БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ҮНЭЛЭН, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ИРҮҮЛСЭН ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГҮЙЦЭТГЭЛ САЙЖРУУЛАХ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

0
129

БАТЛАВ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

ГҮЙЦЭТГЭГЧ                        М.ДАВААНЯМ

 

2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр

 

 

 

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ҮНЭЛЭН, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ИРҮҮЛСЭН

ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГҮЙЦЭТГЭЛ САЙЖРУУЛАХ

ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Зөвлөмжийн заалт болон хэрэгжүүлэх арга хэмжээ Хариуцан хэрэгжүүлэх нэгж, Хугацаа  
Нэг. Зохион байгуулалт, төлөвлөлт, тайлагналтын чиглэлээр
1 Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах тусгай төлөвлөгөө боловсруулж, үр дүнг тайлагнаж ажиллах Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Сар бүрийн 05-ны дотор
2 Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай А/86 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, явц, үр дүнг тайлагнаж ажиллах Улирал тутам
Тогтоосон хугацаанд
3 Монгол улсын Засгийн газрын 2016 оны “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам” батлах тухай 249 дүгээр тогтоолын дагуу дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ бүрийн хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийг хамжигдэхүйц, төсөв санхүүгийн тооцоо, эх үүсвэрийг тодорхойлж гаргах
4 Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийг төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах, үр дүнг тооцож ажиллах
5 Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангаж, дүүргүүд, өөрийн эрхлэх асуудал, эрх хэмжээний хүрээнд үйлчилж байгаа захирамжлалын баримт бичгүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнд тавих хяналтыг сайжруулж, гүйцэтгэл, үр дүнг “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний цахим нэгдсэн сан” буюу “L-Monitoring” програмаар цаг хугацаанд нь тайлагнаж хэвших Холбогдох хэлтсүүд Тогтоосон хугацаанд
6 Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/388 дугаар захирамжаар батлагдсан “Аз жаргалтай хотын индекс тооцох аргачлал”, 2014 оны “Маягт, түүнийг нөхөх зааврыг батлах тухай” А/633 дугаар захирамжийн дагуу шалгуур үзүүлэлтүүдийг тооцож гаргахдаа мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хангах, дүүргийн харьяа хэлтэс, алба болон нийслэлийн харьяа мэргэжлийн байгууллагуудтай мэдээлэл солилцох, тулгалт хийх, баталгаажуулсан байх Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Тогтоосон хугацаанд
7 Аз жаргалтай хотын индексийн дүүргийн үзүүлэлтүүдийг өмнөх онтой харьцуулан хүрсэн үр дүнг тооцож, хариу арга хэмжээ төлөвлөх, индекс хариуцсан ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулж, өөрчлөгдсөн тохиолдолд индекстэй холбоотой судалгаа, тайлангуудыг хүлээлцдэг байх Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Жилдээ
Хоёр. Төсөв санхүү, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр:
8 Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, санхүүжилтийг олгохдоо санхүүгийн бичиг баримтын бүрдлийг ханган, Сангийн сайдын 2016 оны 415 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, тайлагналын журам”-ын дагуу гүйцэтгэлийг санхүүжүүлэх Санхүү, төрийн сангийн хэлтэс Тухай бүр
9 Дүүрэг, хороонд орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжих төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэдийн идэвхийг нэмэгдүүлж, тэдний оролцоог хангах, дүүргийн эдийн засаг, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэдээллийн сан бүрдүүлж ажиллах
10 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.6.5 дахь заалт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 1-74 дэх заалтын дагуу худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ийг ашиглан худалдан авах ажиллагааг 100% цахимаар зохион байгуулах
Боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн чиглэлээр:
11 Боловсролын чиглэлээр хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөрүүд, 2017 онд батлагдсан “Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гарган, хэрэгжилтийг хангах, боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах Нийгмийн хөгжлийн хэлтэс Жилдээ

 

