БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

0
128

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН

АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

 

/2018 оны жилийн эцсийн байдлаар/

2018.12.12.                                                                                                                                                                                                 Багахангай

Нийгмийн баталгааг хангах үзүүлэлт Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Биелэлт Хүрсэн үр дүн Хувь Үнэлгээ  
1 Ажиллах таатай орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд Өрөө тасалгаа, танхимыг засварлан, ажиллах таатай орчин бүрдүүлэх

 

 

Албан хаагчдын ая тухтай ажиллах нөхцөл бололцоог хангах, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэн, өрөө тасалгааны цэвэрлэгээ үйлчилгээнд анхааран ажиллаж байна.

Тайлангийн хугацаанд ЗДТГ-ын цахилгааны шитнүүдийг иж бүрэн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэн, 3 давхрын коридор, НХХ, ТХҮХ-ийн дарга, мэргэжилтнүүдийн өрөөний тааз болон ханын засвар, Засаг даргын орлогчийн өрөөний сантехникийн засварыг хийн пааруудыг шинээр сольж, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдийн өрөөнд бүрэн засвар хийлээ.

Мөн ЗДТГ-ын байранд байрлаж байсан кабелийн ТВ-ийг нүүлгэн, өрөөнд нь бүрэн засвар хийж, цахилгааны утсыг шинэчилж, Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, Архивын эрхлэгч нарыг нүүлгэж оруулахад бэлэн болгоод байна. Дээрх засвар үйлчилгээг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан засаж янзлав.

Байгууллагаас цахилгааны щит шинэчилэхэд 1.915.000 төгрөг, өрөө тасалгааг засварлахад 3.508.000 төгрөг, хашаа хайс будахад 96.000,  нийт 5.519.000 төгрөг зарцуулав.

Албан хаагчдын ажиллах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. 90 100  
Албан хаагчдыг шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангаж, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд мөрдүүлж ажиллах

 

 

Компьютерын  техник хэрэгслийн ашиглалтанд хяналт тавин компьютер, техник хэрэгсэл, интернетийн хэвийн найдвартай ажиллагааг ханган, ажиллаж байгаа бөгөөд үйлчилгээний бүртгэлийн дэвтэр гарган гэрчилгээжүүлж, хийгдсэн засвар үйлчилгээний талаар  бичилт хийн тухайн албан хаагчийн гарын үсгээр баталгаажуулж байна.

2018 онд I5 notebook-1, процессор 2 ширхэгийг авч, техник хэрэгсэл нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон 3 албан хаагчид хүлээлгэн өглөө. Компьютер, техник хэрэгсэл худалдан авахад байгууллагаас 3.500.000 төгрөгийг гаргаж шийдвэрлэлээ. Мөн 10 компьютерийг форматалж засварласан байна. Тамгын газар, хороодын албан хэрэгцээнд нийт 44 компьютер ашиглагдаж байгаагаас шинэчлэх шаардлагатай 5 /Д.Эрдэнэтуяа, Б.Гэрэлцолмон, Б.Сүнжидмаа, Ж.Наранцэцэг, Г.Буян-Ундрах/ компьютер байна.

Техник хэрэгслийн ашиглалт сайжирч, хэвийн найдвартай байдал хангагдаж байна.  

 

90

100  
2 Нийгмийн баталгааг хангах зорилтын хүрээнд Холбогдох хууль, тогтоомжийн дагуу албан хаагчийн цалин, урамшуулал, бусад нэмэгдлийг тухай бүр олгох, Цалингийн шатлалыг нэмэгдүүлэхдээ албан хаагчдын ажлын ачаалал, үүрэг хариуцлага, мэдлэг чадвар, ажилласан жил болон ажлын үр дүнг харгалзана. Тайлангийн хугацаанд Засгийн газрын 2018 оны 264 дүгээр тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээний дагуу нийт албан хаагчдын цалингийн сүлжээг шинэчлэн тогтоосон бөгөөд ажилд томилох, ажлаас чөлөөлөх, зэрэг дэвийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл олгох, сахилгын шийтгэл ногдуулах, шагнал урамшил олгох,  ээлжийн амралт, тусламж олгох зэрэг асуудлыг Засаг даргын газрын даргын тушаалаар тухай бүр шийдвэрлүүлж байна. Үүнд:

