ДҮҮРГИЙН 28 ЖИЛИЙН ОЙН “ИРГЭДИЙН ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тулгуур төрийн 2226, Их монгол улсын 811, ардын хувьсгалын 96 жил, Багахангай дүүргийн 28 жилийн ойн “Иргэдийн өдөрлөг” 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн нээлтэнд Засаг дарга С.Эрдэнэбаяр, ИТХ-ын дарга Х.Цогцэцэг, байгууллагын дарга эрхлэгч болон хүндэт зочид оролцож дүүрэг орон, нутагт үр бүтээлтэй ажилласан 60 иргэнийг шагнаж урамшууллаа. Дүүрэг үүсэн байгуулагдсаны 28 жилийн ойн хурдан морьдын уралдаанд

Их насны моринд:

1.Төв Сэргэлэн сум- Т.Дамдинлхагвын халиун морь

2.Төв Сэргэлэн сум – Н.Сүрэнжавын зээрд морь

3.Төв Сэргэлэн сум- П.Дамдиндагвын саарал

4.Хөвсгөл Мөрөн хотын-З.Тулгын хээр

5.Төв Баянцагаан сум- Ч.Бямбасүрэнгийн халтар морь айрагдсан.

Соёолон насны моринд:

1.УБ хот Багахангай дүүрэг –Г.Буянтогтохын зээрд халзан

2.УБ хот Багахангай дүүрэг- П.Балдандоржын хар

3.УБ хот Багахангай дүүрэг – М.Дашжамцын сартай хүрэн

4.Төв Сэргэлэн сум-Г.Энхтөрийн халтар

5.УБ хот Налайх дүүрэг- Э.Жаргалсайханын хонгор

Даага насанд:

1.Төв Борнуур сум- М.Сайнзаяагийн хар

2.УБ хот Багахангай дүүрэг- Ч.Бямбадашийн зээрд

3.Төв Баянцагаан сум- Н.Пүрэвдоржийн хээр

4.Төв Баян сум-Ш.Бат-Эрдэнэ-хонгор

5.УБ Багахангай дүүрэг –А.Цэрэндагвын зээрд даага нар айрагдаж уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.

Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой 128 бөх зодоглосноос Хэнтий аймгинй Жаргалтхаан сумын харьяат Сумын заан Т.Дэчинжүрмэд

Архангай аймгийн харьяат Сумын заан Анхтөр үзүүрлэв.

Иргэдийн өдөрлөгийн сурын харваанд эрэгтэй 26 харваач, эмэгтэй 8 харваач оролцож цэц мэргэнээ сорьсон ба

Эрэгтэй сурын харвааны 1-р байранд Говьсүмбэр аймгийн харваач улсын мэргэн, спортын мастер Г.Цэрэндаш, эмэгтэй харваанд 1-р байранд Алтандуулга багийн харваач аймгийн мэргэн, спортын мастер Нямдаваа нар шалгарсан байна.

 

 

357A615920170805_134543

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

357A5984

 

357A5877

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

357A5515

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>