НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2018 ОНД ХӨГЖҮҮЛЭХ  ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧОО

0
118

НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2018 ОНД ХӨГЖҮҮЛЭХ 

ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧОО

 

2018.11.16                                                                                                                                                                                            Багахангай дүүрэг

Агуулга Нийт

заалтын тоо

Биелсэн Хэрэгжих

шатандаа

Тасарсан Хугацаа

болоогүй

Үнэлэх боломжгүй 100 70 40 0 Үнэлгээ

ний хувь

1 Нийгмийн хөгжил 44 30 8 2 4 30 5 3 2 87
2 Санхүү, бизнесийн хөгжил 21 19 2 19 2 98
3 Засаглалын  хөгжил 47 41 4 2 41 2 2 96
4 Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжил 26 21 2 2 1 21 2 2 88
5 Байгаль орчин гэр хорооллын хөгжлийг дэмжих 23 22 1 22 1 98
6 Нийт 161 133 17 4 7 133 9 8 4 94%

 

 

 

ТАНИЛЦСАН

ЗАСАГ ДАРГА                                        С.ЭРДЭНЭБАЯР

 

 

ХЯНАСАН:

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДАРГА                                                   Л.САНЖИЙЖАМЦ

 

ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН:

ЭРХ ЗҮЙ, ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ-ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                   С.ЦЭНД-АЮУШ

 

 

НЭГТГЭСЭН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

МЭРГЭЖИЛТЭН                                   Б.ГЭРЭЛЦОЛМОН

НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ

2018 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТ

 

2018.11.16                                                                                                                                                                                                 Багахангай дүүрэг

Дунд хугацааны бодлогын баримт бичиг /Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр/ Хэрэгжүүлэх арга хэмжээ Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт 2018 онд хүрэх түвшин, үр дүн Зарцуулсан хөрөнгө Үнэл

гээ

НЭГ. НИЙГМИЙН ХӨГЖИЛ
Боловсролтой чадварлаг иргэн
1-1 1.1.1 Хүүхэд багачуудын сурч боловсроход зайлшгүй шаардлагатай мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Боловсролын хэлтсийг дүүрэгт байгуулж СӨБ болон ЕБС-ийн сургалтын шинэ хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ханган сургалтын чанарт ахиц гаргах. Боловсролын хэлтсийн төсвийг БСШУС-ын сайдын багцад тусгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх НХХ Шинээр байгуулагдах хэлтсийн тоо 1 58.9
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн А/06 дугаар захирамжаар Багахангай дүүрэгт 3 хүний бүтэц, орон тоотой жилийн 44.0 сая төгрөгийн төсөвтэй Боловсролын хэлтэс байгуулах шийдвэр гарсан болно.

Тус захирамжийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс дүүргийн ЗДТГ-ын дэргэд 2 хүний бүтэц орон тоотой Боловсролын хэлтэс байгуулагдан ажиллаж байна.

100 100%
1-2 Багшлах боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, багшийг ажлын байранд мэргэжлээр нь хөгжүүлэх “Хангай”  цогцолбор сургууль Сургалтанд хамрагдах багшийн тоо 45 3.0
2018-2019 оны хичээлийн жилд ЕБС-д дутагдалтай байсан 5 багш, СӨБ-ын байгууллагад 4 багшийг ажлын байраар хангаж мэргэжлийн багшийн хангалт 100%-тай байна.

Өнгөрсөн хичээлийн жилд орон нутагтаа Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Хичээл заах арга зүй”, “Багшийн хөгжлийн хөтөлбөр” төслийн хүрээнд Good Neighbors ОУ-ын байгууллагатай хамтран багш нарыг чадавхижуулах сургалт зохион байгуулан давхардсан тоогоор 85 багш, МУ-ын ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын зөвлөгөөнд 20 багш, “Багшийн хөгжлийн академи-2018” сургалтанд 4 багш, “Бага боловсролын монгол хэлний чанарыг сайжруулах нь” эх хэлний сургалтанд 2 багш, анхны жилдээ болон 5 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарын үндсэн сургалтанд 8 багш хамруулсан байна.

Мөн 2018-2019 оны хичээлийн жилд Боловсролын үнэлгээний төвтэй хамтран ”Блюпринт аргачлал”, “Гэр бүлийн боловсрол олгох”  сургалтанд 38 багш, “Инээмсэглэж буй гэр бүл” ТББ-тай хамтран “Гэр бүл, эцэг эхтэй харилцах, хүүхэдтэй ажиллах эерэг аргууд”, “Дүүргийн ЭЕШ-ын дүн мэдээнд  дүн шинжилгээ хийх” сургалтанд 50 багш, “Эрүүл мэндийн боловсрол олгох” сургалтанд 1 багш, “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” сургалтанд 5 багшийг хамруулаад байна.

100 1.2 100%
1-3 1.1.3 Ээлжийн ажилтай иргэд, алслагдсан өртөө зөрлөг, малчин өрхийн хүүхдүүдийг ая тухтай сурч боловсроход дэмжлэг үзүүлэн 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн бүлэг нээн ажиллуулах. 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн бүлэг нээн ажиллуулах ажлыг эхлүүлэх 44-р цэцэрлэг Үйл ажиллагааны хэрэгжилт , хувиар 100 134.2
Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн 1 бүлэг нээн ажиллуулахад 8 албан хаагч, 134.2 сая төгрөгний төсөв шаардлагатай байна. Төсвийг шийдвэрлүүлэхээр холбогдох дээд шатны байгууллагуудад албан бичиг 1 удаа хүргүүлсэн бөгөөд одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна. 10  

0

1-4 1.1.4 Улс, нийслэлийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцуулах, сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллах. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, авьяас чадварыг бүх талаар дэмжиж ажиллах Боловсролын байгууллагууд Секц, дугуйлангийн тоо 18 6.0
Суралцагч

дын тоо

702
2017-2018 оны хичээлийн жилд эцэг эх, багш, сурагчдын дунд дүүргийн төрөлжсөн хичээлийн олимпиад, Улсын сэтгэх чадварын олимпиад, “Кенгуру-2018” Олон улсын математикийн олимпиад,  Математикийн анхдугаар стандарт олимпиад, Ахмад багш Д.Нажаасүрэнгийн нэрэмжит газар зүйн олимпиад, Эцэг эхийн математикийн олимпиадыг амжилттай зохион байгуулж давхардсан тоогоор 466 сурагч 8 багш, 42 эцэг эхийг хамрууллаа. “Кенгуру-2018” олимпиадад амжилттай оролцсон 4 сурагчид II.III-р зэргийн диплом, Сэтгэх чадварын олимпиадад амжилттай оролцсон 21 сурагч, Математикийн анхдугаар стандарт олимпиадад амжилттай оролцсон 49 сурагч, Ахмад багш Д.Нажаасүрэнгийн нэрэмжит газар зүйн олимпиадад амжилттай оролцсон 12 сурагч, Эцэг эхийн математикийн олимпиадад амжилттай оролцсон 1 ээжийг шагнаж уралшууллаа.

Суралцагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх ажлын хүрээнд 16 төрлийн дугуйланд 94 сурагчийг хамруулж байна. Дуу, бүжгийн дугуйлангийн сурагчдын “Эх орон танаа-10” тайлан тоглолтыг 4 удаа хороод тус бүрт зохион байгууллаа.

Мөн “Япон дууг хэн сайн дуулах вэ” уралдаанд 1 сурагчийг,   Карл Попперийн нэрэмжит мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээнд /2 удаа/ 4 багш, 6 сурагчийг, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” шатрын тэмцээнд 24 сурагчийг,  Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-д 84 сурагчийг тус тус бэлтгэн оролцуулав. Сурагчид Карл Попперийн нэрэмжит мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах уралдаанаас 4-р байр, “Их нүүдэл” шатрын тэмцээнд 48 хожил, “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-д шилдэг 17-д шалгаран нийслэлийн ойн 379 жилийн ойн Гала тоглолтонд оролцов.

90 3.4 100%
1-5 Соёлын ордоны дугуйлангийн сурагчдын тайлан тоглолтыг хагас жил тутам зохион байгуулах Соёлын ордон Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 1.0
Соёлын ордоны дэргэдэх 3 төрлийн дугуйланд 102 хүүхэд суралцаж байна. Хөгжмийн дугуйлангийн сурагчдын “Үл тасрах аялгуу” тоглолтыг хороод тус бүрт амжилттай зохион байгуулж, Цагдаагийн байгууллагын албан хаагчдын хүүхдүүдийн дунд зохион байгуулсан “Урлагийн наадам”-д дугуйлангийн 3 сурагч оролцож 2 алт, 1 мөнгөн медаль хүртэв.

Орон нутагтаа Улсын драмын эрдмийн театрын 2 жүжиг, бүх цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тоглолт 1, Цагдаагийн “Сүлд” чуулгын тоглолт 1, Нийтийн дууны 5 удаагийн тоглолтыг зохион байгууллаа. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Нууцын эрэлд” хүүхдэд зориулсан бүтээлийг орон нутагтаа зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.

70 0.3 70%
1-6 1.1.5 СӨБ-ын байгууллагуудыг хүүхэд болон хүнс зөөвөрлөх бага оврын автобус, шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүнээр ханган гадна тохижилтыг хүүхдэд ээлтэй эко орчин болгон тохижуулах. 44-р цэцэрлэгийг хүнс зөөвөрлөх автомашинаар хангах ЗДТГ, 44-р цэцэрлэг Хэрэгжүүлэх ажлын тоо 1 20.0
Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус цэцэрлэгт хүнс зөөвөрлөх /20.0 сая төгрөгний өртөгтэй/ авто машинаар хангахаар шийдвэрлээд байна. Тус автомашиныг энэ оны төсвийн тодотголоор шийдвэрлэхээр хүлээгдэж байна.  

1-7 СӨБ-ын байгууллагуудыг шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах ЗДТГ, СӨБ-ын байгууллагууд Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 8.0
207 дугаар цэцэрлэгт шаардлагатай 943100 төгрөгний сургалтын хэрэглэгдэхүүнээр ханган, бүлгүүдийн  номын санг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан эцэг эх, асран хамгаалагч болон багш, ажилчдын хамтын бүтээлээр баяжуулаад байна.

Мөн хорих 415 дугаар ангиас хүүхэд, багачуудад монголын түүх соёлыг таниулах, түгээн дэлгэрүүлэх  “Ёс заншлын өргөө”-г хүлээлгэн өгч 1.2 сая төгрөг зарцуулав.

70 0.9 70%
1-8 207-р цэцэрлэгийн сантехникийн шугамыг засварлах, шинэчлэх 207-р цэцэрлэг Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 3.5
Тус ажлын хүрээнд 20 ширхэг паар, бүлгүүдийн 00-ын өрөөний суултуур, угаагуурын  холигч, гал тогооны  угаалтуурын бохирын хоолой, уян холбоосыг сольж 3.8 сая төгрөг, урсгал засвар хийж, гадна дотор талыг дулаалан 5.8 сая төгрөг, 2 ширхэг гадна камер байршуулан 520.000 төгрөг зарцууллаа. 100 10.1 100%
1-9 1.1.6 “Хангай” цогцолбор сургуулийн хичээлийн 1-р байрыг сантехникийн болон хэсэгчилсэн засварт оруулж, хичээлийн гадна тохижилтыг сайжруулах “Хангай” цогцолбор сургуулийн хичээлийн 1-р байранд сантехникийн их засвар хийх ЗДТГ, Хангай цогцолбор сургууль Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 94.0
Хичээлийн 1-р байранд сантехникийн иж бүрэн засвар хийлгэхээр холбогдох албаны мэргэжилтэнд газар дээр нь 1 удаа танилцуулаад байна. Тус засварын ажилд 79.0 сая төгрөг шаардлагатай байна. 10 4.5  

0%

1-10 “Хангай” цогцолбор сургуулийн хичээлийн 2-р байрны өргөтгөлийн барилгыг хүзүүвчээр холбох ЗДТГ,  “Хангай”  цогцолбор сургууль

 

Засварын ажлын явц, хувиар 100 298.0
Хичээлийн 2-р  байрыг өргөтгөлийн  барилгатай  хүзүүвчээр  холбох  ажлыг “Байшинт хайрхан” ХХК гүйцэтгэж байна. Гэрээгээр 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн ба 2018 оны 11 сарын 15-ны байдлаар ажлын явц 50%-тай байна. 50 100%
1-11 1.1.8 Иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлж үйлчилгээний чанар хамрах хүрээг нэмэгдүүлэх. “Үйлчилгээний соёл”, “Харилцааны соёл”, “Хувь хүний хөгжил” сургалт зохион байгуулах Соёлын ордон Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 0.8
ГБХЗХХ-тэй хамтран “Хөгжилд түүчээлэх залуусын давалгаа” сэдэвт дүүргийн залуучуудын чуулга уулзалтаар “Хувь хүний харилцаа, хөгжил, үйлчилгээний соёл” сэдэвт  лекц уншиж  150 гаруй залуучуудыг хамрууллаа. 70 100%
1-12 “Монгол гоёлын өдөр”-ийг үргэлжлүүлэн зохион байгуулна. НХХ Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
Дүүргийн Засаг даргын А/06 дугаар захирамжаар “Монгол гоёлын өдөр”-ийн 2018 оны хуваарь, төлөвлөгөөг батлуулж төлөвлөгөөний дагуу дүүргийн иргэд, хүүхэд, залуучуудын дунд 20 арга хэмжээг зохион байгуулахаас 24 арга хэмжээг зохион байгуулаад байна. 5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээнд дүүргийн иргэд, ААНБ-ын ажилтан, албан хаагчид маань  монгол үндэсний дээл хувцсаараа  гоёж хэвшээд байна. 90 100%
1-13 1.1.9 Соёлын биет болон биет бус өвийг хамгаалан түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах. “Соёлын биет бус өв тээгчид”-ийн  улсын тооллого зохион байгуулах, бүртгэл мэдээллийн санг шинэчлэх Соёлын ордон Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
“Соёлын биет бус өвийн их наадам”-ын хүрээнд дүүргийн соёлын биет бус өв тээгчдийн судалгааг шинэчлэн гаргаад байна. Судалгаагаар дүүрэгт соёлын биет бус өв тээгч 53 иргэн бүртгэгдээд байна.

Судалгаанд хамрагдсан иргэдээс тус наадамд оролцох шаардлага хангасан 6 иргэний материалыг холбогдох стандартын дагуу бэлтгэн НСУГ-т хүргүүллээ. Тус наадамд дүүргээс үндэсний хөгжмөөр 2, уртын болон ардын дуугаар 3 иргэн оролцоод байна.

70 70%
1-14 Шаардлагатай үндэсний болон цахилгаан хөгжим, тоног төхөөрөмж, тоглолтын хувцасаар хангах Соёлын ордон Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 20.0
Орон нутгийн хөгжлийн сангийн 24.6 сая төгрөгөөр зөөврийн иж бүрэн тайз, тоног төхөөрөмжийг хүлээн авч, 3 ширхэг урлагийн дээлийг шинээр хийж үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Мөн Гадаад болон дотоодын  хамтын ажиллагаатай байгууллагуудтай хамтран үндэсний хөгжмийн 37.3 сая төгрөгийн төслийг 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

100 24.9 100%
1-15 НЗДҮАХ-4.5 Хүүхэд, залуучууд иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

 

 

1.    Гэр бүл, хүүхэд хамгааллын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэн, зорилтот бүлгийн хүүхэд, гэр бүлийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад чиглэсэн ажлыг зохион байгуулах Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 4.8
Энэ онд гэр бүлийн хүчирхийллийн дуудлагатай болон эрсдэлтэй 48 хүүхэд, тэдний гэр бүлд 13 кейс нээн нөхцөл байдлын үнэлгээ хийж хариу үйлчилгээ үзүүлэн, 10 кейсийг цагдаагийн байгууллагад шилжүүллээ. Үүнд: хүүхдийн эрх зөрчсөн 6, гэр бүлийн хүчирхийлэл 4 байна.

Мөн эрсдэлийн түвшин тогтоох програмд бүртгэлтэй 87 хүүхэд, тэдний гэр бүлийн 135 гишүүнд  хяналт тавьж холбогдох мэдээллээр ханган, 46 хүүхдийн ар гэрээр орж нөхцөл байдлыг судлан холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.

Хүүхэд, гэр бүлийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зорилтот 89 өрхийн 107  иргэнд хүүхэд хамгааллын чиглэлээр 12 удаагийн сургалт, хамтарсан баг, хэсгийн ахлагч, урамшуулалт эргүүлийн гишүүдэд чадавхжуулах сургалтыг 1 удаа зохион байгуулж, 41 иргэнийг хамрууллаа.

90 1.8 100%
1-16 Гэр бүл, хүүхэд, залуучуудын оролцоог дэмжин тэднийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 1.8
Хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр “Сэтгэлийн үндэс-Тусч хөдөлгөөн”, “Хүслийн захидал”, “Өсвөр үеийнхний хөгжлийн хөтөлбөр” зэрэг төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж, “Багахангай Юнимат клуб”, “Нарт хангай-Сурах бичиг” төслүүдийг боловсруулан холбогдох ОУ-ын байгууллагуудтай хамтран ажиллахаар шийдвэрлээд байна.

ХӨУБ-ын /18 байгууллага/ үйл ажиллагааг идэвхжүүлэн “Цахим орчин дахь хүчирхийлэл-Хүүхдийн эсрэг хүчирхийлэл” сэдэвт төслийн уралдаан зарлан, шалгарсан төслийг санхүүжүүлж, Хүүхдийн урлан бүтээх төвийн “Сургагч багш бэлтгэх” сургалтанд дүүргийн ажилгүй 2 иргэнийг суралцуулж, хүүхэлдэй урлал, сүрлэн наамал чиглэлээр зуны дугуйлан хичээллүүлээд байна.

Мөн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайханы ивээл дор ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй “Бид ирээдүйн лидерүүд” бизнес төсөл шалгаруулах уралдаанд “Хангай” цогцолбор сургуулийн төгсөх ангийн сурагчдыг оролцуулахаар  төслийг хүргүүлээд байна.

90 100%
1-17 “Хүүхдэд ээлтэй Багахангай” дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс Хөтөлбөрийн хэрэгжилт, хувиар 100
Хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, залуучуудын дунд 29 удаагийн сургалт зохион байгуулж, 2361 иргэн, “Гэр бүлийн өдөр”-өөр 23 байгууллагад сургалт мэдээлэл хүргэж, давхардсан тоогоор 1869 иргэн, “Гэр бүлийн үнэ цэнэ” 3 үеийн уулзалт зөвлөгөөн 100 гаруй иргэнийг хамрууллаа.

Тус өдрийн хүрээнд дүүргийн аж ахуйн нэгж байгууллага бүрт “Эцэг эхийн зөвлөл” байгуулан, тэдэнтэй хамтран  сар бүр албан хаагчид, иргэдийн дунд 19 төрлийн 77 удаагийн тэмцээн уралдаан, сургалт, мэдээллийн  арга хэмжээ зохион байгуулан 2278 иргэн хамрууллаа.

Мөн салбар дундын хамтын ажиллагааг ханган ажиллаж, жил бүр “Хүүхдэд ээлтэй байгууллага”  шалгаруулан өргөмжилж, сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Хөтөлбөрийн хэрэгжилт 86%-тай байна.

100 100%
1-18 Залуучуудыг соён гэгээрүүлэх, гэр бүлийн боловсрол олгох, сөрөг зан үйл, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 0.8
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд Залуучуудын хөгжлийн төв,  дүүргийн Засаг даргаар ахлуулсан Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийг шинээр байгуулж, залуучуудын хөгжил оролцоог дэмжсэн олон талт ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал: ”Хөгжилд түүчээлэх залуусын давалгаа” сэдэвт дүүргийн залуучуудын чуулган, “Залуус ба манлайлал“ төслийн уралдаан, “ Амьдрах ухаан” цуврал сургалт, “Ээж хамтын ажиллагаа” сургалт, “Эерэг амьдарцгаая залуусаа” нөлөөллийн ажил,  хорт зуршлаас урьдчилан сэргийлэх “Хуулиа мөрдье”, “-21”, “Газ” аян, “Архи, тамхины эсрэг өдөрлөг” зэрэг хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх төрөл бүрийн  ажлыг зохион байгуулж, 600 гаруй иргэд, хүүхэд, залуучуудыг хамрууллаа.

Мөн урлаг спортоор дамжуулан залуучуудыг хөгжүүлэх, бие бялдарыг эрүүлжүүлэх зорилгоор “Цэцээ гүн” явган аялал, Гар бөмбөгийн тэмцээн, хууль сурталчлах “Дэвжээ” тэмцээнийг зохион байгууллаа.

100 100%
1-19 Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг автомашинаар хангах ЗДТГ Автомашины тоо 1 18.0
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 18.0 сая төгрөгний өртөгтэй авто машинаар хангахаар шийдвэрлээд байна. Тус автомашиныг энэ оны төсвийн тодотголоор шийдвэрлэхээр хүлээгдэж байна.  

1.2. Иргэн бүрт ажлын байр  
1-20 1.2.1 Ажлын байр бий болгоход хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллах. Шинэ ажлын байр бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн ажил олгогчийг урамшуулах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Урамшуулалд хамрагдах ажил олгогчийн тоо 2 5.7
Энэ онд шаардлага хангасан ажил олгогч байхгүй байна.
1-21 Иргэд өөрөө өөртөө ажлын байр  бий болгох санал санаачлагыг дэмжиж ажиллах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Төсөл, хөтөлбөрийн тоо 10 10.0
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн танилцуулга мэдээллийг хороод тус бүрт зохион байгуулан, төслийн сонгон шалгаруулалтын мэдээллийг цахимаар болон нийтийн зар мэдээний самбараар иргэдэд хүргэн ажиллав.  Танилцуулга мэдээлэлд 1.2-р хорооны 44 иргэн хамрагдав.

Мөн ажлын байрыг дэмжих,  эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт 26 иргэн хамруулан 60.0 сая төгрөг, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болоход дэмжлэг үзүүлж 4 бүлгийн 8 иргэнд 6.0 сая төгрөг олгоод байна.

100 66.0 100%
1-22 1.2.2 Дүүргийн ажилгүй иргэдийг ажлын байраар хангах боломжит бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Нийтийг хамарсан ажилд хөдөлмөр эрхлээгүй залуучууд, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг өргөн хамруулах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Ажилд хамрагдах иргэдийн тоо 85 20.0
Зорилтот өрхийн болон бүртгэлтэй ажил хайгч 90 иргэнийг нийтийг хамарсан ажилд хамруулан 24.6 сая төгрөг, бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тариалах ажилд 29 иргэн хамруулан 12.5 сая төгрөг, “Зохион байгуулалттай ажлын байр” туршилтын төсөлд 22 иргэн хамруулан 2.2 сая төгрөг зарцууллаа.

Энэ онд ажил олгогч 12 байгууллага, аж ахуйн нэгжээс 132 ажлын байрны захиалга авч, бүртгэлтэй ажил идэвхтэй хайгч 113 /байнгын 49, түр 64/ иргэнийг ажлын байранд зуучлав.

100 39.3 100%
1-23 Их, дээд сургууль, МСҮТ, коллеж төгссөн болон ажил мэргэжилгүй 15-35 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Төсөл, хөтөлбөрийн тоо 2 10.0
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор МСҮТ төгссөн өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу ажлын байр бий болгох хүсэлтэй 4 иргэнд 12.0 сая төгрөг, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт 2 иргэнийг хамруулан 20.0 сая төгрөг олгоод байна. 100 100%
1-24 Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай байгуулах гэрээнд ажиллагсдын тодорхой хувийг дүүргийн иргэдээс авч ажиллуулах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Ажиллах хүчин, хувиар 20
Дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Хангайн Ган эрдэнэ” ХХК, “Син Во Юань” ХХК, “Монгол 8888” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж “Ажил хайгч иргэдийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 20-30 насны 35 иргэнийг түр ажлын байраар хангав. 100 100%
1-25 1.2.3 Хөдөлмөрийн зах зээлийн эргэлтэд нийцүүлэн ажил мэргэжилгүй иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох жижиг зээл төсөл хөтөлбөрт хамрагдах сургалт зохион байгуулж, ажлын байраар хангах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах. Ажил, мэргэжилгүй болон мэргэжлийн ур чадвар доогуур иргэдийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамруулах, зөвлөгөө өгөх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Сургалтанд хамрагдах иргэдийн тоо 25 8.0
“Тойнь Амгалан Хайрхан” хөдөлмөрийн биржтэй хамтран “Хангай” цогцолбор сургуулийн 8-11 дүгээр анги, 9-12 дугаар ангийн 261 сурагчид, “Вэст мэтод” сургалтын төвтэй хамтран ажил хайгч зорилтот бүлгийн 55 иргэн,  “Цэлмэг ухаан нандин хүсэл” ТББ-тай хамтран ажил олоход хүндрэлтэй 26 иргэнд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулан 2.0 сая төгрөг зарцуулав.

