Засаг даргын Тамгын газар, хэлтсүүдийн дүрэм батлах тухай

0
32

 

Засаг даргын Тамгын газар,

хэлтсүүдийн дүрэм батлах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/03 дугаар захирамжийг үндэслэн ТУШААХ нь:

  1. 1. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дүрмийг нэгдүгээр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дүрмийг хоёрдугаар, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дүрмийг гуравдугаар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дүрмийг дөрөвдүгээр, Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтсийн дүрмийг тавдугаар, Цэргийн штабын дүрмийг зургадугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. 2. Засаг даргын Тамгын газрын дүрэмд байгууллагын дотоод журмыг нийцүүлэх, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээг шинэчилж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /М.Давааням/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

ДАРГА                                                            Э.ЭРДЭНЭТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын

даргын 2017 оны …. дугаар сарын …. –ны өдрийн

…… дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗРЫН ДҮРЭМ

 

Ерөнхий зүйл

 

Тамгын газрын алсын хараа

 

Дүүргийн хэмжээнд хууль, тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулах, иргэдэд соёлч боловсон үйлчлэх, төрийн байгууллагын сахилга, хариуцлагыг өндөржүүлэх, удирдах болон гүйцэтгэх ажилтны мэдлэг боловсролыг дээшлүүлж, мэргэшсэн тогтвортой боловсон хүчнээр хангах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх замаар нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны байгууллагуудын манлайлагч байх

 

Эрхэм зорилго

 

“Төрийн захиргаа, иргэн, хувийн хэвшлийн түншлэлд түшиглэн, үнэн зөв, ил тод мэдээллийн эх сурвалж ашиглан, дүүргийн нийгэм эдийн засгийн хөгжлийн бодит нөхцөлд шинжилгээ хийж, иргэддээ үйлчилдэг, өндөр мэдлэг, ур чадвартай зарчимч мэргэшсэн, төрийн албан хаагчдыг үр дүнтэй, тогтвортой ажиллах орчин нөхцлийг бүрдүүлж, дүүргийн удирдлагад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхэд оршино”.

 

Баримтлах үндсэн зарчим

 

Хурдтай байх – Засаг дарга, ИТХурлын төлөөлөгчид, иргэд олон нийтээс өгсөн үүрэг, дэвшүүлсэн асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх;

Үнэн зөв мэдээлэл ашигладаг байх – Дүүргийн нийгэм, эдийн засгийн амьдралын бүхий л талын үйл ажиллагааг илэрхийлсэн бодит тоон мэдээллийн эх сурвалжийг үнэн зөв гаргаж,  удирдлагын шийдвэр гаргахад оновчтой хувилбарыг санал болгож чаддаг байх;

Бүтээлч үр дүнтэй байх – Төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэж мэдлэг ур чадвараа байнга дээшлүүлэн дүүргийн иргэд, байгууллагын үйл ажиллагаанд шууд хүрч ажиллах;

Хууль дээдлэх – Зөвхөн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байх

 

Тамгын газрын зорилт

 

  1. Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын бодлого шийдвэр,  Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх, удирдлагын шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын чиг үүргийн дагуу иргэдэд үзүүлэх, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, ил тод зохион байгуулж ажиллана.
  2. Дүүргийн тогтвортой урт хугацааны хөгжлийн зорилтыг тодорхойлж, эдийн засаг санхүүгийн чадавхийг бэхжүүлж, хөрөнгө оруулалт, өмчийн үр ашгийг нэмэгдүүлэн өөрийгөө тэтгэх эдийн засагтай болохыг эрмэлзэнэ.
  3. Дүүргийн тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлж, эдийн засгийн чадавхыг дээшлүүлж, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагааг дэмжиж, дэд бүтцийг хөгжүүлэх, хот тохижилт, байгаль орчныг хамгаалах, орчны бохирдлыг бууруулах замаар ард иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэн ажиллана.
  4. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилгүйдэл ядуурлыг бууруулах, нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээг зохих иргэдэд хүргэж, хүний хөгжлийг хангах таатай орчныг бүрдүүлнэ.

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын ажлын алба нь түүний Тамгын газар мөн.

1.2. Дүүргийн  Засаг даргын Тамгын газар /цаашид Тамгын газар гэх/ нь Засаг даргаас /цаашид Засаг дарга гэх/ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүй, санхүү аж ахуй, зохион байгуулалт, техникийн туслалцаа туслалцаа үзүүлэх үүрэг бүхий  ажлын алба юм.

1.3. Засаг даргын Тамгын газар нь УИХ, ЗГ-ын хууль, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулж  хяналт тавих, Тамгын газар дүүргийн төр, захиргааны байгууллагуудын чиг үүрэг, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх, төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, Тамгын газрын хэлтсүүдийн ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдах үндсэн чиг үүрэгтэй.

1.4. Тамгын газар нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль,  бусад хууль тогтоомж  болон энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана.

1.5. Тамгын газар нь үйл ажиллагаагаа Засаг даргын бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангахад чиглүүлж, холбогдох байгууллагуудтай нягт уялдаатай явуулна.

1.6. Тамгын газар үйл ажиллагаандаа хуулийг дээдлэн хүндэтгэж,  ил тод байх төрийн албаны зарчмыг баримтална.

1.7. Тамгын газар нь санхүү, аж ахуйн хувьд бие даасан байгууллага байна.

1.8.  Тамгын газрын үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн дүрэмтэй байна.

 

Хоёр. Тамгын газрын бүтэц, бүрэлдэхүүн

 

2.1. Тамгын газар нь Тамгын газрын дарга, хэлтэс, төрийн жинхэнэ болон  төрийн үйлчилгээний албан хаагчдаас бүрдэнэ.

2.2. Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө.

2.3. Засаг даргын Тамгын газар нь:

2.3.1. Төрийн захиргааны удирдлагын хэлтэс;

2.3.2. Санхүү, төрийн сангийн хэлтэс;

2.3.3. Нийгмийн хөгжлийн хэлтэс;

2.3.4. Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс;

2.3.5. Цэргийн штаб;

2.3.6. Аж ахуйн тасаг;

2.3.7. 1 дүгээр хороо;

2.3.8. 2 дугаар хороо гэсэн нэгж, тасагтай байна.

 

Гурав. Засаг даргын Тамгын газрын удирдлага, зохион байгуулалт

 

3.1. Засаг даргын Тамгын газар, түүний хэлтсүүд дүрэмтэй, албан хаагчид ажлын байрны тодорхойлолттой байна.

3.2. Байгууллагын бүтэц зохион байгуулалт, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг боловсруулж, хүний нөөцийн бодлогыг эрхлэн хэрэгжүүлнэ.

3.3. Засаг даргын Тамгын газар дотоод журамтай байх бөгөөд нийт албан хаагчид хэлэлцэн Газрын даргын тушаалаар батлан өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж, биелэлтэд нь Тамгын газрын дарга болон хэлтсийн  дарга нар хяналт тавина.

3.4. Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тэдгээрийн үйл ажиллагааны зохион байгуулалтын зарчмыг Тамгын газрын дотоод журам болон хэлтсийн дүрмээр нарийвчлан тогтооно.

3.5. Засаг даргын Тамгын газар нь дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан төсөвт зардлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд санхүүгийн бие даасан байгууллага болохын  хувьд банкинд данстай, хөрөнгө зарцуулах эрхтэй байна.

3.6.  Дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүд, хэтийн болон дунд хугацааны стратеги төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр, дүрэм,  журмын төслийг Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг боловсруулж албажуулна.

 

Дөрөв. Тамгын газрын үүрэг

 

4.1. Засаг даргын Тамгын газар нь дор дурдсан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

4.1.1. Харьяалах нутаг дэвсгэрийнхээ стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл боловсруулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх,  хэрэгжилтийг хангах, хяналт-шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах;

4.1.2. Санхүүгийн бодлогыг нутаг дэвсгэртээ үр өгөөжтэй хэлбэрээр хэрэгжүүлэх замаар төсвийн гүйцэтгэлийг хангуулах;

4.1.3. Хурал, Засаг дарга, харьяа аж ахуйн нэгж, байгууллагуудыг шаардлагатай мэдээллээр хангах;

4.1.4. Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох;

4.1.5. Засаг дарга Үндсэн хууль, бусад хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх талаар явуулж буй үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, тогтмол мэдээлж байх механизмыг бүрдүүлэх;

4.1.6. Нутаг дэвсгэрийн удирдлага, дүүргийн хөгжил, нийгэм, эдийн засгийн  байдлын талаарх хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээ, олон нийт, ард иргэдийн санал, хүсэлтийг судлан боловсруулж, үүнтэй холбогдсон мэдээллийг Засаг даргад тогтмол танилцуулах;

4.1.7. Засаг даргаас иргэд, олон нийттэй харилцах арга хэлбэр, механизмыг бүрдүүлж, байгууллага, иргэд-олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах;

4.1.8. Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, эрх зүйн холбогдолтой лавлагаа, гарын авлага гаргаж, мэдээллийн сан бүрдүүлэх;

4.1.9. Засаг даргын болон Тамгын газрын албан хэргийг хөтлөх, архив, цахим мэдээллийн сан, сүлжээг бүрдүүлэх;

4.1.10. Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай үзүүлэх, иргэд, олон нийтээс  ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэх;

4.1.11. Дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх арга хэмжээ зохион байгуулах, хяналт тавих;

4.1.12. Нутгийн захиргааны байгууллагуудын болон байгууллагын дотоод үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, шаардлагатай тохиолдолд холбогдох бусад байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулах, илэрсэн дутагдлыг арилгуулах, хяналт тавих;

4.1.13. Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын бүтцийн өөрчлөлт, чиг үүрэг, хүний нөөцийн үйл ажиллагааг удирдлага арга зүйгээр хангах, албан хаагчийн мэдлэг боловсрол, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж, төрийн алба мэргэшсэн, тогтвортой, чадварлаг байх зарчмыг хангаж ажиллах;

4.1.14. Засаг даргын болон Тамгын газрын даргын шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих;

4.1.15. Засаг даргын Тамгын газар нь үйл ажиллагаагаа жилээр төлөвлөж, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө Засаг даргаар, хэлтсүүд хэлтсийн даргаар батлуулж ажиллах;

4.1.16. Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар гарсан стандарт, заавар журмыг биелүүлж, мөрдүүлэх;