12 Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, иргэдээс боловсролын хүртээмжийн талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллах
13 Нийгмийн бодлогын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн томоохон ажлын үр дүнг олон нийтэд, ил тод нээлттэй мэдээлж сурталчлах, байгууллагын болон бусад цахим хуудсуудад тогтмол байршуулж хэвших
14 Нийгмийн халамжийн үйлчилгээг төрийн ба төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, дэмжлэг үзүүлэх, үйлчилгээний чанар стандартын дагуу хяналт тавих, мэргэжил арга зүйгээр ханган ажиллах
15 Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахын зэрэгцээ, нийгмийн халамжийн үйлчилгээний хамрах хүрээ, чанар, хүртээмж, стандарт, хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ хийж ажиллах
16 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр болон “Нэг өрх – нэг ажлын байр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг хангах, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах
17 Эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөрүүд, 2017 онд батлагдсан “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган ажиллаж, хэрэгжилтийг хангахад иргэд, төрийн болон төрийн бус байгуулага, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх
18 Хүн амын эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлж, эрт илрүүлэлтийн үзлэгт тогтмол хамрагдах, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулж, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга, нөлөөлөл, тандалт судалгааны ажлуудыг дүүргийн хэмжээнд зохион байгуулах
Хот байгуулалт, худалдаа үйлчилгээний чиглэлээр:
19 Хот нийтийн аж ахуйн чиглэлээр шинэчлэн батлагдсан хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлэх, нийслэлийн удирдлагуудаас өгсөн үүрэг чиглэл, зохион байгуулж буй арга хэмжээг дүүргийн хэмжээнд чанартай зохион байгуулж, биелэлт, үр дүнг тооцож, тайлагнаж ажиллах, ялангуяа нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэнжүүлэх, бүртгэлжүүлэх, арчлан хамгаалах болон тохижилт, цэвэрлэгээ, тээвэрлэлт, гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хариуцаж буй гэрээт байгууллагуудад үр дүнд чиглэсэн дотоод хяналтыг хэрэгжүүлэх Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс Жилдээ
20 Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй байгуулах “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний гэрээ”-г дүүргийн Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэстэй гурвалсан байдлаар байгуулж, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд үүрэгжүүлэх заалтуудыг тодорхой тусгаж гэрээний хэрэгжилт, үр дүнг тооцож ажиллах
21 Худалдаа үйлчилгээний нийтлэг журам шинэчлэн батлагдсаны мөрөөр дүүргийн Засаг даргын дэргэдэх худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дүрэм”-ийг шинэчлэх, зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудал, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулахтай холбоотой зохицуулалтыг тодорхой тусгах, гэрээг стандартын дагуу боловсруулах 2 дугаар улиралд
22 Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний гэрээт байгууллагуудын талаарх цахим мэдээллийн сан байгуулах, өөрчлөлт хөдөлгөөнийг тухай бүр хийж хэвших Жилдээ
Хүний нөөцийн хөгжлийг хангах чиглэлээр:
23 Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” А/832 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтын нэгжүүдийг чиг үүргийн дагуу ажиллуулах  

 

 

 

 

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

 

 

 

 

 

 

 

Жилдээ
24 Төрийн албан хаагчдын сургалт, нийгмийн баталгааны хэрэгцээг оновчтой тодорхойлсны үндсэн дээр “Төрийн албан хаагчийн сургалт” болон “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах” хөтөлбөрийг боловсруулж батлуулах, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, хөтөлбөрийн явц, үр дүнг жил бүр тооцон ажиллах 1 дүгээр улиралд

 

Хагас, бүтэн жилээр

25 Төрийн жинхэнэ албан хаагчийн Үр дүнгийн гэрээг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан аргачлалын дагуу дүгнэх, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу хувийн хэргийн баяжилтыг тухай бүр хийж, албан тушаалын картыг хөтлөх Хагас, бүтэн жилээр
26 Төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулж, ажлын байранд нь сургаж дадлагажуулах, мэргэшүүлэх чиглэлээр богино хугацааны зорилтот сургалтад хамруулах, бусад байгууллагын туршлага, шинэ санаачлагыг судлах зэрэг ажлуудыг зохион байгуулж ажиллах Жилдээ
27 Захиргааны шийдвэр гаргах, захиргааны хэм хэмжээний акт батлан гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх, батлан гаргасан захиргааны шийдвэрүүдэд Захиргааны Ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу хувийн хэрэг бүрдүүлж, архивын нэгж болгож хэвших Жилдээ
Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн чиглэлээр:
28 Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын “Өргөдөл, гомдлын нэгдсэн систем” /smartcity.mn/-ийн ашиглалтыг сайжруулж, 2017 оны өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн индексийн үзүүлэлт 0,874 буюу “В” үнэлгээтэй байгааг 2018 ондоо ахисан түвшин үзүүлж ажиллах, өргөдөл, гомдлын хугацаатай холбоотой 3 нэр төрлийн зөрчлийг гаргахгүй байх, иргэдээс болон албан хаагчдаас гаргасан өргөдөл бүрийг бүртгэж хэвшүүлэх, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдалд Тамгын газрын зүгээс тогтмол хяналт тавин ажиллах Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Жилдээ
Мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр:
29 Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, мэдээллийг цаг хугацаанд нь үнэн зөв, бүрэн гүйцэд оруулж хэвших Төрийн захиргааны удирдлагын хэлтэс,

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Тогтоосон хугацаанд

 

 

 

ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛСАН

ТӨРИЙН ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦ, ШАГНАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                                                        Д.ЭРДЭНЭТУЯА