НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

0
106

НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

/2018 оны эхний хагас жилийн байдлаар/

 

 

2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр                                                                               Багахангай

 

Тус Засаг даргын Тамгын газар нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Бодлогын  баримт  бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх журам”-ын хэрэгжилтийг ханган ажиллаж, 2018 оны эхний хагас жилийн байдлаар дараах бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлж ажиллалаа. Үүнд:

 

Нэг. Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн

 

а/ “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д заасан нийслэлд хэрэгжих зорилтын хүрээнд тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүн

 

Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 хөгжлийн хөтөлбөрөөс дүүрэгт хамааралтай 4 заалтыг хяналтанд авсан.  Нийслэлийн Засаг даргын А/335 дугаар захирамжийн дагуу тус хөгжлийн хөтөлбөрийн биелэлтийг  2 жил тутам гаргахтай холбоотойгоор биелэлт гаргах хугацаа болоогүй байна.

 

б/ Төрөөс баримтлах бодлогод заасан нийслэлд хэрэгжих зорилтын хүрээнд тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүн

 

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого 2014-2024 оны хүрээнд дүүрэгт хамааралтай 9 заалтыг хяналтанд авч хэрэгжилт 50%, соёлын талаарх баримтлах бодлогоос дүүрэгт хамааралтай 8 заалтыг хяналтанд авч хэрэгжилт 50%-тай байна.

 

в/ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан нийслэлд хэрэгжих зорилтын хүрээнд тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүн

 

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дүүрэгт хамааралтай 3 чиглэлийн 42 заалтыг хяналтанд авч, биелэлт 53,3%-тай байна.

 

г/ Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа ажлын явц, үр дүн

 

Дүүрэгт хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын худалдан авах ажиллагааны болон гүйцэтгэлийн явцад дүүргийн удирдлагууд, худалдан авах ажиллагааны алба, Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс, иргэдийн төлөөлөлтэй  хамтран ажиллаж, хийсэн ажлуудад хяналт тавих, санал гаргах, зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байна.

Дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дараах 3 ажил хийгдэж байна.

  1. “Аврах гал унтраах ангийн барилга”-ын ажил. Төсөвт өртөг нь  1 тэрбум 250 сая төгрөг ба 2013-2016 онд хийгдэхээр төлөвлөгдөн  гүйцэтгэгчээр “Даяар Трейд” ХХК шалгарч,  ажлын гүйцэтгэл барилга угсралтын шатандаа ажлын гүйцэтгэл 70 хувьтай явагдаж байна.
  2. “Цэвэр, бохир усны шугам сүлжээ, усан сан, насосны станц, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт”-ийн ажил. Төсөвт өртөг 8 тэрбум 600 сая төгрөг ба 2013-2015 онд хийгдэхээр төлөвлөгдөн  “Комфорт Импекс” ХХК  7 тэрбум 600 сая төгрөгөөр ажлыг гүйцэтгэхээр шалгарч, 2016 онд цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг дуусгасан. 2017 онд Хөгжлийн банкны эх үүсвэрээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 1 тэрбум 220.2 сая төгрөгийн санхүүжилт батлагдан, гэрээг сунгуулахаар Барилга хот байгуулалтын яаманд хүсэлт хүргүүлэн шийдвэр хүлээгдэж байна.
  3. “Багахангай дүүргийн ЖДҮДТ-ийн барилга, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил”-ын эрх 2018 оны 02 дугаар сард нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт  шилжсэн ба үнэлгээний хороо байгуулагдан, тендер зарлах бэлтгэл ажлыг хангаж байна.

Нийслэлээс эрх шилжиж ирсэн 2 ажил хийгдэхээр төлөвлөгдсөнөөс:

  1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх 288.0 сая төгрөгний ажлын тендерийг зарласан. Тендерийн материал хүлээн авч байгаа ажлын явц 50%-тай,
  2. Нийслэлийн Автозамын сангийн хөрөнгөөр хийгдэх 50.0 сая төгрөгний ажлын тендер зарлагдаж гэрээг байгуулсан. Ажлын явц 100%-тай явагдаж байна.

 

д/ Бүсчилсэн хөгжлийн бодлогод заасан нийслэлд хэрэгжих зорилтын хүрээнд тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүн

 

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан, дүүрэгт хамааралтай 7 заалтыг хяналтанд авч, хэрэгжүүлэн ажиллаж байна. биелэлтийг 09 дүгээр сарын 05-ны дотор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэхээр хуваарьтай, биелэлт нэгтгэх хугацаа болоогүй байна.

 

е/ Үндэсний хөтөлбөрт заасан нийслэлд хэрэгжих зорилтын хүрээнд тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүн

 

Тус дүүрэгт хамааралтай, биелэлтийг тооцох боломжтой 20 үндэсний хөтөлбөрийн 73 заалтыг хяналтанд аван хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хөтөлбөрийн биелэлтийг жилийн эцсээр нэгтгэн, нийслэлд хүргүүлэх хугацаа болоогүй байна.

 

з/ Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүн

 

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт дүүрэгт хамаарах заалт байхгүй байна.

 

к/ Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүн

 

Нийслэлийн Эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дүүрэгт хамаарах 10 заалтыг хяналтанд авч, хагас жилийн байдлаар 68%-тай байна.

 

л/ Дэд хөтөлбөрт тусгасан, тухайн байгууллагаас гүйцэтгэх ажлын хэрэгжилт, үр дүн

 

Тус дүүрэгт хамааралтай 10 дэд хөтөлбөрийн 38 заалтыг хяналтанд аван хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хөтөлбөрийн биелэлтийг жилийн эцсээр нэгтгэн, нийслэлд хүргүүлнэ.

 

м/ Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хувьд тухайн дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн

 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны А/70 дугаар тогтоолоор дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр 90 зорилттойгоор батлагдсан ба 2018 оны хагас жилийн байдлаар 70,4%-тай хэрэгжлээ.

 

н/ дүүргийн Засаг даргын Тамгын газрын хувьд тухайн дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, үр дүн

 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 09 дүгээр тогтоолоор дүүргийн Эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл 162 заалттайгаар батлагдсанаас хагас жилийн байдлаар биелэлт 65,2%-тай хэрэгжив.

 

Хоёр. Тогтоол шийдвэрийн хэрэгжилт, үр дүн

 

а/ Улсын Их Хурал болон Байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын захирамж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас тэмдэглэлээр өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт

 

Дүүргийн хэмжээнд хяналтанд авсан:

  • УИХ-ын тогтоол-2
  • УИХ-ын байнгын хорооны тогтоол-8
  • Ерөнхийлөгчийн зарлиг-4
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, тэмдэглэл-1
  • Засгийн газрын тогтоол -10
  • Ерөнхий сайдын захирамж-4
  • Засгийн газрын хуралдааны тэмдэглэл-8
  • Засгийн газрын албан даалгавар-1
  • Нийслэлийн Засаг даргын захирамж-18
  • Нийслэлийн Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар-2
  • Дүүргийн Засаг даргын захирамж -100 байна. Нийт 156 тогтоол шийдвэрийн 231 заалтыг хяналтанд авч хэрэгжилтийг хангуулан, ub.gov.mn сайтад байршуулж ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай “ 2017 оны 02 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 12 заалт бүхий төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган, төлөвлөгөөний биелэлтийг тогтоосон хугацаанд НЗДТГ-т хүргүүлэн ажиллаж байна. Хэрэгжилт хагас жилийн байдлаар 90%-тай байна.

 

б/ Нийслэлийн Засаг даргаас тухайн жилд хэрэгжүүлэхээр зарласан зорилтот ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил:

 

Нийслэлээс 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан бөгөөд нийслэлээс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнөөс дүүрэгт хамааралтай 3 заалтыг хяналтанд авч, хагас жилийн хэрэгжилт 70%-тай байна.

 

 Гурав. Байгууллагын үйл ажиллагааны үр дүн

 

а/ Байгууллагын дүрмээр хүлээсэн үндсэн үүргийн хэрэгжилт

 

а/ Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Засаг даргын Тамгын газрын төлөвлөгөөг Нийгмийн хөгжил, Эдийн засгийн хөгжил, Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжил, Газрын харилцаа, экологи байгаль орчин, гэр хорооллын хөгжил, Засаглалын хөгжил, Дотоод ажил үйлчилгээ гэсэн 6 бүлэг, 127 заалттайгаар боловсруулан дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/36 дугаар захирамжаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллалаа. Эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөний биелэлт 70.3 хувийн биелэлттэй хэрэгжлээ.

 

Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны А/02 дугаар тушаалаар шинэчлэн боловсруулсан “Байгууллагын дүрэм”-ийг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байгаа ба байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн боловсруулж, хамт олны хурлаар хэлэлцүүлэн Газрын даргын 2018 оны А/30 дугаар тушаалаар батлуулан хэлтэс, хороодод хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан, журмын дагуу ажилтан албан хаагчдын ажлын цаг ашиглалт, чөлөө олголтонд хяналт тавьж бүртгэл хөтлөх, шаардлагатай тохиолдолд дэмжлэг тусламж олгох, суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд цалинтай чөлөө олгох, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх, шагнал урамшуулал олгох зэрэг асуудлаар холбогдох тушаал, шийдвэрүүдийн төслийг боловсруулан батлуулж ажилласан.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжаар батлагдсан хуваарийн дагуу хэлтэс албад болон аж ахуйн нэгж, байгууллагаас тайлан, биелэлтийг авч нэгтгэн, тогтоосон хугацаанд холбогдох газарт хүргүүлэн ажиллаж байна.

Эхний хагас жилийн байдлаар:

  • Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт,
  • Монгол Улсын Засаг газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр,
  • Тогтоол шийдвэрийн биелэлт
  • Дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
  • ЗДТГ-ын төлөвлөгөөний биелэлт
  • ЗДТГ-ын үйл ажиллагааны тайлан
  • НЗДТГ-аас ирүүлсэн зөвлөмжийн биелэлт
  • Нийслэлийн болон дүүргийн Авлигын төлөвлөгөөний биелэлт
  • Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн биелэлт
  • Хууль эрх зүйн нэгдсэн тайлан
  • Эрх зүй, сургалт сурталчилгааны тайлан
  • ГХУС ажлын тайлан
  • ХЗС-НЗД-ын хамтран ажиллах гэрээний биелэлт
  • Хууль эрх зүйн салбарын Үндэсний хөтөлбөрүүдийн биелэлт
  • Ublegal сайтын журмын тайлан
  • Дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
  • Дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэхүйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт
  • Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн хэрэгжилтийг ханган, биелэлт болон үйл ажиллагааны тайланг нэгтгэн гаргаад байна.

 

б/ Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухай жилийн төлөвлөгөөнд тусгасан зорилтын хэрэгжилт

 

Нийслэлийн Засаг даргын  2016 оны А/832, дүүргийн Засаг даргын 2016 оны А/251 дүгээр захирамжийн дагуу батлагдсан бүтэц, орон тоонд багтаан албан хаагчдыг томилон ажиллуулж байгаа бөгөөд “Дүүргийн харьяа байгууллагууд, Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг батлах тухай” бүтэц орон тооны захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны А/36 дугаар тушаалаар баталсан “Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт, ангилал зэрэглэлийг шинэчлэн батлах тухай тушаалыг Ил тод байдал-Хүний нөөцийн ил тод байдал-үйл ажиллагаа дэд цэсэнд байршуулсан.

 

Хүний нөөцийн ил тод байдлыг хангах, ажлын байрны сул орон тоог нөхөх ажлын хүрээнд Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд дүүргийн Дотоод Аудитын албаны даргын, Худалдан авах ажиллагааны албаны даргын ажлын байрны сул орон тоонд төрийн албаны удирдах албан тушаалтны нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаар захиалгыг хүргүүлсний дагуу сонгон шалгаруулалтыг зарлаж, НТАЗ-өөс томилуулахаар санал болгосон сонгон шалгаруулалтанд хамгийн өндөр оноо авсан Л.Баасгай, О.Содовжамц нарын  хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас хянаж ирүүлсний дагуу Дотоод Аудитын албаны болон Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалд томилон, шийдвэрийг НТАЗ-д хүргүүллээ.

Дээрх ажлын байранд төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлан, бүртгэхдээ тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангасан иргэдийг хууль журмын дагуу бүртгэж шалгалтыг зохион байгуулав.

Сул ажлын байрны зарыг дүүргийн bagakhangai.ub.gov.mn сайт дахь “Ил тод байдал”  цэсний “Хүний нөөцийн ил тод байдал-Сул ажлын байрны зар” дэд цэсэнд, мөн “Мэдээ мэдээлэл” буланд тус тус байршуулж ажиллав.

Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, туршлагыг дээшлүүлэн хүний  нөөцийн хөгжлийг хангах, албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хяналтын тогтолцоог хэрэгжүүлж, хүний нөөцийн менежментийг бүрдүүлэн ажиллах чиг үүргийг хэрэгжүүлэх, байгууллагын дотоод журамд заасны дагуу албан хаагчдыг сургалт семинарт хамруулж, мэргэжилтнүүдийг давтан сургах, чадавхжуулахад анхаарч ажиллав.

Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах ажлыг хөтөлбөр, төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулж, энэ ажлын хүрээнд “Төрийн албан хаагчийн сургалт” хөтөлбөр, “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажилласан бөгөөд биелэлтийг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 10 дугаар хавсралт дахь загварын дагуу гаргав.

Төрийн албан хаагчийн сургалт хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд нийт 41 удаагийн  сургалтанд давхардсан тоогоор 179 албан хаагч хамрагдаж,гадаадад 3 албан хаагч туршлага судалж, хамрагдалт 80 хувьтай байна.

“Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн  хэрэгжилтийг хангах хүрээнд албан хаагчдын үйл ажиллагааны үнэлгээ, ажилласан жил, ур чадварыг харгалзан олгох нэмэгдэл, зэрэг дэв, шатлал  ахиулах ажлыг тухай бүр зохион байгуулж,

  • 2 албан хаагчид ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдлийг сарын үндсэн цалингийн 40 хувиар;
  • 1 албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10-15, Н.Бямбажаргалд 5-10 хувь болгон нэмэгдүүлж;
  • 2017 оны үр дүнгийн гэрээний үнэлгээгээр А үнэлгээ авсан 15 албан хаагчийн цалингийн шатлалыг ахиулж;
  • Төрийн үйлчилгээний 4 албан хаагчийн ур чадварын нэмэгдлийг нэмэгдүүлж;
  • 1 албан хаагчид мэргэшлийн ахлах зэрэг шинээр олгож зэргийн нэмэгдлийг 10 хувиар тогтоож;
  • 3 албан хаагчийн нууцын нэмэгдлийг 5-10 хувь болгон нэмэгдүүлж;
  • 1 албан хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 8-12 хувь болгон шинэчилж;
  • 1 албан хаагчид бохирын нэмэгдлийг сарын үндсэн цалингийн 15 хувиар олгож тус тус

нийгмийн асуудлыг нь шийдвэрлүүллээ.

Тайлангийн хугацаанд тээврийн хэрэгслээр зорчиж ажилдаа ирдэг 8 албан хаагчид унааны мөнгө 597,0 мянган төгрөг, 62 албан хаагчид хоолны мөнгө 26,869.5 мянган төгрөгийг олгосон байна.

Албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж, албан хаагчдыг сэтгэц, сонсгол, хараа, дотор, сүрьеэ зэрэг 5 төрлийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх  үзлэгт нэгдсэн журмаар хамруулж, эрүүл мэндийн хуудас бөглүүлэн хувийн хэрэгт хавсаргав.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн  II шат 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор элэгний В, С вирусын шинжилгээнд хамрагдах 39 хүртэлх насны албан хаагчдын судалгааг гарган дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргүүлсэн бөгөөд хөтөлбөрийн санхүүжилт шийдвэрлэгдээгүйгээс шинжилгээнд хамрагдалт хүлээгдэж байна.

 

Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга байлгах ажлын хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэн “Ажилтан, албан хаагчдын үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх” талаар Тамгын газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар бүлэгт 10 зүйл болгон нарийвчлан тусгаж, албан хаагчид үйл ажиллагааныхаа үр дүнг шударгаар үнэлүүлэх боломжийг хангаж өгсөн.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан  журмын дагуу төсвийн шууд захирагчаас менежерүүдтэй, нэгжийн менежерээс төрийн жинхэнэ албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулдаг бөгөөд зорилтот жил бүрийн эхэнд зохион байгуулагддаг үр дүнгийн гэрээ байгуулах ёслолын арга хэмжээг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж, нэгжийн 3 менежер,  ТЗ-22 албан хаагч үр дүнгийн гэрээ байгуулж, ТҮ-14, гэрээт 8 албан хаагч  2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлууллаа.

Төрийн захиргааны албан хаагчдын 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлт, төрийн үйлчилгээний болон гэрээт албан хаагчдын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг эхний хагас жилийн байдлаар хүлээн авч дүгнүүлэн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны А/33 дугаар тушаалаар сарын үндсэн цалингийн 36-40 хувиар урамшуулал олголоо. Эхний хагас жилийн байдлаар 52 албан хаагчийн үйл ажиллагааг дүнэснээс 28 албан хаагч А, 24 албан хаагч В үнэлгээтэй дүгнэгдсэн байна.

Албан хаагчдын үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхдээ сахилга хариуцлага, ёс зүй, ажлын цаг ашиглалт, цаг үеийн үүрэг даалгавар, нийгмийн идэвх, тэмцээн уралдаанд үзүүлсэн амжилтыг харгалзан үнэлж, дүгнэж байгаа бөгөөд албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжилт үр дүнг тооцож ажиллав.

 

в/ Байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт /KPI/-ээр үнэлсэн үнэлгээ

 

Нийслэлийн Засаг дарга болон Багахангай дүүргийн Засаг даргын хооронд Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөр,  Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хэрэгжүүлэх, үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх гэрээ”-ний төсөлд НЗДТГ-ын 18 албан тушаалтнаас саналыг авч тусган бэлтгэж, дүүргийн Засаг даргад танилцуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр нар 2018 оны 02 дүгээр 05-ны өдөр  гэрээ байгуулан гэрээний хэрэгжилтийг ажиллаж байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулах тухай  зөвлөмж, чиглэлийг Засаг даргын тамгын газрын 5/92 тоот албан бичгээр  Засаг даргын 1 орлогч, 2  менежер, 19 төсвийн байгууллагад хүргүүлж, 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч хөтөлбөрийн дагуу Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд 2018 оны төсвийн жилд дүүргийн Засаг даргатай, Засаг даргын  1 орлогч  хамтран ажиллах гэрээ, 16 төсвийн байгууллагын төсвийн шууд захирагч үр дүнгийн гэрээ, 2 менежер менежерийн үр дүнгийн гэрээг байгуулж, 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулсан.

Дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчаар ахлуулсан Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дүүргийн төсвийн байгууллагуудын дарга нарын үр дүнгийн гэрээний эхний хагас жилийн биелэлтийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дүгнэв. Гэрээний биелэлтийг дүгнэхдээ гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт KPI үзүүлэлтийн дагуу тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэгжилтийг шалгуур үзүүлэлт болон хүрэх үр дүнд хүрсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч,  байгууллагын стратегийн бодлогын хэрэгжилттэй уялдуулан дүгнэлээ. Мөн төсвийн шууд захирагч нар ажилтан, албан хаагчдынхаа үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг дүгнэхдээ хэмжигдэхүйц байхаар, оновчтой, бодитой дүгнэсэн эсэхийг харгалзан үйл ажиллагааг нь дүгнэсэн байна. Нийт 23 байгууллагын төсвийн шууд захирагч нарын үр дүнгийн гэрээг дүгнэснээс А-4, В-19 дүгнэгдсэн байна.

г/ Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт

 

Дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, тэднийг мэдээ  мэдээллээр ханган, үйл ажиллагаагаа ил тод нээлттэй явуулж, иргэдийн санал хүсэлтийг авч үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх, өргөдөл гомдлыг шийдвэрлэн хариу мэдэгдэх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулан ажиллаж байна.

