“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТОХИЖИЛТ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Тайлан

 

“Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг зохион байгуулсан тухай

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63, 2013 оны 178 дугаар зарлиг, Байгаль орчин, ногоон хөгжил,  аялал жуулчлалын сайдын 2015 оны А/146 дугаар тушаал, дүүргийн Засаг даргын 2016 оны А/83 дугаар захирамжаар  “Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр”-ийг  дүүргийн хэмжээнд 2016 оны 05, 10 дугаар сард зохион байгуулав.

Тус арга хэмжээнд давхардсан тоогоор дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 48 аж ахуйн нэгж байгууллагын  671 ажилтан,  албан хаагч оролцож  11 нэр төрлийн  2003 ширхэг /улиас, монос, голтбор, үхрийн нүд, шархуайс, нохойн хошуу, бургас, ранетик, чацаргана, шар сарнай, хайлаас / мод, бут сөөг тариалан 2,7 сая төгрөг зарцуулав.

Улаанбаатар Хотын Захирагчийн ажлын албанаас олгосон 500 ширхэг /хайлаас, монос, улиас/ модны суулгацыг дүүргийн  ЕБСургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, хот тохижилтын албанд хуваарилан тариалуулах ажлыг зохион байгуулав.

 

ИЛТГЭХ ХУУДАС БИЧСЭН

                     ХӨДӨӨ АЖ АХУЙ, БАЙГАЛЬ ОРЧИН

                                                                  ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН                  Ү.ЭРДЭНЭЧИМЭГ

Picture1

Picture2

Picture3

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>