4.1.17. Төрийн албан хаагчдыг аливаа улс төрийн нам, хүчнээс ангид, авлига, хээл хахуульд авталгүй, үнэнч шударга ажиллах нөхцлийг бүрдүүлэх;

4.1.18. Харьяа дээд газрын болон дүүргийн Засаг даргын шагнал одон,  медалиар иргэдийг шагнах асуудлаар холбогдох байгууллагаас тавьсан саналыг судалж боловсруулах, эрх бүхий байгууллагад уламжлах, гардуулах ажлыг зохион  байгуулах;

4.1.19. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг мөрдөж гал, усны зэрэг гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, хамт олныг дадлагажуулах;

4.1.20. Албан хаагчдыг ажлын байр, хөдөлмөрлөх ая тухтай нөхцлөөр хангаж, Монгол Улсын Засгийн газраас баталсан цалингийн сүлжээний дагуу цалинжуулж, хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр урамшуулал олгох, ээлжийн амралтыг тогтоосон журмын дагуу олгох, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах;

4.1.21. Хөдөлмөрийн сахилгыг чанд баримтлан, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж, ажилтнуудын идэвхийг өрнүүлж үр дүнг тооцох;

4.1.22. Төрийн   албан хаагчдаас шинээр санаачилж буй ажил, оновчтой шинэлэг арга барилыг сурталчлан хамт олны дунд шуурхай нэвтрүүлж, мэдээллийн технологийн мэдлэгийн хүрээг өргөжүүлэх;

4.1.23. Төрийн захиргааны албан хаагчийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, төрийн албанд шинээр томилогдсон ажилтныг дадлага туршлагатай ажилтанд дагалдуулан сургах ажлыг зохион байгуулж, төрийн ажлын залгамж чанарыг хадгалж, тасралтгүй бэхжүүлэхэд анхаарч ажиллах;

4.1.24. Ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх урлаг спортын арга хэмжээ зохион байгуулах, ажлын байрны тав тух, соёлыг дээшлүүлэх, ар гэр, ахуй амьдралд нь туслалцаа үзүүлэх, хамт олныг бүрдүүлэн төлөвшүүлэхэд чиглэгдсэн төрөл бүрийн арга хэмжээг санаачлан зохион байгуулах

4.1.25. Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, Тамгын газрын үйл ажиллагаанд шаардагдах тоног төхөөрөмж, материал, техник хэрэгсэл, ажиллах нөхцлөөр хангах

 

 

4.2. Засаг даргын Тамгын газар үйл ажиллагааныхаа тайланг тогтоосон хугацаанд гаргаж Засаг даргад, хэлтсүүд Тамгын газрын даргад, албан хаагчид үр дүнгийн гэрээний биелэлтийг  хагас, бүтэн жилээр гаргаж тус тусын удирдлагад тайлагнана.

 

Тав. Тамгын газрын эрх

 

5.1. УИХ, ЗГ-аас баталсан хууль, тогтоомж, Нийслэлийн дүүргийн ИТХ-ын тогтоол, дүүргийн Засаг даргын захирамж, үйл ажиллгааны мөрийн хөтөлбөр, тухайн жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын өмнө дүрмээр хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг мэргэжлийн чиг үүргийн хэлтэс, албадтай хамтарч зохион байгуулах, төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг шалгаж танилцах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, илэрсэн дутагдлыг арилгуулах шилдэг арга барил, туршлагыг хөхүүлэн дэмжих, шагнаж урамшуулах, хариуцлага тооцох;

5.2. Засаг даргын үйл ажиллагаанд шаардлагатай тоо баримт, мэдээ, судалгаа, санал дүгнэлт, танилцуулга, үүрэг даалгаврын биелэлт, лавлагаа, материалыг Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба, аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтнаас гаргуулан авах;

5.3. Засаг даргын бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар судалгаа хийх, асуудал боловсруулахад зохих мэргэжлийн хүмүүсийг татан  оролцуулах;

 

 

Зургаа. Тамгын газрын дарга

 

6.1. Тамгын газрын даргыг Засаг дарга томилж, чөлөөлнө.

6.2. Тамгын газрын дарга төсвийн шууд захирагчийн хувьд  Төсвийн тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллана.

6.3. Тамгын газрын дарга хүний нөөцийн асуудлаар бодлого боловсруулж,    хууль тогтоомжид нийцүүлэн ажилтнуудыг томилж, чөлөөлөх ба дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

  • Тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн гүйцэтгэлийг хангуулан хэрэгжилтэд хяналт тавьж, нийтэд мэдээлэх, үр дүнг Засаг даргад танилцуулах;
  • Засаг даргын бүрэн эрх, бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар Засаг даргад санал, дүгнэлт танилцуулах;
  • Дэвшүүлсэн хэтийн зорилтоо хэрэгжүүлэхэд төрийн зохицуулалт хийх шаардлага гарвал холбогдох эрх бүхий байгууллагад санал оруулан шийдвэрлүүлэх;
  • Засаг даргын захирамж, албан үйл ажиллагааг зохион байгуулж, нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийн хэрэгжилтэнд  хяналт тавих;
  • Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх тухайн жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангуулан дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлэн дүгнүүлэх, дараа оны эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хянаж, хэлэлцүүлэн батлуулах;
  • Засаг даргыг цаг үеийн холбогдолтой мэдээ, мэдээллээр шуурхай хангах;
  • Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгааг хангуулах, түүний албан  ёсны  арга хэмжээ, үйлчилгээний ажилд хяналт тавих;
  • Өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар шаардлагатай дүрэм, журам, заавар баталж мөрдүүлэх;
  • Засаг даргын захирамж, хэлэх үг боловсруулах ажлыг зохион байгуулж, хяналт тавих;
  • Шаардлагатай тохиолдолд дүрмийг шинэчлэн боловсруулж зохих журмын дагуу баталж мөрдүүлэх;
  • Тамгын газрын ажилтнуудын санал, хүсэлтийг хүлээн авч нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Төсвийн шууд захирагчийн хувьд нэгжийн менежерүүд, төрийн жинхэнэ албан хаагчидтай үр дүнгийн гэрээ, төрийн үйлчилгээний болон гэрээт албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, биелэлтийг дүгнэх;
  • Албан хаагчдын мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, батлагдсан цалингийн санд багтаан цалин, урамшуулал, нэмэгдэл олгох, шагнаж урамшуулах, ажлын хариуцлага тооцох ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах

6.4. Засаг даргын Тамгын газрын дарга чиг үүргийн хүрээнд  Засаг дарга болон түүний орлогч,  нутгийн захиргааны байгууллагын удирдлага, хэлтэс, тасаг, хорооны засаг даргатай шууд харилцана.

6.5. Засаг даргын Тамгын газрын дарга нь Тамгын газрын үйл ажиллагааг Засаг даргын өмнө хариуцна.

6.6. Засаг даргын Тамгын газрын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

6.7. Засаг даргын Тамгын газрын дарга нь цалин, ажлын нөхцлөөр хангагдана.

6.8. Засаг даргын Тамгын газрын дарга тухайн дүүргийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга байх бөгөөд бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн байгууллагын боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

6.9. Тамгын газрын даргын түр эзгүйд ажлыг уялдуулан зохион байгуулах үүргийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга орлон гүйцэтгэнэ.

 

Долоо. Хэлтсийн дарга

 

7.1. Хэлтсийн дарга нь хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, ажлын уялдаа холбоог хангах, албан хаагчдын  ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх,  ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд нь тусалж, чиглүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, цаг үеийн нөхцөл байдалд тохируулан зохион байгуулалт хийж, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хэлтсийн дүрмээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулна.

7.2. Хэлтсийн дарга нэгжийн менежерийн хувьд төсвийн шууд захирагчтай бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ байгуулж, тайлагнаж ажиллана.

7.3. Хэлтсийн дарга нь ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан Тамгын газрын даргаар баталгаажуулж, тэдний өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар ханган дор дурдсан эрх, үүрэгтэй ажиллана.

  • Хэлтсийн албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулах, үр дүнгийн гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэх;
  • Хууль тогтоомж, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг  хангуулах, тайлан, биелэлтэнд хяналт тавьж, тогтоосон хугацаанд холбогдох газарт хүргүүлэх;
  • Хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөр, дүрэм, журам, захирамжийн төсөл боловсруулж дүүргийн  холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлж хэрэгжилтийг хангуулах;
  • Хэлтсийн үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд эрх зүйн зохицуулалт, зохион байгуулалтыг сайжруулах асуудлаар шийдвэрийн төсөл, санал боловсруулж  дүүргийн удирдах албан тушаалтанд танилцуулж,  холбогдох дээд байгууллагад уламжлах;
  • Дүүргийн Засаг даргын дэргэдэх Удирдлагын зөвлөлийн хуралд хэлэлцэх асуудал оруулах, Засаг даргын захирамжинд санал дүгнэлт гаргах;
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад мөрдөх “Захирамжлалын баримт бичиг боловсруулах, батлах, хянах, мэдээлэх журам”-д заасан чиг үүргийн хүрээнд Засаг даргын захирамжийн төслийг боловсруулж санал авах, Засаг даргад танилцуулж батлуулах, төсвийг Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх;
  • Хэлтсийн үйл ажиллагаанд албан хэрэг хөтлөлтийн стандартыг хангуулах;
  • Хэлтсийн ажилтныг гадаад, дотоодод сургалтанд хамруулах, шагнаж урамшуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, сахилгын шийтгэл ногдуулах, талаар Тамгын газрын даргад санал дэвшүүлж шийдвэрлүүлэх

7.4. Хэлтсийн даргыг ээлжийн амралттай, албан томилолт, сургалт, чөлөөтэй зэрэг түр эзгүйд түүний албан үүргийг ахлах мэргэжилтэн хариуцан гүйцэтгэнэ.

 

Найм. Тамгын газрын ажилтан, албан хаагчид

 

8.1. Төрийн албан хаагч нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай болон Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг дээдлэн хүндэтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ тусын тулд төрийн ашиг сонирхолд захирагдан, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд ажлаа бүрэн хариуцаж гүйцэтгэнэ.

8.2. Албан хаагч нь төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан мэргэшсэн албан хаагч байх ба төрийн ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын дэг журмыг сахиж,  гагцхүү хуулийн хүрээнд ажиллах зарчмыг баримтална.

