“ЯВУУЛЫН НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ”-Г ДҮҮРГИЙН ТӨВӨӨС АЛСЛАГДАН ОРШИН СУУЖ БУЙ МАЛ БҮХИЙ ИРГЭД, МАЛЧИН АЙЛ ӨРХӨД ҮЗҮҮЛЛЭЭ.

Дүүргийн ИТХ-ын 2009 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Засаг даргын 2017 оны А/31 дүгээр захирамжаар Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн байгууллагын ажлын хэсэг дүүргийн төвөөс алслагдан оршин сууж буй мал бүхий иргэд, малчин айл өрхөд 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Явуулын нэг цонхны үйлчилгээ”-г үзүүллээ. 8 төрлийн үйлчилгээг 18 өрхийн 72 иргэнд 5 төрлийн 90 гаруй тараах материал, гарын авлага тараагаад байна. 6 иргэнээс 6 санал хүсэлт гарган, холбогдох байгууллагад хүргэж, эргэн мэдэгдэхээр болов.  “Малчдад туслах сайн санааны аян”-ы хүрээнд цугларсан хандивыг 2 дугаар хорооны ажлын алба малчиддаа хүлээлгэн өглөө. 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төмөр замын өртөө зөрлөгт оршин суугаа иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна.

.16753994_738094033020038_935283826_n 16780119_738093826353392_1280235833_n 16780413_738093859686722_1643860508_n 16788340_738093939686714_61390285_n

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>