Дүүрэг доторх авто замыг засаж сайжруулах ажлын тухай

НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН

ТОХИЖИЛТ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

ИЛТГЭХ ХУУДАС

Дүүрэг доторх авто замыг засаж

сайжруулах ажлын тухай

2016 оны 09 дүгээр сарын15.

Тохижилт худалдаа үйлчилгээний хэлтэс Дүүргийн доторх болон 1,2 дугаар хороог холбосон авто замд гарсан талбайн эвдрэл гэмтлийг Дүүргийн “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ-тай хамтран хэмжилт хийж судалгаа гарган холбогдох байгууллагуудад хүргэн ажиллав.

Автозамзасварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах үнэлгээний хороо дүүргийн Засаг даргын 2016 оны А/38 дугаар захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэй    байгуулагдав.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар дүүргийн доторх болон 1, 2-р хороог холбосон автозамд гарсан 535м2 талбайн  эвдрэл, хагарлыг нөхөх, 100м авто замын заагийг гагнах, 4 дүгээр байрны авто зогсоолын 140м2 талбайд даацын хавтан хийх ажлыг “Өргөн говь” ХХК, “БСМ” ХХК 42.9 сая төгрөгөөр хийж  гүйцэтгэв.

Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс нь хийгдэж байгаа ажилд тухай бүр хяналт тавьж ажиллав.

Үр дүн:Дүүргийн автозамын засварын ажил хийгдэв.

Presentation1

 

ИЛТГЭЛ ХУУДАС БИЧСЭН

                                 ТОХИЖИЛТ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

                ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН                              Ё.ГЭРЭЛЦЭЦЭГ

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>