Мөн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг 421 иргэнд үзүүлэв. Үүнээс: ганцаарчилсан зөвлөгөөг 78 иргэнд үзүүлсэн байна.

100 2.0 100%
1-26 Ажлын байр шинээр бий болгох зорилгоор өрхийн аж ахуй, жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчдээс санаачлан ирүүлсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Хөтөлбөрт хамрагдах иргэдийн тоо 25 50.0
Нийтийн зар самбар, www.bagakhangai.hudulmur-halamj.gov.mn, Fecebook хуудсаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн танилцуулга мэдээллийг сурталчлан ажиллаж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 5 төсөл, хөтөлбөрийн хүрээнд иргэдийн төслийг хүлээн авч шалгаруулан 39 иргэнд 179.0 сая төгрөгний санхүүжилт олгоод байна. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх болон ажлын байр бий болгох зорилгоор малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэн, аж ахуйн нэгжид жижиг зээлийн талаарх мэдээллийг 18 хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд хүргэж 2 иргэнд 20.0 сая төгрөгний зээл олгов. Тус зээлд “Амар далай” хүнсний дэлгүүр 10.0 сая төг, “Дөрвөн эрдэнэ” барааны дэлгүүр 10.0 сая төг олгогдсон байна.

100 20.0

 

100%
1.3 Эрүүл иргэнтэй дүүрэг  
1-27 1.3.1 Дүүргийн Эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоог оновчтой болгож, эмнэлэгийн эмч, ажилчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, өндөр мэргэшсэн боловсон хүчнээр хангаж ажиллах. Шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнээр хангах, эмч, ажилчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх Эрүүл мэндийн төв Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
Энэ онд дутагдалтай байсан 2 их эмчийг ажлын байраар хангаж мэргэжлийн боловсон хүчний хангалт 83.3 %-тай байна. Эмэгтэйчүүдийн 1 эмч шаардлагатай байна.

Эмч, эмнэлгийн ажилчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх зорилгоор БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх 3 сарын сургалтанд 1 их эмч, АШУҮИС-д мэргэжил олгох 45 хоногийн лаборант   бэлтгэх сургалтанд 1 сувилагч, мөн холбогдох дээд шатны байгууллагаас зохион явуулсан 43 сургалт, дотоодын 32 удаагийн сургалтанд эмч, эмнэлгийн ажилчдыг хамруулаад байна.

Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Түргэн тусламжийн төвтэй хамтран яаралтай тусламжийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан “Ажил мэргэжлийн уралдаан”-д дүүргийн Эрүүл мэндийн төвийн баг тэргүүн байр эзлээд байна.

90 100%
1-28 1.3.2 40  ортой эмнэлгийн барилгыг ашиглалтанд оруулах асуудлыг холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх. 40 ортой эмнэлгийн барилгыг ашиглалтанд хүлээн авах Эрүүл мэндийн төв Барилгын ажлын явц,  хувиар 100 1.800.0
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 1-р хороонд 2 тэрбум 800 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 40 ортой эмнэлгийн барилгыг ашиглалтанд хүлээж аваад байна. Барилгын ажлыг  “Тэргүүн чансаа” ХХК гүйцэтгэсэн байна.

Тус эмнэлгийн барилга 2017 онд 1 тэрбум төгрөгийн ажил,  2018 онд үлдэгдэл 1 тэрбум 800 сая төгрөгний ажил хийгдэж, ашиглалтанд хүлээн аваад байна.

100 100%
1-29 40 ортой эмнэлгийн бүтэц орон тоог тодорхойлж холбогдох байгууллагад санал хүргүүлэх Эрүүл мэндийн төв Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
45 орон тоотой ажиллах бүтэц орон тооны санал, төсвийн төсөөллийг 2 удаа НЭМГ-т хүргэв. 100 100%
1-30 1.3.3 Орон нутагтаа 2 жил тутам элэгний болон бусад нарийн мэргэжлийн  эмч нарыг урьж үзлэг оношилгоо хийлгэх. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах Эрүүл мэндийн төв Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 3 зорилт, 21 заалтыг хяналтанд авч, хэрэгжилтийг ханган, хөтөлбөр 71,6%-тай хэрэгжиж байна.  Хөтөлбөрийн хүрээнд жирэмсэн эх, хугацаат цэргийн албанд шинээр татагдаж байгаа залуучуудыг хепатитийн В, С вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах ажлыг зохион байгуулав. Энэ онд элэгний В, С вирусын шинжилгээнд  64 иргэнийг хамрууллаа. Хөтөлбөрийн санхүүжилт одоогоор хуваарилагдаж ирээгүй байна. 70 70%
1-31 Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах Эрүүл мэндийн төв Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
2018 оны 11 дүгээр сарын 01-ий өдрийн байдлаар халдварт өвчин 12 бүртгэгдэж эмчилгээнд бүрэн хамрагдаад байна.  Үүнд: тэмбүү-2, цусан суулга-8, улаан эсэргэнэ-1, examitat B08.2-1 байна.

Сүрьеэ өвчнөөр шинээр илэрсэн тохиолдол байхгүй ба шилжиж ирсэн 1, эмийн дасалтай 1 нийт эмчийн хяналтанд 2 өвчтөн эмчилгээ хийлгэж байна. “Сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр”-ийн хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төв, Улаан Загалмайн хороотой хамтран “Сүрьеэ өвчнөөс сэргийлье” сэдэвт сургалтыг 1 удаа зохион байгуулж нийт 32 иргэнийг хамруулав.

Халдварт бус өвчнөөс сэргийлэх иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор 5 ААНБ-ын 124 ажилтан албан хаагчид,  зорилтот бүлгийн 46 иргэнд “Ахуйн осол гэмтлээс сэргийлье” сэдэвт сургалтыг 1 удаа зохион байгуулав.

70 70%
1-32 1.3.4 Эрүүл мэндийн төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, лабораторыг стандартын дагуу тохижуулах. Лабораторт хийгдэх шинжилгээний чанарыг сайжруулах, хяналт тавих Эрүүл мэндийн төв Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
Лабораторийн тусламж үйлчилгээнд шаардлагатай урвалж, тестүүдийн тасралтгүй байдлыг ханган ажиллаж байна.

Тайлангийн хугацаанд 11 төрлийн шинжилгээнд давхардсан тоогоор 3333 иргэнийг хамруулан, цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээг Шастины нэрэмжит 3 дугаар төв эмнэлгийн лабораторийн гадаад чанарын хяналтанд оруулж  байна. Хяналтын үр дүн “Сайн” буюу 98.2%-тай үнэлэгдсэн байна.

90 100%
1-33 1.3.5 Мэргэжлийн холбоодтой хамтран дүүрэгт бүсийн чанартай тэмцээн уралдаан зохион байгуулж дүүргийн иргэдийн ур чадвар, нийтийн биеийн тамираар хичээллэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх. Мэргэжлийн холбоодтой хамтран дүүрэгт улс, нийслэл, бүсийн чанартай тэмцээн, уралдааныг үе шаттайгаар зохион байгуулах Биеийн тамир спорт хороо Тэмцээн уралдааны тоо 3     11.0
Дүүргийн Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжаар Монголын хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран 7 дахь жилдээ “Багахангай марафон-2018” өсвөр үе, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 12 аймаг, 8 дүүрэг, 5 спорт хороо, 6 клубын нийт 800 тамирчин, дүүргийн 251 иргэн нийт 1051  тамирчин оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорив.

Нийслэлийн “Иргэдийн спортын VII наадам”-ын анхан шатны тэмцээнийг 8 төрлөөр орон нутагтаа зохион байгуулан нийслэлийн шатанд 5 төрлөөр оролцов.

70 7.0 100%
1-34 Хүүхэд, залуучуудыг улс, нийслэлийн чанартай уралдаан тэмцээнд тогтмол оролцуулах Биеийн тамир спорт хороо Оролцогчийн тоо

 

1500 15.0
Улс, нийслэлийн чанартай 5 төрлийн тэмцээнд 84 тамирчин   оролцож  5 медаль хүртэв. Үүнд: Залуучуудын Улсын аварга шалгаруулах “Жудо бөх”-ийн тэмцээнээс 2 мөнгө,  “Самбо бөх”-ийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2 хүрэл, Нийслэлийн “Иргэдийн спортын VII наадам”-ын “Ширээний шагайн наадгай”-н тэмцээнээс 1 мөнгөн медаль хүртэв. 90 0.6 100%
1-35 Дүүрэгт өвлийн спортыг хөгжүүлэх Биеийн тамир спорт хороо Спортын төрлийн тоо 2-3 3.0
Дүүргийн Засаг даргын 2018 оны А/18 дугаар захирамжийн дагуу “Мөнгөн Багахангай” цасны баярын арга хэмжээг  цасан дээрх бүжиг,  гүйдэг матик, “Пёнчан 2018 – Өвлийн олимп”  цасан хотхон байгуулах гэсэн 3 төрлөөр зохион байгуулан Засаг даргын нөөц хөрөнгөөс 190.000 төгрөг зарцуулав.

Арга хэмжээнд нийт 20 аж ахуйн нэгж, албан байгууллагын 270 ажилтан албан хаагч, иргэд  хамрагдаж, шилдэг байгууллагаар “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Тэшүүрийн холбооноос 10 ш тэшүүр авчирч, дүүргийн хүүхэд залуучуудыг тэшүүрийн спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

50 0.2  

 

 

 

40%

1-36 Дүүргийн спортын амжилт гаргасан тамирчдад зэрэг цол олгох, ахмад тамирчдыг алдаршуулах Биеийн тамир спорт хороо Хүсэлт хүргүүлсэн тоо 2
Спорт явган аяллын болзол хангасан 3, волейболын болзол хангасан 3 тамирчинд  1 дүгээр зэрэг олгож, ерөнхий боловсролын сургуулийн 9 сурагчид 3 төрлөөр 1 дүгээр зэрэг олгоод байна. Үүнд:  волейболын 1 дүгээр зэрэг 5 сурагчид,  чөлөөт бөхийн 1 дүгээр зэрэг 1 сурагчид, сагсан бөмбөгийн 1 дүгээр зэрэг 3 сурагчид олгов.

Хөнгөн атлетик, волейболын спортын 1 дүгээр зэрэгтэй ахмад тамирчин Ш.Гаамаагийн нэрэмжит “Гар бөмбөг”-ийн нээлттэй тэмцээнийг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд 5 аймаг, 2 дүүрэг, 11 клубын 48 баг тамирчид оролцож авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн байна.

90 100%
1-37 1.3.6 Биеийн тамир, спорт хороонд хэсэгчилсэн засвар хийх, шаардлагатай спорт тоглоомын хэрэгсэлээр хангах Ариун цэврийн өрөөг шинэчлэн засварлах Биеийн тамир спорт хороо Засварын ажлын явц, хувиар 100 6.0
Ариун цэврийн өрөөний сантехникийн шугамны уян холбоо, гармушик, резин, хаалт, суултуур зэргийг шинээр авч, засвар үйлчилгээг хийгээд байна. 50 0.5 40%
1-38 Шаардлагатай спорт тоглоомын хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах Биеийн тамир спорт хороо Тоног төхөөрөмжийн төрөл, тоо 41 7.0
Шаардлагатай 41 төрлийн спортын хэрэгсэлийн судалгааг гаргаад байна. Энэ онд софт волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөг, дардас, теннис, олс зэрэг төрлийн нийт 20 ш спортын хэрэгсэлүүдийг худалдан аваад байна. Уг тоглоом, техник хэрэгсэлийг авахад нийт 600000 төгрөгийг зарцуулав. 50 0.6  

40%

1.4. Иргэдэд хүртээмжтэй нийгмийн хамгаалал  
1-39 1.4.1 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулах, тэдний авьяас чадвар, хөдөлмөр бүтээлийг дэмжиж ажиллах. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүлэг, нөхөрлөл хоршоонд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Санхүүгийн дэмжлэг авах иргэдийн тоо 5 9.0
Хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болоход дэмжлэг үзүүлж 4 бүлгийн 8 иргэнд 6.0 сая төгрөгний санхүүжилт олгоод байгаа бөгөөд түүнээс 3 иргэн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 12 иргэн 55.0 сая төгрөгийн төсөл ирүүлснээс 7 иргэнд 30.0 сая төгрөг олгон үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна.

100 100%
1-40 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн хүртээмжтэй орчны үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах НХХ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
2018 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих, амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Дүүргийн ИТХ-ын Нийгмийн бодлогын ажлын хороотой хамтран  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчныг сайжруулах нь” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, эрхлэгч нарт зохион байгууллаа.

Сургалтаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр 4 байгууллагаас 5 санал гарсаныг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн байгууллагын дарга, эрхлэгч нарын үр дүнгийн гэрээнд тусгав.

2017 онд хийгдсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн хүртээмжийн талаар хийсэн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн төрийн 8, төрийн бус 1 байгууллагад 2018 оны 11 дүгээр сард үнэлгээ хийхээр төлөвлөн үнэлгээний удирдамж, холбогдох зардлыг гаргуулахаар шийдвэрлээд байна.

90 100%
1-41 1.4.2 Ахмадууд хамтдаа хөгждөг, хамтдаа чөлөөт цагаа өнгөрүүлдэг, “Ахмадын өргөө”-тэй болох асуудлыг холбогдох дээд шатны  байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх. “Ахмадын өргөө”-ний шинэ барилгыг шийдвэрлэх хугацаанд хэвийн тасралтгүй үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэх ЗДТГ, Ахмадын хороо Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
“Ахмадын хороо”-ны үйл ажиллагааг  явуулах боломж нөхцөлийг ханган 1 дүгээр хорооны цогцолбор байранд 1 өрөөгөөр хангаад байна. Мөн Онцгой байдлын хэлтсийн ашиглаж байсан 3 өрөө ажлын байранд “Ахмадын хороо”-г байрлуулахаар шийдвэрлээд байна.

Ахмадын өргөөний барилгын ажлыг 2019 онд эхлүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны төсвийн төсөлд 750.0 сая төгрөгийн төсөвт өртөгөөр тусгаад байна.

100 100%
1-42 “Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал” дэд хөтөлбөр батлуулах ЗДТГ, Ахмадын хороо Хөтөлбөрийн хэрэгжилт, хувиар 100 1.0
“Ахмад настны хөгжил хамгаалал”–ын үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулагдан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэн  батлагдахыг хүлээж байна.
1-43 1.4.3 Хүмүүнлэгийн хөтөлбөр боловсруулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулж хэрэгжүүлэх. Хүмүүнлэгийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Улаан загалмайн хороо Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны А/05 дугаар тогтоолоор ”Хүмүүнлэгийн хөтөлбөр” батлуулан хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд,  гамшиг осол, халамж үйлчилгээ, олон нийт, хүүхэд залуучуудад чиглэгдсэн 16 удаагийн сургалт зохион байгуулан давхардсан тоогоор 1496 иргэнийг хамруулав. Мөн сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтыг 1 удаа зохион байгуулан 15 иргэнийг хамрууллаа.

100 100%
1-44 1.4.4 Хүмүүнлэгийн чиглэлээр гадаадын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх Хүмүүнлэгийн чиглэлээр гадаадын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг  үргэлжлүүлэх НХХ,

Улаан загалмайн хороо

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 1.0
1997 оноос МУ-д үйл ажиллагаа явуулж буй “Кристина Нобелийн хүүхдийн сан”-тай хамтран ажиллахаар дүүргийн АБТДО-той 10 өрхөд судалгаа хийлгэн, 5 өрхийг тус санд хамруулаад байна. Санд хамрагдсанаар тухайн өрхөд сар бүр мөнгөн тусламж олгохоос гадна эрүүл мэнд, боловсрол болон авьяас чадварыг дэмжин байнгын холбоотой ажиллана. Мөн манай дүүрэгт 2019 оноос “Кристина Нобелийн хүүхдийн сан”-ийн “Give ger” төсөл хэрэгжихээр болоод байна.

Энэ онд Тайваний “Хүүхэд гэр бүлийг дэмжих төсөл”-д 43 өрхийн  140 хүүхэд хамруулан  12.5 сая  төгрөг, АНУ-д ажиллаж амьдардаг 2 иргэний гэр бүлээс 90 хүүхдэд 3.6 сая төгрөгний  гарын бэлэг гардуулав.

100 100%
ДУНДАЖ ҮНЭЛГЭЭ 83%   87%
ХОЁР: САНХҮҮ, БИЗНЕСИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ  
1.Санхүүгийн салбарын хөгжил  
2-1 2.1.1 Санхүү, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон, бодлого төлөвлөлт, зарцуулалтыг үр дүнтэй болгон иргэд олон нийтэд нээлттэй мэдээлэх Санхүү төсвийг зүй зохистой төлөвлөж, зарцуулах, үр ашиггүй зардлыг бууруулах замаар хэмнэлтийн горимд шилжүүлэх, санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах СТСХ Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
Засгийн газрын  2014 оны 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган, урсгал зардлыг хэмнэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан гаргаж, харьяа төсөвт байгууллагуудад мөрдүүлэн ажиллаж байна.

Төсөв хэмнэх нэгдсэн төлөвлөгөөний дагуу төсвийн байгууллагуудын хэрэгжүүлсэн ажлын тайланг нэгтгэн дүгнэхэд шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй, батлагдсан орон тооны дагуу ажлын байрны ачааллыг нягтаршуулж, сул чөлөөтэй орон тоо амралтын хугацаанд томилгоо хийхгүй байх талаар анхаарлаа хандуулан ажилласан  байна.

Дүүргийн орон нутгийн төсвийн байгууллагууд нь  бүтэц орон тоог өмнөх оноос нэмэгдүүлээгүй.

Боловсролын салбарын байгууллагуудаас бүтэц орон тоог тогтоосон норматив, заавар журмын хүрэгжүүлж ажилласан эсэх талаар судалгааг   авч ажилласан. Мөн урсгал зардал, тавилга, багаж хэрэгсэл, бичиг хэргийн зардлыг өмнөх оноос 60%-иар бууруулан ажиллалаа.

Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх Засгийн газрын 147 дугаар тогтоол, 2015 Сангийн сайдын 122 дугаар тушаал, түүнийг хэрэгжүүлэх  Нийслэлийн Засаг дарга болон Дүүргийн Засаг даргын захирамжуудын дагуу дүүргийн хэмжээнд 9 заалт бүхий ажлын төлөвлөгөөг боловсруулан ажилласан.

Оны эхний 10 сарын байдлаар орон нутгийн 8 байгууллагад 2,028.0 сая төгрөг, тусгай шилжүүлгийн 5 байгуулагад  1,442.6 сая төгрөгийн санхүүжилтийг батлагдсан хуваарийн дагуу хөтөлбөр, зориулалтаар  олгоод байна. 10 сарын байдлаар Дүүргийн төсвийн зарлага төлөвлөгөөгөөр 3,545.9 сая төгрөг байхаас 3,245.4 гүйцэтгэлээр  мянган төгрөгийг зарцуулж 300.5 сая төгрөгийн хэмнэлттэй байна. Төсвийн гүйцэтгэлийн  мэдээг  shilendans.mn сайт, байгууллагын болон хэлтсийн самбарт байршуулан иргэд олон нийтэд нээлттэй мэдээлсэн.

90 100%
2-2 Улс, нийслэл, дүүргийн татварын орлогын төлөвлөгөөг биелүүлэх, төсөвт болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажил зохион байгуулах. СТСХ,

Татварын хэлтэс,

Хот тохижилтын алба ОНӨААТҮГ,

Илч-Орд ОНӨААТҮГ

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
2018 оны 10 сарын 31-ний өдрийн байдлаар татварын орлого:

         Улсын төсөв 86683.7 мянган төгрөг төвлөрүүлэхээс 212539.7 мянган төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 245.2%-тай,

         Нийслэлийн төсөв 696238.7 мянган төгрөг төвлөрүүлэхээс 663480.1 мянган төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 95.3%-тай,

         Орон нутгийн төсөв 154180.0мянган төгрөг төвлөрүүлэхээс 200386.6 мянган төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 130%-тай,

         Нийт төсвийн төлөвлөгөө 937102.4 мянган төгрөг төвлөрүүлэхээс 1076406.1 мянган төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 114.9%-тай байна.

“Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ нь 2018 онд дүүргийн татварын орлогыг бүрдүүлэх, өөрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хогны орлогын байцаагчийн орон тоог нэмэн ажилуулж эхэлсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар дүүргийн татварт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг 104 хувьтай биелүүлж ажиллаж байна. Үүнд орон сууцны айл өрхүүдээс 5.2 сая төгрөг, гэр хорооллын айл өрхөөс 2.4 сая төгрөг , ААНБайгууллагуудаас  6.9 төгрөг нийт  14.6 сая төгрөгийг дүүргийн татварын дансанд төвлөрүүлэн ажилласан.

“Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ, Илч-Орд ОНӨААТҮГазрууд нь машин техникийг, тоног төхөөрөмжүүдээ түрээслүүлэн өөрийн орлогыг нэмэгдүүлэх ажил зохион байгуулсан.

100 100%
2-3 2.1.2 Орон нутгийн өмчид байгаа хөрөнгийн ашиглалт, үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх. Улс, нийслэл, ОНХС, гадаад, дотоодын зээл тусламж, төсөл хөтөлбөр, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг данс бүртгэлд тусгаж, ашиглалт хамгаалалтыг сайжруулах. СТСХ,

Холбогдох байгууллагууд

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
2017 онд нийслэл, дүүргийн төсвийн  болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бий болсон данс бүртгэлд тусгавал зохих 12 ажлаас 9 ажлын нийт 251611,1 мян төгрөгийн хөрөнгийг ашиглагч байгууллагын данс бүртгэлд бүртгэж авах тухай ЗДТГ-ын 7 албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүлж, тухайн байгууллагын данс бүртгэлд тусган ажиллаж байна. Үүнд:

Ø  Эрүүл мэндийн төв – 44850.0 мян төгрөг /1 ажил/

Ø  Хот тохижилтын алба  – 160760,2 мян төгрөг /5 ажил/

Ø  44-р цэцэрлэг – 23567.1 мян  төгрөг /1 ажил/

Ø  Хангай цогцолбор сургууль – 16597.7 мян төгрөг /1 ажил/

Ø  УБТЗ-ын хүүхдийн сектор – 5836.1 мян төгрөг /1 ажил/

2017-2018 онд нийслэл, дүүргийн төсвийн  болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бий болсон данс бүртгэлд тусгавал зохих 5 ажлын 121654.7 мян төгрөгийн хөрөнгийг ашиглагч байгууллагын данс бүртгэлд бүртгэж авах тухай ЗДТГ-ын 4 албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүлж, тухайн байгууллагын данс бүртгэлд тусган ажиллаж байна. Үүнд:

Ø   Хот тохижилтын алба  – 41753.7 мян төгрөг /3 ажил/

Ø   Соёлын ордон – 24585.0 мян төгрөг /1 ажил/

Ø   УСУГ- 55316.0 мян төгрөг /1 ажил/

Мөн дүүргийн Засаг даргын 2015 оны А/45 тоот захирамжаар ашиглагч байгууллагад үүрэгжүүлэн биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.