Ø  ТХХОНБайцаагч нар 320,000 – 352,000₮;

Ø  Засаг даргын туслах 600.000 – 660.000₮

Ø  Л.Оюунчимэг, Н.Нямзав, Ч.Нямдорж, Ү.Эрдэнэчимэг, С.Хишигтогтох, А.Алтантуяа, Б.Гэрэлцолмон, Н.Батцэнгэл, С.Гэрэлтуяа, Ё.Гэрэлцэцэг, Ш.Баасансүрэн, А.Үүрцайх, Г.Батжаргал, Д.Даваадулам, Б.Оюун-Эрдэнэ нарт ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдлийг  сарын үндсэн цалингийн 20-40 хувиар 1-2 сарын хугацаатай;

Ø  У.Батжаргалд төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10-15, Н.Бямбажаргалд 5-10, Д.Эрдэнэтуяад 15-20 хувь болгон нэмэгдүүлж;

Ø  2017 оны үр дүнгийн гэрээний үнэлгээгээр А үнэлгээ авсан 15 албан хаагчийн цалингийн шатлалыг ахиулж;

Ø  албан хаагчид ур чадварын нэмэгдлийг нэмэгдүүлж;

Ø  Н.Өлзийцэцэгт мэргэшлийн ахлах зэрэг шинээр олгож зэргийн нэмэгдлийг 10 хувиар тогтоож;

Ø  Л.Ганхуягийн нууцын нэмэгдлийг 5-10 хувь болгон нэмэгдүүлж, Б.Отгонжаргалд 10 хувиар тогтоож;

Ø  Л.Ганхуягийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 8-12 хувь болгон шинэчилж;

Ø  Б.Оюун-Эрдэнэд бохирын нэмэгдлийг сарын үндсэн цалингийн 15 хувиар

Ø  Ж.Баатарзориг, Г.Лхагвасүрэн нарт цэргийн мэргэжлийн зэргийн нэмэгдэл 5 хувиар олгож тус тус шийдвэрлүүлсэн байна.

Албан хаагчдад нэмэгдэл цалин урамшлыг хуулийн хүрээнд олгож, нийгмийн баталгааг хангаж байна. 90 100  
Үр дүнгийн гэрээний үнэлгээ, байгууллагын стратеги зорилтыг хангахад оруулсан хувь нэмэр, бүтээлч санал санаачлага, байгууллага, дүүргээс зохион байгуулагдсан аливаа арга хэмжээнд оролцсон оролцоо, ажлын цаг ашиглалт зэргийг харгалзан урамшуулал олгоно. Төрийн захиргааны албан хаагчдын 2017 оны үр дүнгийн гэрээ, биелэлт, төрийн үйлчилгээний албан хаагчдын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, биелэлтийг хэлтэс, албадаар ангилан архивын нэгж үүсгэн архивт хүлээлгэн өглөө.

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан  журмын дагуу төсвийн шууд захирагчаас менежерүүдтэй, нэгжийн менежерээс төрийн жинхэнэ албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулдаг бөгөөд 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулах ёслолын арга хэмжээг 02 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж, нэгжийн 3 менежер,  ТЗ-22, ТТ-1 албан хаагч үр дүнгийн гэрээ байгуулж, ТҮ-14, гэрээт 8 албан хаагч  2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлууллаа.

Албан хаагчдын 2018 оны жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж, нэгжийн менежер-5, төрийн захиргааны албан хаагч 21, төрийн тусгай албан хаагч 2, улс төрийн албан хаагч 1, төрийн үйлчилгээний албан хаагч 15, хэсгийн ахлагч 6, тохижилт хог хаягдлын олон нийтийн байцаагч 2, нийт 52 албан хаагч дүгнүүлснээс 18 албан хаагч А, 34 албан хаагч В дүгнэгдлээ.

Үр дүнг дүгнэхдээ ажлын сахилга хариуцлага, цаг ашиглалтыг шалгуур үзүүлэлт болгон дүгнэж байна.

Нийслэлийн 9 дүүргийн “Спорт наадам-2018”-д амжилттай оролцон медальт байранд шалгарсан 17 албан хаагчид сарын үндсэн цалингийн 10 хувиар урамшуулал олгов.

Төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжилт хангагдаж, үр дүнг тооцон ажиллав.

