглоомын

талбай засварлах ажлыг ашиглалтанд хүлээн авах ажлын хэсэг томилох тухай

     Хүлээн авах ажлын хэсэг Дүүргийн Засаг даргын А/171 захирамжаар Хот тохижилтын алба ОНӨААТҮГ-ын дарга Ф.Мөнхгэрэлээр  ахлуулсан 5 гишүүнтэй байгуулагдан  ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав 100
172. 2018.10.23

А/172

Дүүргийн 1 дүгээр хорооны гэрэлтүүлэг

сайжруулах ажлыг ашиглалтанд хүлээн авах ажлын  хэсэг томилох тухай

Дүүргийн 1 дүгээр хорооны Төвийн гэрэлтүүлгийг сайжруулах ажлын гүйцэтгэгчээр “Номин  ендэрт” ХХК шалгарч  2018 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд  38 ширхэг гэрлийн толгойг /100 вт/ лед гэрлээр солих,  500 м тэжээлийн кабелийг /3х16+1х25/ сип кабель болгон өөрчилж, удирдлагын самбарын тоног төхөөрөмжийг шинэчлэн 13.5 сая төгрөг зарцуулав.

Тус ажлыг ашиглалтанд хүлээн авах ажлын  хэсэг ажиллаж цаг хугацаанд нь хүлээн авав.

Дүүргийн гэрэлтүүлэг нэмэгдэв. 100
173. 2018.10.24

А/173

Жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах

ажлын хэсэг байгуулах тухай

 

Төрөөс жендэрийн талаар баримталж буй бодлого шийдвэр,  үндэсний хөтөлбөр, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүрэгт Жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг даргын А/173 дугаар захирамжаар 14 хүний бүрэлдэхүүнтэй батлуулан 3 бүлэг 8 арга хэмжээ бүхий төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд “Дүүргийн оролцоонд суурилсан жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээ” хийхэд шаардлагатай дүүргийн хөгжлийн бодлогын 9 хөтөлбөр, 2 дүрэм, санхүүгийн холбогдох 4 тайлан, хүйсээр ангилсан 7 төрлийн судалгааг гарган жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн зөвлөх багт хүргэв. Зөвлөх баг тус мэдээлэлд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны дотор дүн шинжилгээ хийж тайлангийн хурлаа дүүргийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт 2018 оны 12 сарын 10-аар зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

“Нийслэл, дүүргийн Жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээний асуулга, судалгааг Засаг даргын Тамгын газар болон түүний дэргэдэх хэлтэс албадын албан хаагчдаар бөглүүлээд байна. 100
174. 2018.10.24

А/174

Дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулах тухай

 

“Вакцинаар хамтдаа сэргийлье” дархлаажуулалтын 10 хоногийг 2018 оны 10 сарын 18-наас 10 сарын 30-ны хооронд зохион байгуулан заавал хийх товлолын дархлаажуулалтаас  хоцорсон хүүхдийн судалгааг гаргаж, дархлаажуулалтанд  хамрагдуулан ажиллалаа.

Үүнд: халдварт саагийн 3-р тун 5 хүүхэд, тавт вакцины 3-р тун 5 хүүхэд, пневмококкт 2-р тун 5 хүүхэд, улаанбурхан,  гахайн хавдар улаанууд 1.2-р тун 15 хүүхэд, А гепатит 1.2-р тун 15 хүүхэд хамрууллаа.

 

Дархлаажуулалтын ажлыг 98%-ийн биелэлттэй зохион явуулав. 100
175. 2018.10.25

А/175

Газар эзэмших эрхийн гэрчилгээг худалдаж

авах эрхийг цуцлах тухай

Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааны 1-р байршилд ялалт байгуулсан. Дархан плазма ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө бүтэн төлөөгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг худалдаж авах эрхийг цуцласан. Дэнчингийн 6.150.000 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, үлдэгдэл мөнгийг буцаан олгохоор болсон. 100
176. 2018.10.30

А/176

1 дүгээр хорооны 5 дугаар байрны дээврийн

засварын ажлын гүйцэтгэлд хяналт тавих

ажлын хэсэг байгуулах тухай

1 дүгээр хорооны орон сууцны 5 дугаар байрны дээврийн засварын ажлыг “Буурал сутай” ХХК 57,8 сая төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулан, ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.

