2016 ОНД МАЛ АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖИЛ

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТОХИЖИЛТ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

ТАЙЛАН

 

2016 онд мал аж ахуйн чиглэлээр зохион байгуулсан ажлын тухай

 

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр

 

Тус дүүрэг нь  2015 оны жилийн эцсийн дүнгээр 30126 толгой мал тоолуулсан  бөгөөд өмнөх оноос 5212 толгой малаар өссөн дүнтэй байна.

2016 оны хавар 11327 төл мал хүлээн авав.

чимк

Багахангай дүүрэг нь малчин иргэдээ дэмжих, тэднийг урамшуулах зорилгоор жил бүр дүүргийн Сайн малчин, Мянгат малчныг шалгаруулдаг бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/27 дугаар захирамжаар

  • 2015 оны “Сайн малчин”-аар 2 дугаар хорооны малчин Бэгзийн Чинбат
  • “Мянгат малчин”-аар 1 дүгээр хорооны малчин Түвдийн Отгонбаяр
  • 2 дугаар хорооны малчин Пүрэвийн Энхтөр нарыг шалгаруулан Засаг даргын нөөц хөрөнгөөс 235.000 төгрөг зарцуулав.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 02 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/53 дугаар захирамжаар дүүргийн 1 дүгээр хорооны малчин Цээсүрэнгийн Батмөнх нь 2016 оны “Нийслэлийн сайн малчин”-аар шалгарав.

Мөн Монголын Үндэсний Радиогийн сэтгүүлч Ш.Батжаргал дүүрэгт ирж Сар шинийн нэвтрүүлэг бэлтгэсэн бөгөөд уг нэвтрүүлэгт дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Нийслэлийн сайн малчин Ц.Батмөнх гэр бүлийн хамт оролцов.

2015 онд ноосны урамшуулалд хамрагдах 17  иргэний материалыг  бүрдүүлэн Нийслэлийн Хүнс,  хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн ба 2016 онд 5 дугаар сард тус иргэд ноосны урамшууллаа авсан байна.

2016 онд ноосны урамшуулалд 23 иргэн, арьс ширний урамшуулалд 12 иргэнийг хамруулахаар материалыг бүрдүүлэн холбогдох газарт хүргүүлээд байна.

Төл хүлээн авсан тухай

Цеф трейд мал эмнэлэг үржлийн алба нь 2016 оны жилийн эцсийн байдлаар цэцэг, галзуу, боом, дуут, хавдар, шөвөг яр, шүлхий, сахуу, томуу, ШТАМ-19, РЕҮ-1, цусан халдварын төлөвлөгөөт вакцинжуулалтыг давхардсан тоогоор 86563  толгой малд хийв.

Мөн гахайн мялзан, ёлом, цусан дахь хавдрын вакциныг давхардсан тоогоор 340 гахай, галзуугийн вакциныг 204 нохойд хийгээд байна.

Мөн малын гаралтай түүхий эд худалдаалдаг хүнсний дэлгүүр, цайны газрын 2700м2 талбай, 2290м2 зоорь агуулах,  15791 тээврийн хэрэгсэл, 41 малчин, мал бүхий өрхийн хашаа хороо 15810м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийв.Мал  эмнэлэг нь тайлангийн хугацаанд 417 арьс шир, 153 толгой амьд мал, 1721 литр сүү, 12986 кг маханд баталгаажилт олгов.

Мал эмнэлэгийн үйл ажиллагаанд ЗДТГ-ын ТХҮХ-ээс тогтмол хяналт тавин ажиллав.

Дүүргийн Цагдаагийн тасаг нь замын цагдаагийн постоор дамжин өнгөрч буй мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэж явсан  521  тээврийн хэрэгслийг  бүртгэж  шалгалт хийж ажиллав.

Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас 2015-2016 оны мал өвөлжилтийн бэлтгэлийг хангахад зориулан 10.000.000 /арван сая/ төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хуваарилсан бөгөөд уг хөрөнгөөр дүүргийн аюулгүйн нөөцөд 1200 боодол өвс, 7 тн тэжээл бэлтгэсэн болно. Үүнээс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 5.359.500 төгрөгийн эргэн төлөлтийг хийгээд байна.

Аюулгүйн нөөцийн өвс /боодол/ 6500, тэжээл /шуудай/ 8500 төгрөгөөр худалдан борлуулж байгаа ба үлдэгдэл 592 боодол өвс, 92 шуудай тэжээл үлдээд байна.

Дүүргийн малчин, мал бүхий иргэд 2016-2017 оны мал өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 321 тн өвс, 43.7 тн үлдвэрийн тэжээл бэлтгээд байна.

чччч

 

Мөн дүүргийн өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх тухай Засаг даргын 02 дугаар албан даалгаварын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 3.0 сая төгрөг төвлөрүүлээд байна.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны А/33 дугаар тогтоолоор Фермерийн аж ахуй эрхлэх зориулалтаар Хуурай худгийн зүүн, Өндөр толгойн урд хэсэгт газар эзэмшүүлэхээр шийдвэр гарсав.

Дүүргийн өмч газрын харилцааны алба 2016 онд фермерийн чиглэлээр иргэн аж ахуй нэгж байгууллагуудын дунд газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зарлав.

Уг төсөлд хамрагдахаар фермерийн аж ахуй, газар тариалан эрхлэх хүсэлтэй 12 иргэн, ААНБ  төсөл ирүүлсэн бөгөөд 3 иргэн 3 ААНБ-ын нийт 7 төслийг шалгаруулан фермерийн зориулалтаар 3, газар тариалангийн зориулалтаар 4 нийт 307 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэрийг гаргаад байна.

2015-2016 оны Мал өвөлжилтийн бэлтгэлийг  хангуулах  ажлын хүрээнд 2016 оны 12 дугаар сард Засаг даргын орлогч, ЗДТГ-ын ТХҮХ-ийн ХАА,БО хариуцсан мэргэжилтэн “Явуулын нэг цонхны үйлчилгээ”-гээр явж малчин, мал бүхий иргэдийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцав.

 

 

ХЯНАСАН

ТОХИЖИЛТ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ХЭЛТСИЙН ДАРГА                                     Д.ХҮРЭЛБААТАР

 

ТАЙЛАН БИЧСЭН

ХӨДӨӨ АЖ АУЙ, БАЙГАЛЬ ОРЧИН

ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН                                                          Ү.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

чиии

ёхёхёхё

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>