2017 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19, 20-НЫ ӨДРҮҮДЭД БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 дүгээр тушаал, дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүх нийтийн цэвэрлэгээ” хийх хуваарийн дагуу дүүргийн хэмжээнд “Бүх нийтийн цэвэрлэгээ”-г 2017 оны 05 дугаар сарын 19,20-ны өдрүүдэд зохион байгуулав.

Нийт-60 аж ахуйн нэгж, байгууллагын 414 ажилтан, албан хаагч,гэр хороолол болон орон сууцны 50

оршин суугч иргэд ойр орчны 16235м2 талбайн  үүсмэл хог хаягдлыг цэвэрлэж,  хороо тус бүрт 1 хогны машин ажиллаж, цэвэрлэгээнээс үүссэн 15,7тн үүсмэл  хогийг зөөвөрлөж  төвлөрсөн хогийн цэгт буулгав.

Цэвэрлэгээний явцын мэдээг 09.00-16.00 цагийн хооронд 3 удаа  Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвийн /11-310005/ дугаарын утсанд мэдэгдэн, дүн мэдээг нэгтгэн dispatcher_ub@yahoo.com и-мэйл хаягаар хүргүүлэв.

Бүх нийтийн их цэвэрлэгээ хийх ажлыг хороо тус бүр зохион байгуулж, цэвэрлэгээний явцад Засаг даргын Тамгын газрын Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс болон 1,2 дугаар хорооны тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч нар хяналт тавьж ажиллав.

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>