90 100%
2-4 2.1.3  Орон нутгийн төсөв,  Орон нутгийн хөгжлийн санг үр дүнтэй зарцуулж, иргэдэд нээлттэй мэдээлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх.

 

 

Дүүргийн төсвийн гүйцэтгэлийн мэдээ тайлан, төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдээ тайланг олон нийтэд нээлттэй мэдээлэх. СТСХ Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэлийн 2018 оны 1-7 сарын нэгдсэн мэдээ, орон нутгийн 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгтгэсэн санхүүгийн тайланд өгсөн аудитын дүгнэлтийг shilendans.gov.mn, bagakhangai.ub.gov.mn сайт болон байгууллагын болон хэлтсийн мэдээллийн самбаруудад байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээллээ. 100 100%
2-5 Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулж,  иргэдэд нээлттэй мэдээлэх. СТСХ

ХААА

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
2018 онд ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар 6 ажил, 89.5 сая төгрөгөөр батлагдсан.

Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хуулийн дагуу үр дүнтэй зарцуулан тухай бүр холбогдох мэдээллийг  Сангийн яамны www.mof.gov.mn сайт, Засгийн газрын www.tender.mn сайт, дүүргийн www.bagakhangai.ub.gov.mn сайтуудад тус тус байршуулан мэдээллийг баяжуулан ажиллаж байна.

1.   Дүүргийн www.bagakhangai.ub.gov.mn сайтад:

ü  2018 оны худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөөг /Тухайн жилийн 01.10-ний дотор/

ü  “Худалдан авах ажиллагааны 2018 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын ерөнхий тайлан” /Сар бүрийн 10-ны дотор/

ü  “2017 онд Орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгө оруулалтаар  хийгдсэн ажилд хийсэн санхүүгийн аудитын шалгалтын тайлан” /Аудитын тайлан баталгаажин ирснээс 7 хоногийн дотор/

ü  2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих ажлын санал асуулгын апликейшны заавар, шторк

2.   Улсын шилэн дансны www.shilendans.gov.mn сайтад:

ü  “2018 оны худалдан авах үйл ажиллагааны  болон Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөгөө” /Тухайн жилийн 01.10-ний дотор/

ü  “Хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төлөвлөгөө, гүйцэтгэл, концессын зүйлийн жагсаалт гүйцэтгэл”, “5 саяаас дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгч”-ийн мэдээ /Сар бүрийн 08-ны дотор/

ü  “Орон Нутгийн Хөгжлийн Сангийн төлөвлөгөө, гүйцэтгэл”  /Сар бүрийн 08-ны дотор/

ü  “2017 оны Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн ажлуудад хийгдсэн санхүүгийн аудитын тайлан” /Аудитын тайлан баталгаажин ирснээс 7 хоногийн дотор/ тус тус байршуулж, иргэд олон нийтийг мэдээллээр хангав.

100 100%
2-6 2.1.4 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах үйл ажиллагааг ил тод сонгон шалгаруулж, иргэд олон нийтийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх.

 

Нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөнд иргэдийн саналыг тусган иргэдийн оролцоотой хэрэгжүүлэх СТСХ,

ХААА,

Хороод

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
2019 оны ОНХС-гийн төсвийн төслийг боловсруулах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2018.03.09-ны өдрийн А/44 тоот захирамжийн төслийг боловсруулан гаргаж, захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллалаа. 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар 737 өрхөөс саналыг батлагдсан маягтын дагуу авч, уг саналыг танилцуулан эрэмбэлэх ИНХ-ыг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1, 2 дугаар хороонд тус тус зохион байгуулсан.

Уг хурлаар 1-р хорооноос 36 санал, 2-р хорооноос 22 санал гарсныг нэгтгэн мөн дүүрэгт  улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын саналтай хамт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлсэн.

100 100%
2-7 Улс, нийслэл, орон нутгийн төсөв болон гадаад дотоодын зээл тусламжийн  хөрөнгөөр дүүрэгт хийгдэж буй худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн  хуулийн дагуу явуулсан эсэхэд хяналт тавих. СТСХ

ХААА

 

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
Тус онд нийт 13 бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөснөөс тайлант хугацаанд 7 ажлыг цахим хэлбэрээр www.tender.gov.mn сайтаар зарлан зохион байгуулсан. 50 70%
2-8 Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд иргэд оршин суугчдаар хөндлөнгийн хяналт хийлгүүлж хамтран ажиллах. СТСХ

ТХҮХ

ХААА

 

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
Дүүрэгт хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын худалдан авах ажиллагааны болон гүйцэтгэлийн явцад дүүргийн удирдлагууд, худалдан авах ажиллагааны алба, Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс, иргэдийн төлөөлөлтэй  хамтран ажиллаж, хийсэн ажлуудад дүүргийн Засаг даргын захирамжаар 5 ажлын хэсэг хяналт тавих, санал гаргах, зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байна.

Дүүрэгт одоогийн байдлаар А3 гэрчилгээтэй 8 иргэн, 26 албан хаагч судалгаанд хамрагдсан ба 2018 оны хөрөнгө оруулалтын ажлын давхардсан тоогоор 13 үнэлгээний хороонд 8 иргэний төлөөллийг оролцуулан хөндлөнгийн хяналт тавиулан ажиллалаа.

90 100%
2-9 2.1.5 Нуугдмал орлогыг ил болгон татварт хамрагдалтын түвшинг нэмэгдүүлэх. Үл хөдлөх хөрөнгийн болон татвар төлөгч иргэний бүртгэлийг сайжруулан бүртгэгдээгүй татвар төлөгчийг бүртгэлд хамруулан далд эдийн засгийг бууруулж, татварын суурийг өргөтгөх. СТСХ,

Татварын хэлтэс

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
Үл хөдлөх хөрөнгийн болон татвар төлөгч иргэний бүртгэлийг сайжруулан бүртгэгдээгүй татвар төлөгчийг бүртгэлд хамруулан далд эдийн засгийг бууруулж татварын суурийг өргөжүүлэх чиглэлээр  4 иргэн, 2 хувьцаат компани, 1 ТББ, 1 төсөвт байгууллагыг шинээр бүртгэж, 2018 оны 10 дугаар сарын байдлаар ҮХЭХАТ-т 46.8 сая төгрөг төвлөрүүлэхээс 66.6 сая төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөө 142.3% буюу 19.8 сая төгрөг давуулан биелүүлээд байна. 90 100%
2-10 2.1.6 Дүүргийн төсвийн байгууллагын үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих, дотоод аудитын ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, төсвийн ерөнхийлөн захирагчид танилцуулан үр дүнг тооцож ажиллах Дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагуудын 2018 оны үйл ажиллагаа, хууль тогтоомжийн  хэрэгжилтэнд хяналт тавин, төсвийн хөрөнгө өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийж, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гарган эрсдлийн удирдлагаар хангана. Дотоод аудитын алба Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
Тайлангийн хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх хүрээний байгууллагуудын үйл ажиллагаанд Сангийн сайдын баталсан удирдамжаар санхүүгийн хяналт шалгалт-1, Дүүргийн засаг даргын баталсан удирдамжаар 14 удаагийн дотоод аудит хийж, 47 байгууллагад холбогдох хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж, нийт 52 зөрчил, 65 зөвлөмж хүргүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллав. 3-р улиралд дотоод аудит хийсэн байгууллагын зөвлөмжийн хэрэгжилт  71,1 хувьтай байна. 100 100%
2-11 2.1.7 Шилэн дансны хуулийн хүрээнд төсвийн байгууллагуудын мэдээлэл үнэн зөв, цаг хугацаандаа оруулсан эсэхэд хяналт тавьж үр дүнг тооцох Шилэн дансны нэгдсэн цахим системд шилэн дансны мэдээллийг ил тод хуулийн хугацаанд үнэн зөв мэдээлсэн эсэхэд хяналт тавьж, сэдэвчилсэн аудитыг хагас бүтэн жилээр хийнэ. Дотоод аудитын алба Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
Шилэн дансны тухай хуулийн 8.2 дахь хэсэг, Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/01 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2015 оны А/25 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний бүх шатны төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээдүүдийн шилэн дансны үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүллээ. Шилэн дансны хуулийн хэрэгжилтэнд 2 удаагийн нийцлийн аудит хийж, нийт 29 байгууллага хамруулж сар бүрийн болон улирал, хагас бүтэн жилийн мэдээ, тайланг маягтын дагуу шилэн дансны сайтад байршуулсан эсэх, шилэн дансны самбарын мэдээлэл зэргийг нягтлан шалгаж, дүүргийн Засаг даргад тайлан мэдээг хүргүүлсэн. Тайлангийн хугацаанд нийт 15 байгууллага www.shilendans.gov.mn сайтад байгууллагынхаа төсөв болон гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер болон худалдан авалт, бусад хөрөнгө, мөнгөтэй холбогдолтой шийдвэрүүдийг хуулийн хугацаанд нь оруулан ажиллаж байна. 100 100%
2. Бизнесийн салбарын хөгжил  
2-12 2.2.1 Жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжин хууль журамд зааснаар хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамруулах. Нийслэл хотын албан татвар болон НӨАТ-ын урамшууллын систем, ebarimt–ын үйлчилгээг сайжруулах.  

Татварын хэлтэс

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
Төлбөрийн баримт олгох үүрэг бүхий 67 татвар төлөгчийг үйл ажиллагаа эрхэлж буй хороодоор нь бүртгэх ажлыг зохион байгуулан цахим татварын бүртгэлийн системд 65 татвар  төлөгч холбогдсон ба дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй 2 бизнес эрхлэгчид шаардлага хүргүүлэн ажилласан.

Нийслэлийн төр захиргааны болон эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн талаарх мэдээллийг авч, үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, хуулийн этгээдийн судалгаанд үндэслэн НӨАТ, НХАТ суутган төлөгчөөр цаг тухайд нь бүртгэн цахим бүртгэлийн системд холбуулсан.

Цахим татварын бүртгэл олгох талаар сурталчилгаа хийж, 37 иргэний хүсэлтийг хүлээн авч ebarimt.mn сайтад нэвтрэх эрх олгов.

70 70%
2-13 2.2.2 Шингэрүүлсэн хийн түлшний нөөцийн агуулах барих асуудалд дэмжлэг үзүүлэх, хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан шатахуун түгээх станц шинээр барих асуудлыг дэмжих Шатахуун түгээх станц шинээр барих асуудлыг холбогдох байгууллагад уламжлах ЗДТГ Хандсан байгууллага тоо 2
“Дашваанжил” ХХК нь дүүрэгт шингэрүүлсэн хийн түлшний шатахуун түгээх станц барьж байгуулах талаар саналыг гаргасан. Үүний дагуу 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулж, 0,2 га газрыг төлөвлөгөөнд тусган, дуудлага худалдаа зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаад байна. Дуудлага худалдаанд оролцох талаарх саналыг Дашваанжил ХХК-д дүүргийн Газрын албаны даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 20/358 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Мөн “Хөрс автосервис” ХХК нь дүүрэгт шатахуун түгээх станц байгуулах санал ирүүлсний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 20/359 дүгээр албан бичгээр дүүргийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан шатахуун түгээх станцын зориулалттай 0,4 га газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаанд оролцох боломжтой талаар мэдээлэл хүргүүлэн ажиллав. 100 100%
2-14 2.2.3 Малын гаралтай арьс шир, сүү, сүүн  бүтээгдэхүүн худалдан авах,  боловсруулах үйлдвэрлэл үйлчилгээг төвлөрүүлэх, малын тэжээлийн ургамал тариалан усалгаатай газар тариаланг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх Малын тэжээлийн ургамал, усалгаатай газар тариалан эрхлэх, малын гаралтай бүтээгдэхүүн худалдан авах,  боловсруулах үйлдвэрлэл явуулах санал санаачлага гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг дэмжиж ажиллах ЗДТГ

Газрын алба

Үйл ажиллагааны хэрэгжилт хувиар 100
         АПУ дэйри ХХК нь дүүргийн 2 дугаар хорооны шинэ суурьшлын бүсэд 3.2 тн-ийн багтаамжтай “Сүү хөргөлтийн танк” байршуулсан бөгөөд цахилгаанд холбох ажил хүлээгдэж байна.

Мөн “Охь хөндий ферм” нь дүүргийн нутаг дэвсгэрт шинэ сортын тарималыг туршилтаар тариалах хүсэлт ирүүлсэн ба 2 дугаар хорооны ногооны талбайн 3 га газарт “Мандал” сортын тэжээлийн ургамал тариалсан.

100 100%
2-15 2.2.4 Дүүргийн газрын суурь үнэ болон дуудлага худалдааны доод үнийг тухайн орон нутгийн онцлогт тохируулан хил залгаа сум суурин газруудыг нэг бүс болгон харилцан уялдаа холбоотой ойролцоо түвшинд тогтоож жижиг дунд үйлдвэрлэлийг шинээр бий болгоход дэмжлэг үзүүлэх, байнгын болон түр ажлын байрыг нэмэгдүүлэх Дүүргийн газрын суурь үнэ болон дуудлага худалдааны доод үнийг бууруулах талаар холбогдох дээд шатны байгууллагуудад санал хүргүүлж шийдвэрлүүлэх Газрын алба Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 100%
Дүүргийн газрын суурь үнэ болон дуудлага худалдааны үнийг бууруулах талаар холбогдох дээд шатны байгууллагуудад санал хүргүүлсэний үндсэн дээр Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар тушаалаар газрын төлбөрийн илгэлцүүрийг шинэчлэн тогтоосон.

Мөн Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор 1 га газрын суурь үнэ зориулалтаас хамаарч 12-24 сая төгрөг болж буурсан.

Иймд дуудлага худалдааны анхны үнэ дахин буурах боломжтой болж байгаа тул иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад эдийн засгийн таатай нөхцөл бүрдэж байна.

100
2-16 2.2.5 Жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж, мэргэжил арга зүйгээр хангах Дүүргийн ЖДҮДТ-ийн барилгын асуудлыг шийдвэрлүүлэх талаар холбогдох байгууллагад уламжлан ажлыг эхлүүлэх ЗДТГ

ЖДҮДТ

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 Улсын төсөв
          Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилгын төсөвт өртөг 700 сая төгрөг бөгөөд 2018 оны улсын төсөвт уг барилгын эхлэлийн санхүүжилт болох 100,0 сая төгрөг төсөвлөгдсөн юм.

Энэхүү ажлын хүрээнд  Нийслэлийн худалдан авах газраас  тендэрийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 19-ны хугацаанд зохион байгуулж түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр Төрөлх-Мөрөн ХХК шалгаран зураг төсвийн ажлаа хийж байна.

Төсвийн үлдэгдэл 600.0 сая төгрөгийг 2019 онд  шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад санал хүргүүлээд байна.

90 100.0 сая 100%
2-17 Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, оролцуулах замаар өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зах зээл дэх борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх  

ЗДТГ

ЖДҮДТ

Хороод

ХХҮХ

Зохион байгуулсан үзэсгэлэн, оролцсон иргэд,тоо  

5 удаа

 

90

 

Байгууллагын төсөв-1.9

        Өрхийн хөгжлийг дэмжих, амьдрах орчныг сайжруулах зорилтот жилийн хүрээнд тайлангийн хугацаанд 7 удаагийн  үзэсгэлэн худалдаанд давхардсан тоогоор 181 иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцож 21.5 сая төгрөгний борлуулалт хийсэн байна.

Тухайлбал: Дүүргийн Засаг даргын 2018 оны А/37 дугаар захирамжаар Монголын уламжлалт Сар шинийн баярыг угтан 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Үндэсний үйлдвэрлэгчдийн хамтарсан худалдаа Цагаан сар-2018”  нэрийн дор үзэсгэлэн худалдааг зохион байгуулж  “Сайн өдрийн зах”-ыг ажиллуулав.        Тус үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгч 6 компани, дүүргийн 10 өрхийн үйлдвэр эрхлэгч 8 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 18,666,000 төгрөгний борлуулалт хийв.

Багахангай дүүрэг үүсэн байгуулагдсаны 29 жилийн ой, Иргэдийн өдөрлөгийг угтан өрхийн үйлдвэр эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн худалдааг  зохион байгуулж 1794000 төгрөгний борлуулалт хийв.

Мөн дүүргийн Засаг даргын 2018 оны  А/136 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган хичээлийн шинэ жилийг угтан “Худалдъя, Солилцъё, Бэлэглэе” өдөрлөгийг зохион байгууллаа.

 

 

 

 

100

 

 

 

 

0.659

 

 

 

100%
2-18 Жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийг сургалтанд хамруулан чадваржуулах ЖДҮДТ

Хороод

ХХҮХ

Сургалтанд хамрагдах иргэд, тоо 80 Байгууллагын төсөв-1.0
           Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Дүүргийн ЖДҮДТ-тэй хамтран 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Маркетинг менежмент” сэдэвт сургалтыг жижиг дунд болон өрхийн үйлдвэр эрхлэгч иргэдэд зохион байгуулан  25 иргэнийг хамруулан сертификат олгож 157000 төгрөг зарцуулав

МҮХАҮТ, дүүргийн ЖДҮДТ-ийн хамтран зохион байгуулсан “CHAMBER_BUS” бизнес аялал амжилттай зохион байгуулагдаж “Амарсанаа степ”, “Багахангай сүү” ХХК-ны төлөөлөл болон 12 өрхийн үйлдвэр эрхлэгч хамрагдав.

Монголын Хүний хөгжил судалгаа сургалтын төвтэй хамтран “Экспортын стратеги” сэдэвт сургалтыг зохион байгуулж 22 иргэнийг оролцуулав.

Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн, дүүргийн салбар зөвлөлтэй хамтран 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ЖДҮ, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 15 эмэгтэйчүүдтэй уулзаж цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.

МҮХАҮТ, дүүргийн ЖДҮДТ, ХХҮХ, Хангай цогцолбор сургуулийн хамтран зохион байгуулсан “Chamber bus-2” бизнес аялалыг  2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулав. Аялалд Хангай цогцолбор сургуулийн 32 сурагч, анги удирдсан багш нарыг хамруулав.

Хотын хөгжил хорооноос төслийн хүрээнд Royal HD телевизтэй хамтран 2018 оны 03 дугаар сарын 10–ны өдөр ЖДҮДТөв болон, оёдол, эсгий урлал, алт мөнгөний дархан зэрэг үйл ажиллагаа явуулдаг 6 өрхийн үйлдвэр эрхлэгчийг хамруулсан 30 минутын нэвтрүүлэг бэлтгэн үйл ажиллагааг нь сурталчилав.

 

100

0.8 сая 100%
2-19 Өрхийн, хувиараа бичил бизнес эрхлэгчдийг холбогдох зээл тусламжинд хамруулж, бүтээгдэхүүн борлуулах цэгийн үйл ажиллагааг тогтмолжуулах ЖДҮДТ

ХХҮХ

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
       ЖДҮДТөв нь ажлын байр шинээр бий болгох зорилгоор өрхийн үйлдвэр эрхлэгч 3 иргэнийг төвийн борлуулалтын цэгт бойжуулж байна.

Тайлангийн хугацаанд өрхийн үйлдвэр эрхлэгч, бичил бизнес эрхлэгч 21 иргэн  Их буянт Хангай ХЗХ-ноос 63.0 сая, 1 иргэн Төрийн банкны бизнесийн зээлээс 6.0 сая, малчны зээлд 7 иргэн хамрагдан 22.0 сая, Vishion Pand ББСБ-аас өрхийн үйлдвэр эрхлэгч 27 иргэн 81 сая нийт давхардсан тоогоор 55 иргэн 172.0 сая төгрөгийн зээл авч үйлдвэрлэл үйл ажиллагаагаа өргөжүүлэв.

100 100%
2-20 2.2.6 Багахангай дүүрэгт байрлах Мах боловсруулах үйлдвэрийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлэх  Мах боловсруулах үйлдвэрийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлэх  талаар холбогдох дээд шатны байгууллагад санал хүргүүлэх ЗДТГ Үйл ажиллагааны хэрэгжилт хувиар 100
Мах боловсруулах үйлдвэрийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлэх талаар холбогдох дээд шатны байгууллагад санал хүргэсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргалаар ахлуулсан ажлын хэсэг, Улаанбаатар хотын банк, Мах боловсруулах үйлдвэр, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөллийг оролцуулан үзлэг шалгалт, тооллого, тулгалтын ажил зохион байгуулав. 90 100%
2-21 2.2.7 Дүүрэгт “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах ажлыг эхлүүлж, гарааны компаниудыг дэмжих Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд ТЭЗҮ-ийг дуусгаж, газрын асуудлыг шийдвэрлүүлэх НҮИГазар

ЗДТГ

Газрын алба

Арт констракшн ХХК

ТЭЗҮ боловсруулах ажлын явц, олгогдсон газрын хэмжээ, хувиар 100  

Нийслэлийн төсөв-145.0

       Нийслэл, дүүргийн 2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд  тусгагдсан Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд ТЭЗҮ-ийг  боловсруулах ажлыг Артконстракшн ХХК гүйцэтгэж байна.

Багахангай дүүргийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркын ТЭЗҮ боловсруулах ажлын танилцуулгыг “Арт констракшн” ХХК-ын захирал М.Баасанжав, төслийн удирдагч ШУТИС-ийн багш доктар, профессор С.Төгс  нар 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр  1,2 дугаар хорооны 319 иргэнд танилцуулж  мэдээлэл хүргэв.

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар ТЭЗҮ-г боловсруулж дууссан бөгөөд Нийслэлийн Засаг даргын удирдах зөвлөлийн хуралд танилцуулж эхний хэлэлцүүлгийг хийв. Мөн Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилга хөгжлийн төвөөр магадлал хийлгэж Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна. Одоогоор тус ажлын санхүүжилт болох 145.0 сая төгрөгний 80%-г зарцуулсан байна.

Дүүргийн ИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн  10 дугаар тогтоолоор 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан бөгөөд Үйлдвэрлэлийн хэсэг /Хими 1/-т Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зориулалтаар 80 га газрыг эзэмшүүлэхээр тусгасан.

90 145.0 сая 100%
ДУНДАЖ ҮНЭЛГЭЭ 93%   98%
ГУРАВ: ЗАСАГЛАЛЫН ХӨГЖИЛ  
3-1 НЗДҮАХ –ийн 5.1.1 Олон улсад ашиглагддаг “Аз жаргалтай хот”-ын индекс тооцох аргачлалыг нэвтрүүлж, тогтоогдсон индексийг өсгөх талаар арга хэмжээ авч ажиллах Олон улсад ашиглагддаг “Аз жаргалтай хот”-ын индексэд тулгуурлан тогтоосон аргачлалын дагуу индекс тооцож, индексийг сайжруулах үйл  ажиллагааг зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллах ТЗУХ Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/388 дугаар захирамжаар батлагдсан “Аз жаргалтай хотын индекс тооцох аргачлал”, 2014 оны “Маягт, түүнийг нөхөх зааврыг батлах тухай” А/633 дугаар захирамжийн дагуу хороод болон холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудаас судалгааг аван, мэдээллийг нэгтгэж байна. Мөн НЗДТГ-аас “Аз жаргалтай хотын индекс”-ийн мэдээллийн бодит байдалд үнэлгээ өгөх, мониторингийн ажлыг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 1, 2 дугаар хороонд хийж, мониторингийн ажлын хэсэгтэй хамтран хороодод мэдээллийн анхан шатны бүртгэл, түүний хөтлөлт, динамик бүрдүүлэлт, хэсгийн ахлагч нарын бүртгэл хөтлөх талаар заавар зөвлөгөөг өгөв.

Хороодын индексийн 2016, 2017 оны мэдээллийг нэгтгэн, дүүргийн 66 үзүүлэлтийг гарган, Нийслэлийн Статистикийн газарт цахим хэлбэрээр 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүргүүлэв.