Иргэдээс ирүүлсэн өргөдлийг тухай бүр www.smartcity.mn сайтад бүртгэн, холбогдох албан тушаалтанд шилжүүлэн, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Өргөдөл гомдлыг нэгтгэн үзэхэд Засгийн газрын 11-11 төвд хандсан 2, www.ub1200.mn цахим хуудсанд хандсан 1 өргөдөл, дүүргийн Засаг дарга болон Тамгын газарт уламжилсан 50  өргөдөл бичгээр ирснээс 52 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэн, 1 өргөдөл шийдвэрлэх шатандаа байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлт 98.1%-тай байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоног 3 цаг 35 минут, өргөдлийн нэгдсэн индекс 0,848 буюу B үнэлгээтэй байна. 2 хүсэлтийн хариуг албан бичгээр, 30 хүсэлтийн хариуг утсаар, 21 хүсэлтийн хариуг биечлэн өгсөн байна.

Дүүргийн дундаж индекс 0,848, нийслэлийн дундаж индексээс 0,043-аар илүү үзүүлэлттэй байна.

 

д/ Бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой мэдээлэл

 

Дүүргийн хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөг дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэл, дунд болон урт хугацааны төлөвлөгөө, тухайн жилийн төсвийн төлөвлөлттэй уялдуулан, иргэд оршин суугчдын саналд тулгуурлан, үндэслэлтэй боловсруулан ажиллаж байна.

2019 оны ОНХС-гийн төсвийн төслийг боловсруулах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2018.03.09-ний өдрийн А/44 тоот захирамжийн төслийг боловсруулан гаргаж, захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллалаа. 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар 737 өрхөөс саналыг батлагдсан маягтын дагуу авч, уг саналыг танилцуулан эрэмбэлэх ИНХ-ыг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1, 2 дугаар хороонд тус тус зохион байгуулсан. Уг хурлаар 1-р хорооноос 36 санал, 2-р хорооноос 22 санал гарсныг нэгтгэн, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар, Азийн сан болон “Монгол Контент” ХХК-тай  хамтран, Нийслэлийн 9 дүүргийн 21 хороонд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хийгдэх ажлын санал авах ажиллагааг  2018 оны 1-р улирлаас эхлэн, гар утасны апликейшнаар авах ажлыг туршилтаар энэ оны 03 дугаар сараас эхлүүлсэн ба авсан санал асуулгыг программд шивж оруулан  өнөөдрийн байдлаар санал асуулгын явц 100 хувьтай хэрэгжсэн байна.

Тус онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 9, эрх шилжиж ирсэн 2, нийт 11 ажлаас бараа худалдаж авахад 25.0 сая, ажилд 398.0 сая,  зөвлөх үйлчилгээ буюу зураг төсөв хийлгэхэд 4.5 сая, нийт 427.5 сая төгрөгний ажил хийгдэхээр төлөвлөн зөвлөх үйлчилгээ 4,  харьцуулалтын аргаар 3, олон нийтийн оролцоотой худалдан авалтаар 3, нээлттэй тендер шалгаруулалтаар 1 ажлыг тус тус зохион байгуулахаар журмыг сонгон ажиллаж байна.

Төлөвлөгөөний дагуу 11 ажлын үнэлгээний хороо байгуулагдахаас  зураг төсөв нь хийгдээгүйн улмаас шалтгаалж 3 ажлын үнэлгээний хороо байгуулагдаагүй, 8 ажлын үнэлгээний хороо байгуулагдан ажил дараах шатанд явагдаж байна. Үүнд:

  • Тендерийн материал хүлээн авч байгаа -1 ажил
  • Гэрээ байгуулан ажлыг гүйцэтгэж байгаа -3 ажил
  • Гэрээ хийгдэж ажлыг хүлээлгэн өгсөн – 4 ажил, нийт биелэлт 72.7 хувьтай байна.

Санхүүжилтээр нь задалвал:

  1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх 288.0 сая төгрөгний ажлын тендерийг зарласан. Тендерийн материал хүлээн авч байгаа ажлын явц 50%-тай,
  2. Нийслэлийн Автозамын сангийн хөрөнгөөр хийгдэх 50.0 сая төгрөгний ажлын тендер зарлагдаж гэрээг байгуулсан. Ажлын явц 100%-тай,
  3. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх 89.5 сая төгрөгний 9 ажлаас 6 ажлын гэрээ байгуулагдсан. Ажлын явц 66.6%-тай тус тус явагдаж байна.

Мөн дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дараах 3 ажил хийгдэж байна.

  1. “Аврах гал унтраах ангийн барилга”-ын ажил. Төсөвт өртөг нь  1 тэрбум 250 сая төгрөг ба 2013-2016 онд хийгдэхээр төлөвлөгдөн  гүйцэтгэгчээр “Даяар Трейд” ХХК шалгарч,  ажлын гүйцэтгэл барилга угсралтын шатандаа ажлын гүйцэтгэл 70 хувьтай явагдаж байна.
  2. “Цэвэр, бохир усны шугам сүлжээ, усан сан, насосны станц, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт”-ийн ажил. Төсөвт өртөг 8 тэрбум 600 сая төгрөг ба 2013-2015 онд хийгдэхээр төлөвлөгдөн  “Комфорт Импекс” ХХК  7 тэрбум 600 сая төгрөгөөр ажлыг гүйцэтгэхээр шалгарч, 2016 онд цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг дуусгасан. 2017 онд Хөгжлийн банкны эх үүсвэрээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 1 тэрбум 220.2 сая төгрөгийн санхүүжилт батлагдан, гэрээг сунгуулахаар Барилга хот байгуулалтын яаманд хүсэлт хүргүүлэн шийдвэр хүлээгдэж байна.
  3. “Багахангай дүүргийн ЖДҮДТ-ийн барилга, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил”-ын эрх 2018 оны 02 дугаар сард нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт  шилжсэн ба үнэлгээний хороо байгуулагдан, тендер зарлах бэлтгэл ажлыг хангаж байна.

Цахимаар 4 ажил зарласнаас 3 ажлын гэрээ байгуулагдаж, 1 ажил тендерийн материал хүлээн авч байна. Зарласан ажлуудын урилга болон үр дүнг тухай бүр байршуулан ажиллалаа.

Дүүрэгт хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын худалдан авах ажиллагааны болон гүйцэтгэлийн явцад дүүргийн удирдлагууд, худалдан авах ажиллагааны алба, Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс, иргэдийн төлөөлөлтэй  хамтран ажиллаж, хийсэн ажлуудад хяналт тавих, санал гаргах, зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байна.

Дүүрэгт одоогийн байдлаар А3 гэрчилгээтэй 8 иргэн, 26 албан хаагч судалгаанд хамрагдсан ба  2018 оны хөрөнгө оруулалтын ажлын давхардсан тоогоор 8 үнэлгээний хороонд 4 иргэний төлөөллийг оролцуулан хөндлөнгийн хяналт тавиулан ажиллалаа.

2017 онд нийслэл, дүүргийн төсвийн  болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бий болсон данс бүртгэлд тусгавал зохих  12 ажлаас 7 ажлын нийт 160,805.2 мянган төгрөгийн хөрөнгийг ашиглагч байгууллагын данс бүртгэлд бүртгэж авах тухай ЗДТГ-ын 7 албан бичгийг холбогдох  байгууллагад хүргүүлж, тухайн байгууллагын данс бүртгэлд тусган ажиллаж байна. Үүнд:

  • Эрүүл мэндийн төв – 44,850.0 мян төгрөг /1 ажил/
  • Хот тохижилтын алба – 69,954,3 мян төгрөг /3 ажил/
  • 44-р цэцэрлэг – 23,1 мян төгрөг /1 ажил/
  • Хангай цогцолбор сургууль – 16,597.7 мян төгрөг /1 ажил/
  • УБТЗ-ын хүүхдийн сектор – 5,1 мян төгрөг /1 ажил/

2018 онд нийслэл, дүүргийн төсвийн  болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2017 онд бий болсон данс бүртгэлд тусгавал зохих  3 ажлын нийт 41,753.7 мян төгрөгийн хөрөнгийг ашиглагч байгууллагын данс бүртгэлд бүртгэж авах тухай ЗДТГ-ын 7 албан бичгийг холбогдох  байгууллагад хүргүүлж, тухайн байгууллагын данс бүртгэлд тусган ажиллаж байна. Үүнд:

  • Хот тохижилтын алба – 41,753.7 мян төгрөг /3 ажил/

Мөн дүүргийн Засаг даргын 2015 оны А/45 тоот захирамжаар ашиглагч байгууллагад үүрэгжүүлэн биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.

Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хуулийн дагуу үр дүнтэй зарцуулан тухай бүр холбогдох мэдээллийг  Сангийн яамны www.mof.gov.mn сайт, Засгийн газрын www.tender.mn сайт, дүүргийн www.bagakhangai.ub.gov.mn сайтуудад тус тус байршуулан ажиллаж байна.

Тайлант хугацаанд дараах мэдээ тайланг холбогдох хэлтэс албадад тус тус хүргэн ажиллав. Үүнд:

  1. НЗДТГ-ын СТСХ, ХШҮХ-т, улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын 2018 оны 3 дугаар сарын мэдээг  цаас болон цахим хэлбэрээр,
  2. НЗДТГ-ын СТСХ-т барьцаа дансны мэдээг 2018 оны 01 дүгээр сарын улирлын байдлаар гарган, цаас болон цахим хэлбэрээр,
  3. Дүүргийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны худалдан авах ажиллагааны тайланг шинэчилсэн журмын маягтаар гарган Сангийн яаманд тус тус хүргүүлэв.

2018 оны 1-р улиралд хөрөнгө оруулалтын ажлуудад дараах хяналт шалгалт хийгдэж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангагдсан. Үүнд:

  • Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын шалгалт
  • 2017 оны Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн ажлуудад хийгдсэн санхүүгийн аудит
  • 2017 онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудад нийцлийн аудит
  • Дүүргийн Дотоод аудитын алба
  • Нийслэлийн Санхүү, төрийн сангийн дотоод хяналт шалгалт.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран зохион байгуулсан 2018.01.29-ний өдөр “Улаанбаатар худалдан авалт-2018”  бизнес чуулга уулзалтад оролцож,  2017 онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн томоохон төсөл арга хэмжээг сурталчилсан стейнд,  2018 оны хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөний танилцуулга 200 ширхэг брошур бэлтгэн хөрөнгө оруулалтын ажлыг  сурталчилан ажиллав.

Мөн 2018.02.08-ны өдөр 1, 2-р хороонд зохион байгуулагдсан “Иргэн таныг сонсъё” уулзалтын үеэр иргэд олон нийтэд 2017 онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар  хийгдсэн ажлыг танилцуулж, иргэдийг мэдээллээр хангасан.

 

е/ “Нийслэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан”-д тухайн жилд гаргах тайлан, мэдээ

 

Нийслэлийн Засаг даргын А/335 дугаар захирамжаар баталсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Хяналт шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан” Lmonitoring.ub.gov.mn сайт ашиглалтанд ороогүй, хэрэглээнд нэвтрүүлэхээр хөгжүүлэлт хийгдэж байгаа тул одоогоор мэдээллийн санд мэдээлэл оруулах боломжгүй байна.

 

ж/ Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хувьд Улаанбаатар хотын “Аз жаргалтай хот” индексийн шалгуур үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан ажил

 

Дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/228 дугаар захирамжаар “Аз жаргалтай хотын индекс” тооцох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилон, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа ба нийслэлийн Засаг даргын 2017 оны А/388 дугаар захирамжаар батлагдсан “Аз жаргалтай хотын индекс тооцох аргачлал”, 2014 оны “Маягт, түүнийг нөхөх зааврыг батлах тухай” А/633 дугаар захирамжийн дагуу 2017 оны судалгаа, мэдээллийг хороод болон холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудаас аван, нэгтгэж байна.

Мөн НЗДТГ-аас “Аз жаргалтай хотын индекс”-ийн мэдээллийн бодит байдалд үнэлгээ өгөх, мониторингийн ажлыг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 1, 2 дугаар хороонд хийж, мониторингийн ажлын хэсэгтэй хамтран хороодод мэдээллийн анхан шатны бүртгэл, түүний хөтлөлт, динамик бүрдүүлэлт, хэсгийн ахлагч нарын бүртгэл хөтлөх талаар заавар зөвлөгөөг өгөв.

Дөрөв. Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал

 

а/ Байгууллагын ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилт

 

Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг ханган, дүүргийн веб сайтын  хэвийн найдвартай байдлыг хангах ажлын хүрээнд иргэдийн санал хүсэлт, дүүргийн хөгжлийн хөтөлбөрүүд, цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээллийг цаг хугацаанд нь байршуулах, үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв санхүүгийн, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахад чиглэсэн мэдээллийн булангуудыг тогтмол шинэчлэн ажиллуулж байна.

Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг 2017 онд шинээр батлагдан мөрдөгдөж буй хууль тогтоомжуудаар баяжуулан шинэчилж, bagakhangai.ub.gov.mn сайт болон мэдээллийн самбарт байршуулж иргэдэд мэдээлж ажиллаж байна.

2018 оны эхний хагас жилийн байдлаар дүүргийн bagakhangai.ub.gov.mn сайтад нийт 98 мэдээлэл, хөрөнгө оруулалтын ажлын тендэрийн урилга, дүүргийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын танилцуулга,  үйл ажиллагаа, дүүргийн Засаг даргын 107 захирамжийг тогтоосон хугацаанд байршуулсан бөгөөд сайтад байршуулсан  мэдээ мэдээллийн бүртгэлийг тухай бүр хөтөлж ажиллав.

Дүүргийн bagakhangai.ub.gov.mn вэб сайтад нийт байршуулсан мэдээ мэдээллээс цаг үеийн холбогдолтой  50  мэдээ мэдээлэл, тендерийн 8 урилга, төсөв санхүүгийн холбогдолтой 12 мэдээлэл болон бусад 28 мэдээ мэдээллийг дүүргийн вэб сайтад байршуулан ажиллалаа.

“Мөнх Цогт Оргил ХХК-тай гэрээ байгуулан дүүргийн веб сайтыг шинэчлэх ажил хийгдэж байгаатай холбогдуулан сайтын өнгө үзэмжийг шинэчлэн иргэдийн санал хүсэлт, дүүргийн хөгжлийн хөтөлбөрүүд, хууль эрх зүйн болон шилэн дансны сайтын линкүүдийг шинээр цэс үүсгэсэн бөгөөд хэлтэс албадын танилцуулга, иргэдэд үйлчлэх чиглэл болон шаардлагатай үед бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг иргэдэд ойлгомжтой байдлаар шийдвэрлэхээр ажиллаж байна.

Хэвлэл мэдээлэл, олон нийтийн чиглэлээр

 

Мэдээллийн ил тод байдлыг хангах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах ажлын хүрээнд 2018 оны төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөг хуулийн хугацаанд “Зууны мэдээ” сонинд нийтлүүлэв.

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ группт Нийслэл болон дүүргээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого шийдвэр, цаг үеийн холбогдолтой 315 мэдээ, мэдээлэл, Багахангай дүүрэг Хэвлэл мэдээлэл фэйсбүүк профайлд 89 мэдээллийг иргэдэд байршуулан иргэдэд мэдээллийг тогтмол хүргэж байна. Иргэдэд мэдээллийг олон төрлөөр хүртээмжтэй хүргэх зорилгоор Багахангай дүүрэг Засаг даргын Тамгын газар фэйсбүүк хуудсыг нээн шинэчлэгдсэн сайтад холбоосыг үүсгэж оруулав.

Хотын төвлөрлийг сааруулах, Нийслэлийн алслагдсан дүүргүүдэд ажиллаж амьдрахад таатай нөхцөл бололцоо байдаг мөн цаашид хөгжих боломжтойг олон нийтэд сурталчлах зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 09,10-ны өдрүүдэд  Royal

HD телевизээс бэлтгэн хүргэдэг “Хотын хөгжил хорооноос” нэвтрүүлэг Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 14 ААНБ дээр хийгдлээ.  “Хотын хөгжил хорооноос” нэвтрүүлгээр дамжуулан ААНБ-ууд үйл ажиллагаагаа орон даяар сурталчлан ажиллав.

Дүүрэгт хийгдэж буй томоохон ажил болон зохион байгуулагдсан үйл ажиллагааны мэдээллийг Нийслэлийн хэмжээнд сурталчлах зорилгоор НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс “Иргэнээ дээдэлсэн Улаанбаатар” товхимол бэлтгэн гаргаж байгаатай холбогдуулан 2018 оны 1 дүгээр улиралд дүүрэгт зохион байгуулагдсан онцлох ажлын мэдээг холбогдох хэлтэст хүргүүлэн ажиллав.

Нутгийн захиргааны байгууллагууд иргэдэд ажлаа тогтмол тайлагнах арга хэлбэрийг төгөлдөржүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд олон хэлбэрээр хүргэх зорилгоор Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/73 дугаар захирамжаар 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Багахангай марафон 2018 УАШТэмцээний үеэр 27 аж ахуйн нэгж, байгууллага, ажлаа танилцуулах өдөр буюу “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг зохион байгуулсан ба тэмцээнд оролцож буй тамирчид болон дүүргийн иргэд нийт 800 гаруй иргэнд үйл ажиллагаагаа сурталчлан 20 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлж  үйл ажиллагаагаа сурталчилж ажиллав.

 

 

 

 

Шилэн данс, мэдээллийн ил тод байдлыг хангах ажлын хүрээнд:

 

Шилэн дансны хууль, төсвийн байгууллагын ил тод байдлыг хангах журмыг хэрэгжүүлэн дүүргийн төсөв санхүүгийн ил тод байдлыг хангаж иргэд олон нийтэд нээлттэй мэдээлэн ажиллалаа.

Шилэн дансны мэдээллийг  хэрхэн  үнэн зөв оруулж байгаа талаар Дотоод аудитын албатай хамтран хяналт тавин зөвлөгөө зөвлөмж, мэдээ мэдээллээр ханган  шаардлага тавин ажилласанаар дүүргийн төсвийн байгууллагын нягтлан бодогч нар хуулинд заасан хугацаанд мэдээ, мэдээллийг бүрэн байршуулж хэвшлээ.

Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд доорхи мэдээ, мэдээллийг   хуулинд заасан хугацаанд Улс, нийслэл, дүүргийн шилэн дансны сайтад тогтмол байршуулан ажиллаж байна.Үүнд:

  1. Шилэн дансны “www.shilendans.mn” сайтад:
  • 2017 оны худалдан авах үйл ажиллагааны болон ОНХС-гийн төлөвлөгөө,
  • Хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төлөвлөгөө, гүйцэтгэл, концессын зүйлийн жагсаалт гүйцэтгэл,
  • 5 саяаас дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн мэдээ,
  • ОНХС-гийн төлөвлөгөө, гүйцэтгэл,
  • 2017 оны дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн ажлуудад хийгдсэн санхүүгийн аудитын тайлан,
  • 2016 оны 12 дугаар сар, 2017.02.06-ны өдөр 2017 оны 1 дүгээр сар, 2017.03.07-ны өдөр 2017 оны 2 дугаар сарын санхүүжилтийн мэдээ,
  • сар бүрийн дүүргийн орлогын мэдээ
  • Төсвийн гүйцэтгэлийн 01,02 дугаар сарын нэгдсэн  мэдээг    хуулийн хугацаанд
  1. Улсын шилэн дансны “www.shilendans.gov.mn” сайтад:
  • “2018 оны худалдан авах үйл ажиллагааны болон Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөгөө”-г хуулийн хугацаанд,
  • “5 саяас дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгч”-ийн мэдээ, “Орон Нутгийн Хөгжлийн Сангийн төлөвлөгөө, гүйцэтгэл”-ийг сар бүр
  • “2017 оны Орон нутгийн хөгжлийн санд хийсэн санхүүгийн аудитын тайлан”-г хуулийн хугацаанд тус тус байршуулаад байна.

3.Сангийн яамны “www.mof.gov.mn” сайтад:

  • ОНХС-гийн 2018 оны төлөвлөгөө,
  • ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлын явцын мэдээг тухай бүрт нь шинэчлэн орууллаа.