 

100 100  
Ажил, амралтын цаг, чөлөө авах, ээлжийн амралт, албан томилолт, цалин хөлс, шагнал урамшуулал, тэтгэмж, буцалтгүй тусламж, нөхөх олговор олгохтой холбоотой харилцааг холбогдох хууль тогтоомж, дотоод журмын хүрээнд зохион байгуулна. Байгууллагын дотоод журмын 5.1.1-д заасныг үндэслэн Тамгын газрын албан хаагчдын 2018 оны ээлжийн амралтын хуваарийг Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/10 дугаар тушаалаар батлуулан, тайлант хугацаанд 52 албан хаагчийн ээлжийн амралтыг биеэр эдлүүлээд байна.

Ажилтан албан хаагчдын цагийг бүртгэж, цахим бүртгэл болон бүртгэлийн дэвтэр, сар бүрийн цагийн хоцролтын нэгтгэлийг үндэслэн цагийн баланс гарган, цалинг бодож сар бүр тогтоосон хугацаанд 2 удаа олгов.

Тайлангийн хугацаанд давхардсан тоогоор нийт 72 албан хаагчид чөлөөний хуудсаар чөлөө олгосноос цалинтай чөлөө 65, цалингүй чөлөө 7 албан хаагчид олгоод байна.

Мөн жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байсан Ө.Амарзаяа, Г.Батжаргал, Г.Пунцаг-Очир, Б.Цогжавхлан, А.Мөнх-Од нарын 5 албан хаагчийг эргэхэд нийт 350.000, албан хаагчдад хоолны мөнгийг өдрийн 4500 төгрөгөөр тооцож, нийт 69 хүнд 51.687.000 төгрөг, унааны зардлыг давхардсан тоогоор 8 албан хаагчид өдрийн 1000 төгрөгөөр тооцож  976.000 төгрөг, томилолтын мөнгийг давхардсан тоогоор 279 хүнд 10.000.000 төгрөг, байгууллагаас тэтгэвэрт гарсан 11 ахмад настанд хүндэтгэл үзүүлэхэд 1.562.000 төгрөг, 19 албан хаагчид дэмжлэг, буцалтгүй тусламжинд 4.900.000 төгрөг зарцуулж, албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад нийт 77.65.130  төгрөгийг байгууллагын холбогдох зардлаас гаргаж шийдвэрлэсэн байна.

 

 

 

Хүний нөөцийн холбогдолтой харилцааг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллав.

90 100  
    Тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдын ажлын идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, амьдрал ахуйг нь дэмжих зорилгоор 5 жил тутамд 500.000 хүртэлх төгрөгийн буцалтгүй тусламж олгоно.        Эхний улирлын байдлаар орон сууц, хашаа байшин худалдан авах, хөнгөлөлттэй зээлд хамрагдах, орон сууц худалдан авах, нөхцөл сайжруулахаар дэмжлэг хүссэн албан хаагч байхгүй байна.

 

 

3 албан хаагч байгууллагын орон сууцанд амьдарч байна.

100 100  
Ахуйн зориулалтаар газар эзэмшиж, өрхийн аж ахуй эрхлэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалахад нь дэмжлэг үзүүлэх 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмших, өмчлөх, төмс, хүнсний ногоо тариалах газар хүссэн хүсэлт гаргасан албан хаагч  байхгүй байна.

Газар өмчлөх хуулийн хугацаа дуусах гэж байгаатай холбогдуулан албан хаагчдын газартай эсэх судалгааг гаргаж дүүргийн Газрын албанд хүргүүлсэн ба өнөөдрийн байдлаар 15 албан хаагч газар аваагүй байна.

“Өрхийн хөгжлийг дэмжих-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд ЗДТГ-ын даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/23 дугаар тушаалаар 400 кг үрийн төмс худалдан авахад 236,380 төгрөг зарцуулж, ажилтан албан хаагчдыг төмс, хүнсний ногоо тариалуулах ажлыг 2018 оны 05 дугаар сард зохион байгуулж, дүүргийн Агропаркийн эрхлэгч  Д.Хасчулуун “Төмс, хүнсний ногоог хэрхэн тариалах, арчлах, хураан авах” талаар талбайн сургалт хийн, тариалалтын ажилд арга зүйн заавар, зөвлөмж өгч ажилласан.  Албан хаагчид сургалтаар олж авсан мэдлэгтээ тулгуурлан хүнсний ногооныхоо арчилгааг хийсний үр дүнд төмс 1.3 тонн, лууван, шар манжин, хүрэн манжин, сонгино, сармис, гоньд зэрэг хүнсний ногоо 190 кг-ыг хураан авч, нийт ажилтан албан хаагчдын өрхийн хэрэгцээнд хуваарилан олголоо.