90 100%
3-2 3.1.1 Иргэд дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудаас шаардлагатай мэдээллийг авах боломж, нөхцөлийг бүрэн хангах Нутгийн удирдлагын бодлого болон орон нутгийн удирдлагаас гаргаж байгаа бодлого шийдвэрийг дүүргийн веб сайт, орон нутгийн телевиз, цахим мэдээллийн самбар, хороодоор дамжуулан иргэд олон нийтэд мэдээлэх ТЗУХ Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
    Дүүргийн bagakhangai.ub.gov.mn сайтад нийт 98 мэдээлэл, хөрөнгө оруулалтын ажлын тендерийн урилга, дүүргийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын танилцуулга, үйл ажиллагаа, дүүргийн Засаг даргын 186 захирамжийг тогтоосон хугацаанд байршуулсан бөгөөд сайтад байршуулсан  мэдээ мэдээллийн бүртгэлийг тухай бүр хөтөлж ажиллав.

Мөн БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ группт Нийслэл болон дүүргээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого шийдвэр, цаг үеийн холбогдолтой 393 мэдээ, мэдээлэл, Багахангай дүүрэг Хэвлэл мэдээлэл фэйсбүүк профайлд 121 мэдээллийг байршуулан иргэдэд мэдээллийг тогтмол хүргэж байна.

90 100%
3-3 Орон нутгийн хэмжээнд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд иргэдийн саналыг авч тусгах, хэлэлцүүлэг зохион байгуулах ТЗУХ Үйл ажиллгааны хэрэгжилт хувиар 100
Тайлангийн хугацаанд ХЗДХЯ-нд бүртгэгдэх дүүргийн хэмжээнд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэр гараагүй байна.

“Эрүүл орчин иргэдийн сайн сайхан 2-р шатны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг дүүргийн вэб сайтад 2018 оны 1 дүгээр сард байршуулсан боловч ямар нэг санал, шүүмжлэл ирээгүй байна.

3-4 Захирамжлалын баримт бичгүүдийг дүүргийн веб сайтад байршуулж  иргэдэд  хүргэх ТЗУХ Үйл ажиллагааны хэрэгжилт хувиар 100
Захирамжлалын баримт бичгүүдийг bagakhangai.ub.gov.mn сайтын Засаг даргын захирамж цэсэнд тухай бүр оруулан ажилласан бөгөөд 2018.11.16-ны өдрийн байдлаар ашиглалтын хязгаартайгаас бусад нийт 180 захирамжийг бүртгэлийн хамт байршуулж иргэдэд хүргэн ажиллалаа.

UBLEGAL.MN сайт шинэчлэгдсэнтэй холбогдуулан, холбогдох журмын хүрээнд үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тус хугацаанд дүүргийн Засаг даргын А-186, Б-22 захирамж, Шилэн дансанд төсөв санхүү, худалдан авах ажиллагаатай холбоотой 21 захирамжийг тус тус байршуулсан. НЗДТГ-ын ХШҮХ-т тайланг гаргаж хүргүүлэв.

90 100%
3-5 3.1.2 Нутгийн захиргааны байгууллагууд иргэдэд ажлаа тогтмол тайлагнах арга хэлбэрийг төгөлдөржүүлэх “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулах ТЗУХ Зохион байгуулах аж, ахуйн нэгж байгууллагын тоо,

Үйлчилгээ хүргэх иргэдийн тоо

50-аас доошгүй

400-аас доошгүй иргэд

Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/73 дугаар захирамжаар 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Багахангай марафон 2018” УАШТэмцээний үеэр 27 аж ахуйн нэгж, байгууллага, ажлаа танилцуулах өдөр буюу “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг зохион байгуулсан ба тэмцээнд оролцож буй тамирчид болон дүүргийн иргэд нийт 800 гаруй иргэнд үйл ажиллагаагаа сурталчлан 20 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлж  үйл ажиллагаагаа сурталчилж ажиллав. 90 100%
3-6 “Иргэн таныг сонсъё” уулзалт, ярилцлага зохион байгуулах ТЗУХ Зохион байгуулах уулзалтын тоо, хамрагдах иргэдийн тоо  

6

480

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/50 дугаар захирамжаар “Иргэдтэй хийх уулзалтын хуваарь”-ийг шинэчлэн батлуулж, уулзалтыг хуваарийн дагуу 3 удаа зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 490 иргэн хамрагдан, санал бодлоо солилцлоо. Уулзалтын үеэр 43 иргэнээс 6 санал, 64 хүсэлт гарч, дүүргийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнууд тайлбар мэдээллийг өгөв.

Мөн УИХ-ын гишүүн хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон холбогдох албан тушаалтнууд дүүргийн иргэдтэй 2 удаагийн уулзалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 317 иргэн хамрагдан, 10 иргэнээс 14 санал хүсэлт амаар болон бичгээр гарган, УИХ-ын гишүүд болон дүүргийн Засаг дарга хариуг өгч, тайлбар мэдээллийг хийлээ.

90 100%
3-7 Дүүрэгт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлын талаар танилцуулга бэлтгэн  иргэдэд түгээх ТЗУХ Үйл ажиллагааны хэрэгжилт хувиар 100
Шинэ оны нар харах “Багахангай ёслол 2018” арга хэмжээний үеэр, Хөрөнгө оруулалтын форумд оролцогчдод зориулан 2017 онд дүүрэгт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын танилцуулгыг бэлтгэн “Явуулын нэг цонхны үйлчилгээ”, “Иргэн таныг сонсъё” уулзалтаар дамжуулан 500 гаруй ширхэгийг иргэдэд хүргэж ажилласан. Мөн дүүргийн вэб сайт, фэйсбүүк группууд болон , фэйсбүүк хуудсаар дамжуулан дүүрэгт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр болон хөрөнгө оруулалтын ажлын мэдээллийг иргэдэд олон хэлбэрээр хүргэж байна. Дүүргийн Засаг дарга Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр мэдээлэл хийхтэй холбогдуулан дүүргийн товч танилцуулга, давуу тал, хөрөнгө оруулалтын ажлын мэдээ болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын мэдээллийг Нийслэлийн Ulaanbaatar.mn, дүүргийн bagakhangai.ub.gov.mn сайт болон сошиалаар дамжуулан иргэдэд түгээж ажиллав.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын танилцуулгыг БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ фейсбүүк групп, болон Нийслэлийн Ulaanbaatar.mn сайтад байршуулав.

Дүүргийн “Иргэдийн өдөрлөг”-өөр дүүрэгт 2018 онд хийгдсэн хөрөнгө, оруулалт, бүтээн байгуулалтын ажлын танилцуулгыг бэлтгэн, 100 гаруй иргэнд хүргээд байна.

100 100%
3-8 Дүүрэгт хэрэгжүүлж буй ажил, мэдээ мэдээллийг ном, сэтгүүл, гарган орон нутгаа сурталчилан таниулах  ажлыг зохион байгуулах ТЗУХ Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
Дүүрэгт хэрэгжүүлж буй ажил, мэдээ мэдээллийг сэтгүүл гарган орон нутгаа сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж хэрэгжүүллээ.

·         2 дугаар байрны урд авто зам, явган хүний зам шинэчлэх ажлын зураг бэлтгэн хэвлэсэн.

·         2017 оны хөрөнгө оруулалтын ажлын танилцуулгыг 500 ширхэг хэвлэн хороодоор дамжуулан иргэдэд хүргэн ажиллав.

·         Дүүрэгт 2017 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлууд болон худалдан авах ажиллагааны 2018 оны төлөвлөгөөнд багтаасан 6 ширхэг 80х180 хэмжээтэй хөлтэй самбар, брошурын эхийг бэлтгэн хэвлэв.

·         Засаг даргын Тамгын газрын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэхтэй холбогдуулан аврах гарцын чиглэлийн тэмдэглэгээ, аврах гарцын схем зураг, бүдүүвч зураг, цугларах талбайн зураглалуудыг хэвлэлээ.

·         Засаг даргын Тамгын газрын шалгалтад бэлтгэх ажлын хүрээнд 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулга илтгэлийг бэлтгэв.

·         Нийслэл болон дүүргийн 2018 оны зорилтот жилийн хөлтэй самбарын эхийг бэлтгэн хэвлүүлсэн.

·         2018 оны 01 дүгээр сарын 01-ний өглөөний Нар харах ёслолд зориулж анонс, байршлын схем зураглалыг бэлтгэн хэвлүүлсэн.

·         Орон сууц эзэмших эрхийн бичгийг шинэчлэн хийж хэвлэсэн.Дүүрэгт “Сайн өдрийн зах” арга хэмжээг зохион байгуулахтай холбогдуулан зарлал мэдээллийн эхийг бэлтгэн хэвлэж иргэдэд хүргэн ажилласан.

·         Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газарт дүүрэгт байрлах түрээслэж болохуйц байрнуудын план зургийг нэг бүрчлэн бэлтгэн тус байгууллагад файлаар хүргүүлэв.

·         Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын тавих илтгэл болон хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулга брошурын эхийг бэлтгэж хэвлэв.

·         Шинэ оны нар харах “Багахангай ёслол 2018” арга хэмжээний үеэр, Хөрөнгө оруулалтын форумд оролцогчдод зориулан 2017 онд дүүрэгт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын танилцуулгыг бэлтгэн “Явуулын нэг цонхны үйлчилгээ”, “Иргэн таныг сонсьё” уулзалтаар дамжуулан 500 гаруй ширхэгийг иргэдэд хүргэж ажилласан.

·         НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс “Иргэнээ дээдэлсэн Улаанбаатар” товхимол бэлтгэн иргэдэд хүргэхтэй холбогдуулан дүүрэгт зохион байгуулагдсан онцлог ажлын мэдээг 01 дүгээр улирлын байдлаар гарган тус хэлтэст хүргүүлсэн.

·         Дүүргийн Засаг дарга Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр мэдээлэл хийхтэй холбогдуулан дүүргийн товч танилцуулга, давуу тал, хөрөнгө оруулалтын ажлын мэдээ болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын мэдээллийг багтаасан сэтгүүлийг бэлтгэн Нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга болон бусад дарга нарт хүргэж, дүүргээ сурталчилан ажиллав.

·         Дүүргийн “Иргэдийн өдөрлөг”-өөр дүүрэгт 2018 онд хийгдсэн хөрөнгө, оруулалт, бүтээн байгуулалтын ажлын танилцуулгыг бэлтгэн, 100 гаруй иргэнд хүргэв.

100 100%
3-9 3.1.3 Хүний нөөцийн ил тод байдлыг хангаж ажиллах Ажлын байрны сул орон тоо гарсан тохиолдолд холбогдох дээд шатны байгууллагад уламжилж нээлттэй сонгон шалгаруулалт явуулах, холбогдох зарыг  хэвлэл мэдээллийн хэрэгслээр  мэдээлэх ТЗУХ Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд дүүргийн Дотоод Аудитын албаны дарга, Худалдан авах ажиллагааны албаны дарга, Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны сул орон тоонд төрийн албаны удирдах албан тушаалтны нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаар захиалгыг хүргүүлсний дагуу сонгон шалгаруулалтыг зарлаж, НТАЗ-өөс томилуулахаар санал болгосон сонгон шалгаруулалтанд хамгийн өндөр оноо авсан Л.Баасгай, О.Содовжамц, Л.Санжийжамц  нарын  хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас хянаж ирүүлсний дагуу Дотоод Аудитын албаны болон Худалдан авах ажиллагааны албаны дарга, Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилон, шийдвэрийг НТАЗ-д хүргүүллээ.

Дээрх ажлын байранд төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлан, бүртгэхдээ тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангасан иргэдийг хууль журмын дагуу бүртгэж шалгалтыг зохион байгуулав. Тайлангийн хугацаанд дүүргийн хэмжээнд төрийн албаны шалгалт өгөөгүй болон тангараг өргөөгүй албан хаагч байхгүй байна.

100 100%
3-10 “Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ТЗУХ Хөтөлбөрийн хэрэгжилт, хувиар 90
Албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, ажлын байранд сургаж дадлагажуулах, тэдний мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, биелэлт, үр дүнг жил бүр тооцон ажиллаж байгаа бөгөөд 2018 онд дээрх хөтөлбөрүүдийг шинэчлэн боловсруулж, Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны А/09 дүгээр тушаалаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 2018 оны 11 сарын байдлаар Төрийн албан хаагчийн сургалт хөтөлбөрийн биелэлт 92.5 хувь, Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн биелэлт 68.3 хувьтай хэрэгжсэн байна.

Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүний  нөөцийн хөгжлийг хангах, албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлж мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлын хүрээнд албан хаагчдыг сургалт семинарт хамруулж, давтан сургах, чадавхжуулахад анхааран ажиллаж байгаа бөгөөд тайлангийн хугацаанд Удирдлагын академийн Төрийн захиргааны менежерийн хөтөлбөрийг 3 албан хаагч амжилттай төгслөө. Мөн тус сургуулийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран төрийн албанд шинээр томилогдсон 2 албан хаагчийг “төрийн албан хаагчийн манлайлах ур чадвар” сэдэвт 1 сарын, мөн 2 албан хаагчийг “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн зохицуулалт” сэдэвт 1 сарын  богино хугацааны сургалтанд хамруулж, үнэмлэхийг гардуулаад байна.

Тайлант оны эхэнд албан хаагчдаас сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгаа авч, судалгаанд үндэслэн албан хаагчдыг мэргэжлийн сургалт, семинарт хамруулсан бөгөөд салбар яамд, нийслэлийн ЗДТГ, ААНБ-уудтай хамтран болон цаг үеийн холбогдолтой 41 удаагийн сургалтанд давхардсан тоогоор 179 албан хаагчийг хамруулж  мэдлэг, ур чадварыг дээшлүүлэв.

90 100%
3-11 Төрийн албанд томилгоо хийхдээ олон улсын мерит зарчмыг баримтлах ТЗУХ Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
Төрийн албанд томилгоо хийхдээ төрийн албаны стандарт шаардлагыг хангасан бөгөөд төрийн албанд тогтвортой ажилласан албан хаагчийг мэргэжил, ур чадварыг харгалзан дэвшүүлэн томилох мерит зарчмыг баримталж ажиллаж байна.

Тайлангийн хугацаанд 1 ажлын байранд сул орон тоо гарсан, одоогоор түр орлон гүйцэтгэгч томилон ажиллуулж байна. Мөн Боловсролын хэлтсийн мэргэжилтний ажлын байранд 1 дүгээр хороонд Зохион байгуулагчаар ажиллаж байсан Н.Цэцэглэнг мерит зарчмын дагуу дэвшүүлэн томилоод байна.

100 100%
3-12 Төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлага, манлайлалын талаар үе шаттай сургалтыг тусгайлан  зохион байгуулж, ажлын үр дүн, ажлын цаг ашиглалтыг сайжруулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх ТЗУХ Сургалтын тоо, оролцогчдын тоо 3

 

100

Төрийн албаны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн захиргааны албан хаагчдын ажлын байран дээрх ёс зүйн нийтлэг зөрчлийг тодорхойлох, хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдөх зорилготой “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага” сэдэвт сургалтыг НЗДТГ-аас 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж, тус газрын “Ёс зүйн хороо”-ны гишүүд болох 1-р хорооны Засаг дарга Б.Гэрэлмаа, ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Гэрэлцолмон, жолооч А.Үүрцайх нар хамрагдан, мэдээлэл авч, дүүргүүдийн ёс зүйн хороонд тулгамдаж нийтлэг зөрчил, шийдвэрлэсэн болон хариуцлага тооцсон байдал, тулгамдаж буй бэрхшээлд дүн шинжилгээ хийж, кейс ажиллав.

ЗДТГ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/40 дүгээр тушаалаар Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр НЗДТГ болон Азийн сантай хамтран албан хаагчдад ёс суртахууны талаарх ойлголт сэдвээр сургалт зохион байгууллаа. Тайлангийн хугацаанд 3 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулснаас 2 албан хаагчийг Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн ажлаас халсан байна.

90 100%
3-13 Байгууллага, хамт олон, иргэний гаргасан амжилт бүтээлийг үнэн зөв үнэлж, шагнаж  урамшуулах ажлыг зохион байгуулах ТЗУХ Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
2018 оны Тийн унжлагат хэмээх Шороон нохой жилийн Сар шинийн баярын босгон дээр тус дүүрэгт нийт 7 төрийн шагнал  ирснээс “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-3, “Алтан гадас” одон-2, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-2 байв.

Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол улсын одон медаль хүртээх тухай” 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 1 дүгээр хорооны иргэн, ахмад Намсрайн Доржпүрэв, 1 дүгээр хорооны иргэн, ахмад Цэвээндоржийн Чойдорж, 1 дүгээр хорооны иргэн, ахмад Маналын Төмөрбат нарыг, “Алтангадас” одонгоор 1 дүгээр хорооны иргэн, ахмад Янжмаагийн Нацагдорж, Худалдан авах ажиллагааны албаны дарга Очирхуягийн Содовжамц нарыг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 1 дүгээр хорооны иргэн, ахмад Гилигийн Ганбат, Соёлын ордоны Үндэсний хөгжмийн багш Лувсан-Очирын Энхтуяа нарыг шагнасныг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Хурлын танхим”-д гардууллаа.

Монгол цэргийн өдөр, “Зэвсэгт хүчний 97 жилийн ой”-г  тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын Сувилагч, дэд ахлагч Базарын Отгон-Адъяа, дүүрэгт хүмүүнлэгийн үйл ажиллагаа тогтмол зохион байгуулж буй иргэн Г.Лхагвадулам,  дүүргийн Цагдаагийн хэлтсийн 35 жилийн ойг  тохиолдуулан Цагдаагийн хэлтсийн Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Батдоржийн Энхбат нарыг Засаг даргын “Баярын бичиг”, мөнгөн шагналаар шагналаа.

2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэсэн дүүрэг байгуулагдсаны 29 жилийн ой, “Иргэдийн өдөрлөг”-ийг тохиолдуулан төрийн шагнал Алтангадас одонд-5, Хөдөлмөрийн хүндэт медальд-16, Цэргийн хүндэт медальд-1 нийт 22,  холбогдох салбарын яамдад-27, НИТХ-д-5, НЗД-ын шагналд-7, бусад шагналд-7 нийт  68 иргэний материалыг журамд нийцүүлэн бүрдүүлж, холбогдох газруудад уламжилснаас төрийн шагнал-2, салбарын тэргүүн-18, яамдын жуух-11, нийслэлийн шагнал-6, дүүргийн шагналаар 22, бусад шагналаар-12, нийт 71 иргэнийг, Цагдаагийн хэлтэс байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн хэлтсийн Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Энхбатыг Засаг даргын “Баярын бичиг”, мөнгөн шагналаар, “Монголын Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан 8 ахмадыг салбарын тэргүүн болон дүүргийн шагналаар, Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойг тохиолдуулан 8 албан төрийн хаагчийг холбогдох шагналаар тус тус  шагнах ажлыг зохион байгуулав.

Тайлангийн хугацаанд иргэдийг шагнаж урамшуулахад дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 726.500 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн байна.

90 0,7 100%
3-14 Хороодын ажлын албыг чадавхжуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ТЗУХ Хамрагдах сургалтын тоо, албан хаагчдын тоо 15

 

Хороодын ажлын албыг нийслэлээс зохион байгуулсан 16 удаагийн сургалт, дүүргээс зохион байгуулсан 16 удаагийн сургалтанд хамруулан, чадавхжуулан ажиллаж байна. Сар бүрийн 25-ны өдрийн дотор хороодын хэсгийн ахлагч нарын хийж хэрэгжүүлсэн ажилтай танилцан, үнэлгээ өгч, урамшууллыг тухай бүр олгож байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/491 дүгээр захирамжийн дагуу Нийслэлийн “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны бэлтгэл ажлын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хороодын ажлын албаны бүрэлдэхүүнийг 2017 нийслэлийн “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдаанд 3 дугаар байрт шалгарсан Сонгинохайрхан дүүргийн тэргүүний хошой хороо болох 11, 6 дугаар хорооны үйл ажиллагаатай танилцуулан, туршлага судлууллаа.

Тус уралдаанд дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн ахлагчийн баг тусгай байрт шалгарч, 4.000.000 төгрөгөөр шагнуулав.

 

 

100

100%
3-15 3.1.4 Дүүргийн гадаад харилцааг өргөжүүлж гадаад улс, хотуудтай харилцаа тогтоон туршлага судалж хамтран ажиллах Дүүргийн гадаад харилцааг өргөжүүлж гадаад улс, хотуудтай харилцаа тогтоох, хамтран ажиллах талаар судлан боломжит нөхцөлд хамтран ажиллах ТЗУХ Үйл ажиллагааны хэрэгжилт хувиар 100
Гадаад харилцааг хөгжүүлэх, орон нутгийн гадаадын хөрөнгө оруулалтыг  нэмэгдүүлэх ажлын хүрээнд тус дүүрэгт Тайваны “Хүүхэд, гэр бүлийг дэмжих сан” төсөл 2010 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү төсөлд 1,2 дугаар хорооны нийт 40 өрхийн 140 хүүхэд хамрагдаж байна.  Тус сан нь ном, витамин, ахуйн хэрэглээний тусламжаас гадна сар бүр олгох мөнгөн тусламжинд 4.2 сая төгрөг зарцуулав.

2018 оны 04 дүгээр сараас бага насны хүүхдэд тусламж үзүүлэх, халамжийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг Кристана Нобелийн хүүхдийн сан ОУ-ын байгууллага дүүргийн амьжиргааны баталгаажих түвшингээс дооуур орлоготой 10 өрхөд судалгаа явуулан түүнээс 5 өрхийн хүүхдийг сонгон авч боловсрол болон авьяасыг нь дэмжин хамтран ажиллаж байгаа ба мөн 1,2 дугаар хорооны АБТДО-той 5 өрхийн хүүхдэд тусламж үзүүлэв.

АНУ-д ажиллаж амьдардаг Дашдондог, Нямхүү нарын гэр бүлээс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан дүүргийн АБТДО-той 90 хүүхдэд цүнх гарын бэлэг гардуулав.

Мөн гадаад улс, хотуудтай харилцаа тогтоох ажлын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр БНХАУ-ын Жилинь мужтай харилцаа тогтоож цагаан будаа савлах үйлдвэр байгуулах болон бусад хөрөнгө оруулалтын ажилд хамтран ажиллахыг хүссэн Засаг даргын 1/245 тоот албан бичгийг хүргүүлсэн ба 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус мужын Худалдааны танхимын гадаад хөрөнгө оруулалт болон эдийн засгийн хамтын ажиллагааны  хэлтсийн дарга болон ААНБ-ын дарга эрхлэгч нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирж цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Хамтын ажиллагааны хүрээнд Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 30-ны 1/630 дугаар албан бичгээр тус мужийн Сипинь хотын төлөөлөгчдөд урилга хүргүүлсэн ба 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сипинь хотын 8 төлөөлөгч дүүрэгтэй танилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар уулзалт зохион байгуулав.

90 100%
3-16 Гадаадад мэргэжилтэн бэлтгэх урт, богино хугацааны сургалтанд хамруулах, туршлага солилцуулах ажлыг дэмжих ТЗУХ Үйл ажиллагааны хэрэгжилт хувиар 100
Гадаадад мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцуулах ажлын хүрээнд СТСХ-ийн мэргэжилтэн Н.Бямбажаргал, Засаг даргын туслах Н.Нямзав 2018 оны 02 дугаар сарын 06-наас 02 дугаар сарын 11-ний өдрүүдэд БНХАУ-ын Жилинь хотын бүтээн байгуулалт болон ӨМӨЗО-ны Улаанцав хотын үйл ажиллагаатай танилцав.

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 02 дугаар сарын 14-ний өдрүүдэд ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Баатарзоригт БНСУ-ын Сөүл хот болон Сөүл хотын аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах сургалтанд хамрагдав.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны даргын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны А/92 дугаар тушаалаар ТХҮХ-ийн мэргэжилтэн Ё.Гэрэлцэцэг 2018 оны 04 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотын ногоон байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судлав.

2018 оны 05 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Засаг дарга С.Эрдэнэбаяр БНХАУ-ын хөгжлийн сангийн үйл ажиллагаатай, Бээжин, Шинжинь хотын нийтийн тээвэр болон бусад үйлчилгээг нэвтрүүлэх ажилтай тус тус танилцаж туршлага судлав.