4.Дүүргийн “www.bagakhangai.ub.gov.mn” сайтад:

  • 2018 оны худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөөг
  • “Худалдан авах ажиллагааны 2018 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын ерөнхий тайлан”
  • “2017 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар  хийгдсэн ажилд хийсэн санхүүгийн аудитын шалгалтын тайлан”
  • Гар утасны апликэйшнээр ОНХС-гийн санал өгөх талаарх мэдээлэл
  • Хөрөнгө оруулалтын барьцаа дансны 2017 оны жилийн эцсийн мэдээ 2018.01.11-ний өдөр,
  • 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих ажлын санал асуулгын апликейшны заавар, шторк

5.Дүүргийн “shilendans.gov.mn” сайтад:

  • Төсвийн гүйцэтгэлийн 01, 02, 03, 04, 05 дугаар сарын нэгдсэн мэдээг байршуулав.

Мөн оны эхний 06 сарын байдлаар тендерийн 9 урилгыг дүүргийн цахим www.bagakhangai.ub.gov.mn сайт, Засгийн газрын www.tender.gov.mn  сайтуудад тухай бүр нь байршуулан, мэдээ, тайлангуудыг хэлтсийн мэдээллийн самбарт тус тус  байршуулан иргэдэд ил тод ажлаа тайлагнан ажиллалаа.

Тав. “Бусад мэдээлэл”

 

а/ Холбогдох чиг үүргийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны бусад байгууллагатай ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр хамтран ажилласан тухай мэдээлэл

 

Байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж арга зүйн заавар зөвлөмж, чиглэл авч, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллалаа.

Албан хаагчдыг чадавхжуулах, ажлын чанар гүйцэтгэлийг сайжруулах хүрээнд  нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон бусад яам агентлагаас зохион байгуулсан сургалт, семинарт тогтмол хамруулж ажиллав.

 

Нийслэлийн “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны бэлтгэл ажлын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хороодын ажлын албаны бүрэлдэхүүнийг 2017 нийслэлийн “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдаанд 3 дугаар байрт шалгарсан Сонгинохайрхан дүүргийн тэргүүний хошой хороо болох 11, 6 дугаар хорооны үйл ажиллагаатай танилцуулан, туршлага судлууллаа.

Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дүүргүүдийн 2017 оны үйл ажиллагаанд хийсэн үзлэг шалгалтаар “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан Чингэлтэй дүүргийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлуулах арга хэмжээнд 4 албан хаагчийг оролцуулж, үйл ажиллагааны ололттой шинэлэг ажлуудтай танилцуулав.

 

б/ Байгууллагын харьяа нэгжүүдийн үндсэн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажилласан тухай мэдээлэл

 

ЗДТГ-ын хяналт, шинжилгээ-үнэлгээний төлөвлөгөө гаргаж, ЗДТГ-ын даргын тушаалаар  батлуулан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Төлөвлөгөөний биелэлт 62%-тай байгаа бөгөөд тасарсан заалт байхгүй, хугацаа болоогүй 4 заалт байна. Төлөвлөгөөний дагуу 3-р улиралд Боловсролын байгууллагын үйл ажиллагаа, төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхээр бэлтгэж байна.

Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол, НЗД-ын 2017 оны 335-р захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор төсвийн байгууллагын холбогдох 25 мэргэжилтэнд сургалт зохион байгуулж, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж, дараах тогтоол шийдвэрүүдэд  үнэлгээ хийж байна.

  • Үндэсний болон дэд, төсөл хөтөлбөр
  • ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр
  • Нийслэл, дүүргийн  эдийн засаг нийгмийн 2018 оны үндсэн чиглэл
  • Ерөнхийлөгчийн зарлиг
  • ЗГ-ын хуралдааны тэмдэглэл, албан даалгавар, тогтоол
  • НИТХ-ын тогтоол
  • Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж, албан даалгавар
  • ЗДТГ-ын хяналт шинжилгээ-үнэлгээний тайлан
  • ЗДТГ-ын төлөвлөгөө
  • Хууль эрх зүйн чиглэлийн үндэсний хөтөлбөрүүд
  • ЗДТГ-ын хүний нөөцийн үйл ажиллагаа болон сургалт нийгмийн баталгааг хангах хөтөлбөр
  • Нийслэлийн Засаг даргын дүүргийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээ
  • Нийслэлийн шуурхай үүргийн биелэлт

 

Орлогын эдийн засаг,  төсвийн ажлын хүрээнд:

 

Дүүргийн 2018 оны төсвийг  2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд хэлэлцүүлэн А/11 тоот тогтоолоор батлуулж, нийт  4 тэрбум 276,4 сая төгрөгийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Орон нутгийн 9 байгууллагын үйл ажиллагааны төсөв 2 тэрбум 398.1 сая төгрөгөөр буюу

  • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал – 227.2 сая,
  • Засаг даргын Тамгын газар – 982.4 сая
  • Илч-орд НӨҮГазар – 341.1сая,
  • Хот тохижилтын алба – 498.5 сая,
  • Худалдан авах ажиллагааны алба – 56.3 сая,
  • Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв – 74.3 сая,
  • Дотоод аудитын алба – 84.9 сая,
  • Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв – 132.9 сая төгрөг

Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих 5 байгууллагын үйл ажиллагааны төсөв 1 тэрбум 788.9 сая төгрөгөөр буюу

  • ХЦС – 831.7
  • 44-р цэцэрлэг – 395.1
  • 207-р цэцэрлэг – 255.1
  • БТСХ – 142.7 сая
  • Соёлын ордон – 164.3 сая төгрөгөөр, Орон нутгийн хөгжлийн сангийн төсөв 89.4 сая төгрөгөөр батлагдсан ба батлагдсан хуваарийн дагуу санхүүжилтийг олгон ажиллаж байна.

Эдийн засгийн зүйл ангилал, сар, улирал, жилээр боловсруулсан төсвийн байгууллагуудын  хуваарийг “Fiscal”  программд шивж,  Сангийн яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсээр хянуулан дүүргийн Засаг даргаар батлуулан мөрдөн ажиллаж байна.

2018 оны батлагдсан төсвөөс гадна дээд шатны төсвийн захирагчаас болон орон нутгийн ерөнхий орлогын  /140020/ түр дансаар орж ирсэн нийт бусад эх үүсвэрээс дүүргийн төрийн сантай харьцагч төсөвт  байгууллагын нэмэлт санхүүжилтийн дансаар   орсон орлогын зарцуулалтын гүйлгээг хийхдээ дээд шатны шийдвэр, төсвийн хуваарь зэрэг холбогдох баримтын бүрдүүлэлтийг хангаж, 8 байгууллагын 3,9 сая төгрөгийн жижиг мөнгөн сангийн эрх,  7 байгууллагын 37,4 сая төгрөгийн 7 дансны нэмэлт санхүүжилтийн эрхийг нээх  гүйлгээ хийх боломжоор ханган ажиллав.

Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган, урсгал зардлыг хэмнэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан гаргаж, харьяа төсөвт байгууллагуудад мөрдүүлэн ажиллаж байна.

Төсөв хэмнэх нэгдсэн төлөвлөгөөний дагуу төсвийн байгууллагуудын хэрэгжүүлсэн ажлын тайланг нэгтгэн дүгнэхэд шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй, батлагдсан орон тооны дагуу ажлын байрны ачааллыг нягтаршуулж, сул чөлөөтэй орон тоо амралтын хугацаанд томилгоо хийхгүй байх талаар анхаарлаа хандуулан ажилласан  байна. Дүүргийн орон нутгийн төсвийн байгууллагууд нь  бүтэц орон тоог өмнөх оноос нэмэгдүүлээгүй .

Боловсролын салбарын байгууллагуудаас бүтэц орон тоог тогтоосон норматив, заавар журмын хүрэгжүүлж ажилласан эсэх талаар судалгааг   авч ажилласан. Мөн урсгал зардал, тавилга, багаж хэрэгсэл, бичиг хэргийн зардлыг өмнөх оноос 60%-иар бууруулан ажиллалаа.

Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх Засгийн газрын 147 дугаар тогтоол, 2015 Сангийн сайдын 122 дугаар тушаал, түүнийг хэрэгжүүлэх  Нийслэлийн Засаг дарга болон Дүүргийн Засаг даргын захирамжуудын дагуу дүүргийн хэмжээнд 9 заалт бүхий ажлын төлөвлөгөөг боловсруулан ажилласан. Дүүргийн орон нутгийн төсвийн байгууллагууд нь  бүтэц орон тоог өмнөх оноос нэмэгдүүлэхгүй хууль, журмын хэрэгжилтийг хангасан. Төсвийн зардлыг хэмнэх, бууруулах зарчим баримтлан өр авлага үүсгэхгүй байхад анхааран хяналт тавин ажиллаж байна. Өглөгтэй  зарим байгууллагын хэмнэгдсэн зардлаас зайлшгүй шаардлагатай байгаа зардлын бүлэг хооронд  шилжүүлэх  хүсэлтийг нь  хүлээн авч  төсвийн хуваарьт нь өөрчлөлт оруулан төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулан хэвийн үйл ажиллагааг ханган ажиллалаа.

Төсвийн гүйцэтгэлийн сар бүрийн мэдээг 21 байгууллагаас хүлээн авч  төсвийн хэлбэлзэлтэй тулган шалгаж  баталгаажуулсан ба тухайн сарын мэдээнээс  Орон нутгийн татварын  орлого, байгууллагуудын орлого болон өр авлагын  өөрчлөлтийг  журнал ваучер бичин   фрийбалансад бүртгэн    орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн  мэдээг гаргасан.  Мэдээгээр   2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар:

  • Улсын төсвийн орлогын төлөвлөгөө 36.9 сая төгрөг төвлөрүүлэхээс 66.8 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 180.7%,
  • Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөг 335.3 сая төгрөг төвлөрүүлэхээс 300.6 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 89.7%,
  • Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 63.9 сая төгрөг төвлөрүүлэхээс 72.2 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 1%-иар тус тус

биелүүлж нийт татварын орлогын төлөвлөгөөгөөр 436.2 сая мянган төгрөг төвлөрүүлэхээс 439.7 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөний биелэлт 100.8 хувиар биелүүлэн ажиллаж байна.

Татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн санд бүртгэлтэй ААН-ын бүртгэлийг Татварын хэлтсийн мэдээллийн сантай тулган бүртгэгдээгүй татвар төлөгч 1ХХК, 1 Төсөвт байгууллага, 1 ТББайгууллага, 66 иргэн, нийт 69 ААНБ иргэнийг бүртгэлд хамруулсан.

Мөн ажлын байр үл хөдлөх эд хөрөнгийг тоолж, бүртгэлжүүлэн шинээр 1 аж ахуй нэгжийн 600.0 мянган төгрөг, 138 иргэний 757.8 мянган төгрөгийг  ҮХЭХАТ төрлөөр нэмж бүртгэн татварт хамруулсан ба нийт 05 дугаар сарын 31 ны байдлаар ҮХЭХАТ-т 32.6642,1 мянган төгрөг төвлөрүүлэхээс 45.722,3 мянган төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 140,1 хувьтай байна.

Нийслэлийн Засаг дарга болон Багахангай дүүргийн Засаг даргын хооронд Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны  “Аз жаргалтай хот” хөтөлбөр,  Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хэрэгжүүлэх, үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх гэрээ”-ний төсөлд НЗДТГ-ын 18 албан тушаалтнаас саналыг авч тусган бэлтгэж, дүүргийн Засаг даргад танилцуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр нар 2018 оны 02 дүгээр 05-ны өдөр  гэрээ байгуулан гэрээний хэрэгжилтийг ажиллаж байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулах тухай  зөвлөмж, чиглэлийг Засаг даргын тамгын газрын 5/92 тоот албан бичгээр  2018.02.01-ний өдөр Засаг даргын 1 орлогч, 2  менежер, 19 төсвийн байгууллагад хүргүүлсэн.

Гэрээний төсөлд холбогдох албан тушаалтнуудаас саналыг авч тусгуулан хүлээн авсан ба үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээний хөтөлбөрийг дүүргийн Засаг даргад танилцуулан мэдээллээр ханган ажиллалаа.

2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч хөтөлбөрийн дагуу Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд 2018 оны төсвийн жилд дүүргийн Засаг даргатай, Засаг даргын  1 орлогч  хамтран ажиллах гэрээ, 16 төсвийн байгууллагын төсвийн шууд захирагч үр дүнгийн гэрээ, 2 менежер менежерийн үр дүнгийн гэрээг байгуулж, 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулсан байна.

 

Төлбөр тооцоо, гүйлгээний ажлын хүрээнд:

 

Төрийн сангийн үйл ажиллагааны журмын баталгаажсан төлбөрийн хүсэлтийг ТТ-1 маягтаар 2 хувь, холбогдох анхан шатны баримтын хамт   хянуулан хүлээн авч,  батлагдсан төсвийн хуваарийн дагуу Засгийн газрын санхүү удирдлага мэдээллийн системийн Төрийн сангийн сүлжээгээр дамжуулан  гүйлгээг тухай бүр  гүйцэтгэн  ажиллалаа.

2018.01.02-ноос 2018 оны 06-р сарын 11-ний өдрийн байдлаар Төрийн сангийн төв болон салбар мөн арилжааны банкуудын хоорондын тооцоогоор 2740 ширхэг баримтаар  4.270.5 сая  төгрөгийн зарлага, 4.288.1 сая төгрөгийн орлогын гүйлгээ   хийгдсэн байна.

Дүүрэгт шинээр үүсгэн байгуулагдсан “Нарт хангай хөгжил, сургалтын төв”-ийн хүсэлтийн дагуу ЗДТГ-ын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 5/75 тоот албан бичгийг Сангийн яаманд хүргүүлж, нэмэлт санхүүжилтийн 100200817401 тоот дансыг нээлгэсэн.

Төрийн сангийн үйл ажиллагаанд өдөр тутам дотоод хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • 2018 оны 1-02 сарын мемориалын 105 баримтыг тулган баталгаажуулж, 13.8 сая төгрөгийн 15 баримтын алдааг засварлуулан архивын нэгж үүсгэсэн.
  • Төсвийн байгууллагуудаас ирүүлсэн төлбөрийн хүсэлт алдаатай, анхан шатны баримтын бүрдэл дутуу 28.5 сая төгрөгийн 34 баримтыг буцаан засварлуулж, гүйлгээ хийх эрхийг олгон ажилласан.

Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтний шивсэн төсвийн 20 байгууллагын 4.270.5 сая  төгрөгийн гүйлгээг хянан баталгаажуулсан ба алдаатай 2.8 сая төгрөгийн 6 гүйлгээг цуцлан алдааг засварлуулан баталгаажуулсан.

Төсвийн байгууллагын бүртгэлийн дансны орлого зарлагын хуулгыг өдөр тутам хянан тухайн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан   буцаж орж ирсэн гүйлгээг нотлох баримт, хүсэлтийг нь үндэслэн тухай бүр ажлын 3 хоногт багтаан залруулах гүйлгээг хийж хэвшсэн.

Хагас жилийн байдлаар  16 байгууллагын 38.6 сая төгрөгийн 78 гүйлгээг залруулсан байна.

2018 оны 01 дүгээр сард төсвийн 20 байгууллагын 62 дансанд гарын үсгийн баталгааг шинэчлэн гаргуулж баталгаажуулсан ба 1, 2-р гарын үсэг зурах албан тушаалтан өөрчлөгдсөн 8 төсвийн байгууллагын гарын үсгийн баталгаа, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн авч, гүйлгээ хийх эрхийг олгон ажиллалаа.

Улсын төсвийн байгууллага болох Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллага 44 дүгээр цэцэрлэг, Биеийн тамир спорт хороо,  орон нутгийн төсвийн Дотоод аудитын алба, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Хот тохижилтын алба ОНӨААТҮГ, Нарт хангай хүүхэд хөгжил, сургалтын төв зэрэг байгууллагуудын нягтлан бодогчийг томилуулахад нягтлан бодогчдын анкет /ТАХ/, мэргэжлийн дипломын хуулбар, тушаалын хуулбар, зөвшилцсөн бичиг, төсвийн шууд захирагчийн томилогдсон тушаалын хуулбарыг хүлээн авч архивын нэгж үүсгэн ажиллав.

Тайлант хугацаанд 9  байгууллагын 26 удаагийн 7.486.0 мянган төгрөгийн Жижиг мөнгөн сангийн гүйлгээ хийгдсэн бөгөөд Жижиг мөнгөн сангийн зарцуулалтын тайланг төлбөрийн картын дансны дэлгэрэнгүй хуулгын хамт төсвийн байгууллагаас авч хянаж  фрийбалансад журнал ваучераар бүртгэн дараагийн эрхийг нээх, сар бүрийн эцэст жижиг мөнгөн санг үлдэгдэлгүй байлгахад анхааран ажиллалаа. Байгууллагуудын Жижиг мөнгөн сан ашиглалт өмнөх оноос  буурсан байна.

Сар бүрийн 02-ны дотор батлагдсан маягтын дагуу 20 Төсвийн байгууллагын төсвийн гүйцэтгэлийн мэдээг төсвийн хэлбэлзэл, ЗГСУМС-ийн програм, төсвийн багцтай тулган шалгаж хүлээн авч баталгаажуулан ажиллаж байна.

Төрийн сангийн ЗГСУМС-ийн програм өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 19 төсвийн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний код, нэрээр дансдын нэрийг өөрчлөн мөн төсвийн байгууллагуудын хүсэлтээр 23 бэлтгэн нийлүүлэгч байгууллага, 48 хувь иргэнийг тухай бүрт програмд бүртгэн ажил үйлчилгээг шуурхай хүргэж байна.

Төрийн сангийн үлдэгдлийн хуулга, Кассын дансны хуулга арилжааны банкин дахь кассын дансны хуулга, тухайн өдрийн орлого зарлагын гүйлгээний жагсаалт болон төлбөрийн хүсэлт, хяналтын хуудсыг  өдөр тутмын  мемориалын баримтад хавсарган, иж бүрдлийг ханган алдаатай зүйлсийг засварлуулан авч баталгаажуулан 1-5 сарын 105 өдрийн мемориалын баримтыг   стандартын дагуу үдэж, дугаарлан  товъёог хийн  хавтаслан 9 архивын нэгж үүсгэн ажиллаж байна.

Төрийн сангаар гүйлгээ хийгдэж буй төсвийн байгууллагуудын тайлант хугацааны гүйлгээний залруулга, мөн 2017 оны жилийн эцсийн тайлантай холбоотой залруулах бичилтийг журнал ваучераар фрийбалансад бүртгэлийг хийсэн.

Цагдаагийн хэлтэс, Татварын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг байгууллагуудын нэмэлт дансаар орсон орлогын бүртгэлийг фрийбалансад журнал ваучераар бүртгэн гүйлгээ хийх боломжийг бүрдүүлэн ажиллалаа.

Тайлант хугацааны эхэнд төсвийн байгууллагуудын ашиглах “Жижиг мөнгөн сан”-гийн хэмжээг тухай жилийн батлагдсан төсөвтэй нь уялдуулан журмын дагуу хэмжээг тогтоон хэлтсийн даргаар батлуулсан бөгөөд оны эхний 3 сарын байдлаар нийт 18 удаагийн  3,978.9  мянган төгрөгийн тайланг хүлээн авч хянан баталгаажуулж,  фрийбалансад журнал вуачераар бичиж холбогдох зардлуудад хаасан.

Тайлангийн хугацаанд төсвийн байгууллагууд болон орон нутгийн ерөнхий орлогын  /140020/ түр дансаар орж ирсэн нийт 1,374.1 сая төгрөгийн санхүүжилт, нэмэлт дансны орлого, буцсан гүйлгээ, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж зэрэг орлогыг фрийбалансад журнал вуачер бичиж бүртгэлийг хийсэн байна.

 

Санхүүгийн тайлан мэдээг хуулийн хугацаанд хүргэх ажлын хүрээнд:

 

Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны нэгдсэн тайланг хуулийн хугацаанд гарган нийслэлийн аудитын газраар шалгуулан баталгаажуулан НСТСХ-т цаасаар болон онлайнаар өгч нэгтгэлд хамруулсан. Нэгдсэн тайланд орон нутгийн 6, тусгай шилжүүлгийн 5,  дүүргийн хөрөнгө оруулалтын сан 1, Орон нутгийн хөгжлийн сан 1, Хот тохижилт  ОНӨААТҮГ, Ахмадын хороо ТББ  зэрэг байгууллагуудын тайлангууд нэгтгэгдсэн.