 

8.3. Албан хаагч дараах нийтлэг эрх эдэлнэ:

 

8.3.1. Төрийн тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтыг албан ёсоор гаргуулан авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах;

8.3.2. Эрхэлсэн ажил үүргийн хүрээнд төсөл, санал боловсруулж, дээд шатны удирдлагад тавьж шийдвэрлүүлэх;

8.3.3. Үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, түүний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн биелэлт, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн талаар харьяалах дээд шатны удирдах ажилтны үнэлгээг зөвшөөрөх, эс зөвшөөрөх;

8.3.4. Ажил хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авах, хууль тогтоомжоор олгогдсон бусад эрхийг эдлэх;

8.3.5. Цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл дэвших, ажиллах нөхцөл, баталгаагаа сайжруулахтай холбогдсон саналыг дээд шатныхаа албан тушаалтанд амаар буюу бичгээр тавих;

8.3.6. Өөрийн хувийн хэрэг, баримт материалтай танилцах, хувийн хэрэгтээ нэмэлт баяжилт хийх;

8.3.7. Хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзвэл холбогдох байгууллага, албан тушаалтанд санал, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх;

8.3.8. Төрийн албанаас чөлөөлөгдөх

8.4. Төрийн жинхэнэ албан хаагч нь дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:

8.4.1. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;

8.4.2. Өргөсөн тангарагтаа үнэнч байх;

8.4.3. Эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах;

8.4.5. Харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх;

8.4.6. Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;

8.4.7. Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэшлээ дээшлүүлэх;

8.4.8. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах;

8.4.9. Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх;

8.4.10. Албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх;

8.4.11. Төрийн албан тушаалд томилогдмогц өөрийн өмчийн байдлын талаар мэдэгдэж, өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар зохих байгууллагад мэдээ өгч байх

8.5. Албан хаагч дараах үүргийг хэрэгжүүлнэ.

 

8.5.1. Албан хаагч бүр хариуцсан ажлын чиглэлээр гарсан Монгол Улсын хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамжийн байнга мөрдөгдөх заалтыг хэрэгжүүлэх талаар тодорхой ажлыг зохион байгуулж хэрэлжилтийг хангах;

8.5.2. Төрийн   албан хаагч /төрийн үйлчилгээний албан хаагч/ нь ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ /хөдөлмөрийн/-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх;

8.5.3. Төрийн   албан хаагч нь дээд байгууллага болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэн гүйцэтгэл /биелэлт/-ийг танилцуулж ажиллах;

8.5.4. Тамгын газрын дотоод журам, ажлын байранд мөрдөгдөж байгаа бусад дүрэм, журмыг чанд сахих;

8.5.5. Төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, ёс зүйг чанд  сахиж, шударга  бус явдалтай тэмцэх;

8.5.6. Төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах;

8.5.7. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс  ангид, үнэнч шударга байх, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;

8.5.8. Албан хаагчид иргэдтэй зөв боловсон харьцаж  төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх;

8.5.9. Архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөж ажиллах, Архивын тухай хууль, албан хэрэг хөтлөлтийн edoc.ub.gov.mn програмд ажиллах, ирсэн, явуулсан, хариутай бичгийн шийдвэрлэлтэнд анхаарч ажиллах, Архивын зааврын дагуу тухайн оны материалыг архивын нэгж үүсгэн дараа оны 1 дүгээр улиралд багтаан архивт хүлээлгэн өгөх;

8.5.10. Хариуцсан эд хогшил, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж, ашиглалтыг сайжруулах,  ажлын байрны эмх цэгц, соёлч байдлыг хангаж, төсвийн зардлыг хэмнэх талаар санаачлагатай ажиллах;

8.5.11. Ажил төрлийн аливаа асуудлыг харьяалах болон дээд шатны даргад танилцуулж байх;

8.5.12. Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэдлэг, мэргэшил, ур чадвараа дээшлүүлэх;

8.5.13. Албан хаагч үр дүнгийн гэрээний дагуу үйл ажиллагааны төлөвлөгөөг жилээр төлөвлөж Тамгын газрын дарга, хэлтэс, тасгийн даргаар батлуулж, ажлаа хагас, бүтэн жилээр дүгнүүлж ажиллана.

8.5.14. Татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь 10 сая төгрөгөөс хэтрэхгүй, эсхүл зөвхөн өрхийн хэрэгцээний төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, аялал, бусад сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно.

8.6. Тамгын газарт болон нийслэл, дүүргийн хэмжээнд зохиогдож байгаа арга хэмжээнд тогтмол идэвхтэй оролцож, бусдад өөрийн биеэр үлгэрлэн ажиллана.

 

Ес. Хүлээлгэх хариуцлага

                             

9.1. Тамгын газрын дарга, хэлтсийн дарга, албан хаагчид Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, үр дүнгийн гэрээ болон энэхүү дүрмээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

Арав. Бусад зүйл

 

10.1. Энэхүү дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд тэдгээр нь дүрмийн салшгүй хэсэг болно.

 

 

 

————оОо————–

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын

даргын 2017 оны …. дугаар сарын …. –ны өдрийн

…… дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

 

 

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Дүүргийн  Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /цаашид “хэлтэс” гэх/ нь дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын чиг үүрэг, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэл, дүүргийн ИТХ-ын тогтоол, нийслэл дүүргийн Засаг даргын захирамж, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр,  нийслэл, дүүргийн тухайн жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх  үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангах, биелэлтэнд хяналт-шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, Тамгын газрын хэлтсүүд, Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба, харьяа байгууллагуудыг бодлогын удирдлагаар ханган, ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг зохицуулах, үйл ажиллагааны  тайланг нэгтгэн дүгнэлт хийх, цаашдын зорилтыг тодорхойлон санал дэвшүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд чанартай шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах  үндсэн чиг үүрэгтэй Тамгын газрын нэгж мөн.

 

1.2. Хэлтэс нь үйл ажиллагаандаа Монгол Улсын үндсэн хууль,  Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Захиргааны ерөнхий  хууль, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Шилэн дасны тухай хууль, холбогдох бусад дүрэм, журам, заавар болон энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана.

 

Хоёр. Хэлтсийн удирдлага, зохион байгуулалт

 

2.1. Хэлтэс нь ажлаа жилээр төлөвлөж, үйл ажиллагааны тайлан төлөвлөгөөний биелэлтийг хагас, бүтэн жилээр гаргана.

2.2. Засаг даргын Тамгын газрын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж, батлуулан  биелэлтэнд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж ажиллана.

2.3. Тамгын газрын төрийн захиргааны ажлыг зохион байгуулж, Засаг дарга, удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана.

2.4. Хэлтэс нь дүүргийн  Засаг дарга, Засаг даргын орлогч нар, Тамгын газрын даргын удирдлагын дор өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж, ажлаа тайлагнана.

.

2.5. Хэлтэс нь Тамгын газрын хэлтсүүдийг бодлогын удирдлагаар ханган, ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг уялдуулан зохицуулж, албан хэрэг хөтлөлтийн стандартыг хангуулах, албан хаагчдын ажлын сахилга хариуцлага, ажлын бүтээмжийг сайжруулах, арга барилыг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулна

2.6. Дүүргийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй харилцана.

2.7. Хэлтэс нь Тамгын газрын албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.

 

2.8. Хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

 

2.8.1. Засаглалын хөгжлийн чиглэлээр:

 

2.8.1.1. Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын болон Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Дүүргийн  Засаг даргын захирамж, шийдвэр, нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тухайн жилийн үндсэн чиглэл, Дүүргийн Засаг даргын бүрэн эрх, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх;

2.8.1.2. Дүүргийн удирдлагуудыг мэргэжлийн болон цаг үеийн мэдээ мэдээллээр хангаж ажиллах;

2.8.1.3. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, ил тод , шударга ажиллах төрийн албан хаагчдын ёс зүй, харилцааны соёлыг эрхэмлэх;

2.8.1.4. Дүүргийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаан, шуурхай зөвлөгөөнийг журмын дагуу зохион байгуулж, үүрэг даалгаврын биелэлтэнд хяналт тавьж, биелэлтийг тооцох;

2.8.1.5. Захирамжлалын бичиг баримт боловсруулах, хууль зүйн үндэслэлийг хянах, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих;

2.8.1.6. Дүүргийн аж ахуйн нэгж, байгууллага, хэлтэс, албадыг бодлогын удирдамжаар хангаж хамтран ажиллах;

2.8.1.7. Дүүргийн Засаг дарга, Тамгын газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах;

2.8.1.8. Хороодын үйл ажиллагааг арга зүйн удирдлагаар хангах, үнэлгээ өгөх, хяналт тавих;

2.8.1.9. Архивын тухай хууль, албан хэрэг хөтлөлтийн стандартыг хангуулах,   албан хэрэг хөтлөлтийн edoc.ub.gov.mn програмын ашиглалтанд хяналт тавих;

2.8.1.10. Өргөдөл гомдлын smartcity.mn програмд ажиллах, иргэдийн өргөдөл гомдол,  эрэлт  хүсэлт, санал мэдээллийг хүлээн авч, холбогдох албан тушаалтанд хүргүүлэх, шийдвэрлэлтэнд хяналт тавих;

2.8.1.11. Албан ажлын хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай мэдээ, судалгаа, тайланг холбогдох байгууллагуудаас гаргуулан авах, дэвшүүлж буй зорилтын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх

 

  • Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр:

 

  • Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн албан бичигт өгөх хариуны санал боловсруулан, хянуулж хариуг хүргүүлэх;
  • Тамгын газрын албан хэргийг хөтлөх, шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авах;
  • Тамгын газрын архив, албан бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс амаар болон бичгээр гаргасан албан бичиг, захидал хүсэлт, өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, хариу мэдэгдэх;
  • Хороодын ажлын алба, ажилтнуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;

 

  • Эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр:

 

  • ААНБ, иргэдийн дунд хууль эрх зүйн сургалт, сурталчилгааны ажил зохиох гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах талаар мэргэжлийн туслалцаа үзүүлж ажлаа уялдуулан зохицуулна.
  • ААНБ-ын удирдлагатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг судлах, тэдгээрийн давхардал хийдлийг арилгах талаар санал боловсруулах, дүүрэгт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай холбогдох хууль, дүрэм, журмын төслийг шинээр боловсруулах, эрх зүйн шинэтгэлийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

 

  • Хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр:
    • Удирдах ажилтан, төрийн албан хаагчдын сургалт зохион байгуулах, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, давтан бэлтгэх дадлагажуулах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах;
    • Дүүргийн төр захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшин, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг үнэлж, дүгнэх асуудлыг арга зүй, удирдлагаар хангах, зэрэг дэв олгуулах, тангараг өргүүлэх, мэргэшлийн шалгалт өгүүлэх ажлыг зохион байгуулах;
    • Хэлтэс нь Тамгын газрын ажилтнуудын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх асуудлыг ажлын байрнаас нь хөндийрүүлэлгүй зохион байгуулах, ахмад болон шинэ ажилтнуудыг хослуулан ажиллуулах замаар харилцан туслалцуулах, дадлага туршлага хуримтлуулах үйл ажиллагааг зохион байгуулах;
    • Төрийн албан хаагчдын тоо бүртгэл, хувийн хэргийг хөтлөн, бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг нэгтгэн гаргаж холбогдох дээдтны байгууллагад хүргүүлэх;
    • Тамгын газрын албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг гарган батлуулж, амралтыг хуульд заасны дагуу биеэр эдлүүлэх;

 

  • Шагнал урамшуулал олгох ажлын чиглэлээр:

 

2.8.5.1. Төрийн дээд шагнал, одон медаль, ЗГ-ын хүндэт өргөмжлөл салбарын байгуулагуудын шагнал, Нийслэл дүүргийн ЗД-ын шагналаар шагнаж урамшуулах, санал дүгнэлт, хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу боловсруулан ,дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурал, ИТХ-ын Тэргүүлэгчид оруулж шийдвэрлүүлэх;

  • Хэлтэс дараах үүрэгтэй:

 

2.9.1. Хэлтсийн хурлыг хийж, дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, ажилтнуудаас хариуцан гүйцэтгэх цаг үеийн ажил, албан хаагчдын ёс зүй, хариуцлага, санаачилга, өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, ажлын арга барил, үр нөлөөг сайжруулах асуудлыг хэлэлцэж тэмдэглэл хөтлөх;

2.9.2. Албан хаагчдын мэргэшлийн ур чадвар, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах чиглэжлээр цаг үеийн мэдээ мэдээллээр удирдлагуудыг хангах, удирдлагын зөвлөлийн хурлыг зохион байгуулах, шийдвэр болон хуралдааны тэмдэглэлийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргахад дэмжлэг үзүүлэх;

2.9.3. Засаг даргын Тамгын газарт ирсэн, явсан бичгийн бүртгэл хөтөлж, холбогдох хэлтэс, албан тушаалтанд олшруулан тараах, хариутай бичгийн шийдвэрлэлтэнд хяналт тавих, Тамгын газрын шуурхай зохицуулалт, мэдээлэл үйлчилгээг эрхлэн явуулах;

2.9.4. Дүүргийн Засаг даргын захирамж,  Тамгын  газрын  даргын  тушаал,  эрх  зүйн бусад баримт бичгийн төсөл боловсруулах, захирамж, тушаал, эрх зүйн баримт бичгийн төсөлд санал өгч ажиллах, хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянах, нийцүүлэх талаар саналаа танилцуулах;

2.9.5. Дүүргийн  Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах, биелэлтийг нэгтгэн дүгнэх

2.9.6. Хүний эрх, хууль тогтоомжийг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх;

2.9.7. Дүүргийн “Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурал”-ыг батлагдсан журмын дагуу зохион байгуулах, хуралдааны үйл явцтай холбоотойгоор журамд өөрчлөлт оруулах санал гаргах, хуралдаанаар хэлэлцэх  асуудлуудыг тодорхойлох;

2.9.8. Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр болон хуралдааны тэмдэглэлийг баталгаажуулах, шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулах;

2.9.9. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх, албан хэрэг хөтлөлт, өргөдөл, гомдлын онлайн системийг боловсруулах, Тамгын газрын интернет, байгууллагын дотоод сүлжээг өргөтгөх, хөгжүүлэх, тэдгээрийн найдвартай ажиллагааг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх;

2.9.10. Байгууллага, иргэдээс амаар, бичгээр, утсаар ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч холбогдох албан тушаалтнуудад танилцуулан шийдвэрлэлтэнд хяналт тавих;

2.9.11. Дүүргийн удирдлагуудаас иргэд хүлээн авах, иргэдтэй хийх уулзалтын хуваарийг гаргаж, иргэдийн санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж ажиллах

2.9.12. Харьяа дээд газрын болон дүүргийн Засаг даргын шагналаар шагнах асуудлаар холбогдох байгууллагаас тавьсан саналыг судалж боловсруулах, эрх бүхий байгууллагад уламжлах, гардуулах ажлыг зохион  байгуулах;

2.9.13. Тамгын газрын хэлтсүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, шуурхай байдлыг хангах, журам боловсруулах, бичиг баримт, албан хэрэг хөтлөлтийг боловсронгуй болгох, албан хаагчдын ажлын хариуцлага, хөдөлмөрийн сахилга, үр бүтээл, арга барилыг сайжруулах ажлыг зохион байгуулах;

2.9.14. Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах албан тушаалтан, албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг, бүртгэл судалгааг хөтөлж, тайлан мэдээг нэгтгэх, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар ирүүлсэн мэдээллийг хянан үзэх, холбогдох арга хэмжээ авах, хариу өгөх;

2.9.15. Дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын даргын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах;

2.9.16. Төсвийн тухай хуульд заасны дагуу Төрийн албан  хаагчийн үр дүнгийн гэрээний тайланг хагас, бүтэн жилээр дүгнэж, авах арга хэмжээ, шийдвэрийн төслийг боловсруулан батлуулах;

2.9.17. Удирдах ажилтан болон төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулах, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах, дадлагажуулах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах;

2.9.18. Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар гарсан заавар, журмыг биелүүлж, Төрийн албаны салбар зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн, төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа, үр дүнгийн гэрээ, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, зэрэг дэв олгуулах, тангараг өргүүлэх, мэргэшлийн шалгалт авах, сонгон шалгаруулалтанд оруулах  ажлыг зохион байгуулах;

2.9.19. Архивын баримтын нөхөн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт, ашиглалтыг хариуцах, иргэд, байгууллага, ажилтнуудад архивын лавлагаа, мэдээллээр үйлчлэх;

2.9.20. Тамгын газрын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг холбогдох хууль, журам, заавар, стандартад нийцүүлэн явуулах, хяналт тавих;

2.9.21. Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг хийлгэх, хэрэглэх, хадгалахад заавар, журмыг мөрдөн ажиллах, хэвлэмэл хуудасны зарцуулалтанд хяналт тавих;

2.9.22. Дүүргийн Засаг даргын дэргэдэх харьяа газар, байгууллагын  удирдах ажилтан, Тамгын газрын албан хаагчдад ээлжийн амралт, албан томилолт олгох

 

  • Хэлтэс дараах эрхтэй:

 

  • Дүүрэг, орон нутгийн асуудлаар Тамгын газрын хэлтсүүд, харьяа газар, аж ахуйн нэгж, байгууллагуудаас шаардлагатай тайлан мэдээ, танилцуулга, судалгаа, үүрэг даалгаврын биелэлт, холбогдох лавлагааг шаардаж гаргуулах;
  • Төрийн албан хаагчид өргөсөн тангарагаа биелүүлж, авлигад автахгүй, үнэнч шударга ажиллах, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг чанд сахиулах, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд үнэн зөв гаргуулах талаар шаардлага тавих;
  • Тамгын газар, харьяа газар, албадыг захиргааны үйл ажиллагааны чиглэлээр мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;
  • Дүүргийн хэмжээнд нутгийн захиргааны асуудлаар удирдлага, зохион байгуулалтын онол, арга зүйн хурал, семинар, зөвлөгөөн, сургалт зохион байгуулж ажиллах;
  • Тамгын газрын хэмжээнд эрхэлсэн ажилдаа ажлын амжилт гаргасан албан тушаалтныг шагнаж урамшуулах, ажлын хариуцлага алдсан албан хаагчдад арга хэмжээ авах талаар санал боловсруулж, удирдлагын шийдвэр гаргуулах
  • Дүүргийн хэмжээнд нэвтрүүлж буй мэдээллийн технологийн нэгдсэн бодлогын төсөл, хөтөлбөрт санал оруулах, үйл ажиллагаанд хамтран оролцох, хяналт тавих;
  • Дүүргийн Засаг дарга, Тамгын газрын даргаас шилжүүлсэн болон хууль тогтоомжоор олгогдсон бусад эрхийг хэрэгжүүлж ажиллах;
  • Тамгын газрын хэлтэс, ажилтнуудаас баримт бичгийг “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт”-ын дагуу байгууллагын архивт хүлээлгэн өгөхийг шаардах;
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомж, стандарт болон байгууллагын “Албан хэрэг хөтөлөлтийн журам”-ыг мөрдүүлэхээр шаардлага тавьж ажиллах;
  • Хэлтсийн эрхлэх асуудлын хүрээнд ажлын дутагдал, доголдлыг арилгуулах, ололт амжилтыг дэлгэрүүлэх, асуудал дэвшүүлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах;
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, хууль хяналтын болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгжээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх талаар зохион байгуулж буй ажлыг шалган зааварлах;
  • Эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт, бусад баримт бичгийн төсөл боловсруулах, эрх зүйн сургалт, сурталчилгаа зохион байгуулах чиглэлээр дээд шатны удирдлагын зөвшөөрөлтэйгээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэнтэй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах;
  • Дүүргийн Засаг даргаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон эрх зүйн болон шүүхийн маргаанд оролцож байгаа хэрэгжүүлэгч агентлаг, газрын ажилтнуудтай хамтран ажиллах, хяналт тавих, зөвлөмж өгөх;
  • Дүүргийн Засаг даргын захирамж,  харьяа газруудын даргын нийтлэг хэм хэмжээ тогтоосон захирамж, тушаалыг хянах, хууль тогтоомжид нийцүүлэн шаардлагатай бол хүчингүй болгох тухай санал бэлтгэж удирдлагад танилцуулах

 

 

————оОо————

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын

даргын 2017 оны …. дугаар сарын …. –ны өдрийн

…… дугаар тушаалын гуравдугаар хавсралт

 

 

 

 

 

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Санхүү, төрийн сангийн хэлтэс /цаашид “хэлтэс” гэх/ нь дүүргийн төр  захиргааны үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, дүүргийн төсвийн орлого, зарлага, төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хуваарилах, хянах, улсын тусгай шилжүүлгийн болон улс, орон нутгийн төсвийн байгууллагад зарлага санхүүжилт олгох, төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах, түүнд хяналт тавих, төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын өдөр тутмын гүйлгээг төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан гүйцэтгэх, төсвийн гүйцэтгэлийн тайлан, мэдээ гаргах, татвар, зээлийн бодлого зохицуулалт, төсвийн болон орон нутгийн өмчит байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэл, мөнгөн хөрөнгийн урсгал, орон нутгийн өмчийн бүртгэл, тайлагналд бүртгэлээр хяналт тавих, санхүүгийн үнэн зөв бодит мэдээллээр шуурхай хангах ажлыг Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн өмнө хариуцах үндсэн чиг үүрэг бүхий Засаг даргын Тамгын газрын нэгж, хэлтэс мөн.