100 100%
3-17 3.1.5 Дүүргийн нэг цэгийн үйлчилгээ болон явуулын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх. “Явуулын нэг цонхны үйлчилгээ”-ний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ТЗУХ Үйлчилгээний төрлийн тоо, үйлчилгээ авах иргэдийн тоо. Үйлчилгээний төрлийн тоо 15-аас доошгүй,

Үйлчилгээ авах иргэдийн тоо 200-аас багагүй

Засаг даргын нөөц хөрөнгө

0,8

Дүүргийн ИТХ-ын 2009 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу 2018 оны А/75 дугаар захирамжаар батлагдсан мэргэжлийн байгууллагын ажлын хэсэг дүүргийн төвөөс алслагдан оршин сууж буй мал бүхий иргэд, малчин айл өрхөд 2018 оны 5 дугаар сарын 08, 14-ний өдрүүдэд “Явуулын нэг цонхны үйлчилгээ”-г үзүүлж, 7 төрлийн үйлчилгээг 34 өрхийн 92 иргэнд хүргэж, 6 төрлийн 200 гаруй тараах материал, гарын авлага тараав. 90 100%
3-18 3.1.6 Төрийн байгууллагуудын үйлчилгээнд хэрэглэгчийн үнэлгээг тогтмол хийж хэвших. Иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа болон үйл ажиллагааны талаар санал асуулга авч нэгтгэн бодлого, шийдвэрт тусгаж ажиллах ТЗУХ Судалгаанд

хамруулах иргэдийн тоо

2 удаа

300-аас                доошгүй

Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаарх сэтгэл ханамжийн судалгаа авах ажлын хэсгийг томилж, удирдамж боловсруулан, санал асуулгыг авч, саналыг нэгтгэж, дүүргийн удирдлагуудад танилцуулахаар бэлтгэж байна. 50  

70%

 

3-19 3.1.7 Дүүргийн архивын үйл ажиллагааг тогтмолжуулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх Дүүргийн архивын үйл ажиллагааг тогтмолжуулах, харьяа байгууллагуудын цаасан суурьт болон цахим, тусгай төрлийн баримтуудыг бүрэн төвлөрүүлэх ТЗУХ  

Үйл ажиллагааны хэрэгжилт хувиар

100
Дүүргийн архивын жилийн ажлын төлөвлөгөөг 7 бүлэг 21 заалттайгаар боловсруулан Тамгын газрын даргаар батлуулан мөрдөн ажиллаж байна. Тус архив 2018 оны байдлаар 15 хөмрөг үүсгэгч байгууллагын 2010 хадгаламжийн нэгжээр дүүргийн архивт нөхөн бүрдүүлэлт хийлээ.

 2018 оны нөхөн бүрдүүлэлтийн ажлын төлөвлөгөө, хуваарийг батлуулан мөрдөн ажиллаж байна. 2018 онд Засаг даргын Тамгын газрын 70 жил хадгалах 118 хадгаламжийн нэгжээр нөхөн бүрдүүлэлт хийн дүүргийн архивт шилжүүлсэн. Мөн Дүүргийн 1, 2 дугаар хорооноос Мал тооллогын А данс болох 36 хадгаламжийн нэгжийг данс бүртгэлийн дагуу дүүргийн архивт хүлээн авсан.

Мөн 1990-2017 оны дүүргийн Засаг даргын 4107 захирамж, 1993-2017 оны 1292 тушаал, нийт 5399 хуудас цаасан болон цахим баримтанд нягтлан шалгалтын ажлыг хийж 1992-2006 оны 46 захирамжийн 57 хавсралт дутуу байсныг олж илрүүлсэн.

Дүүргийн Архиваас 2018 оны 10 дугаар сарын байдлаар 99 лавлагаа хуулбар хувь олгож, 42 баримтыг түр хугацаагаар ашиглуулаад байна.

90 100%
3-20 Архив, албан хэрэг хөтлөлтийн  ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, архивын болон мэдээлэл технологийн мэргэшүүлэх сургалтанд хамруулах, зохион байгуулах ТЗУХ Сургалтанд хамрагдах албан хаагчдын тоо 62 2.0
Архивын салбарын үйл ажиллагааг хөгжүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулан, сурталчлах, харьяа байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгууллагуудын Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилнуудад “www.edoc.ub.gov.mn програмын хариутай бичгийн шийдвэрлэлтэнд хяналт тавих” болон “Баримт бичгийн боловсруулалтыг хэрхэн зөв хийх вэ” зэрэг сургалтуудыг 27 байгууллагын 28 албан хаагчдад, мөн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Ирсэн бичгийн шийдвэрлэлтийн талаарх” сургалтыг тус тус зохион байгууллаа. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Архивын газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн улсын ахлах байцаагч А.Оргилболдтой хамтран “Баримт бичгийн боловсруулалт” сэдвээр сургалт зохион байгуулан харьяа байгууллагууд болон тамгын газрын 34 албан хаагч хамрагдлаа.

Нийслэлийн Архивын газраас зохион байгуулсан 1 удаагийн сургалтанд харьяа байгууллагын 14 албан хаагч хамрагдсан.

Мөн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шинээр томилогдсон албан хаагчдад ажлын байрны болон танхимын сургалтуудыг зохион байгуулан явуулж байна. Нийслэлийн архив үүсч хөгжсөний 60 жилийн ойн арга хэмжээг дүүргийн хэмжээнд 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Налайх дүүргийн архивтай дүүргийн харьяа 25 байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнууд танилцан харилцан туршлага судалсан. Мөн оны эхнээс сар бүр уламжлан болгон байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудын дунд ажил мэргэжлийн болон чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой тэмцээн, уралдаануудыг зохион байгуулж хэвшээд байна.

Дүүргийн харьяа байгууллагуудад “Багахангай дүүргийн архив, бичиг хэргийн ажилтнуудын албан ёсны групп” нэртэй facebook хаяг нээж холбогдох мэдээ, мэдээлэл болон албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сурталчилах үйл ажиллагааг явуулж байна. Мөн “Албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем” нэвтрүүлэлтийн аяны хүрээнд www.edoc.ub.gov.mn болон archive.ub.gov.mn програмуудыг байгууллагын болон харьяа байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудад ажлын байранд нь очиж зааж зөвлөх үйлчилгээг тогтмол хийж байна.

100 100%
3-21 3.1.8 Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч, шийдвэрлэлтийн хугацааг богиносгох, дүн шинжилгээ хийх ТЗУХ Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

 

 

100

Иргэдээс ирүүлсэн өргөдлийг тухай бүр www.smartcity.mn сайтад бүртгэн, холбогдох албан тушаалтанд шилжүүлэн, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 2018.11.16-ны өдрийн байдлаар өргөдөл гомдлыг нэгтгэн үзэхэд Засгийн газрын 11-11 төвд хандсан 3, www.ub1200.mn цахим хуудсанд хандсан 1 өргөдөл, дүүргийн Засаг дарга болон Тамгын газарт уламжилсан 100  өргөдөл бичгээр ирснээс 103 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэн, 1 өргөдөл шийдвэрлэх шатандаа байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 99%-тай байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоног 20 цаг 29 минут, өргөдлийн нэгдсэн индекс 0,86 буюу А үнэлгээтэй байна. 90 100%
3-22 3.1.9 Дүүрэгт тулгамдаж байгаа асуудлыг сонсдог, хэлэлцдэг, хэрэгжилтийг иргэдэд тайлагнадаг орон нутгийн мэдээллийн тусгай хөтөлбөртэй болох. Орон нутгийн телевизийн үйл ажиллагаанд тулгуурлан дүүрэгт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажил болон  дүүрэгт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, иргэдэд мэдээлэх ТЗУХ Үйл ажиллагааны хэрэгжилт хувиар 100
  Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр ААНБ-ын удирдлагууд тулгамдаж буй асуудал болон бусад мэдээллийг хийж байгаа ба тус мэдээллийг монтажлан орон нутгийн телевизээр иргэдэд хүргээд байна.

Үүнд:

Ø  “Манай хороо Миний гудамж” аяны хүрээнд хийгдэж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд

Ø  40 ортой хүн эмнэлгийн барилгын ажлын явц

Ø  Галын депогийн барилгын ажлын явц

Ø  2 дугаар хорооны Төмөр замын өртөөнөөс Ган зам дэлгүүрийн урд зам хүртэл 780 м сайжруулсан шороон зам тавих ажлыг тус тус  иргэдэд мэдээллэж ажиллав.

Мөн Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр Засаг дарга дүүргийн тулгамдаж буй асуудал болон хөрөнгө оруулалтын ажлын мэдээллийг танилцуулсан ба тус мэдээллийг орон нутгийн телевизээр иргэдэд хүргэв.

Орон нутгийн телевиз үйл ажиллагаа түр хугацаагаар зогссоноос шалтгаалан Royal HD, Эх орон, SBN, TV5, МҮОН телевизээр дүүрэгт  хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, зорилтот жилийн хүрээнд хийгдсэн ажлын талаар олон нийтэд сурталчилж ажиллалаа.

90 100%
3-23 3.1.10 Дүүргийн нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг гаргаж, олон нийтийг мэдээллээр хангах Албан ёсны болон захиргааны статистикийн мэдээ,  тайланг цуглуулах,  түүвэр судалгааг чанартай зохион байгуулах,  цахим шуудангаар мэдээ тайланг цаг хугацаанд нь дамжуулах,  дүүргийн нийгэм, эдийн засгийн танилцуулга гарган иргэдэд мэдээлэх Статистикч Үйл ажиллагааны хэрэгжилт хувиар 100
ҮСХ-ны даргын 2017.12.18-ны өдрийн А/203 тоот тушаалын 1 дүгээр хавсралт “Үндэсний статистикийн хороонд нийслэл, аймгийн статистикийн газар, хэлтсээс 2018 онд цахим шуудангаар ирүүлэх мэдээ, тайлангийн график”-ийн дагуу албан ёсны статистик ХАА-1, ХАА-2, ХАА-6, ХАА-8, ХАА-9, ХААБ-1, АҮ-1, АҮ-3,  ААНБ1,2, Т-1, ХО-3б, МЭ-1, ТББ-1, БЗҮ-1, ОСНАА-1, ХА-1, ХА-2, ХА-3, ББО-1, БР-1, БР-3, НҮ-1, НЗҮ-1, нийт 24 төрлийн мэдээ, Телевизортой болон интернэтэд холбогдсон өрхийн ТВ-1 мэдээ, Өрхийн тоо, орон сууцны төрлөөр ӨС-1 мэдээ, Ил зогсоол гражийн судалгаа, Гэрийн тэжээвэр нохой, муурны бүртгэл НМ-1 захиргааны статистик мэдээг тус бүр 1 удаа үнэн зөв цуглуулж, цахим шуудангаар графикт хугацаанд Нийслэлийн Статистикийн газарт шууд дамжуулсан.  Мөн явц дунд түүвэрлэгдэн орж ирсэн судалгааг цаг тухай бүрт хийх, судалгаа явуулахад шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажилласан. Тухайлбал: АХС судалгаа 5,8,10 сард явуулахад судалгаанд хамрагдах өрхийн жагсаалт гарган НСГ, ҮСХ-нд дамжуулж, судалгаагаар ирсэн судлаачдад хөтчөөр ажиллалаа.  “Хагас жилийн мал тооллого”, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн статистикийн эмхэтгэлийг гаргахад албан бус секторын тооцоонд ашиглагддаг “худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний судалгаа”, “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа” 2018 дүүрэг орон нутагтаа амжилттай дамжуулж ажилласан. 1 түүвэрийн нэгж сонгогдсон бөгөөд 12 сард хамрагдана.

“Дүүргийн нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлт”-ийг сүүлийн 5 жилээр харьцуулан гаргаж Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээллийн самбар, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, хэлтсийн дарга нарт танилцуулж, Дүүргийн эдийн засаг, нийгмийн байдлын талаар 2018 оны 1-3-р улирлын танилцуулга бэлтгэн ubstat.mn сайтад байршуулав.

90 100%
3-24 3.1.11 Дүүргийн www.bagakhangai.ub.gov.mn вэб сайтыг шинэчилэх Дүүргийн веб сайтын үйл ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх, иргэдийг мэдээ, мэдээллээр хангах

 

ТЗУХ Үйл ажиллагааны хэрэгжилт хувиар 100
    Дүүргийн вэб сайтыг “Мөнх-Цогт Оргил ХХК”-тай гэрээ байгуулан шинэчлэлтийн ажлыг хийлгэсэн. 2018 оны 09 дүгээр 07-ны өдрөөс хойш нийт 17 мэдээ мэдээллийг байршуулаад байгаа бөгөөд үүнээс “Үйл ажиллагааны ил тод байдал” цэсэнд 16 мэдээлэл байршуулаад байна. Сайтын хэвийн ажиллагааг хангах үүднээс засварлах шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гарган, гүйцэтгэгч компанид хүргүүлэв. 90 100%
3-25 Дүүргийн вэб сайтыг шинэчлэх хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх ТЗУХ Үйл ажиллагааны хэрэгжилт хувиар 100 3.0
   Дүүргийн bagakhangai.ub.gov.mn вэб сайтыг шинэчлэх хөрөнгийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас шийдвэрлэж, 3 сая төгрөг зарцуулав. 100 3.0 100%
3-26 3.1.12 Эрх зүйн сургалт сурталчилгааны  хүртээмжийг нэмэгдүүлэх. Хууль, эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг төлөвлөн чанартай зохион байгуулж, хууль, эрх зүйн анхан шатны зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, гарын авлага, сурталчилгааны материал иргэдэд хүргэх ИТХ-ын Эрхзүй төрийн байгуулалт бодлого төлөвлөлтийн ажлын хороо ТЗУХ Үйл ажиллагааны хэрэгжилт хувиар 100
УБ хотын захирагчийн Хууль зүйн сайдтай 2018 онд  байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд Тус дүүргийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн сургалт, сурталчилгааны төлөвлөгөөг 3 бүлэг 28 заалттай боловсруулан, дүүргийн Засаг даргын 2018 оны А/32 дугаар захирамжаар баталгаажуулан хэрэгжилтийг ханган ажиллаж, төлөвлөгөөний биелэлт 84%, Бүх нийтийн эрх зүйн боловсрол хөтөлбөрийн биелэлт 80.7%-тай хэрэгжлээ. Үүнд:

Дүүргийн хэмжээнд  хуулийн төслийн  хэлэлцүүлэг 3, сургалт 18 зохион байгуулснаас ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран 7, ААНБ-11,  давхардсан тоогоор 520 гаруй иргэнийг хамруулж, нийт 21 төрлийн 220 гаруй гарын авлага, зөвлөмжийг өгч ажилласан байна.

Хууль, журмын төслийг дүүргийн вэб сайт, мэдээллийн самбар, facebook хуудсаар дамжуулан иргэдэд мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Шинээр боловсруулсан болон шинэчлэн найруулсан “Авто зогсоолын тухай”, “Хот суурины ногоон байгууламжийн тухай” хуулийн төсөлд ААНБ-аас ирсэн саналыг нэгтгэн,  35 саналыг тусгуулахаар холбогдох газарт хүргүүлсэн.

Тайлант хугацаанд  иргэд, ААНБ, гар болон цахим сангаас Хууль, Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэл, яамдын сайдын тушаал, нийслэл, дүүргийн ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/, Үндсэн хуулийг хувилан өгч, 45 иргэн, 11 байгууллагад  лавлагаа, 65 иргэн эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл аваад байна.

Дүүргийн Засаг даргын А/183, Б/23 захирамж гарч, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тус хугацаанд дүүргийн Засаг даргын 5 захирамжийг хүчингүй болгож, тэмдэг, тэмдэглэгээг хийж баталгаажуулав.

Шилэн данс, Ublegal.mn сайтуудад хувь хүний нууцтайгаас бусад шийдвэрийг байршуулж байна.

ЗДТГ-аас Замын цагдаагийн хэсэгтэй хамтран 2018.02.12-ны өдөр ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдын дунд Зам, тээврийн ослын улсын хэмжээнд дэх дүн мэдээ, тоо болон ЗХАБ-аас урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн Багахангай, Налайх дүүргийн прокурортай хамтран дүүргийн Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудад  2018.03.22-ны өдөр сургалт зохион байгуулж, зөрчлийн хэрэг нээсэн баримтанд үзлэг хийж, заавар зөвлөмжийг өгч ажиллав.

90 100%
3-27 Хууль, эрх зүйн “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулах ТЗУХ Үйл ажиллагааны хэрэгжилт хувиар 100
2018 оны 06 дугаар сарын 21-ны өдөр Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, тус дүүрэгт Иргэний хэргийн анхан шатны шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн байгуулагдсан.

Энэхүү үйл ажиллагааг иргэдэд суртачилан таниулах, хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайланг сонсох зорилгоор  Багахангай дүүргийн шүүх, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтэс, дүүргийн ГХУСАЗСЗ, Багахангай, Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэсэг хамтран “Хуулийн салбарын Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2 үе шаттай зохион байгууллаа.

1-р үе шат мэдээлэл, сурталчилгааны чиглэлээр: Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл, Прокурорын газрын дарга Б.Ууганбаяр нар Багахангай дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар улирлын шүүн таслах ажиллагааны товч мэдээ болон прокурорын байгуууллагын үйл ажиллагааны талаар  танилцуулж, иргэдийн асуусан асуултанд хариулсан. Мөн шүүх, прокурорын туслахууд иргэдэд дараах үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнд:

  1. Эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ – 8
  2. Өргөдөл, нэхэмжлэл-6
  3. Хууль зүйн зөвлөгөө-25
  4. 15 төрлийн 50 гаруй иргэнд гарын авлага, материал тараасан бөгөөд дээрх арга хэмжээнд нийт 140 гаруй иргэн хамрагдсан байна. Цаашид тус арга хэмжээг жилд 2 удаа зохион байгуулахаар санал солилцлоо.

2-р үе шат хэлэлцүүлэг: Дүүргийн ГХУСАЗСЗ, Багахангай, Налайх дүүргийн прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасаг, мөрдөн байцаах тасаг, хэрэг бүртгэх тасаг, Багахангай, дүүргийн шүүх шинжилгээний хэсэг хамтран 3 дугаар улирлын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулав. Уг арга хэмжээний хүрээнд “Илрүүлэлт, оргодол шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний явц, үр дүн, шийдвэрлэх хэргийн талаар хэлэлцсэн.

Дүүргийн ГХУСАЗСЗ-өөс дээрх арга хэмжээнд 500.000 гаруй мянган төгрөгийг зарцуулсан байна. Хороод иргэдээ цуглуулж, хамруулсан байна.

100 0,5 100%
3-28 Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан  ”Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллах ТЗУХ Үйл ажиллагааны хэрэгжилт хувиар 100
ЗДТГ-ын хяналт шинжилгээ-үнэлгээний төлөвлөгөөг 15 заалттай боловсруулан, Газрын даргын 2018 оны А/17 дугаар тушаалаар батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Засгийн газрын 2017 оны 89-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335-р захирамжийг дүүргийн төсөвт байгууллагуудад хүргүүлж, мэдээллээр ханган ажиллаж байна. Нийслэлийн ЗДТГ-аас ирсэн зөвлөмжийн хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, хэрэгжүүлэн ажиллаж байна. Нийслэлийн эрх зүйн мэдээллийн сангийн журмын хэрэгжилтийн тайланг гаргаж, нийслэлийн ЗДТГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний  хэлтэст хүргүүлэн ажиллалаа.

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Төсвийн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах” сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар Засгийн газрын 89 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 захирамжийн хэрэгжилтийг хангах, Захирамжлалын бичиг баримт боловсруулах, хянах, баталгаажуулах журмын талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. Байгууллагаас гарч байгаа 34 бодлогын баримт бичгүүдэд үнэлгээ хийхээс 11 баримт бичигт үнэлгээ хийгээд байна.

90 100%
3-29 Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмын дагуу дүүргийн хөгжлийн хөтөлбөр, дэд хөтөлбөрүүдийг боловсруулах ЗДТГ Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
Дүүргийн Засаг даргын 2018 оны А/165 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан, судалгааны ажлыг хийж эхлүүлээд байна. 50 40%
3-30 Дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулж, хяналт тавих, үзлэг шалгалт зохион байгуулах ТЗУХ Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
Дүүргийн хэмжээнд хяналтанд авсан

УИХ-ын тогтоол-2

УИХ-ын байнгын хорооны тогтоол-11

Ерөнхийлөгчийн зарлиг-4

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, тэмдэглэл-1

Засгийн газрын тогтоол -19

Ерөнхий сайдын захирамж-5

Засгийн газрын хуралдааны тэмдэглэл-14

Засгийн газрын албан даалгавар-1

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол-2

Нийслэлийн Засаг даргын захирамж-24

Нийслэлийн Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар-2

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгавар-3

Нийт 88  тогтоол шийдвэрийн 124 заалтыг хяналтанд авч хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Тогтоол шийдвэрийн түүврийн холбогдох хэлтэс албадад хүргүүлэн Төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтаар  дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагын 29 албан хаагчид  тогтоол шийдвэрийн биелэлт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангахад анхаарах асуудлууд, нийслэл, дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, биелэлт гаргахад анхаарах талаар мэдээлэл өгч, хамтран ажиллав.

90 100%
3-31 3.1.13 Засаг даргын дэргэд орон тооны бус мэргэжлийн зөвлөх баг байгуулан ажиллуулах. Орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах ТЗУХ Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
Орон тооны бус инженерийн болон бизнесийн зөвлөл нь Улс, нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй 6 ажлын зураг төсөв болон ажлын даалгаварт зөвлөгөө өгч, дүүргийн Засаг даргын 2018 оны /А/90, А/162, А/166, А/176/ дугаар захирамжаар ажлын гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсэг 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байгууллагдаж тус ажлуудад тухай бүр хяналт тавьж ажиллав. 90 100%
3-32 3.1.14 Нийтийн албан тушаалтны  авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг хангах ТЗУХ Үйл ажиллагааны хэрэгжилт хувиар 100
Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр, нийслэлийн 2018 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Тус дүүргийн ЗДТГ-ын Авлигын эсрэг үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөөг 3 бүлэг 52 заалттай боловсруулан, дүүргийн Засаг даргын 2018 оны А/33 дугаар захирамжаар баталгаажуулан хэрэгжилтийг ханган ажиллаж, 11-р сарын байдлаар төлөвлөгөөний биелэлт 84.2%-тай хэрэгжлээ. Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, нийслэлийн Авлигын эсрэг үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг гарган, үнэлгээ хийж, холбогдох газарт хүргүүлсэн. Авлигын эсрэг үйл ажиллагааны хэрэгжилтийн хүрээнд дүүргийн вэб сайтыг шинэчлэн, мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллаж байна. 90 100%
3-33 Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө, орлогын мэдүүлэг болон нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлгийг авч, бүртгэл хөтлөх, хяналт тавих ТЗУХ Үйл ажиллагааны хэрэгжилт хувиар 100
Нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 4 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулан, ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн тухайн албан тушаалд томилгоог хийж байгаа бөгөөд 1 этгээдийн томилгоо цуцлагдсан байна.

Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд ААНБ-ын дарга эрхлэгч нарын үр дүнгийн гэрээг үнэлэхэд Сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр  ажил зохион байгуулсан арга хэмжээг тооцон дүгнэхээр төлөвлөж байна.

Ашиг сонирхлын зөрчлийн холбогдох заалтын хүрээнд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, мэдэгдэл тайлбарыг нийт 363 гишүүнээс авснаас ЗДТГ-199, дотоод аудитын алба-34, худалдан авах ажиллагааны алба-130 байгаа бөгөөд програмд оруулаад байна.

2017 оны ХАСХОМ-ийг 20 удирдах албан тушаалтан гаргахаас 18 албан тушаалтан гаргаж, холбогдох баталгаажуулалтыг хийн, хуулийн хугацаанд тайлан мэдээг АТГ, НЗДТГ-т тус тус хүргүүлж ажилласан.