Мөн төсвийн байгууллагын нягтлан бодогч нарт жил, улирлын санхүүгийн тайлан, мэдээ гаргах талаар зөвлөмжийг тухай бүр өгч ирсэн.

Тайлангийн хугацаанд НАГ, НСТСХ, Дүүргийн Дотоод аудитын  шалгалтуудад хамрагдсан.Төсвийн ерөнхийлэн захирагчийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланг НАГ-аас явуулсан  санхүүгийн аудитын шалгалтанд   хамруулсан бөгөөд   нэгтгэсэн санхүүгийн тайлан аудитаар “зөрчилгүй”  гэсэн дүгнэлттэй  гарсан.

Аудитын шалгалтын дүгнэлтэд тусгагдсан  зөрчил, түүнд өгөгдсөн  зөвлөмж, шаардлагыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах ажлын төлөвлөгөөг боловсруулж Засаг даргын 2018.04.18 –ны А/72 тоот захирамжаар батлуулан байгууллагуудад хүргүүлсэн. Төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тайлангийн хугацаанд Дүүргийн дотоод аудитын албанаас төсвийн байгууллагуудад явуулсан шалгалтын материалтай танилцан гарсан зөрчил, үүнд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарч байгууллагын нягтлан бодогч нарт мэргэжил аргазүйн зөвлөгөөг  өгч ажилласан.

Оны эхний 5 сарын байдлаар Төсвийн гүйцэтгэлийн мэдээ гаргахтай холбоотой орлого, зарлагын  залруулгын бичилтийг фрийбалансад журнал ваучераар холбогдох баримтуудыг /байгууллагууын албан тоот, орлогын хуулга, санхүүжилтийн баримт /  үндэслэн  бүртгэн оруулсан. Үүнд: Дүүргийн төрийн сантай харьцагч 8 төсөвт байгууллагын тухайн оны батлагдсан төсвөөс гадна бусад эх үүсвэрээс орж ирсэн  99,848.8 мянган төгрөгийн  санхүүжилтийг нэмэлт төсвийн санхүүжилтийн дансаар дамжуулан зарцуулах  эрхийг  хөтөлбөр, зориулалтаар нь Сангийн яаманд  файлаар дамжуулан нээлгүүлж, тухай бүрт нь   орлогын бүртгэлийг фрийбалансад журнал ваучер бичин бүртгэж гүйцэтгэлд хяналт тавин ажиллалаа. Нэмэлт санхүүжилтийн мэдээг улирал тутам нэгтгэн гаргаж байна.

Е-балансаар 2017 оны эцэст 83 ААНБ жилийн эцсийн санхүүгийн тайлан өгөхөөс   онлайнаар шивсэн  64 ААН-ийн санхүүгийн тайланг шалган баталгаажуулан программд бүртгэж нэгдсэн тайлан мэдээг үнэн зөв гарган НСТСХ–т албан тоотоор хүргүүлсэн.

Шинэчлэгдсэн хууль журмын дагуу ААНБ-ын онлайнаар илгээсэн  тайланг хүлээн авч баталгаажууллаа. Нийт  82 ААНБ болон бусад хувийн хэвшлийн байгууллагууд тайлан ирүүлэхээс 65 ААНБ тайлангаа илгээж тайлан хүлээн авалт 78 хувьтай байна. Тайлант онд 10 ААНБ шинээр бүртгэгдсэн.

Орон нутгийн төсвийн нийт 18 байгууллагын тайланг цаасаар болон онлайнаар хүлээн авч тулган, алдаатай хийсэн тайланг засварлан дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны нэгтгэсэн санхүүгийн тайланг гаргаж, цаас болон Е-тайлангаар  Нийслэлийн Аудитын газарт хуулийн хугацаанд хүргүүлсэн. Нийслэлийн Аудитын  шалгалтаар Дүүргийн нэгдсэн тайланд  “Зөрчилгүй” гэсэн санал дүгнэлтийг авсан.

Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэст 2017 оны орлого болон мөнгөн хөрөнгийн тайлангаа  хянуулж,  2017 оны тайлан хүлээлгэн өгөх тойрох хуудсыг холбогдох мэргэжилтнүүдээр зуруулан төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны нэгтгэсэн санхүүгийн тайланг урьдчилсан байдлаар Нийслэлийн нэгтгэлд хамруулан Санхүүгийн зохицуулах хороонд  2017 онд хийсэн ажлын тайланг гарган албан тоотоор хүргүүллээ.

 

Батлагдсан төсвийн хүрээнд үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж, өр, авлагагүй ажиллах хүрээнд:

 

2018 онд 914 799.3 мянган төгрөгийн төсөв батлуулан зарцуулахаар  төлөвлөгдсөнөөс: 2018 оны эхний хагас жилийн байдлаар цалин хөлс нэмэгдэл урамшилд 217 844,2 мян төг, Ажил олгогчоос олгох НДШимтгэлд: 24 890,7 мян төг, Байр ашиглахтай холбоотой тогтмол зардалд: 29 876,6 мян төгрөг,  Хангамж бараа материалын зардалд:     9 907,7 мян төгрөг , Нормативт зардалд: 250,0 мянган төгрөг, Урсгал засварын зардалд- 2 525,7 мян төгрөг, тавилга эд хогшилд 3 500,0 мян төгрөг, Дотоод албан томилолтын зардалд- 4 044,0 мянган төгрөг, Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардалд -28 505,3 мян төгрөг, Нэг удаагийн тэтгэмж, урамшуулалд 3 495,0 мянган төгрөгийг, Бусад арга хэмжээний  зардалд  33 524,5  мянган  төгрөг,  нийт    360 009,1 мянган төгрөгийг тус тус зарцуулж 62 551,2 мянган төгрөгийн хэмнэлттэй ажилласан  байна. 2018 оны эхний хагас жилийн  байдлаар өргүй,  2 510,9 мянган төгрөгийн ажиллагчтай холбоотой авлагатай гарсан байна. Төсвийг батлагдсан хуваарийн дагуу зарцуулж ажиллав

Төсвийн зарцуулалтыг хууль тогтоомжийн дагуу зарцуулж, аливаа зөрчил дутагдал гаргахгүй байхад тухай бүрд нь анхаарч, Төрийн сангаар хянуулан анхан шатны баримтуудыг хууль журмын дагуу бүрдүүлүүлэн ажиллалаа.

ЗДТГ-ын 2017 онд хийгдсэн НАГ-ын шалгалт, болон дүүргийн дотоод аудитаар өгөгдсөн зөвлөмжийг хэрэгжүүлэн гарсан зөрчлийг давтан гаргахгүйгээр ажиллаж байна.

Тамгын газарт ашиглаж байгаа өмч хөрөнгийг эзэмшигч бүрт нь өмч эзэмшигчийн карт хөтлүүлэн эзэмшүүлж, тооллогыг хагас бүтэн жилээр хийхээр төлөвлөн ажиллаж байгаа ба 2018 оны 6 сарын 07-ны А/31 тоот  тушаал гаргуулан эд хөрөнгийн хагас жилийн  тооллогыг хийхээр  төлөвлөн ажиллаж байна.  2018 оны эхний хагас жилд Тамгын газрын албан хэрэгцээнд зориулан даргын 2018 оны 04 сарын 12-ны А/18 тоот тушаалаар 3500,0 мянган төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авч данс бүртгэлдээ тусгасан. Холбогдох шийдвэрүүдийг гаргуулан байгууллагын шилэн дансанд байршуулан ажилласан болно.

 

Боловсрол, соёлын чиглэлээр:

 

– Бага насны хүүхэд болон сурагчдын эрүүл орчинд сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн баг  Нийслэлийн Боловсролын газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар –Цэвэр агаар” төслийн хүрээнд  2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Багахангай дүүргийн боловсролын  болон эрүүл мэндийн 5 байгууллагад  нийт 33 ширхэг ДОТООД ОРЧНЫ АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ төхөөрөмжийг хүлээлгэн өгөв.

-2018 онд дүүрэгт зохион байгуулах соёл урлагийн арга хэмжээний саналыг дүүргийн ААНБ-уудаас авч нэгтгэн дүүргийн Засаг даргын 2018 оны А/35 дугаар захирамжаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд иргэд хүүхэд залуучуудын дунд 25 удаагийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаас  захирамжийн дагуу  ААНБ-тай хамтран 10 арга хэмжээг зохион байгуулаад байна.

– Дүүргийн Засаг даргын А/06 дугаар захирамжаар “Монгол гоёлын өдөр”-ийн 2018 оны хуваарь, төлөвлөгөөг батлуулж төлөвлөгөөний дагуу дүүргийн иргэд, хүүхэд, залуучуудын дунд 20 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаас 12 арга хэмжээг зохион байгуулаад байна. 5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээнд дүүргийн иргэд, ААНБ-ын ажилтан, албан хаагчид маань  монгол үндэсний дээл хувцсаараа  гоёж хэвшээд байна.

– Улсын Драмын Эрдмийн театртай хамтран дүүрэгт театрын урлагийг сурталчлан таниулах, соёл урлагаар дамжуулан иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх зорилгоор  2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Бардам туулай”, “Чөлөөт хос” жүжгийг  хямдралтай үнээр тоглуулж, тоглолтыг дараа жүжигчид, үзэгчдийн уулзалт зохион байгууллаа. Тоглолтыг 500 гаруй иргэд, хүүхэд, залуучууд хамрагдсан байна.

Тус ажлыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Б.Батнасан ивээн тэтгэн хамтран ажилласан байна.

-“Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай дүүргийн Засаг даргын А/94 дүгээр захирамжаар 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон 2-р хороонд 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, 1-р хороонд 06 дугаар сарын 01-ний өдөр “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв.

Төлөвлөгөөний дагуу баярын нээлт, алдарт эхийн одон гардуулах арга хэмжээ, “Хангай” цогцолбор сургууль, СӨБ-ын байгууллагын хүүхдүүдийн урлагийн тоглолт, шаараар амьтан хийх, уламжлалт зан заншилийн өртөө байгуулан ААНБ-уудтай хамтран спортын 25 арга хэмжээг зохион байгууллаа.

“Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр 2017-2018 оны хичээлийн жилд амжилттай суралцсан болон нийгмийн халамж шаардлагатай  60 хүүхдэд, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан, мөн дүүргийн Засаг даргын нэрэмжит гарын бэлэг гардууллаа.

 

Эрүүл мэнд, Спортын чиглэлээр:

 

– Нийслэлийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 1-р хороонд 2 тэрбум 800 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 40 ортой эмнэлгийн барилгын ажил хийгдэж эхэлсэн бөгөөд 2017 онд 1 тэрбум төгрөгийн ажил хийгдэж, 2018 онд үлдэгдэл 1 тэр бум 800 сая төгрөгний ажил 3-р сараас эхлэн хийгдэж байна. Тус ажлыг “Тэргүүн чансаа” ХХК гүйцэтгэж байна. Одоогоор барилгын ажил 100%, гадаад болон дотоод заслын ажил  70%-ийн гүйцэтгэлтэй байна.

– Дүүргийн Засаг даргын 2018 оны А/18 дугаар захирамжийн дагуу “Мөнгөн Багахангай” цасны баярын арга хэмжээг  цасан дээрх бүжиг,  гүйдэг матик, “Пёнчан 2018 – Өвлийн олимп”  цасан хотхон байгуулах гэсэн 3 төрлөөр зохион байгуулан Засаг даргын нөөц хөрөнгөөс 190.000 төгрөг зарцуулав.

Арга хэмжээнд нийт 20 аж ахуйн нэгж, албан байгууллагын 270 ажилтан албан хаагч, иргэд  хамрагдаж, шилдэг байгууллагаар “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

– Нийслэлийн Засаг даргын А/147, Дүүргийн Засаг даргын А/47 дугаар захирамжийн дагуу “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялах аяны нээлтийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулан 21 аж ахуйн нэгж байгууллагын 160 гаруй албан хаагчдыг хамрууллаа.  5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус аяныг дүүрэгт 2018 оны 03 дугаар сарын 19-нөөс 2018 оны 05 дугаар сарын 15 хүртэл зохион байгуулан аяны цомыг хуваарийн дагуу 20 байгууллагаар аялууллаа.

– Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/147, Дүүргийн Засаг даргын 2018 оны А/92 дугаар захирамжийн дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг  “Улаанбаатар марафон” Олон Улсын гүйлтийн тэмцээнд дүүргийн иргэд амжилттай оролцов. Тэмцээнд дүүргээс 13 байгууллагын 90 иргэн оролцон засаг даргын нөөц хөрөнгөнөөс 432.500 төгрөг зарцууллаа.

– Дүүргийн Өсвөрийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 10 жингээр зохион байгуулан 76 хүүхдийг хамрууллаа.  Тэмцээнээс шалгарсан сурагчид Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцов.

– Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53-р зарлиг, Засгийн газрын 2011 оны 32-р тогтоол, дүүргийн Засаг даргын А/54 дүгээр захирамжийн дагуу “Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорил”–ыг 2018 оны 04-р сарын 02-ноос 20-ны хооронд  зохион байгуулан 565  иргэнийг хамруулав.

– Монголын хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран “Багахангай Марафон” улсын аварга шалгаруулах тэмцээнийг 7 дахь жилдээ уламжлал болгон 2018 оны 06 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.

Улсын аварга шалгаруулах тэмцээнийг насанд хүрэгчдийн дунд 50км, 10км, 5х10км-ийн буухиа гэсэн 3 төрлөөр, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн 06-11 нас /1000м/, 12-13 нас /2000м/, 14-15 нас /3000м/, 16-17 нас /5000м/ гэсэн 4 төрлөөр,  сонирхогчдын тэмцээнийг насанд хүрэгчид 18-49, 50-аас дээш нас 5000м гэсэн 2 төрлөөр зохион байгуулан 12 аймаг,  8 дүүрэг, 6 клуб, 5 спорт хороо, 21 байгууллын 1051 тамирчдыг хамрууллаа.

Тэмцээнд Засаг даргын нөөц хөрөнгөөс 3.0 сая төгрөг, бусад хөрөнгө оруулагч байгууллагаас 7.0 сая төгрөг зарцуулсан байна.

 

Хүүхэд, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр:

 

– Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны харьяа Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран  дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид, хороо, сургуулийн нийгмийн ажилтан, цэцэрлэгийн бага ангийн багш нарт “ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” сургалтыг зохион байгуулан сургалтанд хамрагдсан 30 иргэнд гэрчилгээ олгов.

–  Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран  Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдад “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сургалтыг зохион байгуулан 51250 төгрөг зарцуулав.  Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй асуудал,  тэдний нийгэмд тэгш оролцох, оролцоог хангахын тулд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар   санал солилцов.

– 2018 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих, амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Дүүргийн ИТХ-ын Нийгмийн бодлогын ажлын хороотой хамтран  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчныг сайжруулах нь” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга эрхлэгч нарт зохион байгууллаа.

Сургалтаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр 4 байгууллагаас 5 санал гарсаныг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн байгууллагын дарга эрхлэгч нарын үр дүнгийн гэрээнд тусгав.

– Билгийн тооллын хаврын тэргүүн сар, цагаан сарыг тохиолдуулан дүүргийн харьяалалгүй болон 80-аас дээш настай  ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулав. Хүндэтгэлийн арга хэмжээнд 1-р хорооны 148, 2-р хорооны 87, 80-аас дээш настай 39 ахмад настанд хамрагдсан байна. Судалгаагаар дүүрэгт 80-аас дээш настай 39 ахмад бүртгэлтэй байгаагаас 80-88 настай 33 ахмад, 90-94 настай 6 ахмад байна.

– Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх нийслэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, орон нутгийн сүлжээний зураглал гаргах, сайн дурын байгууллагуудын идэвх, санаачилга, оролцоог дэмжих зорилгоор “Гэртээ харих зам сайн дурын нийгмийн ажлын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт удирдамжид заагдсаны дагуу дүүргийн Засаг даргын 2017 оны А/62 дугаар захирамжаар шинэчлэгдэн батлагдсан ажлын хэсгийн 16 албан тушаалтан, холбогдох 5 мэргэжилтэн хамрагдав.

Хэлэлцүүлгээр “Гэртээ харих зам” хөтөлбөрийн танилцуулга, 2017 онд зохион байгуулсан ажлын тайлан, “Гэртээ харих зам” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөө, биелэлт танилцуулан, орон гэргүй тэнэмэл иргэдтэй ажиллах сүлжээний зураглал хийж, түүнтэй ажиллах нийгмийн ажлын төлөвлөгөө боловсруулан, хамтын ажиллагаагаа сайжруулах чиглэлээр санал солилцов.

– Залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэдний  санал  хүсэлтийг  сонсох зорилгоор “Хөгжилд түүчээлэх залуусын давалгаа” залуучуудын чуулга уулзалтыг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулав. Чуулга уулзалтанд дүүргийн 18-аас 34 насны залуучуудын 154 төлөөлөл, дүүргийн залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөлийн 5 төлөөлөл, холбогдох 3 албан тушаалтан нийт 162 иргэн хамрагдаж “Дүүргийн хөгжилд  залуусын идэвх оролцоо”, “Дүүргийн давуу тал миний давуу тал”, “Хамтран ажиллах бүтээлч ажил” гэсэн сэдвээр хэлэлцэн санал бодлоо солилцов.

Тус ажлын хүрээнд дүүргээс залуучуудын чиглэлээр баримталж буй бодлого, өнгөрсөн онуудад залуучуудын чиглэлээр зохион байгуулсан ажлын тайланг танилцуулж, “Нийгмийн хариуцлага-Дүүрэг хөгжүүлэхэд залуусын оролцоо” илтгэл, сэтгэл зүйч Г.Наранбаатарын  “Эерэг хандлага” лекцийг залуучуудад хүргэлээ.

Тохижилт, дэд бүтцийн чиглэлээр

 

2018 онд дүүрэгт Улсын хөрөнгө оруулалтаар 2 ажил 670.9 сая, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар  2 ажил   2,121,4 сая, Нийслэлийн замын сангаар  2 ажил 170.0 сая, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 6 ажлыг  89,5 сая төгрөгөөр хийхээр төлөвлөгдсөн.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/14 дүгээр захирамжаар эрх шилжиж ирсэн 2 ажлын нэг нь дүүрэг доторх болон 1, 2-р хороог холбосон автозамд гарсан 300м2 талбайн  эвдрэл, хагарлыг нөхөх, 150м гагнаас хийх,  780м урттай сайжруулсан шороон зам тавих ажил юм.

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/66 дугаар захирамжаар уг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж гүйцэтгэгчээр “Неон гэгээ”ХХК шалгарч ажлыг эхлүүлээд байна.

Засаг даргын Тамгын газраас 1 дүгээр хорооны Үнэгтэй гэр хороолол хүртэлх авто замд гал унтраах 80 дугаар ангийн урд талд  огцом эргэлтийн хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдаж осол аваарь гарах нөхцөл байдал үүссэн тул том толь тавьж өгөх ажлын даалгаврыг боловсруулан холбогдох байгуулагад хүргэв.

Дүүргийн 1 дүгээр хорооны орон сууцны 2 дугаар байрны өмнөх авто зам шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг Нийслэлийн ХААГ-аас шалгаруулж тус ажлын гүйцэтгэгчээр “Таны зам” ХХК нь шалгаран  6м өргөн, 142м урт автозам, 300м2 авто зогсоолын ажлыг гүйцэтгэн ажлыг хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.

Иргэдийн ая тухтай, таатай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд 2018 онд хийгдэх тохижилт, хог хаягдал, ногоон байгууламжийн төлөвлөгөөг 3 бүлэг 28 заалттайгаар боловсруулан хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Дүүргийн Засаг дарга “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ–тай “Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ”-г  2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулав.

Хороод, “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ, аж ахуйн нэгж байгууллагууд  “Тохижилт,  цэвэрлэгээний гурвалсан гэрээ”-г байгуулах ажлыг зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар 1 дүгээр хороо 42, 2 дугаар хороо  15  нийт 57 аж ахуйн нэгж байгууллага болон  худалдаа үйлчилгээний байгууллагуудтай гэрээ байгуулаад байна.

           Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63, 2012 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Хот тохижилт,  цэвэрлэгээний талаар  албан байгууллага, аж ахуй нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг ханган  тус дүүргийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа үйлчилгээний газрууд орчны 50м хүртлэх  талбайн хогийг тогтмол цэвэрлэж хэвшээд байна.

