Сүүн сэтгэл сайн үйлсийн аянд нэгдэж байна.

0
201

Дүүрэгт маань оны сүүлчийн өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр галын аюулаас шалтгаалсан харуусалтай явдал боллоо. Дүүргийн 2 дугаар хорооны иргэн цэл залуухан Алдарт эхийн одонтой нэгэн ээж гэртэйгээ хамт шатаж 4 бяцхан үрс нь дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу өнчирч үлдлээ. Иймээс дүүргээс зохион байгуулж буй “Сүүн Сэтгэл” сайн үйлсийн аянд тус дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудын бүх албан хаагчид нэгдэж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!