АТГ-т 1, 2-р улиралд авах сургалт сурталчилгааны саналыг хүргүүлж, хуваарийн дагуу дүүргийн хэмжээнд 3-р улиралд 8 удирдах албан тушаалтан, 29 албан хаагчийг тус тус  хамруулаад байна.

90 100%
3-34 3.1.15 Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлахад иргэдийн оролцоонд тулгуурлан, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, цэрэг эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх. 3.1.15.1 Батлан хамгаалахын хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилах арга хэмжээг зохион байгуулах. Цэргийн штаб Үйл ажиллагагааны тоо 2 удаа 150 иргэн Засаг даргын нөөц хөрөнгө

1.5

 

         Цэргийн бүртгэлийг Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодын Засаг даргын ажлын байранд цэргийн бүртгэлийг шинэ журмын хүрээнд явуулж, 18-50 насны эрэгтэйчүүдийг цэргийн бүртгэлд хамрагдах талаар зар сурталчилгааны материалыг албан байгуулллага, хороод олон нийтийн газруудаар тарааж, орон нутгийн Багахангай ТВ, дүүргийн вэб хуудас, “facebook” олон нийтийн сүлжээг өргөн ашиглан ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулж, батлан хамгаалах багц хууль болон Зэвсэгт хүчний анги салбарыг сурталчилсан бичлэг зэргийг ашиглан сурталчилгааг зохион байгуулсан.

Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд эх оронч үзлийг төлөвшүүлэх, Монгол Улсын хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэх хүсэл эрмэлзлэлийг бий болгох зорилгоор зохион байгуулсан.

Үүнд

v  Монгол цэргийн алдар Зохион бичлэгийн уралдаан

v  Хурд хамтлагийн Цэргийн бодол тоглолтыг үзүүлэх

v  Дүүргийн Засаг даргын нэрэмжит “Марш-тактик”-ийн аварга шалгаруулах тэмцээн

v  “Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний 97 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Соёлын төв өргөөний үүдний танхимд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, батлан хамгаалах салбарын багц хуулиудыг сурталчлах

v  Хүчний байгууллагын удирдлагуудын дунд гар буугаар “Буудлага”-ын бооцоот тэмцээн

v  Тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын дунд “Гар бөмбөг”-ийн бооцоот тэмцээн.

v  ЗДТГ-ын Цэргийн штабаас  дүүргийн “Хангай цогцолбор сургууль”-ийн “ЭХ ОРОН ТАНАА” урлагийн тоглолт

“Цэргийн дууг хэн сайн дуулах вэ?“ дууны тэмцээнүүдийг тус тус зохион байгууллаа.

Батлан хамгаалах хууль тогтоомжийн хяналт шалгалтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 4 аж ахуйн нэгж байгууллагын 260 гаруй алба хаагчдад батлан хамгаалах хууль тогтоомжийн сургалт мэдээллийг зохион байгуулж ажилласан.

100 100%
3-35 3.1.15.2 Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд үзлэг шалгалт хийж үнэлгээ дүгнэлт өгөх Цэргийн штаб Үзлэг шалгалт хийх байгууллагын тоо 3
         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабаас баталсан “Батлан хамгаалах хууль тогтооомжийн хэрэгжилтийн хяналт шалгалтын төлөвлөгөө”, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2018 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Цэргийн тоо бүртгэл, Мэдээллийн аюулгүй байдал, иргэний цэргийн үүргийн биелэлтийн хяналт шалгалтуудыг хуваарийн дагуу зохион байгуулан ажиллаж байна.

Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт иргэний үүргийн биелэлтээр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨҮГ-ийн Налайх салбарын Өндөр толгой хэсэг, дүүргийн Биеийн тамир спорт хороо, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Улаанбаатар төмөр замын Багахангай зөрлөг зэрэг 4  аж ахуйн нэгж, байгууллагын 180 гаруй цэргийн бэлтгэл үүрэгтний цэргийн үүргийн биелэлт, дүүргийн 18-50 насны алба хаагаагүй 253 үүрэгтний үүргийн биелэлтэд хяналт шалгалтыг зохион байгуулсан. Цэргийн тоо бүртгэлийн ажлын хүрээнд хороодын ажлын албатай хамтран сургалт мэдээллийг явуулж, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллалаа.

100 100%
3-36 3.1.16 Иргэний цэргийн үүргийн  биелэлтийг хангуулах, цэргийн албыг олон хэлбэрээр хаах талаар хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэх. 3.1.16.1 Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах, цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн иргэдийг мөнгөн төлбөрөөр орлуулан хаалгах ажлыг зохион байгуулах. Цэргийн штаб Үйл ажиллагааны хэрэгжилт 100
Монгол улсын Цэргийн албаны тухай хуулийн дагуу 2018-2020 онд цэргийн албыг  биеэр хаах иргэдийн судалгааг гарган 5 иргэнийг Засаг даргын 2018 оны А/84 дүгээр захирамжаар цэргийн дүйцүүлэх албанд авсан. Тус дүүрэгт одоогийн байдлаар 10 иргэн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа бөгөөд ажлын 14-89 хоногийн үүрэг гүйцэтгүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/395 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2018 оны А/84 дүгээр захирамжийг тус тус үндэслэн дүйцүүлэх алба хаагч нартай  цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 16-наас 05 дугаар сарын 29-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний 350 дугаар ангид зохион байгууллаа.

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах тухай дүүргийн Засаг даргын 2018 оны А/80 дугаар захирамжаар 7 иргэн батлагдсан бөгөөд 5 иргэн мөнгөн төлбөр төлж цэргийн албаа мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан байна. Үлдсэн 2 иргэнийг ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзах үзэж төлбөр төлөх хугацааг түр хойшлуулаад байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас ирүүлсэн чиглэлийн дагуу хугацаат цэргийн алба болон цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагаагүй иргэдийг мөнгөн хэлбэрээр орлуулан хаалгахаар 1971-1983 оны иргэдийн судалгааг гаргаж  хороодод тулгалт хийлгэхээр хүргүүлж хороодоос ирүүлсэн жагсаалтын дагуу нийт 87 иргэнд мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж хяналт шалгалтад хамруулан 4 иргэнээр мөнгөн төлбөр төлүүлэн 72 иргэний мэдээллийг шинэчлэн халба хаасан 24 иргэнд Цагдаагийн ерөнхий газар, Хилийн цэргийн болон батлан хамгаалахын төвын лавлагааг авхуулан алба хаасан бичилт хийх үнэмлэх шинээр олгосон, дүүргийн аж ахуйн нэгж байгуулагуудад явуулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийн хяналт шалгалтаар 8 иргэнд мөнгөн төлбөр тогтоосноос 4 иргэн мөнгөн төлбөрөөр орлуулан хаасан. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар 14 иргэний 5779681 төгрөгийг нийслэлийн төрийн санд төвлөрүүлээд байна.

100 100%
3-37 3.1.16.2 Цэргийн насны залуучуудад цэргийн албыг сурталчлах, ЗХЖШ-аас тогтоосон хяналтыг тоо бүрэн хангах. Цэргийн штаб Хяналтын тоог бүрэн хангах 100
Монгол Улсын Батлан хамгаалах тухай,  Цэргийн албаны тухай хууль, зөрчлийн тухай хууль, Цэргийн алба хаах хэлбэрүүдийг дүүргийн хэмжээнд сурталчлах ажлыг зохион байгуулах арга хэмжээний хүрээнд дүүргийн засаг даргын 2018 оны А/182 дугаар захирамжийн дагуу батлан хамгаалах хууль тогтоомжийн хяналт шалгалтын зохион байгуулах ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨҮГ-ийн Налайх салбарын Өндөр толгой хэсэг, дүүргийн Биеийн тамир спорт хороо, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Улаанбаатар төмөр замын Багахангай зөрлөг зэрэг 4 аж ахуйн нэгж байгууллагын 260 ажилчин алба хаагчдад танилцуулан санал хүсэлтийг нь сонсож асуулт хариултын хэлбэрээр мэдээлэл олгох ажлыг зохион байгууллаа. Цэргийн штабын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэйгээр хүргэх ажлыг нийслэл дүүргийн үйл ажиллагааны төлөвлөгөө Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын тусгай төлөвлөгөөгөөр зохион байгуулагдсан арга хэмжээтэй уялдуулан нийслэл дүүргийн иргэдэд сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 2018 оны цэрэг халалт, татлагыг зохион байгуулах ажлын хүрээнд төлөвлөгөө гарган ажиллаж бэлтгэл ажлыг бүрэн ханган ажилласан. Цэргийн албанаас халагдсан иргэдэд ажлын байранд зуучлах мэрэгжил олгох сургалтад хамруулахаар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн. 2018 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагын ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж Цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт нийт зарлан дуудах хуудас авсан иргэдийн 91% нь хамрагдаж нийслэлийн цэрэг татлагын товчооноос ирүүлсэн хяналтын тоон даалгаварыг бүрэн биелүүлсэн. Цэрэг татлагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ороогүй иргэдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлаг тооцон ажиллаж байна. 100 100%
2. Иргэдийн  аюулгүй орчинг бүрдүүлэх  
3-38 3.2.1 Эрүүл орчин –Иргэдийн сайн сайхан хөтөлбөрийн 2-р шатыг  боловсруулан хэрэгжүүлэх  Эрүүл орчин- Иргэдийн сайн сайхан хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах ТЗУХ Хөтөлбөрийн хэрэгжилт, хувиар 90
                         “Эрүүл орчин-Иргэдийн сайн сайхан” 2-р шатны хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр Дүүргийн Засаг даргын 2017 оны А/172 дугаар захирамжаар үйл ажиллагааны төлөвлөгөөг 5 зорилт, 33 шалгуур үзүүлэлттэй боловсруулан батлуулж, төлөвлөгөөний биелэлт 88.4%-тай хэрэгжсэнээс биелэсэн 5, хэрэгжих шатандаа 28, тасарсан заалт байхгүй байна. Үүнд:

1.    Төсвийн байгууллагын менежерүүдийн үр дүнгийн гэрээнд тусгай заалт болгон оруулж үр дүнг үнэлэхээр тооцож байна. Мөн дүүргийн хэмжээнд тамхи татдаг иргэдийн судалгааг гаргахад Дүүргийн нийт 32 ААНБ судалгаанд хамрагдсанаас 24  байгууллагын 499 иргэн тамхи татдагаас эр 443, эм 56 байна.

2.    “Эр зоригын хүч” ТББ болон “Багахангай бид хамтдаа” бүлэгтэй хамтран соён гэгээрүүлэх ажлыг хийж байгаа бөгөөд 2018.05.22-ны өдөр 4 байгууллагын 45 ажилтан, албан хаагчдийг хамруулж,  бүлгийнхээ зорилго, чиглэлийг таницуулж, мэдээлэл хийсэн.

3.    Дүүргийн ажил орлогогүй, архинд донтох эмгэгтэй иргэнд архинаас татгалзуулах тусгай үйлчилгээ үзүүлж, архинаас гарах сэдэл төрүүлэх, архинаас гарах боломжтойд итгүүлэх, бодол хандлагыг өөрчлөх зорилго бүхий олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний зөвлөгөө өгөх болон сургалт зохион байгуулах чиглэлээр Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгтэй “Хамтран ажиллах гэрээ” байгуулан ажиллаж байна.

4.    Дүүргийн ИТХ, ЗДТГ, Монголын эрэгтэйчүүдийн нийгэмлэгтэй хамтран өөрсдийн хүсэл сонирхлоор архинаас татгалзах чин хүсэл, эрмэлзэлтэй  дүүргийн 10 иргэнийг сонгон УБ хотод 2018 оны 07-р сарын 24–27-ны өдрүүдэд тусгай төлөвлөгөөний дагуу архинаас татгалзуулах “Оюуны 9 дэвшил” хөтөлбөрт сургалт зохион байгуулж, уг арга хэмжээнд зориулан ГХУСАЗСЗ-өөс 1.150.000 төгрөг зарцуулсан. Дээрх сургалтанд хамрагдсан иргэдээс 5 иргэн архинаас татгалзаж, тэдгээрийн 3 иргэнийг байнгын ажлын байраар хангаад байна.

5.    2018 оны 11 дүгээр сарын 05-09-ны өдрүүдэд зорилтот бүлгийн иргэдэд ганцаарчилсан болон гэр бүлийн нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлыг  зохион байгуулж, нийт 30 иргэн хамрагдсан бөгөөд ХХҮХ-ээс 2.000.000 төгрөгийг зарцуулаад байна.

6.    Дээрх арга хэмжээний хүрээнд насанд хүрэгчдийн ганцаарчилсан зөвлөгөөг 6 удаа, гэр бүлийн зөвлөгөөг 4 удаа, нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөөг 4 удаа, дэмжих бүлгийн ярилцлагыг 6 удаа тус тус зохион байгуулж, сургалт зөвлөгөөнд нийт 20 иргэн  хамрагдаж байна. Мөн сургалтанд хамрагдсан иргэдээс ангийн дарга тасгийн даргыг томилж, баг болгон хуваан, УБ хотод зохион байгуулагдах “Оюун тархины нууц”  цуврал лекцэд оролцох урилга өгсөн бөгөөд 5 хүнийг оюуны өмчийн эрх бүхий тусгай сургалтад үнэ төлбөргүй сургаж нөлөөллийн ажилтнаар бэлтгэх эрх олгов.

7.    Хөтөлбөрт идэвхитэй хамрагдсан иргэдээс сонгон 3 иргэнийг 1-р хороо, Дотоодын цэрэг, Хот тохижилтын албанд ажилд авч, 2 иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн зээлд хамруулаад байна.

8.    Хөтөлбөрийн хүрээнд ИТХ, ЗДТГ, Хороод, ХХҮХ, ОБХ, ХААА, ДАА, ГБХЗХХ, 44-р цэцэрлэг, 207-р цэцэрлэг, Биеийн тамир спорт хороо,  Хот тохижилтын алба /ОНӨААТҮГ/, Илч-Орд /ОНӨААТҮГ/,  ЖДҮДТ /ОНӨААТҮГ/, Хангай цогцолбор сургууль зэрэг нийт 16 байгууллага  91 арга хэмжээг төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

90 3.2 100%
3-39 3.2.2 Цагдаагийн тасгийг хэлтэс болгон өргөжүүлэх асуудлыг холбогдох газарт уламжлан, парк шинэчлэл хийж техник хэрэгслийг нэмэгдүүлнэ Хяналтын камерын сервэрийн өрөөнд агааржуулагч шинээр авах ГХУСАЗСЗ

Цагдаагийн хэлтэс

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 3,5
Камерын нэгдсэн удирдлагын өрөөнд агааржуулагч авах мэргэжлийн байгууллагаас судалгааг авч, төсвийг гарган, дүүргийн ГХУСАЗСЗ-д хүргүүлэв. 40 40%
3-40 Иргэдээс мэдүүлэг авах өрөөг тохижуулах Цагдаагийн хэлтэс Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 4,6
2017 оны 12 дугаар сард “Доржнамжим” ХХК-тай гэрээ байгуулан, хэлтсийн 15 дугаар өрөөнд 7,600,000 төгрөгний тохижилтын ажил хийж, бүрэн засварлав. 100 7,6 100%
3-41 Цагдаагийн хэлтсийн дотоод аюулгүй байдлыг хангах камерын төхөөрөмж шинээр авах Цагдаагийн хэлтэс Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 1.0
Тус хэлтсийн хэмжээнд нийт 8 камер байгаагаас энэ онд шинээр 1 камер байршуулав. 70 0.5 70%
3-42 ГХУСАЗСЗ –д авто машин авах ДИТХ Үйл ажиллагааны хэрэгжилт хувиар 100 25,0

 

2018 онд төсвйин тодотгол хийгдээгүй учир санхүүжилт шийдвэрлээгүй байна.
3-43 Цагдаагийн хэлтсийг эргүүлийн авто машинаар хангах ГХУСАЗСЗ

 

Үйл ажиллагааны хэрэгжилт хувиар 100 Нийслэлийн

ГХУСАЗСЗ

2018 оны 03 дугаар сард Нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд “Хөдөлгөөнт эргүүл”-ийн авто машины парк шинэчлэлээр дүүрэг дэх цагдаагийн хэлтэст 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 5836-УБЗ улсын дугаартай бүрэн тоноглогдсон хөдөлгөөнт эргүүлийн 1 авто машин хүлээн авч, үйл ажиллагаандаа ашиглан ажиллаж байна. 100 100%
3-44 5.1.2 Хороо орон сууцны байр гудамжуудыг хамарсан “Хөршийн холбоо”                  ”Иргэдийн бүлэг” зэрэг хамтын амьдралын зөв дадал хэвшлийг бий болгоход дэмжлэг үзүүлж ажиллах Хөршийн холбоо, Иргэдийн бүлгийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах

 

 

Цагдаагийн хэлтэс Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
       Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 сарын 03-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлагдсан “Хөршийн хяналт хөтөлбөр”-ийн хүрээнд хороодын  Засаг дарга нартай хамтран 1 дүгээр хороонд  “2,3 дугаар байр”, ”4,5,6 дугаар байр”,  “Алтгана” гэр хороолол,  “Үнэгтэй” гэр хороолол”, “Хангай” бүлэг, 2 дугаар хороонд “Ургах наран”, “Сонор”, “Нэгдмэл хорооллынхон” бүлгийг байгуулан, бүлгийн гишүүд, ахлагч нартай 2 цагийн уулзалт зөвөлгөөн хийж итгэлцлийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Дүүргийн нутаг дэвсгэрт оршин суугч иргэдээс 25 иргэнийг “Урамшилт эргүүл”-ээр сонгон авч цагдаагийн хэлтсийн дарга, хэсгийн байцаагч нар гурвалсан гэрээ байгуулан өдөр бүр хариуцсан чиглэлд ажиллан, сар бүрийн судалгаа, тайлан мэдээг, цагийн тооцоог хугацаанд нь Нийслэлийн цагдаагийн газрын санхүүгийн хэлтэст хүргүүлэн ажиллаж хэвшээд байна. Хөршийн хяналтын бүлгийн гишүүдийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр 2018.06.15-ны өдөр Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулан цагдаагийн хэлтсийн үйл ажиллагааг иргэдэд сурталчилж иргэдийн санал хүсэлтийг сонсов. Иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор “Хөршийн хяналтын бүлгэм”, “Багахангай дүүрэг” нээлттэй групп үүсгэн ажиллуулж, www.neighbourhood.mn хаягийг нээн, мэдээ мэдээлэл өгч ажиллаж байна. 90 100%
3-45 3.2.3 Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ААНБ-уудад галын аюулыг мэдээлэх автомат дохиоллын хэрэгсэл суурилуулах Галын техникийн олон төрөлт спортын сургалтын талбайн хэрэгцээнд шаардлагатай газрын асуудал шийдвэрлүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах ОБХ Үйл ажиллагааны хэрэжилт хувиар 100  

Дотоод нөөц бололцоогоор

5.0

Дүүргийн газрын албанд ОБХ-ийн 2018 оны 10.1/238 дугаар албан бичгээр зураг төслийг хүргүүлж, дүүргийн 1 дүгээр хороонд шинээр байгуулагдсан хөл бөмбөгийн талбайн зүүн талд байрлах 5 га газрыг дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/128 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг авч, байршлыг тодорхойлуулан газрын гэрчилгээг 2018 оны 08 дугаар сарын 23-ний өдөр хүлээн авав.

Сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах ажлын зураг төслийг 2019 онд хийхээр төлөвлөөд байна.

100 100%
3-46 Галын депогийн барилгын гадна, дотор тохижилт, тоног төхөөрөмжийг шийдвэрлэх ОБХ Үйл ажиллагааны хэрэгжилт хувиар 100  

30.0

 

“Галын депо”-гийн барилгын гүйцэтгэгчээр “Даяар трейд” ХХК шалгарч, 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн барилгын ажлыг гүйцэтгэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улсын комисс хүлээж аваад байна. Барилгын гадна хашааг шинээр хийхээр алба хаагчид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хэвэнд цутган цутгалтын ажлыг хийж байна. Барилгын доторх тохижилт, өрөө тасалгааны тавилга, эд хогшил худалдан авахад дүүргийн ААНБ-ын хандив тусламжаар 15.0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэв. 90  

1,8 тэр бум

100%
3-47 Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад галын аюулыг мэдээлэх автомат дохиоллын хэрэгсэл суурилуулах ОБХ

ААНБ

Автомат дохиоллын хэрэгсэл суулгасан байгууллагын тоо 4  

ОБХ-ийн даргын 2018 оны 10.1/34 тоот албан бичгээр ААНБ-уудад галын аюулыг мэдээлэх автомат дохиоллын хэрэгсэл суурилуулах талаар үүрэг чиглэл өгч ажиллалаа. Тайлангийн хугацаанд нийт 29 ААНБ-аас 27 байгууллагад 146 ширхэг дохиоллын хэрэгсэл суурилуулав.

Орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтран 2,5 сая төгрөгийн төсвийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн төсөвт тусгаж батлуулан, 1 дүгээр хорооны 5 дугаар байрны 24 орцны 1, 3, 5 дугаар давхарт 75 ширхэг, 2 дугаар хорооны 11 дүгээр байранд 22 ширхэг, Засаг даргын Тамгын газрын байранд 13 ширхэг нийт 110 ширхэг JTY-GD-SA1201 загварын автомат галын утаа мэдээлэгч  дохиоллын хэрэгслийг бүрэн суурилууллаа.

90 2,5 100%
ДУНДАЖ ҮНЭЛГЭЭ 91% 96%
ДӨРӨВ: ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ  
4-1 4.1.1 Богдхан Төмөр замыг Багахангай өртөөнд холбох асуудлыг холбогдох байгууллагад уламжлах Богдхан төмөр замын трассын судалгааг хийж буй байгууллагатай хамтран ажиллах, шаардлагатай мэдээллээр хангах ЗДТГ Үйл ажиллагааны хэрэгжилт,

хувиар

100
      Энэтхэг улсын Интеркотинентал Консалтантс энд Технократс нь хөрөнгө оруулалтын төслийн хүрээнд трассын судалгааны зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулан ажиллаж  байна.

Богдхан төмөр замын хөрөнгө оруулалтын төслийн хүрээнд хийгдэж буй трасс судалгаанд шаардлагатай дүүргийн нийгэм, эдийн засгийн сүүлийн 5 жилийн мэдээлэл, үндсэн үйл ажиллагаа, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаарх мэдээллийг гарган холбогдох байгууллагад хүргэв.

100 100%
4-2 4.1.2 Авто замын сүлжээг нэмэгдүүлж хот доторх замыг сайжруулах Дүүргийн доторх болон 1, 2-р хороог холбосон автозамын зорчих хэсгийн  эвдрэл, хагарлыг нөхөх, засварлах ЗДТГ

ТХҮХ

ХААА

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 Нийслэлийн Замын сангийн хөрөнгө

50.0

       Тайлангийн хугацаанд 1, 2-р хороог холбосон автозамд гарсан 340м2 талбайн  эвдрэл, хагарлыг нөхөх, авто замын 19 ширхэг тэмдэг тэмдэглэгээ, 150м гагнаас  хийх, 2 дугаар хороонд 780м урттай сайжруулсан шороон зам тавих ажлыг “Неон гэгээ”  ХХК хийв. 100 44.9 сая 100%
4-3 1-р хорооны 2 дугаар байрны өмнөх автозам шинэчлэлтийн ажил хийх ЗДТГ

ТХҮХ

ХААА

Үйл ажиллагааны хэрэгжилт,

хувиар

100 Нийслэлийн төсөв

120.0

          Дүүргийн 1 дүгээр хорооны орон сууцны 2 дугаар байрны өмнөх авто зам шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг Нийслэлийн ХААГ-аас шалгаруулсан бөгөөд “Таны зам” ХХК  шалгарч өргөн 6м, урт 142м автозам, 300м2 авто зогсоолын ажлыг гүйцэтгэв.  