Тайлангийн хугацаанд “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г 4 , “Цас цэвэрлэгээ”-г 2 удаа, “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ түүвэр цэвэрлэгээг 3 удаа  зохион байгуулж давхардсан тоогоор  236 ААНБ-ын 1890 албан хаагч, иргэд 115752 м2 талбайн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэж, 43 тн хогийг зайлуулснаас гадна цас цэвэрлэгээнд 43 аж ахуйн нэгж, байгууллагын 438  ажилтан албан хаагч оролцов.

“Бүх нийтийн их цэвэрлэгээ”, “Цас цэвэрлэгээ”-ний талаар дүүргийн хэвлэл мэдээллийн хуудас, хороодын facebook хуудас, Багахангай ТV орон нутгийн телевизээр иргэд, ААНБ-дад мэдээллийг тухай бүр хүргэн, Засаг даргын Тамгын газрын Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс болон 1,2 дугаар хорооны тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч нар хяналт тавьж ажиллав.

Дүүргийн Засаг даргын 2016 оны Б/17, 2017 оны Б/22 дугаар захирамжаар тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч нарыг томилон, хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллуулж байна. Дүүргийн хог хаягдлын олон нийтийн байцаагч нар тайлангийн хугацаанд 9 зөрчил илрүүлж зөрчлийн тэмдэглэл хөтлөн шийдвэрлэж ажиллав.

Хороодын тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч нар Хангай цогцолбор сургуультай хамтран “Хог хаягдал, ангилан ялгалт” сэдвээр   сургалт зохион байгуулав.

Дүүргийн 1, 2 дугаар хорооны орон сууцны айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын цас мөс цэвэрлэх, хог хаягдлыг авах зураглал болон цагийн хуваарийг  дүүргийн Засаг даргын орлогчоор баталгаажуулаад байна.

Дүүргийн хэмжээнд хог цуглуулалт  тээвэрлэлт тогтоогдсон график, цагийн хуваарийн дагуу хугацаандаа тогтмол явагдаж байна.

Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс хогны  хураамж  14,1 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас  тайлангийн хугацаанд 1 дүгээр хорооны айл өрхөөс 2,314,106 төгрөг, 2 дугаар хорооны айл өрхөөс 1.175,050 төгрөг, албан байгууллага аж ахуйн нэгжээс 2,765,000 төгрөг нийт 6.254.156 төгрөгийг  дүүргийн татварын хэлтсийн дансанд  төвлөрүүлж   хэрэгжилт 44,3%-тай байна.

Золбин нохой,  муур устгах арга хэмжээг  2018 оны 02 сард  зохион байгуулж 81 нохой агнаж 810.000 төгрөг зарцуулав.

Золбин нохой, муур устгахад шаардагдах 12.0 сая төгрөгийн санхүүжилт авах гэрээг дүүргийн Засаг дарга Улаанбаатар хотын Ерөнхий менежертэй гэрээ байгуулсан бөгөөд дүүргийн Хот тохижилтын албатай  Золбин нохой, муур устгах ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байна.

Мал амьтны сэг зэмээр байгаль орчин бохирлогдож хүн малын халдварт өвчин гарч болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт хорогдсон мал, амьтны сэг зэмийг холбогдох зааврын дагуу устгах, хашаа хороо, өтөг бууц, бэлчээр, худаг ус, булаг шандыг цэвэрлэх, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2018 оны А/61 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Онцгой байдлын хэлтэс, Хот тохижилтын алба ОНӨААТҮГ, Цэфтрейд ХХК мал эмнэлэгийн үржлийн үйлчилгээний нэгж хамтран 275 толгой үхсэн мал амьтны сэг зэмийг стандартын дагуу устгах, дарж булах, ариутгал халваргүйжүүлэлт хийх ажлыг гүйцэтгэв.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлэгт  сар бүр  үзлэг шалгалт хийж, асахгүй байгаа гэрэлтүүлгийг засварлаж, гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэх хугацаат үүрэг даалгаврыг “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ-т өгч ажиллаж байна.

Дүүргийн авто зам болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн судалгааг шинэчлэн гаргасан бөгөөд нийт 693 ш  гэрэлтүүлэг хэвийн  ажиллаж асалт 98%-тай байна.

Гэрэлтүүлгийн асалтын мэдээг даваа гаригийн өглөөний 10.00 цагт Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэст davaasuren@ubservice.mn хаягаар тогтмол хүргэн ажиллаж байна.

Хот тохижилтын алба ОНӨААТҮГ нь тайлангийн хугацаанд  247ш гэрэлтүүлэг, гэрлийн лед ламп-30ш, трансматор-10ш, гэрлийн толгой /энгийн/-4ш, гэрлийн толгой /лед/-2ш, кабель утас-400м, тэжээлийн кабель-6 ширхэгийн гэмтлийг засварлан, зуны цагийн хуваарьт шилжүүлэн хэвийн ажиллагаанд оруулан 2.435.400  төгрөг зарцуулав.

Мөн дүүргийн Хот тохижилтын алба ОНӨААТҮГ  нь төв талбайн индэрийн хойд хэсгийг “Гэрэлт гудамж” болгон тохижуулж, байнгын ажиллагаатай болгон 7.9 сая төгрөг зарцуулаад байна.

Дүүргийн 1 дүгээр хорооны төвийн гэрэлтүүлгийг сайжруулах ажлын хүрээнд “Илч-Орд” ОНӨААТҮГ-аас нуман хаалга хүртэл 38ш гэрэлтүүлгийн толгойг лед болгох ажлын даалгаврыг боловсруулав. Тус ажлын зураг  төсвийг “Ингүүмэл Эрчим” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд зураг төсөв магадлалаар орж 2016 оны 06 дугаар сарын 20 нд бэлэн болно.

Хот тохижилтын алба ОНӨААТҮГ нь иргэд, хүүхэд залуучуудыг ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн төв талбайн замын урд талд ”ЭКО ТӨГӨЛ” байгуулах ажил эхлүүлээд байна.

Тус ажлын хүрээнд 5м3 мод, 3,5м3 байгалийн чулуу, 25м3 хар шороо, 1,5м3 байгалийн элс, 360м2 зүлэг суулгаж, 6ш цэцгийн мандалд 90ш цэцэг тариалж 3.2 сая төгрөг зарцуулав.

Нийслэлийн  иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг   сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, төрийн хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг  сайжруулах, ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/44 дүгээр тушаалаар  “Манай хороо-Миний гудамж” аян зарласантай холбогдуулан тус аяныг 2018 оны 03 дугаар сарын 01-ээс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зарлав.

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/46 дугаар захирамжаар 7 хүний бүрэлдэхүүнтэй Дэд ажлын хэсэг байгуулагдан, ажлын хэсэг 3 удаа хуралдаж 16 бүлэг 46 заалттай төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тус аяны удирдамж болон дүүргийн Засаг даргын захирамжийг  дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй  57 ААНБ, худалдаа үйлчилгээний газар, 48 гэр хороолол болон орон сууцны айл өрхүүдэд  хүргүүлэв.

Мөн “Манай хороо-Миний гудамж” аяны талаар мэдээлэл бэлтгэн  Багахангай дүүрэг ТҮ, Багахангай “Манай хороо- Минийн гудамж”, фейсбүүк группд байршуулж иргэд олон нийтэд сурталчилав.

Дүүргийн дэд ажлын хэсгийн гишүүд аж ахуйн нэгж байгууллагуудаар 1 удаа хуваарийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 28,29-ний өдрүүдэд тохижилтын ажлын явцтай танилцан заавар зөвлөгөө өгч ажиллав.

Төлөвлөгөөний биелэлт 65%-тай байна.

Тус аяны хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийг идэвхжүүлэх, гэр хороололд амьдарч буй айл өрхүүдийн нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, айл өрхүүдийг өөрсдийнх нь оролцоотой хашаандаа тохилог, сайхан амьдрах орчин бүрдүүлэх шинэ санал санаачлагыг дэмжих зорилгоор “Хашаандаа сайхан амьдаръя” болзолт уралдааныг 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 4 сарын хугацаанд зарлаад байна.

            Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглах иргэдийн оролцоог нэмгдүүлэх зорилгоор “Өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, үнэгүй өгөх “Өгөөмөр өдөр” өдөрлөгийг 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн Төв талбай болон 2 дугаар хорооны урд талбайд тус тус зохион байгуулав. Засаг даргын Тамгын газрын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3/487, 3/488, 3/489, 4/90 дугаар албан бичгийг Хороод болон 38 Аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэв. Тус өдөрлөгт 10 ААНБ, 7 иргэн Өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ үнэгүй өгч 125 иргэнд үйлчилсэн байна.

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд “Хийморийн зам” ХХК нь давхардсан тоогоор ахмад настан 562, ХБИ 178, хүүхэд-132, насанд хүрэгчид 2653 иргэнд үйлчилсэн байна.

Тус дүүрэгт үйл ажиллагаа эрхлэж буй Хийморийн зам ХХК нь үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, зорчигчдод түргэн шуурхай үйлчлэх зорилгоор Багахангай – Улаанбаатар-Багахангай чиглэлд нэмэлтээр такси үйлчилгээ эрхлэх хүсэлтийг дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1/86 дугаар албан бичгээр Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүлээд байна.

“Хангай өргөө”, “Их хангай” сууц өмчлөгчдийн холбоодын удирдах зөвлөл 1 удаа хуралдаж байгууллагын үйл ажиллагаатай танилцан заавар зөвлөгөө өгч ажиллав.

ТХҮХ-ээс сар бүр үйлчилгээ, цэвэрлэгээ болон байгууллагын үйл ажиллагаанд   хяналт тавьж,  зөрчил дутагдлыг тухай бүр арилгуулан  ажиллаж байна.

Тайлангийн хугацаанд давхардсан тоогоор 125 удаа дуудлага ирсэн бөгөөд тухай бүр  шийдвэрлэж урсгал засварт 800.0 мянган төгрөг зарцуулав.

 

Худалдаа үйлчилгээ,  хүнсний хангамж,   жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр

 

Хүнсний, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, тогтоомж, НИТХТ-ийн 2009 оны 63, 2012 оны 61 дүгээр тогтоол, Нийслэлийн ИТХТ-ийн 2014 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тусгай зөвшөөрөлгүйгээр архи согтууруулах ундаа, тамхи худалдахгүй байхад анхаарч, холбогдох хууль, дүрэм журам, стандартыг хангаж ажиллах, зөрчил гаргасан тохиолдолд худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргатай байгуулсан гэрээг цуцалж, үйл ажиллагаа явуулах гэрчилгээг хүчингүй болгох тухай Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн  2/05 дугаар албан бичгийг  дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 19  аж ахуйн нэгж байгууллага, иргэнд хүргүүлэв.

Дүүргийн Цагдаагийн хэлтсээс 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  2018 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 15 аж ахуй нэгж байгууллага, хүнсний дэлгүүрт гэнэтийн шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтаар ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй байна.

Тайлангийн хугацаанд  дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрчилгээний хугацаа дууссан,  шинээр эрхлэх хүсэлт гаргасан  1  аж ахуйн нэгж байгууллага, иргэнтэй гэрээ байгуулж дүүрэгт  худалдаа үйлчилгээ эрхлэх “Гэрчилгээ” олгов.

Өрхийн хөгжлийг дэмжих, амьдрах орчныг сайжруулах зорилтот жилийн төлөвлөгөөг   хангах ажлын хүрээнд Дүүргийн Засаг даргын 2018 оны А/37 дугаар захирамжаар Монголын уламжлалт Сар шинийн баярыг угтан 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Үндэсний үйлдвэрлэгчдийн хамтарсан худалдаа Цагаан сар-2018”  нэрийн дор үзэсгэлэн худалдааг зохион байгуулж  “Сайн өдрийн зах”-ыг ажиллуулав. Тус үзэсгэлэн худалдаанд 6 үндэсний үйлдвэрлэгч  оролцож 15,996,000 төгрөгний борлуулалт хийв.

Мөн дүүргийн 10 өрхийн үйлдвэр эрхлэгч 8 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 2,670,000, төгрөгний борлуулалт хийсэн байна.

Архи согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан 2 ААНБ-д үзлэг шалгалт зохион байгуулж тусгай зөвшөөрлийг сунгуулахаар хүсэлтийг УБ хотын ЗАА-ны ХХҮХТ-т хүргүүлэн зөвшөөрлийг сунгуулав.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын 2018 оны А/87 дугаар тушаалаар “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилалын шалгалт явуулах тухай”  удирдамж батлагдсан бөгөөд  дагуу  архи согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан худалдаа үйлчилгээний 4 аж ахуйн нэгж байгууллагад атестатчилалд хамрагдах талаар холбогдох мэдээллийг хүргээд байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны  2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/381 дүгээр албан бичиг, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/58 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  “Хоол үйлдвэрлэл үйлчилгээнд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP,GHP/ нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг  2018 оны 03 дугаар сарын 26-ны зохион байгуулж хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага болон аж ахун нэгжийг түшиглэсэн цайны газрын захирал эрхлэгч, тогооч  25 иргэнийг хамруулав.

Мөн Хангай цогцолбор сургууль, 44 дүгээр цэцэрлэг, Авдрын гол овоо ХХК-ны Аривжих зоогийн газар, Хоолондоо цайны газрын тогооч нарт дүүрэгт хуваарилагдсан “Хоол үйлдвэрлэл үйлчилгээнд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP,GHP/ нэвтрүүлэх зөвлөмж 4 ширхэг CD-г өгч үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллахыг зөвлөв.

Дүүргийн  ИТХ, ГХУСАЗЗ, ЗДТГ, ЦХ, МХТасаг, Эр зоригийн хүч ТББ, Бид хамтдаа бүлгэм хамтран  2018 оны 03 дугаар сарын 23 ны өдөр  архи согтууруулах ундаа худалддаг түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч, худалдагч нартай хийх  уулзалтыг зохион байгуулж 8 иргэнийг хамруулав.

Уулзалтаар холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөж ажиллах талаар мэдээлэл өгснөөс гадна архи согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг ААНБ-ын захирал эрхлэгч нарын санал хүсэлтийг сонсч санал бодлоо солилцов. Уулзалтанд оролцсон 7 иргэн асуулт асууж  тайлбар авав.

Нийслэл, дүүргийн 2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд  тусгагдсан Багахангай дүүргийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркын ТЭЗҮ боловсруулах ажлын танилцуулгыг “Арт констракшн” ХХК-ын захирал М.Баасанжав, төслийн удирдагч ШУТИС-ийн багш доктар, профессор С.Төгс нар 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр  1,2 дугаар хорооны 319 иргэнд танилцуулж  мэдээлэл хүргэв.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/22 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/27 дугаар “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх ажлыг зохион байгуулах тухай” захирамж гарч ажлын хэсгийг дүүргийн засаг даргын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ахлуулан 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр  байгуулан ажиллав.

Нийслэлийн татварын газраас ирүүлсэн судалгаагаар 11 үйлдвэрийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэхээс 4 үйлдвэрийг  бүртгэх ажлыг зохион байгуулав.

Бүртгэгдээгүй 7 үйлдвэр байгаа ба  шилжсэн 1  /Нийслэлийн Татварын газрын  даргын 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн  А/179 дүгээр тушаалаар Сонгинохайрхан дүүрэг лүү шилжсэн/, үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн 2, Татварын газарт бүртгүүлснээс хойш үйл ажиллагаа огт явуулаагүй, үйл ажиллагаа нь бүрэн зогссон 4 үйлдвэр байна.

Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Дүүргийн ЖДҮДТ-тэй хамтран 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Маркетинг менежмент” сэдэвт сургалтыг жижиг дунд болон өрхийн үйлдвэр эрхлэгч иргэдэд зохион байгуулж  25 иргэнийг хамруулан 157000 төгрөг зарцуулав.

Хотын хөгжил хорооноос төслийн хүрээнд Royal HD телевиз хамтран 2018 оны 03 дугаар сарын 10–ны өдөр ЖДҮДТөвийн үйл ажиллагаа, оёдол, эсгий урлал, алт мөнгөний дархан зэрэг үйл ажиллагаа явуулдаг 6 өрхийн үйлдвэр эрхлэгчийг хамруулсан 30 минутын нэвтрүүлэг бэлтгэв.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчилах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдааг 2018 оны 04-р сарын 06-08-ний өдрүүдэд “МИШЭЭЛ ЭКСПО” төвд зохион байгуулсан бөгөөд тус үзэсгэлэнд 5 өрхийн үйлдвэр эрхлэгч, 1 жижиг дунд үйлдвэр эрхлэгчийг хамруулав.

МҮХАҮТ, дүүргийн ЖДҮДТ-ийн хамтран зохион байгуулсан “CHAMBER_BUS” бизнес аялал амжилттай зохион байгуулагдаж “Амарсанаа степ”, “Багахангай сүү” ХХК-ны төлөөлөл болон 12 өрхийн үйлдвэр эрхлэгч хамрагдав.

Мөн Монголын Аюултай хог хаягдлын үндэсний холбооны  мэргэжилтнүүд Хангай цогцолбор сургуулийн 9-12-р ангийн сурагчдад аюултай хог хаягдлын хор уршиг, ангилан ялгалт, үр дагавар гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгуулж 82 хүүхдийг хамруулав.

Монголын Хүний хөгжил судалгаа сургалтын төвтэй хамтран “Экспортын стратеги” сэдэвт сургалтыг зохион байгуулж жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэр эрхлэгч 22 иргэнийг оролцуулав.

Хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлээр

 

“Малчдад туслах аян”-ыг 2018 оны 02 дугаар сарын 01-10-ны өдрүүдэд зохион байгуулав. Тус аянд 29 аж ахуйн нэгж байгууллага нэгдэж 46 малчин мал бүхий иргэдэд шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлсэн байна.

Нийслэлийн Сайн малчинд дүүргийн 1 дүгээр хорооны малчин Б.Жаргалсайхан, Алтан унаганы эзнээр Ч.Бямбадаш нарыг тодорхойлж Сар шинийн баяраар шагналыг гардуулав.

2018 оны хавар 10986 толгой мал төллөж мал төллөлт 77.4 хувьтай байна.

Мөн 38 иргэнийг арьс ширний урамшуулалд хамруулхаар холбогдох материалыг НХХААГ-т хүргүүлэв.

Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгуудын сумдад болон Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тухайн бүс нутгаас амьд мал, мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, бусад зүйл ачсан тээврийн хэрэгсэлээр шүлхий өвчин үүсгэгч нийслэлийн нутаг дэвсгэрт зөөвөрлөгдөн ирэх, цаашид тархах нөхцөл үүссэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын А/38, А/59 дүгээр захирамжаар  Замын цагдаагийн байнгын хяналтын цэгт 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл халдваргүйжүүлэлтийн цэгийг ажиллуулав.

Ариутгалын цэг ажиллуулахад 3.320.830 төгрөг зарцуулав.

Цэф трейд мал эмнэлэг үржлийн нэгж нь мал амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус вакцинжуулалтын ажлыг тухай бүр зохион байгуулж боом, ДХХ, Дуут хавдар, Цусан халдварт, галзуу, адууны томуу, шөвөг яр, сахуу, цусан халдварт иж балнад, гахайн мялзан, гахайн ёлом зэрэг вакцинжуулалтанд давхардсан тоогоор 7000 толгой мал, 2000 төл мал, 300 гахайнд хийв.

“АПУ” ХХК-ний сүүний үйлдвэрийн  менежер  2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дүүрэгт ажиллаж удирдлагуудтай уулзаж 3.2тн-ийн багтаамжтай “Сүү хөргөлтийн танк” байгуулах талаар санал солилцож 2018 оны 06  дугаар сарын 20-ны өдрөөс ажиллуулахаар шийдвэрлээд байна.

Тус ажлын хүрээнд сүү бэлтгэн нийлүүлэх талаарх сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж малчин мал бүхий 27-н иргэнийг хамруулав.

Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн А/83 дугаар захирамжаар “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав. Арга хэмжээг дүүргийн 2 дугаар хорооны нэгдсэн талбайд зохион байгуулж дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ААНБ, иргэдийг хамруулав.