1.2. Хэлтэс нь үйл ажиллагаандаа Монгол улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Банкны хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, тогтоол, заавар журам, Нийслэл, дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, захирамж, нийгэм эдийн засгийн тухайн жилийн үндсэн чиглэл, Тамгын газрын дотоод журам болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.

1.3. Хэлтэс нь дүүргийн Засаг дарга, Засаг даргын эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан орлогч, Тамгын газрын даргын өдөр тутмын удирдлага, Сангийн яам, Нийслэлийн Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжил арга зүйн удирдлага дор ажиллаж, ажлаа Засаг дарга, түүний орлогч нар, Тамгын газрын даргад хариуцан тайлагнана.

1.4. Хэлтэс нь дүүргийн Төрийн сангийн тэмдэг болон Тамгын газрын албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг, улсын байцаагчийн тэмдэг, төрийн сангийн банкны гүйлгээний мэргэжилтнүүд төлбөр тооцооны дардас, хасах тэмдэг хэрэглэнэ.

 

Хоёр. Хэлтсийн удирдлага, зохион байгуулалт

 

2.1. Хэлтэс нь ажлаа жил, улирлаар төлөвлөж, хагас, бүтэн жилээр тайлан гаргаж төлөвлөгөөний биелэлтийг гаргана.

2.2. Хэлтсийн дарга, ажилтнуудыг Тамгын газрын дарга томилж, чөлөөлнө.

2.3. Хэлтсийн дарга нь Төсвийн шууд захирагчтай болон мэргэжилтнүүдтэй “Үр дүнгийн гэрээ” байгуулж, биелэлтийг дүгнэн ажиллана.

2.4. Хэлтсийн даргын ээлжийн амралттай, удаан хугацааны сургалт, томилолт, чөлөөтэй зэрэг хэлтсийн даргын түр эзгүйд түүний үүргийг хэлтсийн ахлах мэргэжилтэн орлон гүйцэтгэнэ.

2.5. Хэлтсийн дарга нь холбогдох хууль тогтоомж, энэхүү дүрэм, Нийслэлийн Засаг даргаас өгсөн удирдамжийн дагуу хэлтсийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан батлуулж, тэдний өдөр тутмын ажлыг шуурхай удирдлагаар ханган уялдуулж, цаг үеийн ажлыг зохион байгуулан дор дурдсан эрх үүрэгтэй ажиллана.

2.5.1. Ажилтан бүрийг “Үр дүнгийн гэрээ”, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ажиллуулан мэргэшлийн ур чадвар, үр дүнгийн гэрээний тайланг хагас, бүтэн жилээр үнэлэн зохих журмын дагуу арга хэмжээ авч, шагнаж урамшуулах;

2.5.2. Хэлтсийн жил, улирлын төлөвлөгөөний боловсруулалт, тайлангийн хэрэгжилтэнд хяналт тавих, биелэлтийг хангуулах;

2.5.3. Хэлтсийн дотоод ажлыг зохион байгуулж, хууль тогтоомж, шийдвэр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, захирамж, тухайн жилийн зорилт, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхийн тулд хэлтсийн ажилтнуудад хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг дүгнэх;

2.5.4. Хэлтсийн нэрийн өмнөөс дүүргийн нутаг дэвсгэр дэх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй харилцах;

2.5.5. Хэлтсийн дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд хөтөлбөр, төсөл, тогтоол, захирамж, журам зэрэг баримт бичгийн төсөл боловсруулж шийдвэрлүүлэх;

2.5.6. Хэлтсийн ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх, урамшуулах, сахилгын арга хэмжээ авах, гадаад, дотоодод сургалтанд хамруулах, тэдний нийгмийн асуудлыг удирдлагад уламжилж шийдвэрлүүлэх;

2.5.7. Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, хэлтсийн ажилтнуудаас хариуцан гүйцэтгэх цаг үеийн арга хэмжээ, албан хаагчдын ёс зүй, хариуцлага, санаачлага, өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, ажлын арга барил, үр нөлөөг сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэж тэмдэглэл хөтлөх;

2.5.8. Харьяа газар, аж ахуйн нэгж, байгууллагуудаас шаардлагатай мэдээ мэдээлэл гаргуулах;

2.5.9.  Хэлтийн албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, ажлын байранд нь дадлагажуулах, ахмад болон шинэ залуу ажилтнуудыг харилцан туслалцуулах, туршлага солилцох, хослуулан ажиллуулах ажлыг хэрэгжүүлэх;

2.5.10. Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны ажиллах орчин, соёлыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ар гэр, ахуй амьдралд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хамт олныг төлөвшүүлэхэд чиглэсэн ажлыг санаачлан зохион байгуулах, Засаг даргын Тамгын газрын даргад санал болгохж шийдвэрлүүлэх;

 

Гурав. Хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, эрх, үүрэг

 

3.1. Хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

 

3.1.1. Монгол Улсын хууль, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамж, үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тухайн жилийн үндсэн чиглэл, Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхэд дүрмээр хүлээсэн үүргийн дагуу үйл ажиллагаагаа чиглүүлж, биелэлтэнд хяналт тавина.

3.1.2. Хэлтэс нь дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, дүүргийн төсвийн орлого, зарлага, төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хуваарилах, хянах, улсын тусгай шилжүүлэг болон улс, орон нутгийн төсвийн байгууллагад зарлага санхүүжилт олгох, төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах, түүнд хяналт тавих, төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын өдөр тутмын гүйлгээг төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан гүйцэтгэх, улсын тусгай шилжүүлгийн болон орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн тайлан, мэдээ гаргах, төсвийн болон орон нутгийн өмчит байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэл, мөнгөн хөрөнгийн урсгал, бүртгэл, тайлагналд хяналт тавих ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж ажиллана.

3.1.3. Хэлтэс нь төсвийн байгууллагуудын нягтлан бодогч нарын ажлыг бодлого, арга зүй, зөвлөмж, мэргэжлийн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.

 

  • Хэлтэс дараах эрхтэй

 

3.2.1. Дүүргийн төсвийн төлөвлөгөөг боловсруулах, хянах батлуулах, гүйцэтгэлийг хангахад шаардлагатай тооцоо судалгаа, мэдээ тайланг дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагууд, тэдгээрийн холбогдох албан тушаалтан болон иргэдээс гаргуулах;

3.2.2. Төсвийн тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, төрийн сангийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн, тогтоосон хугацааны дотор холбогдох мэдээ, тайлан тэнцлээ гаргаагүй, тооллого тооцоо хийгээгүй, бүртгэл хөтлөөгүй, хяналт шалгалтын ажлыг сулруулсан, батлагдсан төсвийн хүрээнд зарцуулалтын эрхийн баталгаа гаргаагүй, баримтын бүрдэл дутуу, төсвийг зориулалт бусаар зарцуулсан, санхүүгийн сахилга зөрчсөн зэрэг зөрчил гаргасан байгууллага, албан тушаалтанд тогтоосон журмын дагуу арга хэмжээ авах;

3.2.3. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан төсвийн төлөвлөгөө, төсвийн ерөнхийлөн захирагч салбарын сайд нартай байгуулсан гэрээний дагуу холбогдох журмыг мөрдөж, төсөвт байгууллагуудын санхүүжилтийг олгох;

3.2.4.  Салбарын сайд нартай байгуулсан Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний биелэлтэд Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэстэй хамтарч, дүүргийн Засаг дарга харьяа газар, байгууллагуудын дарга нартай байгуулсан Үр дүнгийн гэрээний биелэлтэд хяналт тавьж дүгнэх;

3.2.5. Дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх, үүргийн хүрээнд холбогдох хуулийг баримталж, санхүү, төсөв, хөрөнгө оруулалтын талаар хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэлийг хангаж ажиллах;

3.2.6. Төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоомжоор олгосон эрхийн дагуу дүүргийн ерөнхий нягтлан бодогч, дүүргийн төсөвтэй шууд харьцдаг төсөвт байгууллагын ахлах нягтлан бодогч нарыг ажилд томилох, чөлөөлөхөд мэргэжлийн үүднээс санал дүгнэлт өгч, зөвшилцөх;

3.2.7. Төсөв, санхүү, төлбөр тооцооны гүйлгээ, бүртгэл тооцооны асуудлаар дүүрэг, харьяа байгууллагаас гаргасан шийдвэр нь дагаж мөрдөж буй хууль тогтоомжид нийцээгүй тохиолдолд түүнийг өөрчлөх тухай шаардлага тавих, таслан зогсоох;

3.2.8. Төрийн сангийн бүртгэл, тооцоо тайлан тэнцлийг гаргах, ажлыг сайжруулах талаар үр өгөөж, идэвх зүтгэлтэй ажилласан байгууллага, албан хаагчийг шагнаж урамшуулах талаар холбогдох албан тушаалтанд уламжлах;

3.2.9. Батлагдсан төсвийг хэтрүүлсэн, зориулалт бусаар зарцуулсан, төсвийн  сахилга зөрчсөн байгууллагын санхүүжилтийг түр зогсоох, гэм буруутай байгууллага, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох

 

  • Хэлтэс дараах үүрэгтэй

 

3.3.1. Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон төсөв санхүүгийн холбогдолтой хууль тогтоомжийг дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, түүний биелэлтэнд хяналт тавьж, цаашид боловсронгуй болгох талаар санал дүгнэлт гаргах;

