“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 96 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ

“Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний 96 жилийн ойг

тэмдэглэн өнгөрүүлсэн тухай

 

 

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас “Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах бодлогын үндэс, Батлан хамгаалах багц хуулийг сурталчлах ажлын хүрээнд Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд ажлаа танилцуулах зорилгын дор дараах ажлуудыг амжилттай зохион байгуулж төрийн болон төрийн бус байгууллага, ААН, ЕБС, хороод болон иргэд идэвхтэй оролцов. Үүнд:

  1. Дүүргийн “Хангай Цогцолбор сургууль”-ийн ахлах ангийн сурагчдын дунд 2017 оны 02 дугаар сарын 23-наас 03 дугаар сарын 07-ны өдрүүдэд “БИ МОНГОЛ ЦЭРЭГ“ сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж нийт 26 сурагчид хамрагдсан бөгөөд дүүргийн хэмжээнд эссэ бичлэгийн уралдаан “Тэргүүн” байранд 11-а ангийн сурагч Б.Мөнхгэрэл, “Дэд” байранд Г.Цэдэн-иш, “Гутгаар” байранд 12-а ангийн сурагч Б.Хонгорзул нар “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдсан.

22

  1. 2. 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Засаг даргын тамгын газрын Цэргийн штабтай хамтран “Цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн”, “Цэргийн дуу бүжгийн эрдэмийн чуулга”-ын дуучин Б.Буян, А.Барсбаатар нар ирж дүүргийн иргэдэд урлагийн тоглолтыг үнэ төлбөргүй дүүргийн төв талбай дээр болон Соёлын ордонд зохион байгуулж явууллаа. Мөн 15.30-18.00 цаг хүртэл нийтийн цэнгээнт бүжгийг явуулсан бөгөөд иргэд идэхтэй хамрагдсан. Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга нээж үг хэлсэн.

11

  1. 3. Дүүргийн хэмжээнд уламжлал болон зохион байгуулагддаг “Марш-тактик”-ийн тэмцээнд дүүргийн Онцгой байдлын 80-р анги, Цагдаагийн тасаг, Төв аймгийн Баян сумын нутагт байрлалтай Хорих 415-р анги, Албадан эмчилгээний ангиудын бүрэлдэхүүн оролцож “Тэргүүн” байранд цагдаагийн тасгийн а/х Баттөр ахлагчтай тасаг, Дэд” байранд Онцгой байдлын 80-р ангийн а/д Отгонбаатар ахлагчтай тасаг тус тус “Өргөмжлөл” медаль, мөнгөн шагналаар шагнав.

33

 

  1. Дүүргийн “Хангай цогцолбор сургууль”-ийн 12 дугаар ангийн сурагч Д.Билгүүн 18 нас хүрсэн тул 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн СТӨ-нд Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярын арга хэмжээн дээр Цэргийн үүрэгтний үнэмлэхийг Батлан хамгаалахын сайдаас гардан авсан.

445. Онцгой байдлын 80-р анги, Цагдаагийн тасаг, Төв аймгийн Баян сумын нутагт байрлалтай Хорих 415-р анги, Албадан эмчилгээний ангиудын дунд зохион байгуулсан “Гар бөмбөг”-ийн бооцоот тэмцээнд Хорих 415-р ангийн баг тамирчид “Тэргүүн” байранд шалгарч тус бооцооны эзэд болсон.

55

 

  1. 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дүүргийн байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн дунд “Цэргийн дууг хэн сайн дуулах вэ“ дууны тэмцээнийг Цэргийн штаб Соёлын ордон, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн тасагтай хамтран амжилттай зохион байгуулсан бөгөөд нийт 13 иргэн оролцож “Тэргүүн” байранд Н.Төгөлдөр, “Дэд” байранд Э.Бат-Ирээдүй, “Гутгаар” байранд Б.Сэр-оджав тус тус “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнав.66
Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>