Мөн УБТЗ-ын Залуучуудын байгууллага нь тус дүүргийн Алсын худаг хэмээх газарт “Залуучуудын төгөл-2030” нэрийн дор 2000 мод тарих арга хэмжээг зохион байгуулав.

“Бүх нийтээр мод тарих өдөр”-т давхардсан тоогоор 57 ААНБ-ын 676 ажилтан албан хаагч оролцож 400м2 талбайг зүлэгжүүлэн, 31 цэцгийн мандал байгуулж 2432 ш мод бут сөөг тариалан 3.9 сая төгрөг зарцуулсан байна.

Өрхийн хөгжлийг дэмжих-амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд “Ургамлын далай” ХХК-аас санаачлан хэрэгжүүлж буй “Хашаандаа сайхан амьдаръя” сэдэвт сургалтыг дүүргийн Засаг даргын 2018 оны А/82 дугаар захирамжаар дүүрэгт 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулан 18 иргэнийг хамруулав.

“Нутгийн шийдэл сан” ТББ нь “Цэвэрч Монгол” төслийн хүрээнд “Жорлонгоо өөрчилье” сэдэвт сургалтыг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулав. Сургалтаар жорлонгийн 17 шийдэл, ариун цэврийн байгууламж түүнтэй холбоотой бизнес, төрийн бодлого, бизнес хөгжлийн шинэ хандлага, иргэдийн оролцооны сайхан жишээний талаар мэдээлэл хийв. Сургалтанд ААНБ, иргэдийн төлөөлөл 35 хүн хамрагдав.

Нийслэлийн Байгаль орчны газрын захиалгаар “Бид солюшн” ХХК нь “Агаар бохирдуулагч  эх үүсвэрийн бүртгэл хийх, мэдээллийн цахим сан бүрдүүлэх програм”-ын талаар сургалт, танилцуулга хийсэн бөгөөд програмд ердийн галлагаатай 3-15кВт, ердийн галлгаатай, усан халаалтын 15-100 кВт хүчин чадалтай зуухыг хэрхэн бүртгэх талаарх мэдээллийг хүргэв.

Уг сургалтанд ЗДТГ-ын ТХҮХ-ийн дарга, ХАА,БО хариуцсан мэргэжилтэн, 1,2 дугаар хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагчид хамрагдав.

 

НХХААГ, “Монгол ногоо” төсөлтэй хамтран төмс, хүнсний ногоо тариалах сонирхолтой иргэдэд “Талбайн төлөвлөлт үр ашиг ба хамгаалагдсан хөрсний боловсруулалт, тариалалт” сэдэвт онол дадлагын сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан Уул дүүрэгт  зохион байгуулав.

Уг сургалтанд  дүүргийн төлөөлөл 2 иргэн хамрагдаж талбайн төлөвлөлт, хамгаалагдсан хөрсний боловсруулалт, төмс, хүнсний ногооны боловсруулалт, тариалалтын талаар мэдлэгтэй болов.

Засаг даргын Тамгын газар, Багахангай сүү ХХК-тай хамтран 5 га газарт 5 аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчдыг төмс, хүнсний ногоо тариалуулах ажлыг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулав.

Арга хэмжээний үеэр Агропаркийн эрхлэгч төмс, хүнсний ногоог  хэрхэн тариалах, арчлах, хураан авах талаар мэдээлэл хүргэв. 5 аж ахуйн нэгж байгууллагын 52 ажилтан албан хаагч төмс, хүнсний ногоо тариалах, хураан авах талаар мэдлэгтэй болов.

Дүүргийн хэмжээнд  6 ААНБ, 13 иргэн 7,8 га талбайд төмс, 1.81 га талбайд хүнсний ногоо, 50 га-д эрдэнэшиш, 40 га талбайд царгас тариалаад байна.

Тариалалтыг мэдээг хороодоос авч нэгтгэн НХХААГ-н Газар тариалангийн хэлтэст 7 хоног бүрийн лхагва гаригт хүргүүлэн ажиллав.

Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бичил уурхайгаар ажигт малтмал олборлож буй бүртгэгдээгүй нөхөрлөлийн үйл ажиллагааг шалгасан билээ.

Шалгалтаар “Шижир Өндөр”, ”Ивээлт нутаг”, “Хөдөлмөр зүтгэл” нөхөрлөл нь дүүргийн Засаг даргатай байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”-ний 3.1.3, 3.1.4, 3.1.10 дэх заалтуудыг зөрсөн, мөн бичил уурхайн зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй талбайн булангийн цэгүүдийг координатын дагуу тэмдэгжүүлээгүй зэрэг зөрчил илрэв.

Дээрх зөрчлийг арилган холбогдох арга хэмжээ авсан талаар мэдээллийг Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэст ирүүлэх тухай ЗДТГ-ын 7/484 дугаар албан бичгийг нөхөрлөлүүдэд хүргэв.

Баянхангай нөхөрлөл нь дүүргийн Засаг даргатай 2016 оны 06 дугаар сараас 2017 оны 06 дугаар сар хүртэл 1 жилийн хугацаанд гэрээ байгуулан Өндөртолгой тахилгатай овооны урд талд бичил уурхайн зориулалтаар олборлолт явуулсан билээ. Олборлолт явуулсан талбайд гэрээний үүргээ биелүүлэн нөхөн сэргээлтийн ажлыг яаралтай гүйцэтгэж  талбайгаа хүлээлгэн өгөх тухай 2018 оны 7/432 дугаар албан бичгийг хүргүүлээд байна.

 

“Иргэн таныг сонсьё” уулзалт зохион байгуулсан талаар:

 

Дүүргийн Засаг даргын 2018 оны “Иргэдтэй хийх уулзалтын хуваарийг шинэчлэн батлах тухай” А/50 дугаар захирамжийг батлуулан, биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна. Уулзалтыг хуваарийн дагуу 2 удаа зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 327 иргэн хамрагдан, санал бодлоо солилцлоо. 28 иргэнээс нийт 2 санал, 39 хүсэлт гарч, дүүргийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнууд тайлбар мэдээллийг уулзалтын үеэр өгөв.

Мөн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 1,2 дугаар хорооны иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар МУ-ын Эдийн засгийн байдал болон Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг танилцуулан, нийт 311 иргэн хамрагдаж, 5 иргэнээс 13 санал, хүсэлт гарч, УИХ-ын гишүүн болон дүүргийн Засаг дарга холбогдох тайлбарыг өгөв. Мөн Багахангай дахь хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркын төслийн товч танилцуулгыг “Арт констракшн” ХХК-ын захирал М.Баасанжав, төслийн удирдагч ШУТИС-ийн багш доктар, профессор С.Төгс нар танилцууллаа.

 

 “Явуулын нэг цонхны үйлчилгээ”-ний талаар:

 

Дүүргийн ИТХ-ын 2009 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу 2018 оны А/75 дугаар захирамжаар батлагдсан мэргэжлийн байгууллагын ажлын хэсэг дүүргийн төвөөс алслагдан оршин сууж буй мал бүхий иргэд, малчин айл өрхөд 2018 оны 5 дугаар сарын 08, 14-ний өдрүүдэд “Явуулын нэг цонхны үйлчилгээ”-г үзүүлж, 7 төрлийн үйлчилгээг 34 өрхийн 92 иргэнд хүргэж, 6 төрлийн 200 гаруй тараах материал, гарын авлага тараав. Тайлангийн хугацаанд 16 иргэнээс 25 хүсэлт гаргасан бөгөөд дүүргийн Засаг дарга, холбогдох мэргэжилтнүүд тайлбар, мэдээллийг уулзалтын үеэр өгөв.

 

 

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд:

 

Дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Харьяатын тухай хууль, Монгол улсын Сангийн сайдын 2011 оны 188 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/153 дугаар захирамжийг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлан хэрэгжилтийг ханган ажиллав.

Гадаад харилцааг хөгжүүлэх, орон нутгийн гадаадын хөрөнгө оруулалтыг  нэмэгдүүлэх ажлын хүрээнд тус дүүрэгт  Тайваны “Хүүхэд, гэр бүлийг дэмжих сан” төсөлд 2018 онд 40 өрхийн 140 хүүхэд хамрагдаж байна. Тус сан нь ном, витамин, ахуйн хэрэглээний тусламжаас гадна 2018 оны хагас жилийн байдлаар сар бүр олгох мөнгөн тусламжинд 4.2 сая төгрөг зарцуулав.

2018 оны 04 дүгээр сараас бага насны хүүхдэд тусламж үзүүлэх, халамжийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг Кристина Нобелийн хүүхдийн сан Олон улсын байгууллагаас дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 10 өрхөд судалгаа явуулан түүнээс 2 өрхийн хүүхдийг сонгон авч боловсрол болон авьяасыг нь дэмжин хамтран ажиллаж байгаа ба мөн 1, 2 дугаар хорооны  амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 2 өрхийн хүүхдэд тусламж сар бүр 50,0 мянган төгрөгийн тусламжийг энэ оны 5 дугаар сараас эхлэн олгож, эхний хагас жилийн байдлаар 350.0 мянган төгрөгийн тусламж үзүүлээд байна.

Хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, гадаад хэл сурах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагч, ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчдад япон хэлний үнэ төлбөргүй сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 16-наас дүүрэгт зохион байгуулж 23 иргэнийг хамруулан  6 удаагийн хичээлийг зохион байгуулаад байна. Мөн дүүргийн иргэдийн амьжиргааг дэмжих төсөл хөтөлбөрт хамруулах ажлыг санаачлан зохион байгуулж ирсэн ба  АНУ-д ажиллаж амьдардаг Дашдондог, Нямхүү нарын гэр бүлтэй хамтран ажиллаж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан дүүргийн АБТДО-той 90 хүүхдэд цүнх, гарын бэлэг гардуулав.

Гадаадад мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцуулах ажлын хүрээнд Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Н.Бямбажаргал, Засаг даргын туслах Н.Нямзав нарыг  2018 оны 02 дугаар сарын 06-наас 02 дугаар сарын 11-ний өдрүүдэд БНХАУ-ын Жилинь хотын бүтээн байгуулалт болон ӨМӨЗО-ны Улаанцав хотын үйл ажиллагаатай танилцуулав.

Цаашид БНХАУ-ын Жилинь мужтай хамтран ажиллаж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор тус мужийн худалдааны танхимд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны 1/245 тоот албан бичгийг хүргүүлээд байна.

2018 оны 02 дугаар сарын 07-14-ний өдрүүдэд ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Баатарзоригт БНСУ-ын Сөүл хот болон Сөүл хотын аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах сургалтанд хамрагдав.

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны даргын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны А/92 дугаар тушаалаар ТХҮХ-ийн мэргэжилтэн Ё.Гэрэлцэцэг 2018 оны 04 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотын ногоон байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судлав.

2018 оны  05 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Засаг дарга С.Эрдэнэбаяр БНХАУ-ын хөгжлийн сангийн үйл ажиллагаатай, Бээжин, Шинжинь хотын нийтийн тээвэр болон бусад үйлчилгээг нэвтрүүлэх ажилтай танилцаж туршлага судлав.

 

Эрх зүйн сургалт сурталчилгааны  хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд:

 

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/32 дугаар захирамжаар ЗДТГ-ын Хууль, эрх зүйн сургалт сурталчилгааны төлөвлөгөөг 3 зорилт 22 заалттай  боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган, биелэлт 71.2%-тай хэрэгжлээ.  Тасарсан заалт байхгүй.

Дүүргийн хэмжээнд нийт хуулийн төслийн  хэлэлцүүлэг 3, сургалт 27  зохион байгуулснаас ЗДТГ-9, ААНБ-18,  давхардсан тоогоор нийт 2200 иргэнийг хамруулаад байна.

ЗДТГ-аас Эрх зүйн сургалтыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.           Үүнд:

Эрх зүйн сургалт

  • Дүүргийн Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх сургалт
  • Захиргааны ерөнхий хууль болон зөрчлийн тухай хууль
  • Төриийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэцүүлэг
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга
  • Авлигын эсрэг үйл ажиллагаа ба үндэсний хөтөлбөр

Хууль зүйн сайдтай байгуулсан Санамж бичгийн биелэлтийг хагас жилийн байдлаар гаргав.

Шинэчилсэн дараах 6 хуулиар гарын авлага бэлтгэж, Нээлттэй хаалганы өдөр, Явуулын нэг цонхны үйлчилгээгээр 120 иргэнд тараагаад  байна.

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль
  • Захиргааны ерөнхий хууль
  • Зөрчлийн тухай хууль
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль

Алдар цолтон, ахмад настанд төрөөс нэмэгдэл олгох тухай

Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн болосролыг дээшлүүлэх” үндэсний хөтөлбөрийг төсвийн 15 байгууллагад хүргүүлж, дүүргийн нэгдсэн төлөвлөгөөг төлөвлөгөөг 5 зорилт 38 заалттай боловсруулан, дүүргийн Засаг даргын 2018 оны А/99-р захирамжаар баталгаажуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Шинээр боловсруулсан болон шинэчлэн найруулсан 7 хуулийн төсөлд хэлтэс, албадаас гарсан 41 саналыг тусгуулахаар хүргүүлж, хуулийн төслийг олшруулан 80 гаруй иргэнд тараагаад байна.

2018.06.11-ний өдрийн байдлаар Дүүргийн Засаг даргын 6 захирамжийг хүчингүй болгож, тэмдэг, тэмдэглэгээг хийж баталгаажуулав. Кодификаци хийсэн захирамжлалын баримт баталгаажуулав. Кодификаци хийсэн захирамжлалын баримт бичгийг харуулбал:

  • Журмын хэрэгжилт хангуулах, тайлан биелэлт ирүүлэх, нэгтгэх, хүргүүлэх хуваарь шинэчлэн батлах тухай
  • Дүүргийн Жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
  • Хот итохижилтын алба ОНОААТҮГ-ын бүтэц орон тоо, албан тушаалыг шинэчлэн батлах тухай
  • Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай
  • Захирамж хүчингүй болгох тухай

 

“Эрүүл орчин-Иргэдийн сайн сайхан-II” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд:

 

Дүүргийн ИТХ-ын 2017 оны 04 дүгээр тогтоолоор 2017-2020 онд хэрэгжүүлэх “Эрүүл орчин-Иргэдийн сайн сайхан” 2-р шатны хөтөлбөр батлагдаж, үйл ажиллагааны төлөвлөгөөг дүүргийн Засаг даргын 2017 оны А/172 дугаар захирамжаар батлуулсан.

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/76-р захирамжаар дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг томилогдон, тус хугацаанд 5 удаа хуралдаж, зохион байгуулалтыг арга хэмжээнүүдийг авч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Тус хугацаанд төсвийн байгууллагын менежерүүдийн үр дүнгийн гэрээнд тусгай заалт болгон оруулж үр дүнг үнэлэхээр тооцож байна. Мөн дүүргийн хэмжээн дэхь тамхи татдаг иргэдийн судалгааг гаргахад Дүүргийн нийт 32 ААНБ судалгаанд хамрагдсанаас 24  байгууллагын 499 иргэн тамхи татдагаас эр 443, эм 56 байна.

“Эр зоригын хүч” ТББ болон “Багахангай бид хамтдаа” бүлэгтэй хамтран соён гэгээрүүлэх ажлыг хийж байгаа бөгөөд 2018.05.22-ны өдөр ЗДТГ, ОБХ-ын ажилтан, албан хаагчдад  бүлгийнхээ зорилго, чиглэлийг таницуулж, мэдээлэл хийлээ.

Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгтэй хамтран тодорхой ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлж байна. Үүнд:

  1. Эрүүл амьдралын зөв дадлыг хэвшүүлэх, архигүй амьдралын үзэл санааг дэмжин, хорт зуршлаас татгалзах, өөрөө өөрийнхөө амьдралыг өөрчилж, сайн сайханд хүрэх чин хүсэл тэмүүлэлтэй, иргэд залуусыг дэмжиж, сайн дураараа ирсэн иргэдийг бүртгэх зорилгоор дүүргийн цахим сайтад зарлал тавьж, бүртгэл явуулсан. Бүртгэгдсэн иргэдийг Ажлын хэсгээр хуралдан хэлэлцэж, 10 эрэгтэйг сонгон, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгээс Архины хамааралтай иргэдэд зориулан зохион байгуулсан арга хэмжээнд оролцууллаа. Арга хэмжээнд зориулан дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 000 төгрөг зарцуулсан байна.
  2. Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн  10 эрэгтэйг сонгон,  “Хорт зуршлаас татгалзуулж аюулгүй байдлаа хамгаалах чадвар олгох” 4 хоногийн сургалтыг дүүрэгт 7-р сард багтаан зохион байгуулж,  ХХҮХ-ийн зохих зардлаас 2.500.000 төгрөг зарцуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Хөтөлбөрийн биелэлтийг ААНБ-аас авч, нэгтгэлийг хийж, үр дүнг тооцохоор ажиллаж байна.

“Эр зоригын хүч” ТББ-ын гишүүн Ш.Суумэргэний номын баярын нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, санхүүжилтийг ИТХ, ЗДТГ -аас шийдвэрлэсэн.

 

Архивын үйл ажиллагааг тогтмолжуулах, албан хэрэг хөтлөлтийн стандартыг хангах хүрээнд:

 

Дүүргийн архивын жилийн ажлын төлөвлөгөөг 7 бүлэг 21 заалттайгаар боловсруулан Тамгын газрын даргаар батлуулан мөрдөн ажиллаж байна.Төлөвлөгөөний биелэлт 50%-тай байна.  Тус архив 2018 оны байдлаар 14 хөмрөг үүсгэгч байгууллагын 1767 хадгаламжийн нэгжээр нөхөн бүрдүүлэлтийн ажил хийлээ.

 2018 оны нөхөн бүрдүүлэлтийн ажлын төлөвлөгөө, хуваарийг батлуулан мөрдөн ажиллаж байна. 2018 онд Засаг даргын Тамгын газрын 70 жил хадгалах 118 хадгаламжийн нэгжээр нөхөн бүрдүүлэлт хийн дүүргийн архивт шилжүүлсэн. Мөн Дүүргийн 1, 2 дугаар хорооноос Мал тооллогын А данс болох 33 хадгаламжийн нэгжийг данс бүртгэлийн дагуу дүүргийн архивт хүлээн авсан. Архивын лавлагаа олгож,  бүртгэл хөтлөх хүрээнд эхний хагас жилийн байдлаар лавлагаа авах хүсэлт ирээгүй,  89 баримтыг  түр хугацаагаар ашиглуулж, 44 лавлагаа хуулбар хувь олгоод байна.

Нийслэл, дүүргийн нийгэм эдийн засгийн зорилтод тусгагдсан архивын баримтад цахим хувь үйлдэх ажлын хүрээнд 2017 оны захирамжлалын  баримт бичгүүдийг архивын “АМS” програмд өгөгдөл шивж оруулсан бөгөөд алдаа, засварыг  хянан, нягтлан шалгалт хийж 2017 оны 3 боть захирамж 748 хуудас, Б захирамж 1 боть 24 хуудас, тушаал 2 боть 319 хуудас, нийт 1091 хуудас захирамжлалын баримтыг цахим хувьд оруулж Нийслэлийн Архивын газарт баазын хамт хүлээлгэн өгөв.    Багахангай дүүргийн цахим нөхөн бүрдүүлэлт хийх 23 байгууллагаас хагас жилийн  байдлаар 16 байгууллага нөхөн бүрдүүлэлтийн ажлыг  хийж Нийслэлийн архивын газарт хүлээлгэн өгсөн.

Тамгын газрын 2017 оны байнга хадгалах 92, түр хадгалах 186, 70 жил хадгалах 8 хадгаламжийн нэгжийн бүртгэлийг үйлдэн Тамгын газрын ББНШК-ын 02 дугаар хурлаар хэлэлцэн баталсан.

Дүүргийн Архивын дэргэдэх ББНШК-ын хурлыг 2 удаа зохион байгуулан 5 асуудлыг  хэлэлцэн баталлаа.