Хяналт тавих ажлын хэсэг болон Хангай өргөө СӨХ-ноос 9 удаа хяналт тавьж тодорхой үүрэг даалгавар өгч байна

Орон сууцны оршин суугчдын тав тухтай  амьдрах орчинг бүрдүүлэв. 90
177. 2018.11.01

А/177

Төсвийн хуваарьт өөрчлөлт  оруулах тухай

 

Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс нь шинээр байранд орсонтой холбогдуулан байрны түрээсийн зардлаас тогтмол зардал, урсгал засварын зардалд бүлэг хоорондын шилжүүлэг хийж төсвийн хуваарьт өөрчлөлт орсон. Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажилласан 100
178. 2018.11.06

А/178

Буцалтгүй тусламж олгох тухай

Тус дүүргийн 1, 2 дугаар хорооны тусламж дэмжлэг шаардлагатай, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, амьдралын гачигдалтай 11 иргэнд тус бүр 50,000 төгрөгний буцалтгүй тусламж олгов. Засаг даргын нөөц хөрөнгөөс 550.000 төгрөг зарцуулав. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав 100
179. 2018.11.06

А/179

Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний

нэр шилжүүлэх тухай

Эзэмшиж буй газраа бусдад шилжүүлэх хүсэлт гаргасан 4 иргэний хүсэлтийг шийдвэрлэсэн. Газар эзэмших эрхтэй болсон иргэдэд гэрээ, гэрчилгээ олгож байна. 100
180. 2018.11.06

А/180

Ажлын хэсэг байгуулах тухай

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/180 дугаар захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн явган хүний зам, гарц, гармыг хааж явган зорчигчдийн хөдөлгөөнд саад учруулж  байгаа эсэхэд газар дээр нь үзэж танилцан,  судалгаа гаргах, зөрчлийг арилгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг даргын орлогч Б.Болормаагаар ахлуулан 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.

Засаг даргын Тамгын газрын Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс,  Хот тохижилтын алба ОНӨААТҮГ болон хороодын Тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч нартай хамтран 2019 онд дүүргийн нутаг дэвсгэрт шинээр тавих 2945.15м2 явган хүний зам болон  357м2 засварлах замын судалгааг  гаргаж тус ажилд зарцуулагдах 141.42 сая төгрөгийг шийдвэрлүүлэхээр саналыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 7/961 дүгээр албан бичгээр УБЗАА-ны ТХХУХ-т  хүргэн ажиллав.

Хяналт шалгалт зохион байгуулагдав.

Дүүргийн өнгө үзэмж нэмэгдэж иргэдийн амьдрах орчин сайжирна

100
181. 2018.11.14

А/182

Баримт бичиг нягтлан шалгах комиссын

гишүүдийг үзүүлэх сургалт, спортын

арга хэмжээнд оролцуулах тухай

Нийслэлийн Архивын газар, Хан-Уул дүүргээс хамтран зохион байгуулсан Дүүргийн архивын дэргэдэх ББНШК-ын үйл ажиллагааг тогтмолжуулах, гишүүдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Төрийн архивын үйл ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтанд ББНШК-ын гишүүдийг Төрийн архивын баримт бичиг нягтлан шалгах комиссын үйл ажиллагаатай танилцуулж, дадлагажуулах, сургалт спортын арга хэмжээнд Дүүргийн Архивын дэргэдэх баримт бичиг нягтлан шалгах комиссын гишүүд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хамрагдлаа.

ББНШК-ын гишүүдийн дунд зохион байгуулагдсан ширээний теннис, дартс, хөлбөмбөгийн тэмцээнд гишүүд амжилттай оролцсон.

Тус арга хэмжээнд нийт 740,000 төгрөг зарцуулсан.

Баримт бичиг нягтлан шалгах комиссын гишүүдийн идэвхи оролцоо, мэдлэг дээшилсэн. 100
182. 2018.11.14

А/183

“Илрүүлэлт” нэгдсэн  арга хэмжээ зохион байгуулах тухай

Илрүүлэлт нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг удирдамжийн дагуу хараа хяналтгүй болон хараа хяналтгүй болох эрсдэлтэй, хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийг илрүүлэх, хариу үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулан ажиллав.