3.3.2. Төсвийн тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргатай дүүргийн Засаг даргын байгуулсан “ Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар байгуулах” гэрээний дагуу болон төсөвт байгууллагад улсын тусгай шилжүүлгийн төлөвлөгөөний дагуу дүүргийн төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан төлбөр тооцоо хийх, хяналт тавьж, гүйцэтгэлийг хэрэгжүүлж ажиллах;

3.3.3. Дүүргийн төсвийн жил бүрийн төлөвлөгөө боловсруулах, хянах, сар улирлын хуваарийг батлуулах, төлөвлөгөөний задаргаа жагсаалтыг Засаг даргаар батлуулах, шаардлагатай тохиолдолд төлөвлөгөөнд зохицуулалт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх;

3.3.4. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан төсвийн төлөвлөгөөг төсвийн ерөнхийлөн захирагчийн удирдлага дор гүйцэтгэлийг ханган биелүүлэх;

3.3.5. Дүүргийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийг үр өгөөжтэй зарцуулахад хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;

3.3.6. Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоогоор төсөвт байгууллагын төлбөр тооцоо, гүйлгээг Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Банкны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, журамд заасны дагуу хянаж, түргэн шуурхай үйлчилж ажиллах;

3.3.7. Төсвийн гүйцэтгэлд бүртгэлээр хяналт тавьж, төсөвт байгууллагын төлбөр тооцоо, санхүүжилт зохих журмын дагуу зарцуулагдаж байгаа эсэхийг шалган зааварчилж ажиллах;

3.3.8. Дүүргийн төсөвт байгууллага, аж ахуйн нэгжид хөтлөгдөж байгаа нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн талаар мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахын зэрэгцээ аудитын байгууллагаар баталгаажсан улирал, жилийн санхүүгийн тайланг хянан хүлээн авч, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн нэгтгэсэн  санхүүгийн тайлан гаргах;

3.3.9. Дүүргийн төсвийн гүйцэтгэлийн болон салбарын яамдын тусгай шилжүүлгээр санхүүждэг төсөвт байгууллагуудын тайланг нэгтгэн гаргах, тогтоосон хугацааны дотор холбогдох байгууллага, удирдлагад танилцуулж хүлээлгэн өгөх;

3.3.10. Татварын болон татварын бус орлогын төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавих, татвар ногдуулалт, төлөлттэй холбогдсон маргаан шийдвэрлэх асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх;

3.3.11. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, ажлын задаргаа жагсаалтыг мөрдөж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт тавих, төлбөр тооцоог батлагдсан заавар журмын дагуу санхүүжүүлэх, шаардлагатай тохиолдолд төлөвлөгөөнд зохицуулалт хийх, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх;

3.3.12. Хот, нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээний үнийн тарифт хяналт тавих, дүүргийн өмчийн харилцааг боловсронгуй болгох бодлого, чиглэлийг боловсруулах, өмч хувьчлалын асуудалд санал өгөх, хяналт тавих;

3.3.13. Төсвийн аливаа үргүй зардлыг багасгах, өөрчлөлт оруулахад санал дүгнэлт гаргах, төсвийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргээс гаднах зарцуулалтанд хяналт тавих;

3.3.14. Төсвийн ил тод байдлыг хангах, дүүргийн төсвийн зарцуулалтын талаар иргэд олон нийтийг мэдээллээр хангах

 

 

————оОо————

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын

даргын 2017 оны …. дугаар сарын …. –ны өдрийн

…… дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт

 

 

 

 

 

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Нийгмийн хөгжлийн хэлтэс /цаашид “хэлтэс” гэх/  нь төрөөс нийгмийн салбарт дэвшүүлсэн бодлого, зорилтыг орон нутагт хэрэгжүүлэхэд нийгмийн салбар, бүлгийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, чиглүүлэх, орон нутгийн бодлогыг тодорхойлох, төрийн бодогын хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэг бүхий Засаг даргын Тамгын газрын үндсэн нэгж мөн.

1.2. Хэлтэс нь үйл ажиллагаандаа Монгол Улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжууд, Засгийн газар, нийслэл, дүүргийн ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл, тухайн жилийн зорилт, Тамгын газрын болон энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана.

1.3. Хэлтэс нь дүүргийн Засаг дарга, түүний орлогч, Тамгын газрын даргын өдөр тутмын удирдлага, яам, агентлаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжлийн удирдлага, зөвлөмжийн дор ажиллаж, дүүргийн Засаг дарга, түүний орлогч, Тамгын газрын даргад ажлаа тайлагнана.

1.4. Хэлтэс нь Тамгын газрын албан бичгийн хэвлэмэл хуудас тэмдэг хэрэглэнэ.

 

Хоёр. Хэлтсийн удирдлага, зохион байгуулалт

 

2.1. Хэлтэс нь ажлаа жил, улирлаар төлөвлөж, улирал, хагас, бүтэн жилээр тайлагнана.

2.2. Хэлтсийн даргыг дүүргийн Тамгын газрын дарга томилж, чөлөөлнө.

2.3. Хэлтсийн дарга ээлжийн амралттай, удаан хугацааны сургалт, томилолттой, чөлөөтэй үед хэлтсийн удирдлагыг ахлах мэргэжилтэн албан ёсоор гүйцэтгэнэ.

2.4. Хэлтсийн дарга дор  дурьдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

2.4.1. Хэлтсийн дотоод ажлыг зохион байгуулж, дээд шатны байгууллага болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, мэдээллээр хангах;

2.4.2. Хэлтсийн жилийн төлөвлөгөө, тайлангийн боловсруулалт, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж, биелэлтийг хангуулах;

2.4.3. Хэлтсийн мэргэжилтэнгүүдийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан батлуулж, мэргэжлийн үндсэн дээр шуурхай удирдах;

2.4.4. Мэргэжилтэн бүрийг бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээтэй ажиллуулан, хагас бүтэн жилээр тайлагнуулж, мэргэжлийн ур чадварыг үнэлэх;

2.4.5.  Хэлтсийн мэргэжилтэнгүүдийг ажилд авах, ажлаас чөлөөлөх, урамшуулах, сахилгын арга хэмжээ авах, гадаад, дотоодод сургалтанд хамруулах асуудлаар удирдлагад уламжлан шийдвэрлүүлэх;

2.4.6. Хэлтсийн нэрийн өмнөөс дүүргийн нутаг дэвсгэр дэх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй харилцах;

2.5. Шаардлагатай тохиолдолд хэлтсийн хурлыг зохион байгуулж, нийслэл, дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн, удирлагаас өгсөн үүрэг даалгавар,  цаг үеийн ажил, албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага, санаачлага, өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, ажлын арга барил, үр нөлөөг сайжруулах асуудлыг хэлэлцэж, тэмдэглэл хөтлөнө.

2.6. Хэлтсийн дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд хэлтэс, харъяа байгууллагын ажил үүрэг, шууд эрхэлж байгаа албан хаагчийн мэдээлэл, сонсголыг авч хэлэлцэж болно.

2.7. Хэлтэс нь ажилтнуудынхаа мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг ажлын байрнаас нь хөндийрүүлэлгүй зохион байгуулах, ахмад, залуу үе, ажлын дадлага туршлагатай хийгээд шинэ ажилтнуудыг хослуулан ажиллуулах, харилцан туслуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлнэ.

2.8. Хэлтэс нь ажилтуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, ажлыг байрны тав тухтай орчныг бүрдүүлэх, ар гэр ахуй амьдрал,  орон байр, нийгмийн асуудлын талаар Тамгын газарт санал тавьж шийдвэрлүүлэх, хамт олныг бүрдүүлэн төлөвшүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээг санаачлан бие даан зохион явуулахад санаачлагатай ажиллана.

 

Гурав. Хэлтсийн үйл ажилагааны үндсэн чиглэл, эрх, үүрэг

 

3.1. Хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

 

3.1.1. Төрийн бодлого, зорилтыг орон нутагт хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, нийгмийн хөгжил, хамгааллын чиглэлээр орон нутгийн бодлогыг тодорхойлох, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэх.

3.1.2. Эрхлэх асуудлын хүрээнд эрх бүхий байгууллагаас гарах эрх зүйн баримт бичигт санал тусгуулах, орон нутгийн хэмжээнд дагаж мөрдөх хөтөлбөр, дүрэм, журам бусад захирамжлалын  бичиг баримтын төсөл боловсруулах шийдвэрлүүлэх.

3.1.3. Нийгмийн салбарын байгууллагуудыг бодлогын удирдлагаар хангах, зөвлөн туслах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх.

 

  • Хэлтэс дараах эрхтэй:

 

3.2.1. Эрхэлсэн ажлын чиглэлээр нутаг дэвсгэрийнхээ хүрээнд авах арга хэмжээний талаар санал боловсруулж, дүүргийн ИТХ, Засаг даргын зөвлөлийн хуралдаан, төр захиргааны холбогдох байгууллагад уламжлах;

3.2.2. Нийгмийн бодлогын тодорхой асуудлыг боловсруулахад шаардагдах судалгаа, тайлан, мэдээллийг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдээс гаруулан авах, энэ чиглэлээр санал дүгнэлт боловсруулах, судалгаа тооцоо хийх, мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах;

3.2.3. Хэлтсийн эрхэлж буй асуудлаар сургалт семинар, зөвлөгөөн бусад арга хэмжээ зохион байгуулах, дотоод гадаадын курс, семинарт салбарын байгууллагуудын ажилтнуудыг хамруулах, туршлага судлуулах, шагнаж урамшуулахаар холбогдох байгууллага албан тушаалтанд уламжлах;

3.2.4. Дүүргийн нийгмийн хөгжил, хамгаалын ололт амжилт, дэвшилттэй тэргүүн туршлага, дутагдал, доголдол түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замын  талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилгаа явуулах;

3.2.5. Хууль тогтоомж, нийслэл дүүргийн Засаг даргын захирамж, шийдвэрийн биелэлт, үр дүнг нутаг дэвсгэрт  хэрэгжүүлэх, холбогдох арга хэмжээг авах, шийдвэр гаргуулах;

 

  • Хэлтэс дараах үүрэгтэй:

 

3.3.1. Боловсрол, соёл, эрүүл мэнд, спорт, гэр бүл, хүүхэд залуучууд,  хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжлийн байгууллага /хороод, сургуулийн нийгмийн ажилтангууд/ -ыг мэргэжлийн удирдлага, зөвлөмжөөр хангаж үйл ажиллагаанд нь хяналт тавих;