2018 оны 04-р сарын 13-ны 01 дүгээр хурлаар:

  1. Дүүргийн архивын үндсэн болон боломжит эх үүсвэрийн жагсаалт батлах тухай.
  2. Дотоод аудитын албаны Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт батлах тухай

2018 оны 05 дугаар сарын 14-ний 02 дугаар хурлаар:

  1. Мал тооллогын А дансыг хороодоос төвлөрүүлэн авсан тухай
  2. Хавсралт дутуу захирамжлалын баримт бичгийн судалгааны тухай
  3. Засаг даргын Тамгын газрын 70 жил хадгалах хадгаламжийн нэгжийн бүртгэл

 

Тамгын газрын хэмжээнд Албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн програм www.edoc.ub.gov.mn тухай бүр орж ирсэн бичгийн шийдвэрлэлтэнд хяналт тавин холбогдох мэргэжилтнүүдэд шилжүүлэн хариуг хугацаанд нь явуулж байна. 2018 оны 06 дугаар сарын 18-ны байдлаар нийт  978 албан бичиг хүлээн авч бүртгэн 954 албан бичгийн хариуг хугацаанд нь шийдвэрлэж, 44 албан бичиг судлагдаж, 15 албан бичиг хугацаа хэтэрч шийдвэрлэсэн байна.

Ирсэн бичгийн шийдвэрлэлийн хувь 87,47% байна

Дүүргийн хэмжээнд 2018 оны  06 дугаар сарын 08-ны байдлаар ирсэн бичгийн шийдвэрлэлтийг дүүргийн хэмжээнд нэгтгэн үзэхэд  3421 албан бичиг ирснээс  3304 албан бичгийг шийдвэрлэж, 944 бичиг хариутай бөгөөд 841 бичгийн хариуг хугацаанд нь шийдвэрлэж, 96 албан бичиг хугацаа хэтэрч шийдвэрлэгдэн, 105 бичиг хугацаа болоогүй байна.  Шийдвэрлэлтийн хувь 94,27 хувь, 4228 бичиг хянан баталж, 184 бичгийг шийдвэрлэлтээс цуцлан нийт 4412  бичиг хянагдаад байна.

Дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагуудаас 1791 албан бичиг нийслэл болон холбогдох байгууллагууд руу явснаас 75 албан бичиг  хариутай 1716 хариугүй  албан бичиг, шийдвэрлэлтийн хувь 93.59%  байна.

2018 оны  06 дугаар сарын 08-ны байдлаар дүүргийн хэмжээнд 118 зөрчил тооцогдсон бөгөөд  ихэнх зөрчил нь хугацаа хоцорч шилжүүлсэн зөрчил гарсан байна. Дахин хугацаа хоцорч шилжүүлэхгүй байх тал дээр анхаарч дүүргийн хэмжээний www.edoc.ub.gov.mn програм хэрэглэдэг 27 аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт албан бичиг хүргүүлэн ажиллалаа.

2018 оны 06 дугаар сарын 18-ны байдлаар 112 хариутай албан бичиг ирж 88 албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж, 21 албан бичгийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна. Хугацаа хэтрүүлсэн бичгийг хэлтсүүдээр үзүүлбэл

1.Төрийн захиргааны удирдлагын хэлтэс  9

2.Санхүү, төрийн сангийн хэлтэс 3

3.Нийгмийн хөгжлийн хэлтэс 1

4.Тохижилт худалдаа үйлчилгээний хэлтэс 7

  1. Аж ахуйн тасаг 1 албан бичиг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна. Хариутай бичгийн шийдвэрлэлтийн хувь 83,59%-тай байна.

 

Дүүргийн нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг гаргаж, олон нийтийг мэдээллээр хангах хүрээнд:

 

ҮСХ-ны даргын 2017.12.18-ны өдрийн А/203 тоот тушаалын 1 дүгээр хавсралт “Үндэсний статистикийн хороонд нийслэл, аймгийн статистикийн газар, хэлтсээс 2018 онд цахим шуудангаар ирүүлэх мэдээ, тайлангийн график”-ийн дагуу албан ёсны статистик ХАА-1, ХАА-2, ХАА-6, ХАА-8, ХАА-9, ХААБ-1, АҮ-1, АҮ-3,  ААНБ1,2, Т-1, ХО-3б, МЭ-1, ТББ-1, БЗҮ-1, ОСНАА-1, ХА-1, ХА-2, ХА-3, ББО-1, БР-1, БР-3, НҮ-1, НЗҮ-1, нийт 24 төрлийн мэдээ, Телевизортой болон интернэтэд холбогдсон өрхийн ТВ-1 мэдээ, Өрхийн тоо, орон сууцны төрлөөр ӨС-1 мэдээ, Ил зогсоол гражийн судалгаа, Гэрийн тэжээвэр нохой, муурны бүртгэл НМ-1 захиргааны статистик мэдээг тус бүр 1 удаа үнэн зөв цуглуулж, цахим шуудангаар графикт хугацаанд Нийслэлийн Статистикийн газарт шууд дамжуулсан.  Мөн явц дунд түүвэрлэгдэн орж ирсэн судалгааг цаг тухай бүрт хийх, судалгаа явуулахад шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажилласан. Тухайлбал: 2017 оны 3 сард ӨНЭЗС, 5 сард АХС, судалгаа явуулахад судалгаанд хамрагдах өрхийн жагсаалт гарган НСГ, ҮСХ-нд дамжуулж, судалгаагаар ирсэн судлаачдад хөтчөөр ажиллалаа.  “Хагас жилийн мал тооллого”, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн статистикийн эмхэтгэлийг гаргахад албан бус секторын тооцоонд ашиглагддаг “худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний судалгаа”, “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-г дүүрэг орон нутагтаа амжилттай дамжуулж ажилласан.

“Дүүргийн нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлт”-ийг сүүлийн 5 жилээр харьцуулан гаргаж Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээллийн самбар, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, хэлтсийн дарга нарт танилцуулж, Дүүргийн эдийн засаг, нийгмийн байдлын талаар 2018 оны 1-р улирлын танилцуулга бэлтгэн ubstat.mn сайтад байршуулан тархаасан.

Ёс зүйн хорооны үйл ажиллагаа

 

Тайлангийн хугацаанд ажлын хариуцлага алдан, ёс зүйн зөрчил гаргасан 2 албан хаагчийн асуудлыг хэлэлцэн, Хөдөлмөрийн гэрээг цуцлах дүгнэлт гарган,  газрын даргад танилцуулан, арга хэмжээг тооцон ажиллав.

Мөн Төрийн албаны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн захиргааны албан хаагчдын ажлын байран дээрх ёс зүйн нийтлэг зөрчлийг тодорхойлох, хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдөх зорилготой “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага” сэдэвт сургалтыг НЗДТГ-аас 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж, тус газрын “Ёс зүйн хороо”-ны 1-р хорооны Засаг дарга Б.Гэрэлмаа, ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Гэрэлцолмон, жолооч А.Үүрцайх нарын гишүүд хамрагдан, мэдээлэл авч, дүүргүүдийн ёс зүйн хороонд тулгамдаж буй нийтлэг зөрчил, шийдвэрлэсэн болон хариуцлага тооцсон байдал, тулгамдаж буй бэрхшээлд дүн шинжилгээ хийж, кейс ажиллав.

 

Байгууллага, хамт олон, иргэний гаргасан амжилт бүтээлийг үнэлж, шагнаж  урамшуулах ажлыг зохион байгуулах хүрээнд:

 

Монголын уламжлалт Сар шинийн баярыг тохиолдуулан:

  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор-5
  • “Алтангадас” одонгоор-3
  • “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар-5
  • “Нийслэлийн Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр-1 албан хаагчийг

 

Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тохиолдуулан:

  • 1 алба хаагчийг дүүргийн Засаг даргын “Баярын бичиг”-ээр шагнах ажлыг зохион байгуулав.

Удахгүй болох Ардын хувьсгалын 97 жил, дүүрэг байгуулагдсаны 29 жилийн ой, “Иргэдийн өдөрлөг”-ийг тохиолдуулан төрийн шагнал Алтангадас одонд-5, Хөдөлмөрийн хүндэт медальд-16, Цэргийн хүндэт медальд-1 нийт 22,  холбогдох салбарын яамдад-27, НИТХ-д-5, НЗД-ын шагналд-7, бусад шагналд-7 нийт  68 иргэний материалыг журамд нийцүүлэн бүрдүүлж, холбогдох газруудад уламжлаад байна.

Тайлангийн хугацаанд иргэдийг шагнаж урамшуулахад дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 30.000 төгрөг зарцуулав.

 

Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай батлан хамгаалах талаар бүтээгдэхүүн нийлүүлэх, санхүүжилтийн талаар

байгуулсан гэрээний биелэлт үр дүн:

 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 79 дүгээр тогтоолыг үндэслэн Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол хангасан иргэдийг дүүргийн Засаг даргын 2018 оны А/80 дугаар захирамжаар баталгаажуулан мөнгөн төлбөр төлүүлж байна.

Бусад заалтуудын дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас зохион байгуулж байгаа ажил үйлчилгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб тогтмол оролцон ажиллаж байна.

 

Дайчилгааны бэлэн байдал:

 

Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын бэлэн байдлыг хангах ажлын төлөвлөгөөны  хүрээнд  “Дайчилгааны тухай” хуулийн 19-р зүйлийг үндэслэн Дайчилгааны удирдах бүлгийг 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн томилгоожуулж /ДУБ/ дүүргийн Засаг даргаар батлуулсан.

Мөн 2018 оны 1 дүгээр улиралд Дайчилгаа удирдах бүлгийн гишүүд, Цугларах байрны томилгоот бүрэлдэхүүны эрхэлж байгаа ажил, албан тушаал, гэрийн хаяг, утасны дугаарт тодотгол хийж өөрчлөгдсөн  эсэхэд шалгалт хийв.

Нийслэлийн Засаг даргын захирамж, дүүргийн Засаг даргын 2018 оны А/07 дугаар захирамжийг тус тус үндэслэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2018 оны сургалт, бэлтгэлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу дайчилгааны бэлтгэл нөөцийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалтыг 2018  оны 04 дүгээр сарын 16-наас 04 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал зохион байгууллаа.

Мөн цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүдэд цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 16-наас 05 дугаар сарын 25-ны өдрүүдэд тус дүүргээс 2 иргэн сургалтад хамрагдав.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар Зэвсэгт хүчний анги, байгууллагатай тодотгол хийх бэлтгэл ажлыг бүрэн хангаж, 6 дугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

Батлан хамгаалах зорилт, Зэвсэгт хүчний үйл

ажиллагааг сурталчлах чиглэлээр:

 

2018 оныг “ХУУЛЬ ТОГТООМЖ—ДАЙЧИЛГААНЫ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ЖИЛ” болгон ажиллаж байна.

2018 оныг Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр олон хэлбэрийн ажил төлөвлөн зохион байгуулж, Батлан хамгаалах багц хууль, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд ажлаа танилцуулах зорилгын дор дүүргийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, хороодод тогтмол сурталчлан, тараах материал хүргүүлэн ажиллалаа.

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас “Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний 97 жилийн ойг угтаж, Батлан хамгаалах багц хууль, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, дүүргийн албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ажлаа танилцуулах зорилгын хүрээнд тусгай төлөвлөгөө, хөтөлбөр гарган нийт 12 төрлийн ажил зохион байгуулав. Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас зохион байгуулсан тэмцээн уралдаанд байгууллага, аж ахуйн нэгж болон иргэд идэвхтэй оролцов. Үүнд:

  1. Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд эх оронч үзлийг төлөвшүүлэх, Монгол Улсын хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэх хүсэл эрмэлзлэлийг бий болгох зорилгоор дүүргийн “Хангай Цогцолбор сургууль”-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Монгол Цэргийн Алдар“ сэдэвт зохион бичлэгийн уралдааныг зохион байгуулав.

Тус уралдаанд нийт 18 сурагчид хамрагдсан бөгөөд “Тэргүүн” байранд 12-б ангийн сурагч Г.Энххүслэн, “Дэд” байранд 12-а ангийн сурагч Б.Мөнхгэрэл, “Гутгаар” байранд А.Алтантулга нар “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдав. Байр эзэлсэн сурагч нарын материалыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт хугацаанд нь хүргүүллээ.

  1. 2. Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ХУРД хамтлагын “Цэргийн Бодол” урлагын тоглолтыг хурандаа С.Пүрэвдорж захирагчтай Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн 6 офицер, 210 түрүүч, байлдагч, хурандаа Ц.Батсайхан захирагчтай Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн  6 офицер, 40 түрүүч, байлдагч, дүүргийн Тамгын газрын ажилчин албан хаагч болон түүний гэр бүл, марш-тактикийн тэмцээнд оролцсон ШШГЕГ-ын 415 дугаар хаалттай хорих анги, Онцгой байдлын хэлтэс, ШШГЕГ-ын харьяа албадан эмчилгээ, Цагдаагийн хэлтсийн баг тамирчид,  нийт 500 иргэнд үнэ төлбөргүйгээр тоглолтыг “UB place”-д зохион байгуулав.
  2. 3. Дүүргийн хэмжээнд уламжлал болгон зохион байгуулагддаг “Марш-тактик”-ийн аварга тасаг шалгаруулах тэмцээнийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулж, дүүргийн Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 80-р анги, Цагдаагийн хэлтэс, Төв аймгийн Баян сумын нутагт байрлалтай Хорих 415-р анги, Албадан эмчилгээний ангиудын бие бүрэлдэхүүн оролцож “Тэргүүн” байранд Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 80-р ангийн а/д Отгонбаатар ахлагчтай тасаг, “Дэд” байранд цагдаагийн хэлтсийн а/д П.Түвшиндэмбэрэл ахлагчтай тасаг тус тус “Өргөмжлөл” медаль, мөнгөн шагналаар шагнагдав.
  3. “Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний 97 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Улаанбаатар чуулгийн хамтарсан тоглолт болсон бөгөөд Соёлын төв өргөөний үүдний танхимд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, батлан хамгаалах салбарын багц хуулиудыг сурталчлах, Нийслэлийн иргэдэд төрийн батлан хамгаалах үйлчилгээг үзүүлж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, тус арга хэмжээний үеэр 18 нас хүрч байгаа иргэдийн төлөөлөлд дүүргийн иргэн Х.Эрдэнэбат 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр цэргийн үүрэгтний үнэмлэх болон дурсамж гардан авлаа.
  4. Хүчний байгууллагын удирдлагуудын дунд гар буугаар “Буудлага”-ын бооцоот тэмцээн зохион байгуулж нийт 14 тамирчид оролцож, “Тэргүүн” байранд хорих 415 дугаар ангийн ахлах төлөөлөгч дэд хурандаа Д.Ууганбаяр, “Дэд” байранд Цагдаагийн хэлтсийн ахмад Б.Бат-төр, “Гутгаар” байранд албадан эмчилгээний хошууч Н.Баттөмөр нар тус тус эзлэв.
  5. Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 80-р анги, Цагдаагийн хэлтэс, Төв аймгийн Баян сумын нутагт байрлалтай Хорих 415-р анги, Албадан эмчилгээний ангиудын дунд “Гар бөмбөг”-ийн бооцоот тэмцээн зохион байгуулж, Хорих 415-р ангийн баг тамирчид “Тэргүүн” байранд шалгарч тус бооцооны эзэд боллоо.
  6. Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас дүүргийн “Хангай цогцолбор сургууль”-ийн багш, сурагч нартай хамтран “ЭХ ОРОН ТАНАА” урлагийн тоглолтыг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Соёлын ордонд амжилттай зохион байгууллаа.
  7. 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн дунд “Цэргийн дууг хэн сайн дуулах вэ“ дууны тэмцээнийг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Соёлын ордон, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 14 иргэн оролцож “Тэргүүн” Б.Мөнх-адъяа байранд, “Дэд” байранд Н.Төгөлдөр, “Гутгаар” байранд Б.Бат-норов тус тус “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдав.
  8. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Төр засгийн удирдлагууд, Батлан хамгаалах салбарын удирдах албан тушаалтнууд болон Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицерууд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий НҮБ-ын энхийг сахиулагчидтай мөр зэрэгцэн алба хаасаар 16 жил болсны ойн босгон дээр Багахангай дүүргээс энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдал, Цагдаагийн хэлтсийн болон Хорих 415 дугаар ангийн алба хаагчидтай хамтран байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн дунд нөхөрсөг “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнийг 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Спорт хороонд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд эрэгтэй, эмэгтэй нийт 21 баг тамирчид оролцсон бөгөөд арга хэмжээг нээж дүүргийн Засаг даргын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан орлогч Б.Болормаа үг хэлэв.

Эрэгтэй төрөлд “Тэргүүн” байранд Хангай цогцолбор сургуулийн 12-А ангийн  Г.Цэдэн-иш ахлагчтай сурагчдын баг, “Дэд” байранд Т.Ганжолоо ахлагчтай оюутны баг, “Гутгаар” байранд Төв аймгийн Баян сумын 10 жилийн сурагчид тус тус өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдав.

Эмэгтэй төрөлд “Тэргүүн” байранд Хорих 415-р ангийн Б.Наранчимэг ахлагчтай баг, “Дэд” Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 80-р ангийн а/ч С.Уранзаяа ахлагчтай баг,  “Гутгаар” байранд Хангай цогцолбор сургуулийн 12-А ангийн  Б.Энх-эрдэнэ ахлагтай баг тус тус өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Мөн Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн бүрэлдэхүүн Багахангай дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг”, Монгол Улсын “Энхийг сахиулагчдын өдөрлөг”-т зориулан Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, өсөр үеийнхэнд цэрэг эх орон ч хүмүүжлийг бий болгох ажлын хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран зохион байгуулдаг “Багахангай марафон-2018” Өсвөр үе насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдав. Тус арга хэмжээгээр Батлан хамгаалах хууль тогтоомжийг албан байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд сурталчлав.

 

Цэргийн штабаас аж ахуйн нэгж, байгууллагуудад

цэргийн үүргийн биелэлтэд хяналт шинжилгээ хийсэн талаар:

 

Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер ахмад Л.Ганхуяг нь албан байгууллагуудад Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, “Батлан хамгаалах багц хууль”-ийг сурталчлах ажлын хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1 байгууллагад үзлэг шалгалт хийж ажиллалаа. Үүнд:

Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба нийт 12 албан хаагчаас 18-50 насны 4 үүрэгтэнг шалгасан бөгөөд бэлтгэл офицер 1, цэргийн алба хаасан 1, мөнгөн төлбөрөөс чөлөөлөгдсөн 1, Тайван цагт цэргийн албанд тэнцэхгүй, эрүүл мэндээр хасагдсан 1 тус тус бичиг баримтын  зөрчилгүй сайн шалгагдав.

 

Цэргийн дүйцүүлэх албыг биеэр болон мөнгөн төлбөрийн

хэлбэрээр орлуулан хаах байдал:

 

Цэргийн дүйцүүлэх албыг 2016-2018 онд хаасан 5 иргэнийг дүүргийн Засаг даргын 2018 оны А/81 дүгээр захирамжаар дүйцүүлэх албанаас чөлөөлж, 2018-2020 онд цэргийн дүйцүүлэх алба хаах 5 иргэнийг Засаг даргын 2018 оны А/84 дүгээр захирамжаар цэргийн дүйцүүлэх албанд авсан. Тус дүүрэгт одоогийн байдлаар 10 иргэн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/395 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2018 оны А/84 дүгээр захирамжийг тус тус үндэслэн дүйцүүлэх алба хаагч болон цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүдэд цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 16-наас 05 дугаар сарын 29-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 350 дугаар ангид зохион байгууллаа.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран зохион байгуулдаг “Багахангай марафон-2018” Өсвөр үе насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдав. Тус арга хэмжээгээр Батлан хамгаалах хууль тогтоомжийг албан байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд дүйцүүлэх алба хаагчдын хамт сурталчлав.

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах тухай Засаг даргын 2018 оны А/80 дугаар захирамжаар 7 иргэн батлагдсан бөгөөд одоо 2 иргэн 1.327.803 төгрөгийн мөнгөн төлбөр төлсөн байна.

Цэргийн бүртгэлийн талаар:

 

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/932 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2017 оны А/247 дугаар захирамжийг тус тус үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 04-нөөс 20-ний өдрүүдэд цэргийн бүртгэлийг дүүргийн хэмжээнд зохион байгуулав.

Цэргийн бүртгэлийг Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодын Засаг даргын ажлын байранд цэргийн бүртгэлийг шинэ журмын хүрээнд явуулж, маягтуудыг шинэчлэн хөтөлж, хороодын мэдээллийн санг баяжуулан ажлын өдөр 0830-1900 цаг, амралтын өдөр 1000-1800 цаг хүртэл ажиллалаа.