Албан хаагчдын төмс, хүнсний ногоо тариалах ажлыг дэмжиж ажиллав. 100 100  
Албан хаагчийн ажилдаа ирэх, буцах нийтийн тээврийн унааны зардал, өдрийн хоолны мөнгө олгох, шаардлагатай тохиолдолд хэрэглээний үнийн түвшинг харгалзан тухай бүр шинэчлэх. Албан хаагчдад хоолны зардал өдөрт 4500 төгрөг, тээврийн хэрэгслээр зорчин ажилдаа ирдэг албан хаагчид унааны зардал өдөрт 1000 төгрөгийг сар бүр олгож байгаа бөгөөд тайлангийн хугацаанд албан хаагчдад хоолны мөнгө нийт 69 хүнд 51.687.000 төгрөг, унааны зардал 8 албан хаагчид 976.000 төгрөгийг олгосон байна.

 

 

 

Сар бүр хоол унааны зардал олгов.

90 100  
Ганц бие, өрх толгойлсон болон шинээр гэр бүл болсон залуу гэр бүлд эд хөрөнгийн болон санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлнэ. Шинээр хүүхэд төрүүлж жирэмсний болон амаржсаны амралттай байсан Ө.Амарзаяа, Г.Батжаргал, Г.Пунцаг-Очир, Б.Цогжавхлан, А.Мөнх-Од нарын 5 албан хаагчийг эргэж, нийт 350.000 төгрөг зарцууллаа. Албан хаагчдад тухай бүр дэмжлэг үзүүлсэн. 90 100  
Гадаад дотоодын төрөл бүрийн аялал жуулчлалыг дэмжиж ажиллана. Гадаад дотоодын аялал зохион байгуулах ажлын хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд Хэнтий аймаг, Дадал сумаар аялал зохион байгуулж, уг аялалд нийт албан хаагчдыг хамрууллаа. Аялалд зарцуулагдсан зардлыг албан хаагч бүр хувиасаа шийдвэрлэж зохион байгуулав.

Эрхэлсэн ажилдаа амжилт гарган хамт олноо манлайлан ажилласан Засаг даргын орлогч Б.Болормаа, Хороодын Засаг дарга Б.Гэрэлмаа, М.Өсөхдэлгэр, Засаг даргын туслах Н.Нямзав, жолооч Ч.Нямдорж нарыг  аялах эрхээр шагнаж,  2018 оны 10 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд БНХАУ-н Бээжин болон  Hanzao хотоор аялаад ирлээ. Аяллын үеэр тус хотуудын түүх соёл, зан заншилтай танилцсан байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/4914 дүгээр захирамжийн дагуу зохион байгуулагдсан “Шилдэг хороо”, “Шилдэг хэсгийн ахлагч нарын баг” шалгаруулах болзолт уралдаанд нийслэлийн 152 хорооны 1480 хэсгийн ахлагчдаас тусгай байранд шалгарч өргөмжлөл 4.000.000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнагдсан 1 дүгээр хорооны ажлын албаны хамт олон болон ЗДТГ-ын жолооч А.Үүрцайх, слесарь Ж.Одхүү, Г.Батжаргал нарын 10 албан хаагчийг 2018 оны 10 дугаар сарын 21-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Манжуур хотод, 1 дүгээр хорооны зохион байгуулагч Н.Цэцэглэнг Тайланд улсад тус тус аялуулав. Шагналын дагалдах мөнгө 4.000.000 төгрөгийг аялалд хамрагдсан 10 албан хаагчийн зардалд зарцуулав.

Жил бүр албан хаагчдыг хамруулсан аяллыг зохион байгуулж байна. 100 100  
3 Албан хаагчдын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилтын хүрээнд Албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд үе шаттайгаар хамруулна. 2018 оны 01 дүгээр сард албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд сэтгэц, сонсгол, хараа, дотор, сүрьеэ гэсэн 5 төрлөөр  хамруулах ажлыг зохион байгуулав. Албан хаагчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулав. 100 100  
Төрийн албаны шалгалтанд тэнцэн шинээр томилогдсон албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна.  

