ӨНӨӨДӨР “ХИЧЭЭХ ӨДӨР” 2018.11.29

0
21

Зам тээврийн ослын улмаас нэг хоногт 15-20 хүн бэртэж гэмтэж, 1-2 хүн нас барж байна. Улсын хэмжээнд жилд зам тээврийн ослоор 500 гаруй хүн амиа алдаж, 6187 хүн эрүүл мэндээрээ хохирдог гэсэн харамсалтай тоо баримт бий. Дайн дажингүй улс оронд цөөрч болохгүй цөөхөн монголчууд ийнхүү зам тээврийн ослоор амиа алдаж, өрөөл татуу болно гэдэг үнэхээр харамсалтай. Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас энэ сарын 29-нийг “Хичээх өдөр” болгон зарлажээ. Энэ өдрийг нэг ч хүнийг замын хөдөлгөөний дүрмийг битгий зөрчөөч гэсэн хичээх өдөр болгож байгаа аж. Хүн бүр дор бүрнээ хичээж, жолооч бүр анхаарал хандуулвал зам тээврийн тоо буурна гэж үзжээ. Тиймээс тэр өдрийг хичээх өдөр болгон зам тээврийн хөдөлгөөнд осолгүй, соёлтой оролцохыг ТЦА-аас уриалж байна. Аюулгүй амьдралын төлөө хүн бүр хичээх ёстой юм шүү.

Зөвлөж байна

Сэтгэгдэлээ бичнэ үү
Энд нэрээ оруулна уу