3.3.2. Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхэд харъяа нийгмийн салбарын байгууллагуудын үйл ажиллагааг чиглүүлэн удирдлага зохицуулалтаар хангах;

3.3.3. Харьяа байгууллагуудыг шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнээр хангах, ажилтан албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх,  хөрвөх чадвартай болгох, сургах;

3.3.4. Гадаадын хандивлагч байгууллага, иргэдтэй идэвхтэй хамтран ажиллах, нийгмийн салбарт хөрөнгө оруулах, төсөл тусламжийг оновчтой зөв ашиглах бодлого, чиглэл баримтлан ажиллах;

3.3.5. Дүүргийн хүүхэд залуучуудыг Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах сургууль завсардалтаас урьдчилан сэргийлэх, албан бус боловсролыг өргөжүүлэх замаар бичиг үсэг үл мэдэгчийн тоог бууруулах;

3.3.6. Иргэдийн нийтийн соёлын түвшинг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, үндэсний соёл урлагийг өсвөр үе залуучуудад өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, тэдний оролцоог нэмэгдүүлэх;

3.3.7. Дүүргийн эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо, менежментийг оновчтой тогтоож, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, эх нялхсын эндэгдэл, халдварт өвчний гаралтыг бууруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэх;

3.3.8. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өсвөр залуу үеийнхэнд гоо зүй, бие бялдрын хүмүүжил олгох, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд биеийн тамир спортын бодлогыг чиглүүлж ажиллах;

3.3.9. Хүний хөгжлийг хангах, нийгмийн халамж хамгааллын үйлчилгээний хүрээг өргөтгөх, хөдөлмөр эрхлэлт, ядуурал зэрэг асуудлаар төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагаас гаргах эрх зүйн баримт бичигт санал бодлоо тусгуулах, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;

3.3.10. Ажил мэргэжилгүй иргэдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах, нийгэм хамт олонд түшиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

3.3.11. Нийгмийн халамж үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, эрдэм шинжилгээ, судалгаа мэдээллийн байгууллагуудтай холбоотой байж нийгмийн хөгжил, хамгаалалд чиглэгдсэн үйлчилгээг өргөжүүлэх;

3.3.12. Бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмж, халамжийн нөхөн олговрыг хугацаанд нь оруулах, бие даан амьдрах чадваргүй өндөр настан, өнчин тэнэмэл хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эхчүүд эмзэг бүлгийн хүмүүсийг нийгмийн хамгаалал, асрамжийн үйлчилгээнд хамруулах;

3.3.13. Залуучуудад боловсрол мэргэжил эзэмшүүлэх, эрүүл мэндээ хамгаалах, амьдрах арга ухаанд суралцуулахад чиглэсэн сургалт зохион байгуулах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллаах;

3.3.14. Өсвөр үеийн сурлага хүмүүжилд жигд анхаарч тэднийг гэр бүл, сургууль, цэцэрлэг, хамт олныхоо дунд хөгжингөө хүмүүжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх;

 

 

————оОо————

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын

даргын 2017 оны …. дугаар сарын …. –ны өдрийн

…… дугаар тушаалын тавдугаар хавсралт

 

 

 

 

ТОХИЖИЛТ,  ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ХЭЛТСИЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Нийслэлийн  Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын  Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс нь /цаашид хэлтэс гэх/  хөдөө аж ахуй, байгаль орчин, жижиг дунд  үйлдвэрлэл,  нийтийн хоол, ахуйн үйлчилгээ, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, нийтийн тээвэр, хот тохижилт, дэд бүтцийг хөгжүүлэх дүүргийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг хангуулах,  үйл ажиллагаанд хяналт тавих,  Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон Багахангай дүүргийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах үндсэн чиг үүрэг бүхий Засаг даргын Тамгын газрын нэгж юм.

1.2. Хэлтэс нь үйл ажиллагаандаа Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, Улсын Их Хурал, Засгийн  газар,  Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэр, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Тамгын газрын дүрэм болон энэхүү дүрмийг удирдлага болгож ажиллана.

1.3. Хэлтэс нь дүүргийн Засаг дарга,  Засаг даргын орлогч,  Тамгын газрын даргын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулж, ажлаа тайлагнана.

1.4. Хэлтэс нь Тамгын газрын албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.

 

Хоёр. Хэлтсийн удирдлага, зохион байгуулалт

 

2.1. Хэлтэс нь ажлаа жил, улирлаар төлөвлөж, биелэлтийг хангаж ажиллах бөгөөд  улирал, хагас, бүтэн жилээр  тайланг гаргана.

2.2.  Хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийг  Тамгын газрын дарга томилж, чөлөөлнө. Хэлтсийн даргын эзгүйд ахлах мэргэжилтэн хэлтсийн даргыг орлоно.

2.3. Хэлтсийн дарга  ажилтнуудтай “Үр дүнгийн гэрээ” байгуулж, биелэлтийг  хангуулан ажиллана.

2.4. Хэлтсийн дарга  холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, удирдлагаас өгсөн үүрэг болон энэхүү дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ба мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан баталгаажуулж, тэдний өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар ханган  дор дурдсан ажлуудыг тогтмол хэрэгжүүлнэ.

  • Мэргэжилтэн бүртэй үр дүнгийн гэрээ байгуулан хэрэгжилтийг хангуулж   мэргэжлийн ур чадвар, үр дүнгийн гэрээг  хагас, бүтэн жилээр үнэлж дүгнэх
  • Хэлтсийн улирал, жилийн төлөвлөгөө, үр дүнгийн гэрээний хэрэгжилт, тайлангийн боловсруулалтанд хяналт тавих;
  • Хэлтсийн дотоод ажлыг зохион байгуулж, хэлтсийн мэргэжилтнүүдэд хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах;
  • Хэлтсийн дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд баримт бичгийн төсөл, хөтөлбөр, захирамж, журам боловсруулж хэрэгжилтийг хангах;
  • Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төсөвт, төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдтэй хамтран ажиллах;
  • Хэлтсийн мэргэжилтнүүдийг ажилд авах, ажлаас чөлөөлөх, шагнаж урамшуулах, сахилгын арга хэмжээ авах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлүүлэх, гадаад дотоодын мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах зэрэг асуудлаар удирдлагад уламжилж шийдвэрлүүлэх;

2.5.  Шаардлагатай тохиолдолд хэлтсийн хурлыг зохион байгуулж, нийслэл, дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн, удирлагаас өгсөн үүрэг даалгавар,  цаг үеийн ажил, албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага, санаачлага, өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, ажлын арга барил, үр нөлөөг сайжруулах асуудлыг хэлэлцэж, тэмдэглэл хөтлөнө.

 

Гурав. Үйл ажиллагааны үндсэн чиглэл, эрх үүрэг

 

3.1 Үндсэн чиглэл

 

3.1.1. Хэлтэс нь хөдөө аж ахуй, байгаль орчин, жижиг дунд  үйлдвэрлэл, нийтийн хоол, ахуй үйлчилгээ, худалдаа үйлчилгээ,  аялал жуулчлал, авто зам, нийтийн тээвэр, хот тохижилт, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх бодлого, чиг хандлагыг тодорхойлж, бүс, нийслэл, дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Нийслэл дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, жил жилийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар дээрх салбаруудыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийн баримт бичгийг уялдуулан зохицуулах, гүйцэтгэлд хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

 

3.2. Хэлтэс дараах эрхтэй:

 

3.2.1. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, нийтийн хоол, дэд бүтцийн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад Монгол улсын хууль, дүрэм журам, норм нормативын дагуу үйл ажиллагаа явуулахад нь бодлогын удирдлагаар хангах, арга зүйн зөвлөгөө өгөх, хэрэгжилтийг хангуулж гарсан зөрчлийг арилгуулах, асуудлыг холбогдох байгууллагуудад уламжлах, шуурхай шийдвэрлүүлэх;

3.2.2. Багахангай бүсийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай” болон холбогдох бусад хууль тогтоомж, хөтөлбөр, төр захиргааны төв байгууллагуудтай хамтран ажиллах  бичиг баримтууд, дүрэм, журам, норм нормативыг боловсронгуй болгоход холбогдох байгууллагуудад  санал өгөх, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дагалдах дүрэм, журмыг боловсруулах;

3.2.3. Багахангай бүсийн хөгжлийн хэтийн төлөв, бодлогод тусгагдсан үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэл, дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах;

3.2.4. Хэлтэст харьяалагдах салбаруудын  судалгаа, тооцоо, мэдээллийг харьяа байгууллага, дүүргийн нутаг дэвсэрт үйл ажиллагаа явуулдаг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, иргэдээс гаргуулан авах,  шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах;

3.2.5. Хэлтсийн хариуцах асуудлаар хурал, уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах;

3.2.6. Хэлтэс нь шинэ дэвшилтэт техник, технологийг дэмжиж , ажлын байрыг бий болгох, үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр бий болгох ажлыг дэмжих, зохион байгуулах;

3.2.7. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, харъяа  газар, бусад байгууллагатай хамтран ажиллах

 

  • Хэлтэс дараах үүрэгтэй:

 

3.3.1. Монгол улсын Засгийн газрын болон нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр,  эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд харьяалагдах салбарыг хөгжүүлэх бодлогыг тусгуулан,  түүнийг хэрэгжүүлэх оновчтой арга хэлбэрүүдийг боловсруулан ажлыг зохион байгуулахад хяналт тавих,  биелэлтийг нэгтгэх;

3.3.2. Нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан  ажлын  зураг төсөв, техникийн даалгаврыг хянах, үнэлэх,  дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажилд хяналт тавих;

3.3.3. Хэлтэс нь нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, цэвэрлэгээ, гэрэлтүүлэг, тохижилтыг сайжруулах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах, түүнд зарцуулагдах хөрөнгөд хяналт тавьж ажиллах;

3.3.4. Хэлтэс нь тохижилт, бүтээн байгуулалтын талаар иргэд, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авч  санал хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж ажиллах ;

3.3.5. Худалдаа, ахуй үйлчилгээ, нийтийн хоолны газруудыг бүртгэлжүүлэн үйл ажиллагаанд нь  хяналт тавих, дүүрэгт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох,  холбогдох хуулийн  хэрэгжилтийг хангуулж, хяналт тавих;