Нэгдсэн арга хэмжээний үеэр Сонгино-Хайрхан дүүргийн харьяат цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа 4 хүүхдийг дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрээс илрүүлэн харьяалах байгууллагад хүлээлгэн өгч, Баянзүрх дүүргийн харьяат, хараа хяналтгүй, 3-5 жил гудамжны нөхцөлд ажиллаж, амьдарсан 2 хүүхдийг “Нарт Хангай” хүүхэд хөгжил сургалтын төв шинээр хүлээн авч нийгэмшүүлэх, гэрт нь эргэж нэгтгэх ажлыг зохион байгуулж байна.

Мөн сургууль завсардаж байсан 2 хүүхдийг илрүүлэн ЕБС-д хамруулан, эцэг эхийн хараа хяналт сул 3 хүүхдийг  хяналтанд аван ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд хараа хяналтгүй болон хараа хяналтгүй болох эрсдэлтэй 11 хүүхдийг илрүүлэн холбогдох арга хэмжээг авч ажиллав. 100
183. 2018.11.20

А/184

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл”-ийн

Бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар Төрөөс баримтлах бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий дүүргийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг 17 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулж салбар зөвлөлийн 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг 11 хэрэгжүүлэх арга хэмжээтэйгээр боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллав. Төлөвлөгөөний биелэлт 70.9%-тай хэрэгжсэн байна. 100
184. 2018.11.20

А/185

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг  хамгаалах” Олон Улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

 

 “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах” Олон Улсын өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо, тэгш байдлыг хангаж, эрх мэдэлжүүлэх” уриан дор 2018 оны 11 дүгээр сарын 29,30-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын нэрэмжит  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт наадам”-ыг 2 дахь жилдээ уламжлал болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд шатар, даам, дартс, гар барилдаан, гар бөмбөг гэсэн спортын 5 төрлөөр зохион байгууллаа.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах” Олон Улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж Засаг даргын нөөц хөрөнгөөс 540.000 төгрөг зарцууллаа. 100
185. 2018.11.20

А/186

Гадаад арга хэмжээнд зориулж хөрөнгө гаргах  тухай

Дүүргийн ЗДТГ-н дарга Л.Санжийжамц нь АНУ-н Вашингтон, Денвер хотуудад зочилж  2018 оны 11 дүгээр сарын 23-аас 12 дугаар сарын 04-ний өдрүүдэд сургалтад сууж туршлага судалсан. Энэхүү гадаад арга хэмжээний үеэр зарцуулагдах 4.500.000 төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж ажилласан болно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч, АНУ-н Денвер хотын захирагчын хамтын ажиллагааны хүрээнд 9 дүүргийн ЗДТГ-н дарга нар АНУ-н Сан Франциско, Денвер, Лос Анжелес хотуудад айлчлал хийн, семнарт оролцож харилцан мэдээлэл туршлага  солилцон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэв. 100
186. 2018.11.21

А/187

Газар эзэмшүүлэх эрх олгох тухай

Дүүргийн хэмжээнд газар эзэмших хүсэлт ирүүлсэн 48 иргэний гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар эзэмшүүлсэн. Газар эзэмшсэн эрх нь баталгаажсан иргэдийн гэрээ, гэрчилгээ олгож байна. 100
187. 2018.11.21

А/188

“Иргэний андгай өргөх ёслол”-ын арга хэмжээ зохион байгуулах тухай

 

 

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан 11 дүгээр сарын 27-ны өдөр Хангай цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн 20 сурагчийг хамруулан Иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээ зохион байгуулллаа. Уг арга хэмжээнд Дүүргийн засаг дарга, Засаг даргын орлогч, УБХ-ийн хамт олон оролцож хүүхдүүдэд гарын бэлэг гардуулан цаашдын сурлага, спортод нь амжилт хүслээ.

 

Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав. 100
188. 2018.11.22

А/189

Явуулын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх тухай

 

 

Дүүргийн ИТХ-ын 2009 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу 2018 оны А/189 дүгээр  захирамжаар батлагдсан мэргэжлийн байгууллагын ажлын хэсэг дүүргийн төвөөс алслагдан оршин сууж буй мал бүхий иргэд, малчин айл өрхөд 2018 оны 12 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд “Явуулын нэг цонхны үйлчилгээ”-г үзүүлж, 8 төрлийн үйлчилгээг 31 өрхийн 89 иргэнд хүргэж, 7 төрлийн 150 ширхэг тараах материал, гарын авлага тараав.