100

118,0 сая 100%
4-4 4.1.3 Төмөр замын  508-р километрт хаалттай гармаар  тоноглох. Төмөр замын 508 дугаар гармыг хаалттай болгох төсвийг бууруулах боломжийн талаар мэргэжлийн байгууллагад санал хүргүүлэн хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох гарцыг хайх. ЗДТГ Үйл ажиллагааны хэрэгжилт,

хувиар

100
       Улаанбаатар төмөр замаас тус гарамтай холбоотой техник болон тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр тусгасан бөгөөд нийт 80.0 сая төгрөгний санхүүжилт шаардлагатай гэсэн төсөв гаргаад байна. Энэхүү асуудлыг Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарт дүүргийн удирдлагууд танилцуулан дэмжлэг хүссэн боловч шийдвэрлэгдээгүй байна. 90 100%
4-5 4.1.4 Дүүрэгт нарны зайн эх үүсвэртэй цахилгаан станц байгуулахад дэмжлэг үзүүлэх. Нарны зайн эх үүсвэртэй цахилгаан станц байгуулах аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллах, холбогдох байгууллагад хандах ЗДТГ Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 ОНХС

15.0

            Дүүргийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн  А/165 дугаар захирамжаар “Акуо Блю Скай Энержи” ХХК–д нарны эрчим хүчний станц байгуулах зориулалтаар 1 дүгээр хорооны Хээхэрийн хоолойд 30 га газрыг эзэмшүүлж, ашиглуулахаар шийдвэрлэв.

“Акуо Блю Скай Энержи” ХХК нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхээр холбогдох байгууллагад хандаад байна.

90 100%
4-6 4.1.5 Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах.

 

 

 

 

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн асалтын хувийг нэмэгдүүлэх, улирлын болон графикт үзлэг хийх, засвар үйлчилгээнд хяналт тавих ЗДТГ

ХТА ОНӨААТҮГ

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
           Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлэгт  сар бүр  үзлэг хийж, асахгүй байгаа гэрэлтүүлгийг засварлаж, гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэх хугацаат үүрэг даалгаврыг тухай бүр “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ-т өгч ажиллав.

Дүүргийн авто зам болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн судалгааг шинэчлэн гаргасан бөгөөд нийт 703 ш  гэрэлтүүлэг хэвийн  ажиллаж асалт 98%-тай байна.

Тайлангийн хугацаанд  247ш гэрэлтүүлэг, 30ш гэрлийн лед ламп, трансматор-10ш, гэрлийн толгой /энгийн/-4ш, гэрлийн толгой /лед/-2ш, 400м кабель утас, 6 ширхэг тэжээлийн кабелийн гэмтлийг засварлан 3,5 сая төгрөг зарцуулав.

Мөн дүүргийн Хот тохижилтын алба ОНӨААТҮГ   Төв талбайн индэрийн хойд хэсгийг “Гэрэлт гудамж” болгон тохижуулж 7.9 сая төгрөг зарцуулав.

Улаанбаатар хотын ЗАА-наас зохион байгуулсан “Жишиг гудамж” арга хэмжээний хүрээнд  2 дугаар хорооны Нуурын гэр хорооллын нүүрний эгнээнд 10 ш гэрэлтүүлгийг  шинээр хийв.                               

100  

ОНХС-13,5 сая

ААНБ-11,4 сая

 

Нийт-24.9 сая

100%
4-7 1 дүгээр хорооны төвд байрлах авто замын дагуух гэрлийг лед гэрэлтүүлгээр солих ХТА ОНӨААТҮГ Лед гэрэлтүүлэг, тоо 30
         Дүүргийн 1 дүгээр хорооны Төвийн гэрэлтүүлгийг сайжруулах ажлын гүйцэтгэгчээр “Номин  ендэрт” ХХК шалгарч  2018 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд  38 ширхэг гэрлийн толгойг /100 вт/ лед гэрлээр солих,  500 м тэжээлийн кабелийг /3х16+1х25/ сип кабель болгон өөрчилж, удирдлагын самбарын тоног төхөөрөмжийг шинэчлэн 13.5 сая төгрөг зарцуулав. 100 100%
4-8 1 дүгээр хорооны 3,6 дугаар байрны 0.4 КВТ-ийн 600 метр кабелийн шугамыг шинэчлэн солих Налайх эрчим хүчний салбарын Өндөртолгой хэсэг Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 Байгууллагын төсөв-81.8
      Дүүргийн 1 дүгээр хорооны 3,6 дугаар байрын 0.4 КВТ–ийн 600 м кабель шугамыг шинэчлэх, 14 ш КТП, цэвэр усны цахилгаан хангамжийн 3ш КТПН-г бүрэн урсгал засварт оруулж, 29 модон шонг бетонон болгох ажлуудыг графикт төлөвлөгөөний дагуу хийж  42,0 сая төгрөг зарцуулав. 100 Улаанбаатар цахилгаан түгээх төвөөс 42.0 сая 100%
4-9 Дүүргийн 1 дүгээр хорооны  “Төв талбай”-г  засварлах ажлын зураг төсөв хийх ЗДТГ

ХТА ОНӨААТҮГ

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
       Дүүргийн 2018 оны төсвийн тодотгол хийгдээгүй учир санхүүжилт шийдвэрлэгдээгүй.

 

 

4-10  

4.1.6 Орон сууцны байрнуудын орчны тохижилтыг сайжруулж иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх.

1 дүгээр хорооны 2 дугаар байрны орцны үүдийг засварлах ЗДТГ

ХААА

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
        1 дүгээр хорооны орон сууцны 2 дугаар байрны орцны үүдийг тус байрны өмнөх авто зам шинэчлэлтийн ажилтай хамт гүйцэтгүүлэхээр Нийслэлийн ХААГ-аас тендэрийг зарласан бөгөөд “Таны зам” ХХК шалгарч 8 орцны үүд, 64,3м2  явган хүний замыг бүрэн шинэчлэв. 100 118,0 сая 100%
4-11 Үнс зөөвөрлөх  талбайд зориулалтын бункер хийх Илч-Орд ОНӨААТҮГ Зориулалтын бункер, тоо 1 Байгууллагын төсөв-2.0
        Байгууллагын төсвөөс хэтэрсэн тооцоо судалгаа гарсан тул үнс зөөвөрлөх талбайд зориулалтын бункер хийх ажлын санхүүжилт шийдвэрлэгдээгүй. 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/837 дугаар захирамжаар 160.0 сая өртөг бүхий DZL-2.8 МВТ маркын хүчин чадалтай усан халаалтын зуухыг Илч-Орд ОНӨААТҮГ-т шилжүүлэн тээвэрлэх, суурилуулах зардалд 64.0 сая төгрөг шийдвэрлэв.

Илч Орд ОНӨААТҮГ нь зуухны барилга барих ажлыг эхлүүлэн  гүйцэтгэл 80 хувьтай байна. Уг ажилд 31.0 сая төгрөг зарцуулагдана.

10 Нийслэл

224.0 сая

ААНБ

31.0 сая

Нийт 255.0 сая

0
4-12 2 дугаар хорооны нам даралтын зуухан цехийн 1,2 дугаар тогоог шинэчлэх Илч-Орд ОНӨААТҮГ Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 8.0
         2-р хорооны нам даралтын зуухан цехийн US-0,4 мвт-н 2 дугаар зуухыг бүрэн шинэчилж  4,8 сая  төгрөг зарцуулав. 100 4,8 сая 100%
4-13 1 дүгээр хорооны хэрэглээний халуун усны зуухны яндан хоолойг шинэчлэх Илч-Орд ОНӨААТҮГ Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
         Дүүргийн нэгдүгээр хорооны хэрэглээний халуун усны зуухны эвдэрсэн  яндан хоолойг Илч-Орд ОНӨААТҮГ  4 сард буулган, яндангийн бэлдэцийг татан авч суурийг бэлтгэн, янданг угсарч хэвийн ажиллагаанд оруулав.

Хэрэглээний халуун усны зуухны эвдэрсэн  яндан хоолойг засварлахад 4,1 сая төгрөг зарцуулав.

100 4.1 сая 100%
4-14 Зөөврийн тайзтай болох ЗДТГ

ХТА ОНӨААТҮГ

Тайзны

тоо

1 ОНХС

20,0

        Дүүргийн Засаг даргын 2018 оны А/56 дугаар захирамжаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж “Бүрэн Төгс Шийдэл” ХХК-тай шууд гэрээ байгуулан ажлыг 24.06 сая төгрөгөөр гүйцэтгэв.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иж бүрэн тоног төхөөрөмж бүхий зөөврийн тайзыг дүүргийн Соёлын Ордонд 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гүйцэтгэгч компани хүлээлгэн өгөв.

100 24.06 сая 100%
4-15 2 дугаар хороонд спорт тоглоомын талбай байгуулах ЗДТГ Спорт тоглоомын талбай тоо 1 Нийслэлин төсөв

70.0

        2 дугаар хороонд “”Спорт тоглоомын талбай”-г  байгуулах ажлын гүйцэтгэгчээр  “Гранд Зевс” ХХК шалгарч  2018 оны 08 дугаар сарын 14-ний  өдөр  хүлээлгэн өгөв.  Тус ажилд 60.0 сая төгрөг зарцуулав.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 2 дугаар хорооны Нуурын гэр хорооллын 5-р гудамжны 18 өрхийн 430м хашааг будаж өнгө үзэмжийг сайжруулан 380м2 явган зам тавих  ажлыг “Өргөн говь” ХХК  гүйцэтгэв.

100 78.0 сая 100%
4-16 Дүүргийн хэмжээнд хөрс бохирдуулагч жорлонгийн тоог бууруулах арга хэмжээ авах ЗДТГ Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
        “Нутгийн шийдэл сан” ТББ “Цэвэрч Монгол” төсөлтэй хамтран “Жорлонгоо өөрчилье” сэдэвт сургалтыг зохион байгуулж 35 иргэнийг хамруулав. Сургалтаар жорлонгийн 17 шийдэл, ариун цэврийн байгууламж түүнтэй холбоотой бизнес, төрийн бодлого, бизнес хөгжлийн шинэ хандлага, иргэдийн оролцооны сайхан жишээний талаар мэдээлэл хийв.

Энэхүү ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын нөөц  хөрөнгөөс 500.000 төгрөг гарган дүүргээс нэг өрхийг сонгож стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгохоор ажиллаж байна.

90 0.5 70%
4-17 4.1.7 1 дүгээр хорооны 129 айлын  орон сууцны байрны барилгыг засварлаж ашиглалтанд оруулах. 1 дүгээр хорооны 129 айлын орон сууцны барилгыг засварлаж ашиглалтанд оруулах ажлыг эхлүүлэх ЗДТГ Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 Улс, Нийслэлийн төсөв-3,886,100
       Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/559 дүгээр захирамжаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын блансанд бүртгэгдэн, 743,570,623 төгрөгний бүртгэлтэй үнэ бүхий 129 айлын орон сууц орон нутагт шилжин ирж, тухайн барилгад мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсаны үндсэн дээр хөрөнгө оруулат хийх компанийг сонгон шалгаруулж, ажил зохион байгуулах шийдвэр гарсан. Дүүргийн Засаг даргын 2018 оны А/125 дугаар захирамжаар 129 айлын ашиглалтгүй орон сууцыг ашиглалтанд оруулах холбоотой асуудлын хууль эрх зүйн үндэслэлийг судлах дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуусан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.  

 

10

 

 

0
4-18 4.1.12 Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах. Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ажил зохион байгуулах, хяналт тавих ЗДТГ

СӨХ

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
       “Хангай өргөө”, “Их хангай” Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хэлтсээс СӨХ-дын ажилтан албан хаагчидтай уулзалт зохион байгуулж холбогдох үүрэг чиглэл өгөв.

Мөн “Хангай өргөө”, “Их хангай” сууц өмчлөгчдийн холбоодын удирдах зөвлөл 1 удаа хуралдаж тус СӨХ-дын  үйл ажиллагаатай танилцан заавар зөвлөгөө өгөв.

Тайлангийн хугацаанд СӨХ-д давхардсан тоогоор иргэдээс 12 гомдол амаар болон бичгээр хүлээн авч шийдвэрлэв.  Мөн тус СӨХ-дод 223 дуудлага ирсэн бөгөөд тухай бүр  шийдвэрлэн  засварт 2,2 сая төгрөг зарцуулав.

Хангай өргөө СӨХ 1 дүгээр хорооны орон сууцны байрны  орцны 15ш паарыг сольж, 125ш гэрэлтүүлгийг засварлахад 800.0 мянган төгрөг зарцуулав.

Дүүргийн 1,2 дугаар хорооны  орон сууцны 5,6 дугаар байрны дээврийн засварыг Хангай өргөө, Их хангай СӨХ хэсэгчлэн засварлахад 2,0 сая төгрөг зарцууллаа.

90 4.0 сая 100%
4-19 4.1.13 Орон сууцны байрнуудын дээврийг засварлан, 2 дугаар хорооны 3-8 дугаар байрнуудын гадна дулаалгыг хийх. 2 дугаар хорооны 4,9 дүгээр байрны дээврийн засврын ажлын зураг төсөв хийлгэх ЗДТГ

ХААА

СӨХ

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 Орон нутгийн төсөв-3 сая
        2 дугаар хорооны 4,9 дүгээр байрны дээврийн засварын  зураг төсөв хийлгэх ажил хойшлогдон 7 дугаар байрны гадна фасадын зураг төсвийг хийхээр шийдвэрлэв.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар  2 дугаар хорооны 7 дугаар байрны гадна фасад засварлах ажлын зураг төсвийг “Скэч” ХХК  2.0 сая төгрөгөөр гүйцэтгэв. Тус ажлыг Нийслэлийн хөрөнгөөр хийсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 24-ний  өдрийн А/763 захирамжаар эрх шилжиж ирсэн.

Дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/148 дугаар захирамжаар  үнэлгээний хороо байгуулагдаж,  ажлын гүйцэтгэгчээр “Талст өндөрлөг” ХХК шалгарч ажлыг гүйцэтгэн 33,9 сая төгрөг   зарцуулав.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1 дүгээр хорооны орон сууцны 5 дугаар байрны дээврийн засварын ажлыг Буурал сутай ХХК гүйцэтгэж байна. Тус ажилд  60.0 сая төгрөг зарцуулагдана.

100 ОНХС-2,0 сая

Нийслэлээс 33.9 сая

Нийт-35.9 сая

100%
4-21 4.1.14 Ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ. Ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх ИТХ

ЗДТГ

УСАТ

Батлагдсан хөтөлбөр, тоо 1
      Ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн төслийг мэргэжлийн байгууллага боловсруулж байна. 30 40%
4-22 4.1.16 Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, такси үйлчилгээ эрхлэх боломжийг судлах. Улаанбаатар- Багахангай чиглэлийн тээврийн хэрэгсэлд үйлчилгээний  стандартыг мөрдүүлэх,  хяналт тавих ЗДТГ

Хийморийн зам ХХК

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
        “Хийморийн зам” ХХК-ны  үйлчилгээнд  улиралд  1 удаа ажлын зураг авалт хийж, үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна

Тайлангийн хугацаанд давхардсан тоогоор ахмад настан 712, ХБИ 215, хүүхэд-193, насанд хүрэгчид 4120 иргэнд үйлчилсэн байна

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/163 дугаар захирамжаар “Дулаан Багахангай” аяны хүрээнд Хийморийн зам” ХХК-ны автомашины өвөлжилтийн бэлэн байдалд Тохижилт, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын тасаг хамтарсан үзлэг шалгалтыг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр  зохион байгуулав.

100 100%
4-23 Такси үйлчилгээ эрхлэх асуудлыг судлах, дээд шатны байгууллагад хандах ЗДТГ Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
           Тус дүүрэгт үйл ажиллагаа эрхлэж буй Хийморийн зам ХХК нь үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, зорчигчдод түргэн шуурхай үйлчлэх зорилгоор Багахангай – Улаанбаатар-Багахангай чиглэлд нэмэлтээр такси үйлчилгээ эрхлэх хүсэлтийг дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1/86 дугаар албан бичгээр Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүлэв. 100 100%
4-24 4.1.17 Хог хаягдлын менежментийг сайжруулж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх Хот тохижилтын алба ОНӨААТҮГ-ын  аж ахуйн хашаанд агуулах барих ХТА ОНӨААТҮГ Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 Байгууллагын төсөв-3.0
      Хот тохижилтын алба ОНӨААТҮГ нь эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор дүүргийн 2 дугаар хороонд байрлах аж ахуйн хашаанд 48м2 талбай бүхий 2ш агуулах барив. Уг агуулахыг байгууллагын дансанд бүртгэж авах саналыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлээд байна. Тус ажилд 3.0 сая төгрөг зарцуулав. 100 100%
4-25 Аж ахуйн нэгж байгууллагуудтай тохижилт, цэвэрлэгээний гэрээ байгуулах, хог ачилт, цас мөс цэвэрлэх  хуваарийг мөрдүүлэн бүх нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж хяналт тавих ЗДТГ

Хороод

ХТА ОНӨААТҮГ

ААНБ

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
         Иргэдийн ая тухтай, таатай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд 2018 онд хийгдэх тохижилт, хог хаягдал, ногоон байгууламжийн төлөвлөгөөг 3 бүлэг 28 заалттайгаар боловсруулан  хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Дүүргийн Засаг дарга “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ–тай  “Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ”-г  2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулав.

Хороод, “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ, аж ахуйн нэгж байгууллагууд  “Тохижилт,  цэвэрлэгээний гурвалсан гэрээ”-г байгуулах ажлыг зохион байгуулав.

Тайлангийн хугацаанд 1 дүгээр хороо 45, 2 дугаар хороо  10, нийт 55 аж ахуйн нэгж байгууллага болон  худалдаа үйлчилгээний газруудтай гэрээ байгуулав.

Дүүргийн хог хаягдлын олон нийтийн байцаагч нар тайлангийн хугацаанд 52 зөрчил илрүүлж зөрчлийн тэмдэглэл хөтлөн шийдвэрлэж ажиллав.

Мөн 1,2 дугаар хорооны орон сууцны айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын цас мөс цэвэрлэх, хог хаягдлыг авах зураглал болон цагийн хуваарийг  дүүргийн засаг даргын орлогч, Хороодын засаг даргаар баталгаажуулан  1,2 дугаар хорооны орон сууцны айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудад мөрдүүлэн ажиллаж байна.

Дүүргийн хэмжээнд хог цуглуулалт  тээвэрлэлт тогтоогдсон график, цагийн хуваарийн дагуу хугацаандаа тогтмол явагдаж байна.

Тайлангийн хугацаанд “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г 7, “Цас цэвэрлэгээ”-г 2 удаа, “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ түүвэр цэвэрлэгээг 11 удаа зохион байгууллаа.

Цэвэрлэгээнд давхардсан тоогоор 495 ААНБ, иргэд 3616 албан хаагч 219644 м2 талбайн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэж 93,5тн хогийг төвлөрсөн хогийн цэгт буулгав

Мал амьтны сэг зэмээр байгаль орчин бохирдож хүн малын халдварт өвчин гарч болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт хорогдсон мал, амьтны сэг зэмийг холбогдох зааврын дагуу устгах, хашаа хороо, өтөг бууц, бэлчээр, худаг ус, булаг шандыг цэвэрлэх, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2018 оны А/61 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Онцгой байдлын хэлтэс, Хот тохижилтын алба ОНӨААТҮГ, Цэфтрейд ХХК мал эмнэлгийн үржлийн үйлчилгээний нэгж хамтран 275 толгой үхсэн мал амьтны сэг зэмийг стандартын дагуу устгах, дарж булах, ариутгал халваргүйжүүлэлт хийх ажлыг гүйцэтгэв. Уг ажилд 1330500 төгрөг зарцуулав.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3 аян”-ны хүрээнд шарилж устгалын ажлыг 3 удаа зохион байгуулж 24 ААНБ  58 иргэн 33164м2 талбайн зэрлэг ургамлыг устган төвлөрсөн хогийн цэгт  буулгав.

100 100%
4-26 Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс төвлөрүүлэх хогны хураамжинд хяналт тавьж төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ЗДТГ

Татварын хэлтэс

Төвлөрүүлсэн хураамж сая.төг 12.8
     Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс хогны хураамж 14,1 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 14375900  төгрөгийг дүүргийн татварын хэлтсийн дансанд төвлөрүүлж хэрэгжилт 101,9%-тай байна. 100 100%
4-27 Хогийн нэгдсэн цэгт хог хаягдлыг дарж булшлах зориулалт бүхий нүх ухах, сахиулын байр барих ХТА

ОНӨААТҮГ

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 Байгууллагын төсөв-3.0
Дүүргийн нэгдсэн хогийн 3,5 га талбай бүхий хашаажуулсан хогийн цэгт сахиулын 8м2 байрны суурь цутгаж 500 ширхэг блок үйлдвэрлээд байна. Мөн 1,2 дугаар хорооны нэгдсэн хогийн цэгийн хог хаягдлыг сард 2 удаа түрж дарж булшлан үүсмэл хог хаягдал үүсгэхгүй байх талаарх мэдээллийг иргэдэд өгч хогийн цэгийн орчимд санамж бүхий 2 ширхэг самбар тус тус байрлуулав. 70 1.1 40%
ДУНДАЖ ҮНЭЛГЭЭ 88% 88%
ТАВ: БАЙГАЛЬ ОРЧИН, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ  
5-1 5.1.4 Дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн төсөл хөтөлбөр, санал санаачлагыг дэмжиж ажиллах. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн санал санаачлагыг дэмжиж ажиллах ЗДТГ

ААНБ

 

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100
      УБТЗ-ын Залуучуудын байгууллагаас дүүргийн Алсын худаг хэмээх газарт “Залуучуудын төгөл-2030” нэрийн дор 2000 мод тарих арга хэмжээг зохион байгуулав.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар дүүргийн ногоон байгууламжийг  нэмэгдүүлж, зам дагуу мод бут суулгах, зүлэгжүүлэх, хайсжуулах ажлыг “Баянхангай” иргэдийн бүлэг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэв.

“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд иргэд, хүүхэд залуучуудын ая тухтай амрах нөхцлийг бүрдүүлэхээр Хот тохижилтын алба ОНӨААТҮГ-аас  төв талбайн замын урд талд  “Эко Төгөл”  байгуулав.

Тус ажилд 5м3 мод, 3,5м3 байгалийн чулуу, 25м3 хар шороо, 1,5м3 байгалийн элс, 360м2 зүлэг суулгаж, 6ш цэцгийн мандалд 90ш цэцэг тариалж 3.2 сая төгрөг зарцуулав.

100  

ОНХС

14.9 сая

ААНБ

3.9 сая

100%
5-2 5.1.5 Дүүргийн ногоон байгууламж, бичил цэцэрлэгүүдийг нэмэгдүүлэн, гэр хорооллын хашааг цэцэрлэгжүүлэн, урамшуулал олгох ажлыг зохион байгуулах. Дүүрэгт “Мод, цэцэг тарих”  хөдөлгөөн  өрнүүлэх ЗДТГ

ААНБ

Оролцох байгууллага, иргэд, таригдах модны тоо хувиар 100
          Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/83 дугаар захирамжаар “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг 2018 оны 05,10 дугаар сард  зохион байгуулав.

“Бүх нийтээр мод тарих өдөр”-т давхардсан тоогоор 62 ААНБ-ын 716 ажилтан албан хаагч оролцож 400м2 талбайг зүлэгжүүлэн, 31 цэцгийн мандал байгуулж 2682 ш мод бут сөөг тариалан 3.9 сая төгрөг зарцуулсан байна.

Мөн 10 аж ахуйн нэгж байгууллага, 14 иргэн өөрийн хариуцсан талбайд тарьсан мод, сөөгний арчилгаа, тордолгоо, цэнэг усалгааг хийв.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 10 дугаар сард дүүрэгт 5 төрлийн 250 ш модны дэмжлэг үзүүлсэн бөгөөд 5 ААНБ-д хуваарилан тариулав.

100 6,3 сая 100%
5-3 Төв талбайн индэрийн ард ногоон байгууламжид шар хуайс тарих тойруулан хайс суурилуулах ХТА ОНӨААТҮГ Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 Байгууллагын төсөв-2.0
       Төв талбайн индэрийн хойд хэсгийг “ГЭРЭЛТ ГУДАМЖ”  шинээр бий болгож байнгын ашиглалтанд оруулав..

