Үйлдвэр, хөдөө аж ахуй

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН 2015 оны “МЯНГАТ МАЛЧИН”, “САЙН МАЛЧИН” ШАЛГАРУУЛАВ

      Дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар 1 дүгээр хорооны малчин Д.Равзанаадий, 2 дугаар хорооны малчин Б.Чинбат, Ч.Ганболд нарыг дүүргийн “Мянгат малчин”-аар шалгаруулан “Батламж”, 2 дугаар хорооны малчин Ч.Ганболдыг 2015 оны “Сайн малчин”-аар шалгаруулан тууз, өргөмжлөл гардуулан 75000 төгрөг зарцуулав.

ҮЙЛДВЭР

Өрхийн үйлдвэрлэгч нарыг дэмжих ажлын хүрээнд “Багахангайд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг “Сар шинийн баяр”, “Монгол гоёл” нээлтийн арга хэмжээний үеэр 2 удаа зохион байгуулж 19 хүнийг хамрууллаа. Дүүрэгт 6 боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тус үйлдвэрүүдэд 5 удаагийн үзлэг шалгалт хийж, заавар зөвлөгөө, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллав.