ЦАС ЦЭВЭРЛЭСЭН ТУХАЙ

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТОХИЖИЛТ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

ИЛТГЭХ ХУУДАС

Цас цэвэрлэгээний тухай

 

 

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2009 оны 63, 2012 оны 61 дүгээр  тогтоолын хэрэгжилтийг хангахаас гадна,иргэдийгхальтарчунах, бэртэжгэмтэхээсурьдчилансэргийлж, байгууллагынойрорчмын 50х50талбай, дүүргийн Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлсээс хуваариласан 1,2 дугаар хорооны нийтийн эзэмшлийн  зам талбайн  авто зам болон явган хүний замын цасцэвэрлэгээнд  аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтан, албан хаагчдаа  идэвхтэй сайн оролцов.

Дүүргийн хэмжээнд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17.00 цагаас эхлэн цас орж 18-ны өдрийн 17.00 цагийн байдлаар цас 10-20 см –ын зузаантай болж байна.

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цаг 30 минутийн байдлаар цас цэвэрлэгээнд дүүргийн хэмжээнд42 аж ахуйн нэгж, байгууллагууд  285ажилтан албан хаагчид оролцож, “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ-н BOBCAT трактор ажиллав.

Дүүргийн “Хот тохижилтын алба”ОНӨААТҮГ ажилтан, зам талбайн үйлчлэгч, жолооч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийтийн эзэмшлийн зам талбайн цасыг тогтмол цэвэрлэн ажиллаж байна.

Хальтиргаа, гулгаагаас урьдчилан сэргийлж  дүүргийн “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ нь  замын цагдаагийн пост,  1,2 дугаар хороог холбосон авто замын тойрог хэсэг, Үнэгтэй гэр хорооллын авто замд  500кгбодис,1 тн давс цацсан байна.

Цас цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газрын Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс болон 1,2 дугаар хорооны тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч нар хяналт тавьж ажиллав.

Цэвэрлэгээний явцын мэдээг Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвийн /11-310005/ дугаарын утасанд 3 удаа  диспечер Алтандэлгэрт мэдэгдэн, дүн мэдээг нэгтгэн dispatcher_ub@yahoo.com,и-мэйл хаягаар  хүргэв.

Мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын  хэвлэл, мэдээллийн олон нийтийн харилцааны албанд цас цэвэрлэгээний мэдээлэл бэлтгэн baagii.2882@gmail.comи-мэйл хаягаар хүргэн ажиллав.

1115

 

 

ТАНИЛЦСАН

ТОХИЖИЛТ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ХЭЛТСИЙН ДАРГА                          Д.ХҮРЭЛБААТАР

ИЛТГЭХ ХУУДАС БИЧСЭН

ТОХИЖИЛТ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ХЭЛТСИЙНМЭРГЭЖИЛТЭН      Ё.ГЭРЭЛЦЭЦЭГ

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>