 

Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэн ажиллав. 90
189. 2018.11.27

А/190

Жижиг дунд үйлдвэр, бичил бизнес эрхлэгчдийг үндэсний үйлдвэрүүдтэй

танилцуулах, туршлага судлуулах тухай

 

     Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Дагуул хотуудад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” ажлын хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 28 ны өдөр НҮИГ-аас зохион байгуулсан туршлага судлуулах арга хэмжээнд дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 8 иргэнийг хамруулж 84000 төгрөг зарцуулав. Энэхүү арга хэмжээний хүрээнд Говьхангай мебель, Эвсэг кашмер, Санкотэк Монголиа, Мон Лабел ХХК-ны үйлдвэрүүдтэй танилцаж туршлага судлав.

 

Жижиг дунд үйлдвэр, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 8 иргэн туршлага судлав 100
190. 2018.11.28

А/191

Туршлага судлах арга хэмжээ зохион

байгуулах тухай

Нийслэлийн Архивын газар үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг угтан дүүргийн харьяа байгууллагуудын архив бичиг хэргийн ажилтнуудын дунд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Архивын газрын үйл ажиллагаатай танилцуулах, харилцан туршлага судлах арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд харьяа байгууллагын 27 албан хаагч хамрагдан туршлага судаллаа.

Туршлага судлах арга хэмжээнд нийт 250,000 төгрөг зарцуулсан.

 

Харьяа байгууллагын албан хаагчдын архивын талаарх мэдлэг дээшилсэн 100
191. 2018.11.28

А/192

Гамшгаас хамгаалах сайн дурын бүлэг

байгуулах тухай

 

 ОБЕГ, Монголын Улаан загалмайн нийгэмлэг хамтран зохион байгуулсан “Сайн дурын идэвхтэн” бэлтгэх сургалтад Онцгой байдлын хэлтсээс 3, дүүргийн сайн дурын идэвхтэн 12 иргэнийг хамрууллаа. Сургалт 2018 оны 02 дугаар 05-07-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. “Сайн дурын идэвхтэн” бэлтгэл “Бэлэн бай” сургалтын багцыг хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 12-30 өдрүүдэд зохион байгуулах сургалтын хөтөлбөр боловсруулж идэвхтнүүдийг сургагч багшаар бэлтгэх сургалтыг Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулж байна. “Сайн дурын бүлэг байгуулах тухай”  дүүргийн Засаг даргын захирамжийг 4 ААНБ-д хүргүүлэн хамтран ажиллаж байна.

 

 

Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллав 100
192. 2018.12.06

А/193

Өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх  тухай

Өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 500.0 төгрөг зарцуулав. Тус дэмжлэгээр хороодод мэдээллийн самбар, санал авах хайрцаг хийлгэж гарын авлага, боршур хэвлүүлээд байна.

 

Өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагаа тогтмолжив. 100
193. 2018.12.06

А/194

Авлигын эсрэг хууль, тогтоомж сурталчлахад зориулан хөрөнгө гаргах тухай

Авлигын эсэрг хууль, тогтоомж сурталчлах зорилгоор Мянганы зам дагуух самбарт аннос  байршуулж, 200 ш зурагт хуудас хэвлүүлэн, иргэдэд тараах 200 ш гарын авлага бэлтгүүлж байна. Дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 1.219.000 төгрөгийг зарцуулаад байна.           . Хуулийн хэрэгжилт хангагдав 100
194. 2018.12.06

А/195

Төмөр замын клубын урд талын цагаан худгийг шинэчилж тохижуулах ажлыг ашиглалтанд

хүлээн авах ажлын  хэсэг томилох тухай

Төмөр замын клубын урд талын цагаан худгийг шинэчилж, тохижуулах ажилд “Энх-Ундрага” иргэдийн бүлэг шалгарч ашиглалтанд хүлээлгэн өгөхөд бэлэн болгоод байна. Хүлээн авах ажлын хэсэг 6 удаа үйл ажиллагаатай нь танилцаж хугацаат үүрэг даалгаврыг өглөө.

 

2 дугаар хорооны Нуур, Бор үзүүрийн гэр хорооллын иргэд ундны усаар хангагдах боломж бүрдэв. 90