Тайлангийн хугацаанд төрийн албаны шалгалтанд тэнцэн шинээр ажилд томилогдсон 1 албан хаагч байгаа бөгөөд эрүүл мэндийн үзлэгт хамруулав.

1 албан хаагчийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулав. 100 100  
Албан хаагч гадаад улс оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд дэмжлэг туслалцаа үзүүлнэ.  

Гадаад улс оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай албан хаагч одоогоор байхгүй байна.

 

 

 
4 Албан хаагчдын чөлөөт цагийг зүй зохистой өнгөрүүлэх нөхцөл боломжоор хангах зорилтын хүрээнд Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, амралт, соёл, урлаг, спорт, бялдаржуулах зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.

Биеийн тамир, спортоор хичээллэх нөхцлийг бүрдүүлнэ.

Албан хаагчдыг аливаа арга хэмжээнд хамруулан ажиллаж байгаа бөгөөд тайлангийн хугацаанд нийтийг хамарсан их цэвэрлэгээ, цас цэвэрлэгээ, мод тарих өдрийн арга хэмжээ, “Улаанбаатар-марафон-2017” цом аялах аяны үйл ажиллагаа, 7 хоног бүрийн Лхагва гаригт Спорт зааланд чөлөөт цаг өнгөрүүлэх арга хэмжээ, “Гэр бүлийн өдөрлөг”, “Багахангай марафон”, Бүх ард түмний 7-р их наадмын Явган аяллын улсын аварга шалгаруулах тэмцээн, Багануур, Багахангай, Налайх дүүргийн спортын нөхөрсөг тэмцээн, нийслэлийн 9 дүүргийн спортын нөхөрсөг тэмцээн, Багахангай, Налайх дүүргийн Шүүхийн 65 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан спортын нөхөрсөг тэмцээнүүдэд албан хаагчдыг хамруулан идэвх оролцоог ханган ажилласан бөгөөд, нийслэл, дүүргээс зохион байгуулагдсан  төрөл бүрийн соёл, урлаг, спортын арга хэмжээнүүдэд тухай бүр албан хаагчдыг оролцуулж байна. Албан хаагчдыг алслагдсан 3 дүүргийн тэмцээнд оролцуулахад 1,200,000, Налайх дүүргийн Прокурорын байгууллагын тэмцээнд оролцуулахад 1,451,250, “УБ-марафон-2018” тэмцээнд оролцуулахад 593.500 төгрөгийг байгууллагаас гаргаж шийдвэрлэв.  

 

Албан хаагчдын чөлөөт цагийг зүй зохистой өнгөрөөж, эрүүл мэндэд нь анхааран ажиллаж байна.

100 100  
Цасны баяр, явган болон тойрон аяллыг зохион байгуулна. Мөн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дүүргийн хэмжээнд зохион байгуулагдсан “Мөнгөн Багахангай” цасны баярт хамт олноороо идэвхтэй оролцож, цасаар хотхон байгуулах, гүйдэг матк, цасны бүжиг уралдаанд баг хамт олноо бүрдүүлэн оролцож, уг тэмцээнд албан хаагчдыг оролцуулахад шаардлагатай 90.000 төгрөгийг байгууллагаас гаргаж шийдвэрлэлээ. Албан хаагчдыг арга хэмжээнд өргөнөөр хамруулсан 90 70  
Биелэлтийн дундаж хувь 95.7    
Үнэлгээ 97.6  
             

Нийт 14 заалтыг  хяналтанд авч, 100 хувийн хэрэгжилттэй 12, 70 хувийн хэрэгжилттэй 1,  үнэлэх боломжгүй 1 заалт байна. Ерөнхий  үнэлгээ 97.6%-тай байна

 

 

ТАНИЛЦСАН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДАРГА                                                                                                            Л.САНЖИЙЖАМЦ

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН

ЭРХ ЗҮЙ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                                                               С.ЦЭНД-АЮУШ

 

 

БИЕЛЭЛТ НЭГТГЭСЭН

ТӨРИЙН ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦ, ШАГНАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                                                                 Д.ЭРДЭНЭТУЯА