3.3.6.  Эрүүл аюулгүй байдлын индекс тооцож, түүнийг хэрэгжүүлж  ажиллах;

3.3.7. Жижиг  дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг  дэмжиж,  холбогдох  зээл, тусламжинд хамруулахад бүх талын дэмжлэг үзүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх;

3.3.8.  Дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтанд хяналт тавих, урамшууллын тогтолцоог бүрдүүлэх;

3.3.9.  Байгаль,  экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, цөлжилттэй тэмцэх, эрсдлээс сэргийлэх, сургалт зохион байгуулж, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх;

3.3.10. Газар тариалан эрхлэгч иргэдийн хүнсний ногоо,  жимс жимсгэнэ тариалах,  хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжийг нэмэгдүүлэн, дэмжлэг үзүүлэх;

3.3.11. Малыг эрүүлжүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх,  малчдын хоршиж хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэн, төрөөс үзүүлж буй тусламж дэмжлэгт хамруулах ажлыг зохион  байгуулах;

3.3.12.  Хэлтсийн харьяаны салбаруудын мэдээллийн санг бүрдүүлж түүний баяжилтыг тогтмолжуулах;

3.3.13. Хэлтсийн мэргэжилтнүүдээр төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг баримтлуулж, иргэд байгууллагын санал хүсэлт, өргөдөл гомдлыг  холбогдох хууль, дүрэм журамд  заасан хугацаанд шийдвэрлэн, холбогдох мэдээ тайланг гаргах;

3.3.14.  Хэлтсийн цаасан суурьт болон цахим  баримтыг бүрдүүлэх дүүргийн архивт хүлээлгэн өгөх

 

 

————оОо————

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын

даргын 2017 оны …. дугаар сарын …. –ны өдрийн

…… дугаар тушаалын зургаадугаар хавсралт

 

 

 

 

ЦЭРГИЙН ШТАБЫН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штаб (цаашид “штаб” гэнэ) нь батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг тайван болон онцгой нөхцөлийн үед зохион байгуулах, хэрэгжүүлэх, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд мэргэшил, арга зүйн удирдлага, туслалцаа үзүүлэх, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

1.2. Штаб нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Засаг даргын захирамжийг мөрдлөг болгон ажиллана.
1.3. Штабын үйл ажиллагаа нь дараахь үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд оршино:

1.3.1. Батлан хамгаалах талаархи бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

1.3.2. Хуульд заагдсан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

1.3.3. Цэрэг-техникийн тоо бүртгэл хөтлөх;

1.3.4. Цэрэг халалт, татлага, дүйцүүлэх албаны үйл ажиллагааг зохион байгуулах;

1.3.5. Цэргийн бэлтгэл үүрэгтний дайчилгааны болон дайчилгаатай сургуулийн бэлтгэлийг хангах;

1.3.6. Нутаг дэвсгэртээ байрлаж байгаа зэвсэгт хүчний цэргийн анги, байгууллагатай хамтран ажиллах;

1.3.7. Үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгсэл, цэргийн зориулалттай химийн хорт бодисын хөнөөл, хордуулалт, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас сэргийлэх, иргэдийг хамгаалах, аврах, тэмцэх, хор уршгийг арилгах арга ажиллагаанд бүх нийтийг сургаж бэлтгэх, энэхүү арга ажиллагааг удирдан зохион байгуулах;

1.3.8. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтыг орон нутагт зохион байгуулах;

1.3.9. Орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагааг аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулах

1.4. Штаб нь зохих журмын дагуу хийгдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Хоёр. Штабын удирдлага, зохион байгуулалт

 

2.1. Штаб нь аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын шууд удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулна.

2.2. Штаб нь батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Засаг даргаас захиргааны удирдлагаар, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагаас мэргэжлийн удирдлагаар хангагдана.

2.3. Штабын даргыг Батлан хамгаалахын сайд, ажилтныг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга томилж, чөлөөлнө.

 

2.4. Штабын дарга дараах шаардлагыг хангасан байна:

2.4.1. Цэргийн академид суралцаж, цэргийн дээд боловсрол эзэмшсэн;

2.4.2. Цэргийн ухааны магистр, түүнээс дээш эрдмийн зэрэг, цолтой;

2.4.3. Зэвсэгт хүчинд тасралтгүй 15, түүнээс дээш жил, үүнээс сүүлийн  4-өөс доошгүй жил батальон захирагч, түүнтэй адилтгах албан тушаалд ажилласан ажлын туршлагатай байх;

2.4.4. Хошууч болон түүнээс дээш цолтой байх

2.5. Цэргийн штабын ажилтан дараах шаардлагыг хангасан байна:

2.5.1. Цэргийн дээд сургууль төгссөн;

2.5.2. Цэргийн ухааны бакалавр түүнээс дээш боловсролын зэрэгтэй;

2.5.3. Зэвсэгт хүчинд тасралтгүй 10, түүнээс дээш жил, үүнээс сүүлийн 4-өөс доошгүй жил ротын захирагч түүнтэй адилтгах албан тушаалд ажилласан ажлын туршлагатай байх;

2.5.4. Ахмад түүнээс дээш цолтой байх

2.6. Штабын дарга, ажилтан нь “Цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт”-д заасан шалгуур үзүүлэлтийг хангасан байна.

2.7. Штабын дарга нь дотоод ажлын төлөвлөлт, зохион байгуулалттай холбогдсон асуудлаар шийдвэр гаргаж, штабын ажилтнуудыг мэргэжлийн болон захиргааны удирдлагаар хангана.

Гурав. Штабын эрх, үүрэг

 

3.1. Штаб дараах эрхтэй:

 

3.1. Хуульд заасан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийн дагуу хүн, техникийг хуваарилан оногдуулан данслах;

3.2. Сум, дүүргийн дайчилгааны төлөвлөгөө, үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгслийн хөнөөл, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас иргэдийг хамгаалах удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг хянах, дүгнэлт гаргах, баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх;

3.3. Холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаас шаардлагатай тайлан мэдээг гаргуулан авах;

3.4. Тухайн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагад өмчийн харьяалал харгалзахгүйгээр батлан хамгаалах асуудалтай холбогдсон хууль тогтоомжийг биелүүлэх талаар үүрэг, чиглэл өгч, биелэлтийг хангуулах;

3.5. Хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд цэргийн жинхэнэ алба хаагчийн чөлөө, томилолтын хугацааг 7 хүртэл хоногоор сунгах;

3.6. Орон нутагт батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэлтэй оролцсон аж ахуйн нэгж, байгууллага, цэргийн үүрэгтэн, иргэдийг шагнаж, урамшуулахаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад тодорхойлох;

3.7. Хууль тогтоомжид заасан бусад эрх.

 

  • Штаб дараах үүрэгтэй:

 

3.8.1. Салбарын талаарх бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагааг бүх нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах;

3.8.2. Хууль тогтоомжид заасан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулан Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих;

3.8.3. Эрх бүхий байгууллагын шийдвэр, Засаг даргын захирамжийн дагуу иргэдийг жил бүр цэргийн жинхэнэ албанд татах, халах, цэрэг-техникийн шинэчилсэн бүртгэл явуулах ажлыг зохион байгуулах, дайчилгааны даалгаврыг хангах бүх талын арга хэмжээ авах;

3.8.4. Үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгслийн хөнөөл, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас иргэдийг хамгаалах арга хэмжээг орон нутагт төлөвлөн зохион байгуулж, хяналт тавих оперативын бэлтгэлийн явц, төлөвлөлт, биелэлтэд дүгнэлт хийж боловсронгуй болгох, тэдгээрээс сэргийлэх, тэмцэх, хамгаалах, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг удирдах, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх;

3.8.5. Орон нутгийн хамгаалалтын удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

3.8.6. Дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагаас цэргийн болон үй олноор хөнөөх зэвсэг, хөнөөх хэрэгслийн хөнөөл, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас иргэдийг хамгаалах сургалт, дадлагад оролцох хүн, техникийг тодорхойлох, үүнтэй холбогдсон төлөвлөгөө хийхэд туслах, зарлах, мэдээлэх;

3.8.7. Улсын хил хамгаалалтад туслах хүчний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

3.8.8. Цэргийн сургуульд суралцах, анги, салбарт гэрээгээр алба хаах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийг судлах, үзлэг, шалгаруулалтад оруулах;

3.8.9. Эрхэлсэн ажлын чиглэлээр батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн удирдлагын байгууллага, Засаг даргаас өгсөн үүргийг биелүүлэх ажлыг зохион байгуулах, Засаг даргад мэргэжлийн зөвлөлгөө өгөх, үйл ажиллагаанд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх;

3.8.10. Батлан хамгаалахын сайдын тушаал, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;

3.8.11. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг орон нутагт сургаж бэлтгэх, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдыг сургах, алба хаалгах, тэдэнтэй холбогдсон асуудлыг зохих байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

3.8.12. Цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаагчдын бүртгэлийг хөтлөн төлбөр төлүүлэх ажлыг зохион байгуулах;

3.8.13. Цэргийн бэлтгэл үүрэгтэнг давтан сургах, цэргийн дүйцүүлэх албатай холбогдсон зардлын нэгдсэн тооцоог гаргаж, орон нутгийн төсөвт тусгуулахаар аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргад уламжлах;

3.8.14. Амралт, чөлөөгөөр болон томилолтоор орон нутагт яваа цэргийн жинхэнэ албан хаагчийг бүртгэн, чөлөөний хуудас, томилолтод тэмдэглэл хийх;

3.8.15. Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа цэргийн үүрэгтний шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг барагдуулах;

3.8.16. Гамшгийн аюулын үед зэвсэгт хүчнээс тусламж үзүүлэхээр томилогдсон бүрэлдэхүүний орон нутгийн мэргэжлийн байгууллагатай харилцах ажиллагааг зохион байгуулах;

3.8.17. Дайчилгааны төлөвлөгөөтэй холбогдолтой баримт бичгийг боловсруулах, тэдгээрийн нууцлалт, хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

3.8.18. Цэргийн штабын ажлын мэдээ, тайланг тогтоосон журмаар гарган батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагад хүргүүлэх, илтгэх;

 

 

————оОо————

 

Зөвлөж байна

Сэтгэгдэлээ бичнэ үү
Энд нэрээ оруулна уу