Санал асуулга

Танд ямар мэдээлэл илүү хэрэгтэй байна вэ?
 
Байгууллагуудын веб сайт

Цаг агаар

Манай сайтанд яг одоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр28
mod_vvisit_counterӨчигдөр165
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1948
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт964
mod_vvisit_counterЭнэ сард4104
mod_vvisit_counterӨнгөрсөн сард3966
mod_vvisit_counterНийт16866
  • 1.jpg
  • 2.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
  • beleg.jpg
  • emegteichuud.jpg
  • flash1.jpg
  • flash2.jpg
  • flash3.jpg
  • flash4.jpg
  • flash5.jpg
  • flash6.jpg
  • flash7.jpg
  • huuhduud.jpg
  • tolgoi-pic1.jpg
  • tolgoi-pic2.jpg
  • tolgoi-pic3.jpg
  • zip2.jpg
  • zip3.jpg
  • zip4.jpg

Дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгууллагдав

PDFХэвлэхИмэйл

Сүүлд шинэчилэгдсэн Пүрэв, 2012 Нэгдүгээр сар 26 02:11 Пүрэв, 2012 Нэгдүгээр сар 26 01:44

Дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн уулзалт зөвлөлгөөн 2012.01.13 –ны өдөр дүүргийн Соёлын ордоны хурлын танхимд боллоо.Уг зөвлөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй 43  иргэн оролцсон бөгөөд уг зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын орлогч С.Эрдэнэбаяр, НХ-н дарга Ц.Дэнсмаа, ХХҮХ-н дарга  О.Содовжамц нар уригдан оролцлоо.
Зөвлөлгөөн дээр дүүргийн ХБИ-ийн Зөвлөлийн 2011 оны ажлын тайланг ХБИ-ийн нарийн бичгийн дарга Ё.Ганцэцэг,     “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн танилцуулгийг хөтөлбөрийн зохицуулагч Д.Дашдэлэг  нар танилцууллаа.

Дэлгэрэнгүй...

   

Багахангай дүүргийн 1, 2-р хороонд "Тогтвортой амьжиргаа-II” төслийн санал авах ИНХ-ын хурал боллоо

PDFХэвлэхИмэйл

Сүүлд шинэчилэгдсэн Пүрэв, 2012 Нэгдүгээр сар 26 02:13 Баасан, 2012 Нэгдүгээр сар 13 07:57

Нийслэлийн Багахангай дүүргийн 1-р хороонд 2012 оны 1-р сарын 12-ны өдрийн 14,00 цагт, 2-р хороонд мөн өдрийн 17,00 цагт төслийн санал авах ИНХ-ыг зохион байгууллаа. Хурлаар “Тогтвортой амьжиргаа-II” төслөөс 2011 онд тус дүүрэгт хийгдсэн ажлуудын тайланг сонсож, 2012 онд төслийн санхүүжилтээр хийгдэх ажлын саналыг гаргалаа. 1-р хорооны ИНХ-д 183 иргэн, 2-р хорооны ИНХ-д 132 иргэн оролцсоноос төслийн саналуудыг эрэмбэлэх ажиллагаанд 1-р хорооны 173 иргэн, 2-р хорооны 99 иргэн оролцсон байна. 1-р хорооны иргэдээс 17, 2-р хорооны иргэдээс  10 төслийн санал гарсныг эрэмбэлсэн дарааллаар танилцуулж байна.

Дэлгэрэнгүй...

   

“Тэгш дүүрэн” хөтөлбөрийн сургалт зохион байгууллагдав

PDFХэвлэхИмэйл

Лхагва, 2012 Нэгдүгээр сар 11 01:26

Эрүүл мэндийн яам, Италийн төрийн бус АИФО байгууллагын хамтран ажиллах гэрээний дагуу хэрэгжүүлж буй “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн  хороог Дүүргийн Засаг даргын 2011 оны 170 дугаар захирамжаар 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан  үйл ажиллагааг нь эхлүүлсэн бөгөөд 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр НХХЯ, АИФО байгууллага, Сэргээн засалтын үндэсний төвөөс  “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын ойлголт” сэдэвт 1-р шатны сургалтыг  дүүргийн  хороо, салбар  хорооны гишүүдэд  зохион байгуулж нийт  15 хүн  хамрагдав.  Хөтөлбөр хэрэгжиж  эхэлж байгаатай холбогдуулан  хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн судалгааг тусгай нарийвчилсан маягтын дагуу гарган нэгтгэх ажил хийгдэж байна.
   

"Биеийн тамир, спортын хөгжлийн шинэ чиг хандлага" сэдэвт сургалт зөвлөлгөөн боллоо

PDFХэвлэхИмэйл

Лхагва, 2012 Нэгдүгээр сар 11 01:12

2012 оны 2 сард “Биеийн тамир, спортын хөгжлийн  шинэ чиг  хандлага” сэдэвт Үндэсний зөвлөлгөөн болохтой холбогдуулан Дүүргийн Засаг даргын 2012 оны №01 дугаар захирамжаар орон нутгийн салбар зөвлөлгөөнийг 2012.01.09-ны өдөр зохион байгууллаа.Тус зөвлөгөөнд дүүргийн удирдлагууд, аж ахуй нэгж байгууллагын дарга эрхлэгчид, Дүүргийн Уяач, Шагайн харваа, Үндэсний бөхийн холбооны гишүүд, ахмад, залуу үеийн тамирчид, ЕБС-ийн биеийн тамирын багш, БТСХорооны дасгалжуулагч нийт 39 хүн оролцлоо. Биеийн тамир, спортын  талаар төрөөс баримтлах бодлого, Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр,

Дэлгэрэнгүй...

   

Дүүргийн ГХУСА-ыг зохицуулах зөвлөл 2011 оны ажлаа дүгнэлээ

PDFХэвлэхИмэйл

Мягмар, 2012 Нэгдүгээр сар 10 06:48

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль бусад хууль тогтоомжууд, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд болон Монгол Улсад ГХУСАЗЗ, нийслэлийн ГХУСАЗЗ -өөс баталсан жилийн ажлын төлөвлөгөөний дагуу

Дэлгэрэнгүй...

   

ИТХ-ын ээлжит хуралдаан болов

PDFХэвлэхИмэйл

Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2012 Нэгдүгээр сар 11 01:25 Мягмар, 2012 Нэгдүгээр сар 10 06:37

Дүүргийн ИТХ-ын ээлжит 12-р хуралдаан 2011 оны 12-р сарын 26-ны өдрийн 09.15 цагт ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч хүрэлцэн ирж хуралдааны ирц 85,7% хувьтай байлаа. Хуралдаанд төлөөлөгчдөөс гадна хороодын засаг дарга нар, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, албан байгууллагын дарга эрхлэгч нар оролцов.
Хуралдаанаар дараахь асуудлыг  хэлэлцэж батлав.

Дэлгэрэнгүй...

   

Багахангай дүүрэг оны шилдэгүүдээ тодорууллаа

PDFХэвлэхИмэйл

Мягмар, 2012 Нэгдүгээр сар 10 06:30

Улирч буй оны төгсгөл шинэ оны босгон дээр Багахангай дүүрэг жил бүр  уламжлал болгон зохион байгуулж ирсэн  оны аваргуудаа шалгаруулан шагналыг нь гардууллаа. Энэхүү шагнал гардуулах үйл ажиллагаа дүүргийн нэгдсэн шинэ жил дээр зохион байгууллагдав. Дүүргийн төрийн байгууллагын аварга ажилтанаар Татварын хэлтсийн дарга Даваасүрэн овогтой Алтанцэцэг, Нийгмийн салбарын аварга ажилтанаар Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Очирхуяг овогтой Содовжамц, Төмөр замын аварга ажилтанаар  Замын 17-р хэсгийн бригадын дарга Нямбуу овогтой Чулуунбаатар, Худалдаа, үйлчилгээний аварга ажилтанаар Илч-Орд НӨҮГ-ын жолооч Балжинням овогтой Саранхуяг,

Дэлгэрэнгүй...