18-50 насны эрэгтэйчүүдийг цэргийн бүртгэлд хамрагдах талаар зар сурталчилгааны материалыг албан байгуулллага, хороод олон нийтийн газруудаар тарааж, орон нутгийн Багахангай ÒÂ, дүүргийн вэб хуудас, “facebook” олон нийтийн сүлжээг өргөн ашиглан ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулав. Мөн Батлан хамгаалах багц хууль, болон Зэвсэгт хүчний анги салбарыг сурталчилсан бичлэг, баримтад кино гарган нэвтрүүлж үр дүнтэй ажиллав.

Дүүргийн 2017 оны хүн амын тооллогын статистик мэдээнд тулгуурлан 2018 оны цэргийн бүртгэл зохиолн байгуулж дүүргийн хэмжээнд 97.4 хувийн хамрагдалттай зохион байгуулагдаж  явагдлаа.

 

Цэрэг халалт, таталт,  цэргийн гэрээт алба:

 

Тус дүүрэгт 2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага явагдаагүй бөгөөд хоёрдугаар ээлжээр цэрэг татлагын ажил зохион байгуулагдана.

 

Албан тушаалтны цэргийн сургалт бэлтгэлийн талаар:

 

Дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2018 оны А/20 дугаар захирамж, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2018 оны цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хороодын Засаг дарга нарын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг танилцуулах, салбарын хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, сурталчлахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор дүүргийн хороодын Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг 2018 оны 02 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабтай хамтран сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу зохион байгуулав.

Хороодын Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Батлан хамгаалах яамны хурлын танхимд явагдсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар арга хэмжээ нээж, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг хороодын Засаг дарга нарт хандаж үг хэлж амжилт хүслээ.  Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, нийслэлийн 9 дүүрэг, 152 хорооны Засаг дарга нар оролцов.

2018 оны 02 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд сургалтаар Орон нутгийн  хамгаалалтын тогтолцоо, түүнийг хэрэгжүүлэх сэдвээр Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Н.Энхбат, Зарлан  мэдээллийн дохиогоор ажиллах журам, зарлан мэдээлэл хүргэх, тэмдэглэл хөтлөх сэдвээр Төлөвлөлт, сургалтын офицер, хошууч И.Нямсүрэн, Батлан хамгаалах үйл ажиллагааны чиглэлээр хийсэн ажлыг хороодод дүгнэх шалгуур үзүүлэлт, хорооны Засаг даргын хуулиар хүлээх үүрэг, Төрийн болон байгууллагын нууц хадгалалт хамгаалалт,  мэдээллийн аюулгүй байдал, нууцын баталгааг гаргуулах нь сэдвээр Мэдээллийн аюулгүй байдлын офицер,  ахмад О.Батсүрэн, Цэргийн бүртгэлийн талаар, дайчилгааны оногдуулан данслалт, түүний чанар байдал, хороодын дайчилгааны татан нийлүүлэх төлөвлөгөөг шинэчлэх сэдвээр тоо бүртгэлийн офицер, хошууч Г.Гантөгс нар лекц, яриа таниулга, дадлага явуулж, харилцан ярилцаж цэргийн хэргийн мэдлэг чадвараа дээшлүүлэн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын хөтөлбөрийн дагуу Хан-Уул, Багахангай, Налайх дүүргийн хорооны Засаг дарга нар Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцон, цэргийн хэргийн мэдлэг чадвараа дээшлүүлсэн зохион байгуулалттай сургалт боллоо. Тус ангийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцон зэвсэг, техниктэй танилцан, сургалтанд хамрагдлаа. Буудлагын дасгал боловсуулах шагайврын дадлага, Хүн нэг бүрийн хэрэгсэл ОП цув, баг өмсөх, ашиглах талаар нормативын дасгал хийлээ. Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн  штабын дарга, дэд хурандаа Н.Энхбат цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар зөвөлгөө өгч ажиллалаа.

Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт нь Батлан хамгаалах багц хуулийн шинэчлэлийн талаар, цэргийн хэргийн мэдлэг чадвараа дээшлүүлсэн, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд ач холбогдолтой сургалт боллоо.

Сургалтын төгсгөлд хорооны Засаг дарга, Цэргийн штабын офицерууд  харилцан ажлын туршлагаа ярилцаж, санал бодлоо  солилцож  дүнгээ гаргав.

 

 

 

Нууц хадгалалт, хамгаалалт мэдээллийн аюулгүй байдлын талаар:

 

Батлан хамгаалахын сайдын 2011 оны Н/02 тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсын Зэвсэгт хүчний нууцыг хамгаалах журам”-ын дагуу нууц хадгалалт, хамгаалалтыг мөрдөн ажиллаж байна. Нууц хадгалалт хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор албаны техник хэрэгсэл, нууцын холбогдолтой баримт бичгүүд архивын материалыг зориулалтын өрөө, төмөр сэйфэнд хадгалан ашиглаж байна.

Цэргийн штабын 2017 оны хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу 19 хавтаст хэргийг хадгаламжийн нэгж бүрдүүлэн бүртгэлд авч,  2018 оны хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг боловсруулан Цэргийн штабын даргаар батлуулан жагсаалтын дагуу 15 хавтас хэрэг бүрдүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын баталсан удирдамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан удирдамжийн дагуу батлагдсан, ажлын хэсэгт тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер ахмад Л.Ганхуяг, мэдээлэл технологи, дотоод сүлжээ хариуцсан мэргэжилтэн Э.Соёмбобат нар томилогдон, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Цэргийн штабт ашиглагдаж байгаа компьютерт үзлэг, шалгалт хийлээ.

Энэхүү үзлэгийг дараах 4 чиглэлээр явууллаа.

  1. Нууц мэдээлэл агуулж байгаа тоо бүртгэл, нөхөн хангалтын офицерын компьтерт Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 246 дугаар тогтоолоор баталсан төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмын 6 бүлгийн 6.5 дахь заалтын дагуу программ хангамж, дагалдах хэрэгсэл, мэдээллийг хамгаалах шаардлага хангасныг баталгаажуулав.

Мөн нууц мэдээлэл боловсруулдаг компьютерын процесорыг лацаар лацдаж,  төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмын 6 бүлгийн 6.7 дахь заалтын дагуу асаах, түр амрах үед нууц үг нэхэх тохиргоог хийв.

  1. Цэргийн штабын нууц, илт компьютеруудад төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмын 6 бүлгийн 6.8 дахь заалтын дагуу 2018 онд албан ёсны лицэнзтэй 365 хоногийн эрхтэй вирусний эсрэг программаар хамгаалж, өдөр болгон автоматаар update татаж, вирусийн хайлт хийх тохиргоог тохирууллаа.
  2. Нууцад хамаарах цахим мэдээлэл болон мэдээллийн сан устах, үрэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нууцад хамаарах цахим мэдээллийг нууцын хард дискэнд боловсруулж хадгалсан байна.
  3. Цэргийн штабын офицеруудын илтийн гадаад, дотоод сүлжээнд холбогдсон нууц цахим мэдээлэл боловсруулах эрхгүй компьютерт нэвтэрч шалгалт хийхэд, ямар нэгэн зөрчил илэрсэнгүй.

Цаашид төрийн болон албаны нууцын тухай хуулийг сурталчилах ажлын хүрээнд, хууль тогтоомжийн гарын авлага боловсруулах, нэгдүгээр улиралд багтааж дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчдад нууцын эрх зүйн баримт бичгийг сурталчлан танилцуулах зорилгоор сургалт семинар зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер, ахмад Л.Ганхуяг Цэргийн штабын нууцын горимын хэрэгжилтийг хангаж байгаа байдалд, хяналт тавин ажиллаж, заавар зөвөлгөөгөөр ханган ажиллахад ямар нэгэн саадгүй Цэргийн штабт ашиглагдаж байгаа нууц мэдээлэл боловсруулдаг компьютерууд нь сүүлийн үеийн үзүүлэлт сайтай, албан ёсны лицэнзтэй программаар хамгаалагдсан.

Техник хэрэгсэлтэй зөв боловсон харьцаж, хувийн сахилга баттай байж, нууцын компьютерт гадаад, дотоод сүлжээ холбохгүй байхад нууц мэдээлэл алдагдахаас сэргийлнэ.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А/25 дугаар тушаалаар аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын архив, албан хэрэг хөтлөлтийг сайжруулах, хариуцсан албан тушаалтныг сурган дадлагажуулах зорилгоор Архивын ерөнхий газарт 2018 оны 04 дүгээр сарын 02-ноос 04 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал сургалтад хамрагдав.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын баталсан удирдамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан удирдамжийн дагуу батлагдсан, ажлын хэсэг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Цэргийн штабт ашиглагдаж байгаа компьютерт үзлэг, шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил гаргаагүй бөгөөд   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын 4 дүгээр сарын шуурхайгаас өгсөн үүргийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Цэргийн штабт ашиглагдаж байгаа компьютерт үзлэг, шалгалт хийлээ.

 

 

 

Зэвсэгт хүчний анги, байгууллагатай хамтран ажилласан байдал:

 

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий НҮБ-ын энхийг сахиулагчидтай мөр зэрэгцэн алба хаасаар 16 жил болсны ойн босгон дээр Багахангай дүүргээс энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдал, Цагдаагийн хэлтсийн болон Хорих 415 дугаар ангийн алба хаагчидтай хамтран байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн дунд нөхөрсөг “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнийг 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Спорт хороонд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд эрэгтэй, эмэгтэй нийт 21 баг тамирчид оролцсон бөгөөд арга хэмжээг нээж дүүргийн Засаг даргын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан орлогч Б.Болормаа үг хэлэв.

Эрэгтэй төрөлд “Тэргүүн” байранд Хангай цогцолбор сургуулийн 12-А ангийн  Г.Цэдэн-иш ахлагчтай сурагчдын баг, “Дэд” байранд Т.Ганжолоо ахлагчтай оюутны баг, “Гутгаар” байранд Төв аймгийн Баян сумын 10 жилийн сурагчид тус тус өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдав.

Эмэгтэй төрөлд “Тэргүүн” байранд Хорих 415-р ангийн Б.Наранчимэг ахлагчтай баг, “Дэд” Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 80-р ангийн а/ч С.Уранзаяа ахлагчтай баг,  “Гутгаар” байранд Хангай цогцолбор сургуулийн 12-А ангийн  Б.Энх-эрдэнэ ахлагтай баг тус тус өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Мөн Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн бүрэлдэхүүн Багахангай дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг”, Монгол Улсын “Энхийг сахиулагчдын өдөрлөг”-т зориулан Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, өсөр үеийнхэнд цэрэг эх орон ч хүмүүжлийг бий болгох ажлын хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Мөн Зэвсэгт хүчний анги, байгууллагуудтай Цэргийн штабын 2018 оны цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд тогтмол харилцан ажиллагаатай хамтран ажиллаж байна.

 

в/ Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, хүсэлтийн дагуу зохион байгуулсан үйл ажиллагаа:

 

Иргэдийг мэдээ мэдээллээр хангах зорилгоор иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон нийслэлийн Засаг даргын А/1086 дугаар захирамжаар батлагдсан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам зэргийг байгууллагын өргөдөл, гомдлын мэдээллийн самбар, мэдээллийн ил тод байдлын самбар, дүүргийн веб сайтад байршуулж, хороод болон Аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргахад шаардагатай бичиг баримтын жагсаалт, өргөдөл, гомдол хүлээн авах албан тушаалтны мэдээлэл,иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь, өргөдөл, гомдол гаргах загвар, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээ, зохион байгуулсан ажлын тайлан, хандалтын тайланг улирал бүр гарган, байгууллагын өргөдөл гомдлын самбар, ил тод байдлын самбар, дүүргийн веб сайтад байршуулан ажиллаж байна. Иргэдийн санал хүсэлтийг сонсож, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилгоор “Иргэн таныг сонсъё” уулзалт, “Явуулын нэг цонхны үйлчилгээ”, 70491019 Нээлттэй утсыг ажиллуулаад байна. Тайлангийн хугацаанд “Иргэн таныг сонсъё” уулзалт, “Явуулын нэг цонхны үйлчилгээ”-д давхардсан тоогоор 327 иргэн хамрагдан, санал бодлоо солилцлоо. 28 иргэнээс нийт 2 санал, 39 хүсэлт гарч, дүүргийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнууд тайлбар мэдээллийг уулзалтын үеэр өгөв.

Иргэдээс удаа дараа ирүүлж буй “Дүүргийн овоогоо тахих” хүсэлтийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн 1-р хорооны Өндөртолгой овоо, 2-р хорооны овоог тахих ажлыг зохион байгуулан, Гандантэгчинлэн хийдийн Жүд дацангийн лам нар уул овооны лус савдагийг аргадан ном хурлаа.

 

г/ Хөрөнгө санхүүжилтийн асуудлаас бусад үйл ажиллагаа явуулахад гарч байгаа хүндрэл, бэрхшээл болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаарх санал, хүсэлт:

 

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, холбогдох дээд шатны байгууллагуудаас батлагдан гарч буй хууль, тогтоомж, бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлж ажиллахад дараах хүндрэл бэрхшээл гарч байна. ,

  1. Интернетийн хурд, хүчин чадал муутайгаас Төрийн сангийн төлбөр тооцоог гүйцэтгэх, цахим орчноор мэдээ, тайлан дамжуулахад гацах, интернет тасрах зэрэг доголдол гарч цаг хугацаа их алдаж байна.
  2. Техник, тоног төхөөрөмж, эд хогшлын хангамж муу, компьютерүүдийн ашиглалтын хугацаа дууссан, үзүүлэлт муу  /компьютер, ширээ, сандал/
  3. Төсвийн 19 байгууллагад үйлчилгээ үзүүлэхэд тэдэнд ая тухтай үйлчлэх орчин бүрдээгүй.
  4. Өвлийн цагт Засаг даргын Тамгын газрын байр их хүйтэн байдгаас ажиллахад хүндрэлтэй байдаг.

 

Мөн орон нутагт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн гол хөшүүрэг бол төсөв санхүүжилт байдаг. Улсын болон орон нутгийн төсвөөр хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэж заасан байдаг боловч орон нутагт хувиарлагдсан хөрөнгө, төсөв хүрэлцдэггүй, хөтөлбөрт тусгайлсан хөрөнгө батлагдахгүй байгаа нь хөтөлбөрийн хэрэгжилт удаашрах, тасрах эрсдэл үүсч болзошгүй байдаг.

Жил бүр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нэгдсэн төсвийг батлуулж, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн нь хөтөлбөр бүрээр дүүрэгт хамааралтай тэргүүлэх чиглэлийн шалгуур үзүүлэлтийг үр дүн, үр нөлөөг тооцож болохуйц шалгуур үзүүлэлтээр шинэчлэх, хэрэгжих боломжтой заалтыг тодорхой болгон гаргаж, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтад заасан маягтын дагуу биелэлтийг гаргуулан, үзүүлэлт бүрийг шалган, хэрэгжилтийн хувийг үнэн зөв тооцон, ач холбогдол өгч ажиллах нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хянах, гүйцэтгэлийг тайлагнах, үр дүнг баталгаажуулахад ач холбогдолтой байна.

 

Иймд дараах саналыг уламжилж байна.

 

  1. Бодлого төлөвлөлтийн хэлтэс байгуулах
  2. Архивын тасаг байгуулах
  3. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний орон тоо бий болгох
  4. Дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоо бий болгох
  5. Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, дадлагажуулах ажлын хүрээнд гадаад дотоодод туршлага судлуулах
  6. Албан хаагчдын ая тухтай ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх, техник хэрэгсэл, эд хогшлын ашиглалтын байдалд үзлэг хийж, шинэчлэх, хүчин чадлыг сайжруулах
  7. Засаг даргын Тамгын газрын байрыг шинээр барих ажлыг эхлүүлэх зэрэг болно.

 

 

 

 

ХЯНАСАН

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                                               М.ДАВААНЯМ

 

 

БИЕЛЭЛТ НЭГТГЭСЭН

ТӨРИЙН ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦ, ШАГНАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                                                          Д.ЭРДЭНЭТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТАЙЛАНД ХОЛБОГДОХ ЗУРАГ

 

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙГДЭЖ БУЙ

ДҮҮРЭГТ ЭРХ ШИЛЖСЭН АЖИЛ

 

Авто  зам засварын ажил: Төсөвт өртөг– 44.9 сая төгрөг Гүйцэтгэл- 60 хувь

                                             Гүйцэтгэгч “ Неон гэгээн” ХХК

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ГАЗРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР

 

1 дүгээр хорооны орон сууцны 2 дугаар байрны өмнөх авто зам шинэчлэлтийн ажил:

Төсөвт өртөг– 118.0 сая. төгрөг  Гүйцэтгэл -75 хувь.  Гүйцэтгэгч- “Таны зам” ХХК

 

 

 

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР

 

Ногоон байгууламж нэмэгдүүлж, зам дагуу мод бут суулгах, зүлэгжүүлэх, хайсжуулах ажил:  Төсөвт өртөг– 14,9 сая төгрөг.  Гүйцэтгэл-90 хувь

Гүйцэтгэгч – “Баянхангай” иргэдийн бүлэг

 

 

 

 

 

 

 

 

Зөөврийн тайз нийлүүлэх ажил: Төсөвт өртөг– 24,06 сая төгрөг

Гүйцэтгэгч— “Бүрэн Төгс Шийдэл” ХХК

 

 

 

“Тайваны хүүхэд гэр бүлийг дэмжих сан”

 

Кристина Нобелийн хүүхдийн сан

 

 

Япон хэлний сургалт зохион байгуулсан              “Зууны мэдээ” сонинд нийтлүүлсэн

байдал                                                       төлөвлөгөө нийтлүүлсэн

 

 

 

Америкт амьдардаг Дашдондог, Нямхүү нарын гэр бүлээс дүүргийн АБТДО-той өрхийн 90 хүүхдэд цүнх, гарын бэлэг гардуулав.

 

 

 

Сайт болон фэйсбүүк хуудас, групп, пробайл

 

     

 

   

 

“Хотын хөгжил хороо”-ноос нэвтрүүлгийн зураг авалт

 

    

 

 

 

 

 

 

“Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгуулав.

 

 

 

Дотоод орчны агаар цэвэршүүлэгч хүлээлгэн өгөв.

 

 

 

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв.

 

 

 

Хэт холын амрафон гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн, “Багахангай-марафон” тэмцээн зохион байгуулав.

 

 

 

“Иргэн таныг сонсьё” уулзалт /Ахмадуудтай хийсэн уулзалт/

 

1-р хорооны ахмад настнууд

 

 

2-р хорооны ахмад настнууд

 

 

УИХ-ын Ц.Нямдоржийн иргэдтэй хийсэн уулзалт

 

 

 

“Явуулын нэг цонхны үйлчилгээ” үзүүлж байгаа нь

 

Цагаан хяр зөрлөгийн иргэд                                 Хайрхан зөрлөгийн иргэд

 

 

 

ЭМД-ийн дэвтэрт бичилт хийж буй нь          Иргэн Цэдэнбалын гэр бүлд үйлчилгээ үзүүлж

байгаа нь

 

 

Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй нь

 

 

 

Хороодын ажлын алба СХД-ийн 6, 11 дүгээр хорооны үйл ажиллагаатай

танилцаж байгаа байдал:

СХД-ийн 11 дүгээр хорооны үйл ажиллагаатай танилцаж буй нь

 

 

СХД-ийн 6 дугаар хорооны үйл ажиллагаатай танилцаж буй нь

 

 

 

 

 

1-р хорооны овоо тахих ёслол

 

2-р хорооны овоо тахих ёслол

 

Сар шинийн баярыг тохиолдуулан ахмад настнуудад төрийн шагнал гардуулав.

 

 

Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалт

 

 

 

 

Зэвсэгт хүчний 97 жилийн ойн арга хэмжээний зураг

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын “Энхийг сахиулагчдын өдөр”

“Монгол цэрэг-дэлхийн цэрэг” арга хэмжээ

 

 

 

Цэргийн дүйцүүлэх алба хаагч болон

хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэнтэй сургалт

 

 

 

Хороодын Засаг дарга нарын сургалт