Дээрхи ажлыг хийж гүйцэтгэхэд 1000м  гэрэлтүүлэг, 120м ган торос,  200м кабель утас,12м3 байгалийн чулуу, 80м2 явган замын хавтан орж, 6ш сандал, 5 хогийн сав байршуулан 7.9 сая төгрөг зарцуулав.

100 100%
5-4 Гэр хорооллын айл өрхүүдийн дунд болзолт уралдаан зарлах ЗДТГ

Хороод

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 Орон нутгийн төсөв-0.5
        Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн   2018 оны А/44 дүгээр тушаалаар  “Манай хороо-Миний гудамж” аян зарласантай холбогдуулан тус аяныг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дүүргийн хэмжээнд зохион байгуулав.

Тус аяны хүрээнд гэр хороололд амьдарч буй айл өрхүүдийн нийгмийн хариуцлагыг өндөрсгөх өөрсдийнх нь оролцоотой хашаандаа тохилог, сайхан амьдрах орчин бүрдүүлэх шинэ санал санаачлагыг дэмжих зорилгоор Дүүргийн Засаг даргын 2018 оны А/106 дугаар захирамжаар “Хашаандаа сайхан амьдаръя” болзолт уралдааныг 3 сарын хугацаанд зохион байгуулж уралдаанд амжилттай оролцсон 3 иргэнийг шалгаруулан  шагналд 380.000 төгрөг зарцуулав.

100 0.380 100%
5-5 2 дугаар хорооны байрнуудын баруун талын цэцэрлэгийн ногоон байгууламжийг сэргээх, мод тарих ажлыг зохион байгуулах ЗДТГ

ХТА

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
        Дүүргийн 2 дугаар хорооны байрнуудын баруун талын цэцэрлэгт хүрээлэнд 31 байгууллагын 321 ажилтан албан хаагч 234 ш мод бут сөөг тариалан дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэв. 100 100%
5-6 5.1.6 Дүүргийн иргэдийн хүнсний ногоо,  жимс жимсгэнэ тариалах, хүлэмжийн болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломжийг нэмэгдүүлэн, дэмжлэг үзүүлэх. Газар тариалан эрхлэх хүсэлтэй  иргэдэд сургалт зохион байгуулж, чадваржуулах, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалуулах ажлыг зохион байгуулах,  дэмжлэг үзүүлэх ЗДТГ

ААНБ

Хороод

 

 

Сургалтанд хамрагдсан иргэд, тариалалт хийсэн иргэд, хураасан ургацын хэмжээ, хувиар 100
         НХХААГ, “Монгол ногоо” төсөлтэй хамтран төмс, хүнсний ногоо тариалах сонирхолтой иргэдэд “Талбайн төлөвлөлт үр ашиг ба хамгаалагдсан хөрсний боловсруулалт, тариалалт” сэдэвт онол дадлагын сургалтыг 2018 оны 04, 07 дугаар сард Хан Уул дүүрэгт  зохион байгуулав. Сургалтанд  дүүргийн төлөөлөл 5 иргэн хамрагдаж талбайн төлөвлөлт, хамгаалагдсан хөрсний боловсруулалт, төмс, хүнсний ногооны боловсруулалт, тариалалтын талаар мэдлэгтэй болов.

Засаг даргын Тамгын газар, Багахангай сүү ХХК-тай хамтран 5 га газарт 5 аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчдыг төмс, хүнсний ногоо тариалуулах ажлыг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулав.

Арга хэмжээний үеэр Агропаркийн эрхлэгч төмс, хүнсний ногоог  хэрхэн тариалах, арчлах, хураан авах талаар мэдээлэл хүргэв. 5 аж ахуйн нэгж байгууллагын 52 ажилтан албан хаагч төмс, хүнсний ногоо тариалах, хураан авах талаар мэдлэгтэй болов.

Дүүргийн хэмжээнд  6 ААНБ, 13 иргэн 7,8 га талбайд төмс, 1.81 га талбайд хүнсний ногоо, 50 га-д эрдэнэшиш, 40 га талбайд царгас, 3 га талбайд Мандал сортын тэжээлийн ургамал тариалан 1000тн эрдэнэшиш, 1500тн тэжээл,  7 ААНБ, 12 иргэн 10,6 тн төмс, хүнсний ногоо хураав.

100 100%
5-7 Дүүргийн иргэдийг хүлэмжийн болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломжийг нэмэгдүүлэн, дэмжлэг үзүүлэх, туршлага судлуулах ажлыг зохион байгуулах ЗДТГ

Хороод

ХХҮХ

Зохион байгуулах арга хэмжээ/ тоо 1
           Жишиг ферм байгуулах хүсэлтийг  “Нүүдэлчин агро ферм”-д ЗДТГ-ын  2018 оны 7/110 дугаар албан бичгээр хүргүүлсэн бөгөөд тодорхой хариу ирүүлээгүй байна.

НХХААГ, “Монгол ногоо” төсөлтэй хамтран “Талбайн төлөвлөлт үр ашиг ба хамгаалагдсан хөрсний боловсруулалт, тариалалт” сэдэвт онол дадлагын сургалтыг 2018 оны 04, 07 дугаар сард Хан Уул дүүрэгт  зохион байгуулав.

Уг сургалтанд  дүүргийн төлөөлөл давхардсан тоогоор 5 иргэн хамрагдаж Хан-Уул дүүргийн өрхийн аж ахуйч, тариаланчийн хүлэмжийн аж ахуйтай танилцав.

“Нүүдэлчин Агро Ферм” ХХК, ХААН Банк болон сүү сүүн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгч АПУ Дэйри ХХК хамтран Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт тус бүр 40 саалийн үнээтэй өрхүүд нэгдэн  нийт 400 үнээтэй 10 ферм бүхий Монголын анхны сүүний кластер ферм байгуулсан байна. Дүүргийн Засаг даргын 2018 оны А/147 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дүүргийн 10 малчин, мал бүхий иргэдийг энэхүү фермерийн  үйл ажиллагаатай танилцуулав. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциациас зохион байгуулсан  “Борнуур-Аглаг бүтээлийн хийд” эко аялалд дүүргийн газар тариалан эрхлэгч 9 иргэнийг оролцууллаа. Энэхүү арга хэмжээнүүдэд дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 520.200 төгрөг зарцуулав.

100 100%
5-8  

5.1.7 Малчид, тариаланчдад чиглэсэн техникийн дэвшлийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах.

Дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг малчид, тариаланчдад сурталчлах, холбогдох техник тоног төхөөрөмж авах иргэдийн хүсэлтийг холбогдох байгууллагуудад  хүргэх НХХААГ

ЗДТГ

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
       Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх, үзүүлж байгаа үйлчилгээний арга, хэлбэрийг боловсронгуй болгох зорилтын хүрээнд “Явуулын үйлчилгээ”-гээр 1 удаа явж малчин мал бүхий 36 иргэнд дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн талаарх мэдээллийг хүргэв.

Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын зөвлөгөөн зохион байгуулахад 1 малчин дэвшилтэт тоног төхөөрөмжтэй болох талаар санал гаргасан ба саналыг Нийслэлийн ХХААГ-т уламжлаад байна.

100 100%
5-9 Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын зөвлөгөөн зохион байгуулах ИТХ

ЗДТГ

 

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 0.5
        Дүүргийн ИТХ-тай хамтран  2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж тариаланч, малчин мал бүхий 63 иргэнийг хамруулав.

Тус зөвлөгөөнөөр дүүргээс хөдөө аж ахуйн салбарт баримтлан хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулж,  тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсон холбогдох мэдээллийг хүргэв.

Мөн энэ үеэр дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс зөвлөгөөнд оролцогчдод зориулсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.

100 100%
5-10 1.1.2 Мэргэжил сургалтын төв болон Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын сургуулиудын дадлага хийх сургалтын төвтэй болох асуудлыг холбогдох байгууллагуудад уламжилж үе шаттай шийдвэрлүүлэх. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, МСҮТ-үүдэд  хамтран ажиллах санал тавих ЗДТГ

ТХҮХ

Үйл ажиллагааны хэрэгжилт , хувиар 100
Хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажиллах саналыг хүргүүлэв. Мөн Налайх, Говьсүмбэр аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран орон нутагтаа 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 05 дугаар сар хүртэл 4 чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж байна. 90 100%
5-11  

 

5.1.8 Мал эмнэлгийн ажил, үйлчилгээг сайжруулж, малын эрүүл мэндийг баталгаажуулах замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах.

Мал амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ЗДТГ

“Цэфтрейд” МЭҮҮН

Хамрагдсан малын тоо, хувиар 100 9.0
       Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгуудын сумдад болон Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тухайн бүс нутгаас амьд мал, мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, бусад зүйл ачсан тээврийн хэрэгслээр шүлхий өвчин үүсгэгч нийслэлийн нутаг дэвсгэрт зөөвөрлөгдөн ирэх, цаашид тархах нөхцөл үүссэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын 2018 оны А/38, А/59 дүгээр захирамжаар  Замын цагдаагийн байнгын хяналтын цэгт 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл халдваргүйжүүлэлтийн цэгийг ажиллуулж 3.320.830 төгрөг зарцуулав.

Мал амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус вакцинжуулалтын ажлыг тухай бүр зохион байгуулж 15 нэр төрлийн вакциныг  36071 толгой мал, амьтанд хийв. Мөн паразит өвчнөөс сэргийлэх ажлыг зохион байгуулж угаалга туулга, боловсруулалтанд 34636 мал амьтныг хамруулав.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/644 дүгээр захирамжаар  орон нутагт гарсан мал амьтны гоц халдварт шүлхий өвчин нийслэл хотод тээвэрлэгдэн орохоос урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор  дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчооны дэргэд 2018 оны 07 дугаар сарын 14-нөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийг ажиллуулав.

100 3.3 100%
5-12 Хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд ариун цэврийн хяналт тавьж, шинжилгээ хийн баталгаажилт олгох, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах ЗДТГ

Мэргэжлийн хяналтын тасаг

“Цэфтрейд” МЭҮҮН

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
       “Цэф трейд” МЭҮҮН нь дүүргийн хүн амд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр үйлчилдэг худалдаа үйлчилгээний газруудын судалгааг гаргаад байна. “Цэф трейд” МЭҮҮН нь тайлангийн хугацаанд 17471кг мах, 1640л сүү, 2250 кг ноос, 1627 ш арьсанд шинжилгээ хийн баталгаажилт олгов.

Нийслэлийн Засаг даргын  А297 дугаар захирамжийн хүрээнд малчин өрхийн 9900 м-2 талбай бүхий малын хашаа хороонд ариутгал хийлгэв.

100 100%
5-13 5.1.9 Дүүргийн хүн амыг  хүнсний эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулж, органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэх. Худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулах, хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах ЗДТГ

Мэргэжлийн хяналтын тасаг

Цагдаагийн тасаг

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
     Тайлангийн хугацаанд хороодын ажлын алба,  мэргэжлийн байгууллагууд хамтран  нийт 4 удаагийн хяналт шалгалт зохион байгуулж давхардсан тоогоор худалдаа үйлчилгээний 121 аж ахуйн нэгж байгууллага,  иргэнийг хамрууллаа.

Тусгай зөвшөөрөлгүйгээр архи согтууруулах ундаа, тамхи худалдахгүй байхад анхаарч, холбогдох хууль, дүрэм журам, стандартыг хангаж ажиллах, зөрчил гаргасан тохиолдолд худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргатай байгуулсан гэрээг цуцалж, үйл ажиллагаа явуулах гэрчилгээг хүчингүй болгох тухай Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн  2/05 дугаар албан бичгийг  дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 19  аж ахуйн нэгж байгууллага, иргэнд хүргүүлэв.

Дүүргийн Цагдаагийн хэлтсээс 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  2018 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 15 аж ахуй нэгж байгууллага, хүнсний дэлгүүрт гэнэтийн шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтаар ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй байна.

Архи согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан 2 ААНБ-д үзлэг шалгалт зохион байгуулж тусгай зөвшөөрлийг сунгуулахаар хүсэлтийг УБ хотын ЗАА-ны ХХҮХТ-т хүргүүлэн зөвшөөрлийг сунгуулав.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2018 оны А/87 дугаар тушаалаар “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилалын шалгалт явуулах тухай”  удирдамж батлагдсан бөгөөд архи согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан худалдаа үйлчилгээний 4 аж ахуйн нэгж байгууллагыг  аттестатчилалд хамруулан стандартын шаардлага хангаагүй 1 ААНБ-ын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулж, 3 ААНБ-ын тусгай зөвшөөрлийг сунгуулав.

Дүүргийн  ИТХ, ГХУСАЗЗ, ЗДТГ, ЦХ, МХТасаг, Эр зоригийн хүч ТББ, Бид хамтдаа бүлгэм хамтран  2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр  архи согтууруулах ундаа худалддаг түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч, худалдагч нартай хийх  уулзалтыг зохион байгуулж 8 иргэнийг хамруулав.

Уулзалтаар холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөж ажиллах талаар мэдээлэл өгснөөс гадна архи согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг ААНБ-ын захирал эрхлэгч нарын санал хүсэлтийг сонсч санал бодлоо солилцов. Уулзалтанд оролцсон 7 иргэн асуулт асууж  тайлбар авав.

100 100%
5-14 Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний газруудтай хамтран ажиллах гэрээ байгуулан, “Гэрчилгээ” олгох ажлыг зохион байгуулах ЗДТГ

Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл

Гэрчилгээ олгосон ААНБ, тоо 5
     Тайлангийн хугацаанд  дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрчилгээний хугацаа дууссан,  шинээр эрхлэх хүсэлт гаргасан  10  аж ахуйн нэгж байгууллага, иргэнтэй гэрээ байгуулж дүүрэгт  худалдаа үйлчилгээ эрхлэх “Гэрчилгээ” олгов.

Дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл 2018 онд 3 удаа хуралдаж 4 иргэний хүсэлтийг шийдвэрлэж ажиллав.

100 100%
5-15 “Сайн өдрийн зах”, “Сүүдрэвчтэй худалдаа”-г зохион байгуулах ЗДТГ

Хороод

ЖДҮДТөв

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
       Өрхийн хөгжлийг дэмжих, амьдрах орчныг сайжруулах зорилтот жилийн төлөвлөгөөг   хангах ажлын хүрээнд Дүүргийн Засаг даргын 2018 оны А/37 дугаар захирамжаар Монголын уламжлалт Сар шинийн баярыг угтан 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Үндэсний үйлдвэрлэгчдийн хамтарсан худалдаа Цагаан сар-2018”  нэрийн дор үзэсгэлэн худалдааг зохион байгуулж  “Сайн өдрийн зах”-ыг ажиллуулав. Тус үзэсгэлэн худалдаанд 6 үндэсний үйлдвэрлэгч  оролцож 15,996,000 төгрөгний борлуулалт хийв.

Мөн дүүргийн 10 өрхийн үйлдвэр эрхлэгч 8 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 2,670,000, төгрөгний борлуулалт хийсэн байна.

Сүүдрэвчтэй худалдаа эрхлүүлэх тухай” дүүргийн Засаг даргын 2017 оны А/117 дугаар захирамжийн дагуу дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн гаргасан шийдвэрээр 7 иргэн сүүдрэвчтэй худалдаа эрхлэх түр зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулав.

100 100%
5-16 5.1.10 Ус ашиглагч, хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй гэрээ байгуулан холбогдох хуулийн хэрэгжилтийг ханган ажиллана. Ус ашиглагч, хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй гэрээ байгуулж, хяналт тавих ЗДТГ

ААНБ

Гэрээ байгуулсан ААНБ, иргэд, тоо 2
      Тайлангийн хугацаанд ус ашиглагч  хэрэглэгч орон сууцны 371 айл өрх, 31 аж ахуйн нэгж байгууллагатай хэрэглээний цэвэр ус, бохир ус татан зайлуулах гэрээ хийн ажиллаж байна.

       Хэрэглэгчдийн ундны усны стандартад тогтмол хяналт тавьж,  усан сан, ус түгээх байр, ус зөөврийн автомашины угаалга халдваргүйжүүлэлтийг графикийн  дагуу хийн, сар бүр усны дээжийг хугацаанд нь өгч дүн шинжилгээ хийж байна

100 100%
5-17 ЕБС болон сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдэд ундны усны аюулгүй байдал, зохистой хэрэглээг эзэмших талаар мэдлэг олгож, зөв хандлага, дадалд сургах ажлыг зохион байгуулах ЗДТГ

УМГХДТСГЗ

Хангай цогцолбор сургууль

УСАТовчоо

СӨБ-үүд

Сургалтанд хамрагдсан хүүхдийн тоо, хувиар
        Дүүргийн Ус суваг ашиглалтын товчоо  “Дэлхий усны өдөр” –ийн аяны хүрээнд ЕБС болон сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдэд “Ус амьдралын түлхүүр” сэдэвт сургалт зохион байгуулж 79 хүүхдийг хамруулав.

Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаатай  хамтран 2018 оны 11 дүгээр  сарын 12-ны өдөр Умард говийн гүвээт –Халхын дундад талын сав газрын усны нөөцийн менежментийн төлөвлөгөөний хэлэлцүүлгийг   зохион байгуулж нийт 7 албан байгууллагын  28  ажилтан албан хаагч  хамрагдав.

100 100%
5-18 5.1.11 Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хуулийн хүрээнд зүй зохистой ашиглах асуудлыг дэмжиж ажиллах Гар аргаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй иргэд, нөхөрлөлийн үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хүрээнд хяналт тавих, холбогдох арга хэмжээг авах ЗДТГ

Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
     Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй бүртгэгдээгүй нөхөрлөлийн үйл ажиллагааг шалгав.

Шалгалтаар “Шижир Өндөр”, ”Ивээлт нутаг”, “Хөдөлмөр зүтгэл” нөхөрлөл нь дүүргийн Засаг даргатай байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”-ний 3.1.3, 3.1.4, 3.1.10 дэх заалтуудыг зөрчсөн, мөн бичил уурхайн зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй талбайн булангийн цэгүүдийг координатын дагуу тэмдэгжүүлээгүй зэрэг зөрчил илрэв.

Дээрх зөрчлийг арилган холбогдох арга хэмжээ авсан талаар мэдээллийг Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэст ирүүлэх тухай ЗДТГ-ын 7/484 дугаар албан бичгийг нөхөрлөлүүдэд хүргэн зөрчлийг арилгуулав.

Гар аргаар алт олборлож буй  Баянхангай нөхөрлөлийн удирдах зөвлөлийн 3 гишүүнтэй 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр уулзаж холбогдох  үүрэг чиглэл өгөв.

90 100%
5-19 5.1.12 Гар аргаар ашигт малтмал олборлох бичил уурхай эрхлэгчдийг хуулийн хүрээнд дэмжих техникийн нөхөн сэргээлт хийх тогтолцоог бүрдүүлж ажиллах. Ашигт малтмал олборлогч,  бичил уурхай эрхлэгчдийг дэмжих, сургалт сурталчилгаа зохион байгуулах ЗДТГ

Холбогдох дээд шатны байгууллага

Сургалтанд хамрагдсан иргэд, тоо 25
          Дүүргийн 1 дүгээр хорооны 1 иргэн бүртгэгдээгүй нөхөрлөл байгуулан бичил уурхайгаар ашигт малтмал олборлон олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлт хийх хүсэлтийг ирүүлсэн бөгөөд уг иргэний хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд дэмжих тухай байна. Ашигт малтмал олборлогч давхардсан тоогоор 42 иргэнд зөвлөгөө өглөө. 100 100%
5-20 Гар аргаар ашигт малтмал олборлосон талбайд техникийн нөхөн сэргээлт хийлгэх, хяналт тавих, үр дүнг тооцох ЗДТГ

Газрын алба

Нөхөрлөлүүд

Нөхөн сэргээгдсэн тайлбайн хэмжээ, га  

2га

      Дүүргийн Засаг дарга  Баянхангай, Ивээлт нутаг, Шижир Өндөр, Хөдөлмөр зүтгэл зэрэг 4 нөхөрлөлтэй  1 жилийн хугацаанд гэрээ байгуулсан бөгөөд   тус нөхөрлөлүүд Өндөртолгой тахилгатай овооны урд тал, Улаан худаг нэртэй газарт  бичил уурхайн зориулалтаар олборлолт явуулав.

Тайлангийн хугацаанд гэрээний үүргээ биелүүлэн олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг яаралтай гүйцэтгэж талбайгаа хүлээлгэн өгөх тухай ЗДТГ-ын 2018 оны 7/432 дугаар албан бичгийг Баянхангай нөхөрлөлд хүргүүлэв.

Тус ажлын хүрээнд Баянхангай нөхөрлөл 2018 оны  04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны  04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл зөвшөөрөлгүйгээр олборлолт хийсэн  иргэдийн  0,04 га талбайд нөхөн сэргээлт хийв.  Мөн ашигт малтмал олборлолтын талбайд ахуйн зориултаар 2 гүнийн худаг  гаргахад 24,0 сая төгрөг зарцуулсан байна.

Шижир Өндөр, Ивээлт нутаг, Хөдөлмөр зүтгэл нөхөрлөлүүд хамтран 3 байршилд 19.75 га газарт нөхөн сэргээлт хийсэн байна.

90 Баянхангай нөхөр

лөл

24,0 сая

 

 

 

 

 

 

100%

5-21 5.1.13 Өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэнд оруулах бодит нөхцлийг бүрдүүлж ажиллах. Газар өмчлүүлэх эрхээ гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан байршлуудад иргэдэд газар өмчлүүлэх. Газрын алба Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
Эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлт гаргасан 155, хамтран өмчлөгч хасуулах 3 иргэний хүсэлтийг хүлээн авч, нийслэлийн Засаг даргын 5 удаагийн захирамжаар шийдвэрлээд байна. 100 100%
5-22 5.1.14 Дүүрэг хөгжүүлэх Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах. Дүүрэг хөгжүүлэх Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан шинээр  суурьшлын бүс байгуулах төлөвлөгөө боловсруулах боломжийг судлах . Газрын алба Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
Дүүрэгт хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтөй уялдуулан Дүүргийн Газар зохион байгууллатын төлөвлөгөөнд тусгасан байршлуудад Дүүргийн Засаг даргын захирамжаар 198 иргэн, газар эзэмших эрхийн нээлтэй дуудлага худалдаагаар шалгарсан 1 аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн зориулалтаар 10 га газар, Төсөл сонгон шалгаруулалтаар шалгарсан 1 аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн зориулалтаар 15 га газрыг эзэмшүүлээд байна.

Мөн эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлт гаргасан 155, хамтран өмчлөгч хасуулах 3 иргэний хүсэлтийг хүлээн авч, нийслэлийн Засаг даргын 5 удаагийн захирамжаар шийдвэрлээд байна.

100 100%
5-23 5.1.15 Дүүрэг хөгжүүлэх Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан шинээр  суурьшлын бүсийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх . Шинээр  суурьшлын бүсийн төлөвлөгөө боловсруулах талаар холбогдох дээд шатны байгууллагад санал хүргүүлэх. Газрын алба Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100
Тус дүүргийн 1-р хорооны урд хэсэгт шинэ сууршлийн бүс үүсгэхээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах талаар нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газарт санал хүргүүлсэн боловч төсөвт хөрөнгө шийдэгдээгүй тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. 100 100%
ДУНДАЖ ҮНЭЛГЭЭ 97%   98%
ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ  91%   94

 

 

 

ТАНИЛЦСАН

ЗАСАГ ДАРГА                                        С.ЭРДЭНЭБАЯР

 

 

ХЯНАСАН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДАРГА                                                   Л.САНЖИЙЖАМЦ

 

ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН

ЭРХ ЗҮЙ, ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ-ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                                       С.ЦЭНД-АЮУШ

 

 

НЭГТГЭСЭН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

МЭРГЭЖИЛТЭН                               Б.ГЭРЭЛЦОЛМОН